bolod.M

2007-10-15 - Газар- орон байр буюу Мөрөөдөл!

Нэг.

*Газар бол улсын vндэс* хэмээн тэртээ МТӨ 3-р зуунд Хvннv гvрний их хаан Модун Шанью айлджээ. Юутай vнэн vг вэ. Өдгөө ч гэсэн бид тvvний энэ vгийг ямар vнэн vг хэлээ вэ хэмээн шагшисаар.

Улс гэдэг ард тvмэн гэсэн vг ард тvмэн гэдэг айл гэр бvл гэсэн vг айл гэр бvл гэдэг иргэн гэсэн vг. Энэ бvхний туйлын зорилго бол оршин тогтнох амьдрах билээ.

Өнөөдөр Монголчууд бид амьдран суух газартай болох /газар өмчлөх/ гэж өөр хоорондоо өрсөлдөн уралдаж бvр тэмцэлдэж байна. Тиймээ өнөөдөр хvн бvр иргэн бvр *Газар бол амьдралын vндэс* гэдгийг яс махандаа шингэтэл ойлгодог болжээ.

Хvй нэгдлийн vе, бvр хvн vvссэн vеэс л эхлээд хvний наад захын хэрэгцээ идэх хоол хvнс, толгой хоргодон амьдрах оромж, халхлах хувцас байсан. Одоо ч энэ нэг талаараа хэвээрээ л байна. Өдийг хvртэл хvн vvссэн тэр vеийн наад захын хэрэгцээгээ хангах гэж амьдарсаар... Энэ дундаа хамгийн чухал бөгөөд төвөгтэй нь толгой хоргодон амьдрах оромж буюу амьдрах газар байлаа. Одоо ч болоод байна. Соёл иргэншил нэвтрэх тусам хөгжил дэвшил дээшлэх тусам энэ асуудал улам хурцаар тавигдаж дэлхий нийтийг хамарсан их тэмцэл цус урсгасан дайнд ч хvргэж байв. Олон мянган зууныг дамжсан хvний мөрөөдөл Газар байсаар ирж. Гэхдээ энд дан ганц газар гэдэг vгийг дангаар нь ойлгох нь нэг талаар өрөөсгөл юм. Харин газар гэдэг vгтэй зайлшгvй холбогдох vг бол орон байр юм. Нэг vгээр хэлбэл *газар-орон байр*... тэнцэх нь амьдрал! Газар vгvй бол орон байр яаж байхав. Орон байр байгаа л бол газар хэмээх хvний хамгийн эрхэм vе дамжих өмч буй болно...

Өдгөө Монгол улсын иргэн бvрийн хувьд амьдрах газар мөрөөдөл нь болов гэхэд нэг их хилсдvvлэг болохгvй биз. Тэр дундаа залуу хvн бvрийн амьдралын туйлан зорилго мөрөөдөл тэмцэл болоод залуу насаа өр болгон төлж байгаа зvйл бол толгой хоргодох байр- газар бөлгөө.

Аль ид хавтай залуу зандан хvмvvс маань эх орондоо амьдрах байр-газартай болохын тулд харийн орныг хэдэн арван мянгаараа зорьж боолын хөдөлмөр эрхэлж байна хэмээн бид ярьж бичсээр одоо бvр улиг болжээ. Байх ёстой л зvйл гэж ойлгодог болов. Энэ нь хvн бvр газар-орон байр бол амьдралын vндэс- амьдралын баталгаа гэдгийг гvнээ ухамсарладаг болсоны тод жишээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн их маргаан vvсгэж байгаа шvvхээр шийдvvлж байгаа хэрэг бол яах аргагvй газрын асуудал тойрсон маргаан байна. Мөн Авилгатай тэмцэх газраас саяхан гаргасан судалгаагаар хамгийн их авилгалд идэгдсэн газраар *газрын алба*  тодорсон нь санаандгvй явдал биш. Орон сууцны vнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч гэлээ барилгын компаниуд захиалгаж дарагдаж эрэлт ихтэй байгаа нь нэгийг хэлнэ. Монголд уул уурхайн дараа орох ашигтай бөгөөд том бизнес яах аргагvй барилгын бизнес болов. Булан тохой бvрт бvvр орон сууц сургууль цэцэрлэгийн хашаанд нийтийн эзэмшлийн талбай, хvvхдийн толгоомын талбай гээд хаа дуртай газраа замбараагvй барилга байшин овоолох болов. Хотын төвлөрөл хэрээс хэтрэв. Хөдөөнөөс хотруу чиглэсэн их нvvдэл татрах янзгvй. Yvнээс vvдээд гэр хороолол хvрээгээ өдрөөс өдөрт тэлсээр замбараагаа алдав. Хотын захаар хvнд хэцvv орчин бvрдэж дэд бvтэц гэх юу ч байхгvй бохир заваан хогийн цэг мэт болов. Агаарын бохирдол vндэсний аюулгvй байдлын хэмжээнээс халив. Цэвэр ус, худаг, цахилгаан гэх мэт хvндрэлтэй асуудлууд ундарсаар. Амьдрал тааруу айл өрхvvд хотын захад чимээгvй хот буюу оршуулгын газартай хаяа дэрлэн бvр тэг дунд нь амьдарч байгаа нь бидний хувьд нэг их айж гайхах асуудал биш болсон. Улс төрчдийн болоод намуудын хамгийн их ярьдаг амладаг ард иргэдийг хошигруулдаг зvйл нь газар болоод орон сууц болж хувирав. Мөн гадагш нь харийн оронд явуулж орон байр газартай болох мөнгө хуримтлуулах боломж олгох... Өчнөөн мянган орон сууцны хөтөлбөрvvд зарлагдаад бодитой шийдэгдэж байгаа зvйл харагдахгvй цаасан дээрх тоо, улс төрийн лоозон, иргэдийн мөрөөдөл хэвээр л байна. Банкууд орон сууцны урт хугацааны зээл лизингээрээ уралдаж байна. Бас хvvгээ ч тодорхой хэмжээнд /гэхдээ ард иргэдийн амжиргааны төвшинтэй харьцуулахад өндөр хэвээрээ байгаа/ бууруулах алхамууд хийх болсон. Энэ мэтчилэн тоочоод байвал их зvйл байна аа...

Энэ бvхнийг нуршихын учир гэвэл миний бас таны бид бvгдийн мөрөөдөл газар-орон байр болжээ гэдэгтэй гар барьж байна. Хvй нэгдлийн vеэс хvний анханы бөгөөд зайлшгvй хэрэгцээ байсан тэр зvйл 21-р зууны соёлт хvмvvн бидэнд ч бас тулгамдсан асуудал мөрөөдөл хэвээр байсаар байгаа нь ичмээр эсвэл инээмээр ч юм шиг. Төрийн сайнд жаргая уу! гэж иргэд бид найдсаар хvлээсээр горьдсоор мөрөөдсөөр...

Хоёр.

40.000 айлын орон сууц хөтөлбөр хэзээ бvтэх за тэгээд хэн гуай орох нь тодорхойгvй. Тэгээд ч 40.000-ын цаана нь 400.000-аар тогтохгvй хэрэгцээ эрэлт байгаа. Иргэдийн дунд энэ хөтөлбөрт танил талтай төрийн албаны албан тушаалтнууд л шургалах биз гэсэн хандлага хардлага байна. Харин энгийн нэгэн ажилтан болоод хувийн секторт ажиллаж байгаа ажилчин хөдөлмөрчин иргэдийн хувьд мөрөөдөл хэвээрээ... За тэгэхээр өнөөдөр энэ тэр мань мэтэд хvртэхгvй төрийн хайр хишигт найдаж суухаар өнөөдрийн бодит байдал боломжийг харж судлаж дайраад vзье гэхээр ямар байна вэ?!

Yнэн хэрэг дээрээ хориос гучин настай буюу ид насан дээрээ яваа залуус, залуу хосуудын хувьд аав ээж ах дvvс хамаатан садангаасаа тусламж авахгvй, эсвэл тийм боломжгvй, мөн ажил мэргэжлээ ашиглан луйвар хулгай хийж авилгал авахгvйгээр, урдах ажлаа сайн хийгээд ура хашиграад улс эх орон, төр засаг, ажил албандаа итгээд эсвэл банкны зээл лизингэнд найдаад явахад энэ насандаа мөрөөдлөө биелvvлнэ гэдэг vлгэр болж халаасны өрөө хөлсний байраар тэнэсээр насны эцэст гудамжинд гарах янзтай... Итгэл алдрав. Орхий!

Өдрөөс өдөрт амьдралын өртөг нэмэгдэж өргөн хэрэглээний барааны vнэ тэнгэрт хадсаар. Дээр нь өнөөдөр монголчуудын дундаж цалин 100.000-150.000 төгрөг, 200.000-аас дээш цалин авдаг хvн өндөр цалинтайд тооцогдож байгаа энэ vед шинэхэн хосууд яаж ийж байгаад урдчилгаа хэдэн сая төгрөгийг нь олоод банкны зээллэгээр байртай болно гэдэг хvнд асуудал. Ихэнх хvмvvст бараг бvтэшгvй мэт.

За яахав зориг зvрх гаргаад болж бvтэх талаас нь хандаад зvтгэлээ, болголоо гэж бодьё. 2 өрөө шинэхэн байрандаа орлоо. 10 жил сар болгон 300.000 орчим, гаруй төгрөг банкинд өгнө. Дээр нь идэж уух өмсөж зvvх унааны мөнгө гээд урсгал зардал цуварна. Удахгvй хvvхэдтэй болно. Дахиад л зардал нэмэгдэнэ. Нэг нь ажлаасаа хэсэг хугацаанд хөндийрөх хэрэг гарна. Юмны vнэ өснө. Улирал болгон шахуу онцлогоо дагаад vнэ ханш өснө. Аягvй бол тогтворгvй инфляциас болоод банкны хvv ч өсөж мэднэ. Нэгэн гэр бvл өвдөх эрхгvй, ажлаасаа гарах эрхгvй, амрах эрхгvй, vхэх бvр ч эрхгvй... 10-15 бvvр 20-30 жил!

Багаар бодоход 10 жил. Өр зээл- сэтгэлийн шаналгаа, мэдрэлийн ядаргаа, ходоодны шархлаа- 10 жил.

Мөн ч урт хугацаа шvv. Энэ хооронд юу ч болж юм яаж ч өөрчлөгдөж хувирч мэднэ. Амьдрал яаж ч эргэж болно. Гэхдээ сайн сайхнаар ирээдvйгээ харахаас гадна муу талаас бас харах л хэрэгтэй юм шиг... Дахин хэлэхэд 10 жил гэдэг урт хугацаа. 5 жилийн дараа өнөөдрийн 1000 төгрөг 10 төгрөгтэй тэнцэж болно. Тэр vед нөгөө өр маань юу болох вэ. Миний төр засаг намайг хамгаалж энэ бvхнийг зохицуулаад явах чадвартай бил vv!?? Ингэж олон залуус олон иргэд дотроо шаналж сууна. 10 жилийн дараа ХЗХ-ны хэрэг шиг юм болчихсон, төрийн ордоны өмнө төрдөө гомдоод төмбөн нvдээд, өндөг шидээд, өлсөглөн зарлаад сууж байхгvй байгаа даа... Гэхдээ энэ бол муу талаас нь буюу нэг талаас нь харсан хэрэг шvv. Муу амласан бол уучлаарай!

Эцэст нь ХМХ-ээр цацагдаж байсан нэгэн сайхан пи ар мэдээг та бvхэнд хvргэе!

/Арилжааны зарим банк 40.000 айлын оронц сууц хөтөлбөрийг дэмжиж, 10 жилийн хугацаатай орон сууцны зээл олгохоо зарласан. Гагцхvv хоёр өрөө байрыг 15 сая төгрөгөөр, нэг өрөөг нь 10 сая төгрөгөөр бодож орон сууцны зээл авахыг хvсвэл урьдчилгаа болгож vнийн дvнгийн 30 хувийг бэлнээр төлөх болзолтой гэж байгаа. Гэвч энэ нөхцөл нь орон сууцаар хамгийн их гачигдаж байгаа нийгмийн дундаж давхаргынхан, төрийн албан хаагчдад нэлээд хатуудаж байгаа нь илт.Гэхдээ сайхан мэдээлэл байлаа/

Итгэл байсан цагт сэтгэл сайхан байдаг ирэх нэгэн учрал солонго шиг татсан байдаг! /Б.М/

Гурав.

Ядаж байхад манайхны тансаглах дуртай брэнд энэ тэр гэж туйлширан гvйх *дааж ядаж байж бааж яддаг* зан байна. Учир юу вэ гэвэл заавал 30, 40, 50, 60, 100-н саяын хаус 3, 4-10-н өрөө байранд, хотын төвд А зэрэглэлийн байрлалтай газар орно гэх бидний хvсэл мөрөөдөл, шунал. Шууд л тансаг харшид суугаад сайхан болчих юм шиг санах байдал. Энэ тал дээр иргэд хийгээд төр засаг бодох л хэрэгтэй юм шиг санагддаг.

Иргэн би нэг л өдөр халаасны өрөө эсвэл хотын захын умгар гэр, шавар дагзнаасаа шууд л хотын төвийн олон өрөөтэй тансаг харшид залрахыг мөрөөдөх маань эргээд эрсдэл дагуулах эсвэл эс бvтэх нигууртай. Тэгэхээр эхлээд шууд 10 өрөө 3 давхар хаус мөрөөдөх биш ганц өрөө аятайхан дулаахан байртай болж байгаад дараа нь боломжоороо сэтгэл амар ажлаа сайн хийж ашиг орлогоо нэмэгдvvлж байгаад байраа томсогсоор яваад 10 унтлагын өрөөтэй ордонд ч амьдарч болно шvv дээ.

Мөн ард иргэд vнэ нь тэнгэрт хадсан байрнаас илvvтэй vнэ хямдтай ч боломжийн ганц өрөө ч хамаагvй орон сууцанд эхний ээлжинд орохыг хvсэж байгааг төр олж хармаар. Тэгэхээр төрөөс 40.000 орон сууцнаас илvvтэй 100.000 айлын нийтийн байр төсөл хөтөлбөр хэрэгжvvлвэл илvv олон хvнд хvрсэн хvртээлтэй ажил болохсон. Ганц өрөө ч хамаагvй байранд эхний ээлжинд багахан мөнгө төлөөд vгvй бол байрны мөнгөн дээрээ бага багаар шитгэл төлсөөр байгаад яваанд тэрхvv ганц өрөө нийтийн байраа хувьдаа авч болдог байвал болж байна. Айл болгон заавал гэртээ угаалгын өрөө, оо-той байх албагvй. Нэг давхарын айлууд л дундаа нэг төвлөрсөн 00-той, халуун усны газар буюу душтэй байж болно. Харин айл бvр нэг их том биш ч гэлээ боломжийн ганц өрөөтэй дотроо крантны халуун хvйтэн устай, сайхан дулаахан халаалттай байхад л хаваасаг. Сард байрны мөнгө гэж 20-30.000 төгрөг өгч байхад башийгаад л явчихна. Яваандаа хувьдаа авна гэх юм бол 30-50.000 төгрөг бvр 80.000-120.000 /халаасны өрөөний хөлсний vнэ/  төгрөг ч өгч байсан яадаг юм. Энэ бол ард иргэд залуус бидний амьдралд илvv хvрсэн бодит байдалд нийцсэн ажил болно доо. Yvний vр дvнд гэр хороолол эрс багасаж агаарын бохирдол гайгvй болох ч vр дvнтэй. Газрын маргаан тойрсон асуудал ч харьцангvй гайгvй болох талтай.

Мөн тансаг vнэтэй байранд гэр бvлээрээ шахалцан амьдрах явдал бараг байдаггvй болсон нь анзаарагддаг. Нэг л их олон өрөөтэй тансаг байрандаа 2-3 ам бvлтэй амьдралын боломж өндөртэй зөвхөн эхнэр нөхөр, хосууд, гэр бvлvvд амьдардаг болж. Харин дээрх нийтийн байранд гэр бvлээрээ аав ээж vр хvvхдvvдээрээ, ах дvvсээрээ амьдралын дундаж болоод доод төвшиний хvмvvс vгvй бол оюутнууд, залуу хосууд чихэлцэн амьдрана. Олуулаа сайхан шvv дээ. Эндээсээ яваандаа боломж боломжоороо өрх тусгаарлан явцгаах биз. Тансаг харшид амьдрах цаг ирнэ...

 Тэгэхээр эхний ээлжийн орон сууцжуулах биш Нийтийн байржуулах ажлыг төр засгаас дэмжээд том том нийтийн байр барих ажлыг эхлэмээр. Энэ тал дээр барилгын компаниуд ч анхаармаар санагддаг. Yнэ өртөг зардал багатай vр дvнтэй иргэдэд хvрсэн vйл ажиллагааг төр хиймээр. Хvvхдийн мөнгө, шинэ гэр бvлийн мөнгө гэхчилэн их хэмжээний мөнгийг хvмvvст зvгээр өгөх буюу зvгээр сууж байгаад мөнгө авах, амар хялбар төрөөр тэжээлгээд амьдрах буруу зуршилд багаас нь сургаж байхаар илvv амьдрал болоод ирээдvйд нь хөрөнгө оруулалт бодит амьдралын баталгаа болох зvйл хийж төр анхаарал хандуулж  ажилламаар. Худлаа шоудах хошигруулах замаар сонгууль дамжин vр дvнгvй төсөл хөтөлбөр тусламж тараахаас зайлсхиймээр. 

Дөрөв.

Иргэн би бээр залуу хvн би бээр өөрийн амьдралд тулгамдсан асуудал буюу мөрөөдөл болсон газар-байрныхаа талаар бодож санаж явдаг санал сэтгэгдлээ илэрхийллээ. Та ч гэсэн vгээ хэлж санал бодлоо хуваалцаарай. Хөдөө орон нутгаас орж ирсэн их дээд сургуулиа төгсөөд удаагvй, ажил амьдралын гарааг шинээр эхлээд явж байгаа, биеэ дааж нийгэмдээ болоод улсдаа хэрэгтэй хvн болж амьдрахыг хvсдэг олон залуучууд амьдрах газар-байр сууцны хvндрэлтэй учирч халаасны өрөө, байрны поваль, 00 өрөө хөлсөлж, vгvй бол гэр хороололд хашаа  байшин гэр хөлсөлж бор хоног шар нарыг барж ажиллаж олсон цалингаа ирээдvйдээ биш өнөөдрийнхөө оромжныхоо төлөө төлж барж сууна. Олон иргэн амьдралын наад захын хэрэглээ амьдралын vндэс баталгаа болсон газар болоод орон байрны асуудлаас болж ирээдvйдээ итгэлгvй амьдралдаа хувь заяандаа гутран нийгмийн өөрчлөлтийн золиос болон төр засгаа царайчлан гундуухан алхалж байна. Гадагшаа гарахыг илvvд vзэж байна. Мэдлэг боловсрол оюун ухаан чадвар монголын залуучуудад бий. Тэд ажиллаж чадна, хийж бvтээж чадна. Монгол орноо хөгжvvлж дэлхийн тавцанд мандуулж чадна. Гэхдээ тэдэнд ажлаа хийх амьдралаа авч явах боломж наад захын амьдрах хэрэгцээ хэрэгтэй байна...

Газар-байр хий хоосон мөрөөдөл биш бодит мөрөөдөл болох цаг тун удахгvй ирнэ гэдэгт итгэнэм.  Анхаарна буйзаа!

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax