2007-10-18 - Хvсэл минь миний амьдрал
Бороо шиг би асгарахыг хvснэ
Болор мөнгөн одод шиг гялалзахыг хvснэ
Газар ундааж унатлаа би гялалзана
Газарт бутран унахдаа улам гоёмсогоор гялалзана
Солир шиг би харвахыг хvснэ
Сондор мөнгөн сар шиг гэрэлтэхийг хvснэ
Дэлхийд татагдан унатлаа гэрэлтэнэ
Дэлхийд шингэн орохдоо улам хурцаар гэрэлтэнэ
Цэцэг шиг би ургахыг хvснэ
Цэв цэх тэнгэр өөд тэмvvлэхийг хvснэ
Тэнгэртээ хvрээд хугаран унатлаа ургана
Тасдуулж, хугарсан ч улам эрхэмсэгээр оршино
Булаг шиг би ундрахыг хvснэ
Бvр дотроосоо оргилохыг хvснэ
Боргилон урссаар амьсгал тасартлаа оргилно
Бvхий л амьсгал минь дэлхийгээр нэг тарж урсана
2007.09.15
|