2007-10-18 - WOW
Эр биеийг минь хvсэж болно
Энэ ертөнцийнх болохоор харамлаж би vл чадна
Сэтгэл зvрхийг минь хvсэж болохгvй ээ
Сав шимээс хальсан болохоор зvрхэлж vл болно
2007он
Хааяа хааяа би чамайг дурсах юм
Хайрлаж чадаагvй өөрийгөө зэмлэх юм
Үе vехэн чамайгаа бодох юм
Үгvйлээд байгаа өөрийгөө зvхэх юм
2007он
Солиотон гэгээрч
Гэгээнтэн солиордог
Сонин энэ хорвоод
Сохор юм шиг амьдрах хэцvv яа
2007он
Харахад цэвэрхэн
Харьцахад номхон
Ханилахад янаг
Хамгийн дотно мэт атлаа
Хажуу хийгээд хойноос
Хазахын цагтаа
Харанхуй vхлийн шарх өгөх
Хvмvvнийг найз гэдэг аж
2007он
Огтоно зурамсан бол би
Огт эргэлзэлгvй өөрийгөө шvvрч идэгч
Огторгуйн өлөн элээ болохыг хvсэх
Орчлонгийн хvсэл шуналыг
Бурхан та vл гvйцэлдvvлдэгт
Би баярланам
2007 он
Бурхан хийгээд
Бугийг
Би өөртөө шингээж
Бvрмөсөн авсандаа би орно
Бvгд тэр цагт
Бодгал чанараа хайж
Бие биенээсээ өрсөж
Би бурхан гэж
Би чөтгөр биш гэж
Байдаг чадлаараа орилолдох болно
Бас намайг зvхэх болно
2007он
Намайг өвс гэдгийг хvмvvс мэддэггvй
Намайг идэгч жавьж гэдгээ тэд хvлээн зөвшөөрдөггvй
Нvд гэдэг эрхтэнг тэднээс хураахад л мэдэрнэ
Нэг л өдөр…
2007он
Би хэмээх vзэл каптализмын vндэс
Битгий хуц хэмээх vг ардчилалын уриа
Бид хэмээх vзэл хvмvvнлэгийн vртэс
Битгий мөрөөд хэмээх vг амьдралын vнэн
2007он
Өргөс намайг хатгана
Өвтгөнө
Өршөөл тvvнд vгvй
Зvрх vгvй
2007он
|