bolod.M

2007-10-24 - Монголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?

Энд тэнд очоод хvмvvс албан газартй уулзаад вэб дээр мэдээллээ байршуулах уу? гэхээр удраас вэб сайт гэж юу юм бэ?, интернэт гэж мэдэх vv? гэхээр мэдэхгvй! гэж нvд нь том болгодог байсан vе саяхан.

Өдгөө ч гэсэн зарим нэгэнд интернэт гэх энэ vг асар хол, бvvр харь гаригийн зvйл мэт ойлгомжгvй санагддаг хэвээрээ байгаа нь нууц биш. Учир нь ашиглах боломж олддоггvй эсвэл ашиглаж чаддагvйгээс тэр биз. Гэхдээ нэг vеэ бодвол Монгол улсад интернэтийг ашиглах явдал хэвийн vзэгдэл болж вэб сайтын ашиг тусыг мэддэг болж эрэлц хэрэгцээ ихсэж хvмvvс хошуурах болжээ.

Удахгvй хэвлэмэл ном зохиол, сонин сэтгvvл тvvх болно ч гэх хандлага байдаг.  Тэр ч бvv хэл телевизvvдийн орон зайгч интернэт нөхнө гэнэ. Энэ бvхнээс харахад интернэт гэдэг зvйл хvн төрөлхтөнд ямар их хурд хvч мэдээлэл ашиг орлого глобалчлалыг авчирч байгааг төсөөлөх аргагvй юм. Интернэт бидэнд *ирж яваа цаг* байснаа болж өдгөө өдөр тутмын цаг минут тутмын хэрэглээ боллоо.

Манай төрийн болон төрийн бус байгууллага компани аж ахуйн нэгж тэр ч бvv хэл хувь хvмvvс хvртэл өөрийн гэсэн вэб сайттай болов. Төр засаг хvртэл нээлттэй засаглал хөтөлбөр хэрэгжvvлж, нээлтэй нийгэм гэж лоозогнож өөрийн мэдээ мэдээллийг цаг тухай бvрт нь интернэтэд өөрийн вэб хуудсаар олон нийтэд нээлттэй хvргэж, бvхий л яам тамгийн газар агентлагуудаа вэб сайттай болгох аян өрнөж амжилттай хэрэгжсэн гэх. 

Орчин vед вэб сайтгvй байгууллага аж ахуйн нэгж гэж бараг vгvй болж. Хэрэв тийм байгууллага аж ахуйн нэгж байгаа бол онигоонд орох хэмжээнд хvртэл хvрчээ. Тэгвэл манай төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд ямар байна вэ. Мэдээлэл хэр нээлттэй ил тод байна вэ? Энэ байдалтай танилцахаар цөөн хэдэн вэб сайтуудаар нь зочиллоо...

Yндсэн хуулийн цэцийн www.conscourt.gov.mn сайтаар зочиллоо. Ямар ч байсан нээгдэж байна. Харамсалтай нь мэдээллээ тэр бvр шинэчилдэггvй, сvvлийн vеийн мэдээ мэдээлэл гээд байх юм байхгvй нэлээд залхуу вэб сайт байгаа нь хангалтгvй санагдав.

Цаашлаад Монгол улсынхаа ерөнхий сайдын www.pmis.gov.mn сайтаар зочлох гэсэн боловч нэвтэрч чадсангvй. *Yхмэл* сайт бололтой хөөрхий. М.Энхболдыг ерөнхий сайд болсоноос хойш энэ сайт ажилласан эсэх нь эргэлзээтэй. Тэгэхээр манай ерөнхий сайд их л нууцлаг, далд байх сонирхолтой нэгэн бололтой.

Монгол улсын ерөнхийлөгчийнхөө www.president.mn сайтаар нь орлоо. Хаа очиж мэдээлэл нь байнга шинэчлэгдэж байдаг бололтой. Н.Энхбаяр ерөнхийлөгчийн ажил бvтээл айлчлалын тухай дэлгэрэнгvй мэдээлэлтэй зураг хөрөг нь арвин гэж жигтэй дажгvй сайт байна аа. Болоо доо.

Хамгийн чухал Монгол улсын засгийн газрынхаа сайтаар орохгvй бол алдас болно гэж бодлоо. Сvvлийн vед явуулж байгаа vйл ажиллагаа болоод мэдээ мэдээлэл авахаар www.pmis.gov.mn сайтруу нь орох гэж оролдлоо. Ерөнхий сайдын сайт руу нэвтэрч болсонгvй. Бас л *vхмэл* сайт бололтой. Засгийн газар маань бас л их нууцлаг ил тод биш байдаг бололтой. Өөрөөр хэлбэл нууцтай Ерөнхий сайд, нууцлаг Засгийн газартай аж. Сайт руу нь орж мэдээ мэдээлэл авна гэвэл гонж гэнэ.

Сонгууль хаяанд ирлээ Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn вэбрvv зочиллоо. Аль 6 сараас хойш шинэчлэгдээгvй хуучин мэдээлэлтэйгээ байна. 8 сард нэг мэдээ оруулсан болжээ хөөрхий. Сvvлийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дvнгийн талаар А vсэгч алга. За нэг иймэрхvv байдаг байжээ. Төрийн албаны хvнд суртал энэ юм байх даа.

Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn сайтаар орлоо. Уг нь дажгvй л хийцтэй сайт юмсанж. Мэдээ мэдээлэл хэсэг рvv нь орлоо аль 4, 6 сард л ганц нэг мэдээ оруулсанаас өөр шинэчлэгдсэн юм алга аа. Өөр хийсэн ажил мэдээлэх зvйл эдэнд байдаггvй бололтой. Ингэж л санагдлаа.

Монгол улсын тагнуулийн ерөнхий газрын  сайтаар нь орлоо. Аль 1992 оноос хойш шинэчлэгдээгvй байх жишээтэй. Аргvй дээ их нууц байх ёстой байгууллага юм чинь гэж саналаа. Бас вэбтэй байгаа нь яамай даа гэж баярлав.

Монгол улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа Ой усны нөөцийн газрын вэб сайт болох www.water.mn –ээр орлоо. Сvvлийн vеийн мэдээ мэдээлэл статистик vзэх гэтэл байдаггvй ээ. Нvvрэн дээр нь бvvр 2003, 2004 оны хуучирсан мэдээлэл цохиж явна. Тvvхийн ном биш дээ. Бушуухан гарлаа.

Yндэсний Аудитын газрын www.mnao.pmis.gov.mn сайтаар орлоо. Yнэндээ шинэ хуучин мэдээ гэх юм байсангvй гэж болохоор аж. Гарав.

Цагдаагийн ерөнхий газрын www.ubpolice.mn сайтаар зочиллоо. 2007 оны 9 сараас хойш мэдээлэл нь шинэчлэгдээгvй байв. Хуучирсан мэдээ жаахан уншсан болов.

Сvvлийн vед хэл ам татлаад  салахаа больсон Монголын төмөр замын www.mtz.mn вэбээр зочиллоо. Мэдээ мэдээлэл хийж байгаа ажил ололт амжилт алдаа дутагдал юу байна сонирхоцгооё. Бас л орж чадсангvй. Бvр нэвтрvvлэхгvй байна гээч. Мөн л хаалттай байгууллага бололтой

Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний бvртгэл мэдээллийн төвийн сайтаар зочлох гээд мөн л чадсангvй. Ажилладаггvй юм уу эсвэл тvр хаагдсан юм уу чөтгөр бvv мэд. Хаалга нь тvгжээтэй мэдээлэл нь хав дараатай аж.

Манай зарим нэг төрийн болон бусад байгууллагуудын вэб сайтууд нэг иймэрхvv л байдаг бололтой. Ямартаа ч нэг вэб хаягтай болов ч нэр төдий халтуур маягтай эсвэл зvгээр л хаалттай байлгадаг аж. Мэдээ мэдээлэл хайсан иргэн хvн цаг заваа гарздан тэдний хаягуудаар ороод нэг бол хэдэн жилийн өмнөх мэдээлэл хараад хуучирсан мэдээлэл, тvvх унших vгvй бол нэвтэрч чадахгvй толгой сэгсэрээд гарах бололтой.

Нээлттэй ил тод нийгэм байгуулж байна гээд л хаа хаанаа лоозогноод л байдаг. Мэдээлэл олж авах эрх иймэрхvv хаалттай байсаар л байна.  Ядаж вэбийнхээ мэдээ мэдээллийг долоо хоногт нэг ч болтугай шинэчилж байх тал дээр анхаармаар юм аа!

/Болод.М/  

Сэтгэгдэл бичих!

2010-01-07 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Хоблоос Засах

2007-12-19 -

Бичсэн: tuulai-ok
Байгууллага болгонд ууг нь тэр талаа хариуцаж авсан хүн байж л бгаа

Гэсэн ч одоогийн дунд насныхан интернетийн талаар ойлголт муутай болохоор тэр сайтууд руу хүн орохгүй тээд л орхигдчихдог байх

магадгүй 10 аад жилийн дараа байдал өөр болно
бидний үеийн залуус дунд насанд очих цагт..
Хоблоос Засах

2007-10-24 - Сэтгэгдэл

Бичсэн: ganxvv
Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙ
Хоблоос Засах

2007-10-24 - Сэтгэгдэл

Бичсэн: ganxvv
Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙ
Хоблоос Засах

2007-10-24 - ok

Бичсэн: huhuu (зочин)
tiim shuu anhaarah l heregtei dee manai malnuud oilgohgui l dee
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax