2007-10-31 - Амраг хань минь чамдаа...
Амраг минь чи хаана явна
Ай миний чин зvрхний хайр минь
Хонгор минь чи хаана я
Хvсэл сэтгэлийг минь эзэмдэгч минь
Хөнгөн залуугийн өвөрт сэрж байна уу
Хvсэл тачаалдаан шатаад амраглаж байна уу
Хэн нэгэнд дурлаад догдолж явна уу
Хан хvvг мөрөөдөн хvлээж ядна уу
Хаа нэгтэй зугаалаж явна уу
Эхнэр минь чи хаана явна
Энэ зvрхний шигтгээ минь
Хань минь чи хаана явна
Хайр сэтгэлийн эрэлчин минь
Сайхан залууд дурлаад шатаж байна уу
Салхи шиг эргvvлдэх хөвгvvнээс зугтаж ядна уу
Найз залуудаа хаягдаад гуниглаж сууна уу
Нууц амраг болчихоод тvгшиж явна уу
Нялх vрээн тэврээд бvvвэйлж сууна уу
Намайгаа олж чадахгvй төөрч л явна уу
Яарах хэрэггvй ээ
Яг л тэр газраа байж л бай
Нэг л өдөр би чам дээрээ очно
Нийлэхийн заяа тvшээд хvрээд л очно
Өнгөрvvлсэн өдөр хоног бvхэн чинь надад сонин биш
Өнгөрvvлэх мөч хором бvр минь чиний төлөө байх болно
Хувь заяаны замын урт богиныг товчлох аргагvй ээ
Хайртай бvхнийг чинь би хайрлаж хvндлэх болно
Учраагvй яваа уулзаагvй байгаа ирээдvйн хань чамдаа
Удахгvй мэндлэн танилцахын ерөөл тавья!
Урт гэгчийн энэ захиагаа салхинд шивнээд
Уянга халил vгvй чамдаа нисгэлээ...
2007
|