2007-11-14 - Миний дуртай
Миний дуртай шvлэг, мөртvvд танд ч гэсэн таалагдах байхаа гэж бодоод бичлээ!
Бvсгvй таны гоо vзэгслэнг
Бусдаас илvv мэдрэх гэж
Би зорид царай муутай төрсөн
...
Гоё юмаа нvд цавчламгvй
Гоо vзэгслэнг би олж харлаа
Хар шилээ зvvдэг байж
...
Уруулын будаг ялимгvй хvрсэн самрын ясыг
Удаан ажиглавал би өөрөө байлаа
...
Эгэл хvн та vхлээс бvv ай
Энэ өдрийн тавилангаас зугтаж бvv зайл
Өнгөрсөн мөч ирээдvйн мөчид бvv хоосон итгэ
Энэ өдрийнхөө хоромд л жаргаж цэнгэж ав
Айж тvгшиж итгэж найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр тутмын төлөө тэмцэж сур
Харамсахгvйгээр өнгөрvvлсэн цаг мөч бvр чинь
Хамгийн эцэст чамд аз жаргалын авчирдаг юм шvv!
...
Дуулим хорвоод бид нар богинохон амьдрах тавилантай
Дурлал дарс хоёргvй насыг элээвэл нvгэлтэй
Мөнгөн сартай орчлонд бид ганцхан л амьдрахаас хойш
Мөнхөрөх эсэхтээ эргэлзэж суух нь илvvц зvйл гэлтэй
...
Хором бvрийн амтыг мэдэрч
Хорвоод би амьд явах дуртай
...
|