2007-12-03 - Зулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
Энэ жилийн 12 сарын 4-нд Зулын-25-н буюу Богд Зонховагийн таалал төгссөн өдрийн их дvйчин тохиож байгаа бөгөөд энэ өдрийг бурханы шашинтанууд уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.
Богд Зонхова бурхан багшийн гаргасан сургаалд шинэчлэлт хийсэн бөгөөд тvvхэнд 2 дахь бурхан багш гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд Өвлийн тэргvvн сарын шинийн 25 нд таалал төгссөнийг нь их хөлгөний шашинт орнуудад тэмдэглэсээр иржээ.
Буддын шашинд дvйчин өдрvvд олон байдаг ба сар болгон хийдэг дvчингээс өгсvvлээд жилд ганц удаа тохидог дvйчин өдөр ч байдаг байна. Тэгвэл Богд Зонховагийн таалал төгссөн өдөр нь Бурханы их дvйчин өдрийн дараагаар орохоор томоохон тэмдэглэлт vйл явдал аж.
Энэ өдрөөр хийсэн аливаа vйл тvм дахин vржих нигууртай тул хvмvvн болгон хийх vйлдээ анхааралтай байх ёстой гэнэ. Аль бурханы шашин ид цэцэглэж байсан 1900 онд ч, социалист нийгмийн бvтээн босголтын vед ч хаягдаагvй энэ өдрийг Монголын ард тvмэн цагаан хоол идэн, зул асаан өнгөрөөдөг бол гандан хийд, хурал номын газруудад Богд ламын чога хэмээх томоохон номыг бvхэл өдрийн турш уншиж, сvсэгтэн олныхоо сэтгэлийг ариутгадаг. Энэ vйл ч сvvлийн vед хvчээ авч хурал номын газрууд пиг хvнтэй байх болсон. Тэгвэл энэ жил нийслэлийн сvсэгтэн олон Зулын 25-ны Их Ёслолоо Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд тэмдэглэн өнгөрvvлнэ. Тус арга хэмжээ 11-20 цагийн хооронд vргэлжлэх бөгөөд ямар нэг vнэ төлбөргvй аж.
|