bolod.M

2007-12-03 - Төрийн саад биш төрийн сайд тодроосой!!!

Шинэ ЗГ-ын бvрэлдэхvvний нэрс тодорлоо

Удахгvй шинээр байгуулагдах Засгийн газрын бvрэлдэхvvний нэрс албан ёсоор тодорлоо.

Өөрийн кабинетийг бvрдvvлж буй Монгол улсын шинэ ерөнхий сайд С.Баяр өмнөх буюу М.Энхболдын Засгийн газрын сайд болон дэд сайд нараас 5 хvнийг өөрийн багтаа авч vлдэхээр шийджээ.

Yvнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын асуудал эрхэлсэн сайдаар  өөрийн намын гишvvн Гадаад хэргийн сайд байсан Н.Энхболдыг, Зам тээвэр, Аялал жуулчлалын сайдаар, өөрийн намын гишvvн, Сангийн яамны дэд сайд байсан Ч.Ганзоригийг, Байгаль орчны сайдаар БНН-ын гишvvн, YХ-ны дэд сайд байсан Ц.Даваадоржийг, Барилга хот байгуулалтын сайдаар, YШН-ын гишvvн, Гадаад хэргийн дэд сайд байсан Ц.Цолмоныг, цорын ганц суудалд нь улираан vлдээх сайдаар Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, өөрийн намын гишvvн, Д.Дэмбэрэл нарыг товлон тодруулжээ.  

С.Оюуныг Гадаад хэргийн сайдаар, Хууль зvйн байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргилыг  ХЗДХ-ийн сайдаар нэрлэснийг нvдээ олсон тодруулга, суудлаа олсон хvн гэж олон хvн таатай хvлээн авч байгаа бололтой.

Харин нөгөө тоон дотор vсэг цохиж явна гэдэгчлэн Yйлдвэр худалдааны сайдаар Эрдэнэт vйлдвэрийн захирал Х.Наранхvv, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдаар Нийслэлийн ИТХ-ын дарга Н.Болормаа нарын нэр тодорсон нь олон хvнийг мэл гайхуулж цэл хөхрvvлж байгаа сурагтай. Учир нь урдах ажлаа олигтой хийж бараагvй байгаа хvмvvст ийнхvv сайдын зөөлөн суудал өгч байгаа нь цаанаа но-той хэрэг боллоо гэж хардах байдал ч байгаа гэнэ.

За тэгээд бас болоогvй олон нийтийн дунд *авлигач, луйварчин* гэхчлэн хардагддаг гэх, байнга л хэл ам таталж хэвлэл мэдээллээр янз бvрээр цоллуулж байдаг  *хашир бурхи*, *улайдаггvй*  Ч.Улаан Сангийн яамыг зайдлах сурагтай гээд л гадна дотногvй жиг жуг хийж толгой сэгсэрч байгаа аж.

Цаашлаад Тvлш эрчим хvчний сайдаар  Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хvрэлбаатар, Эрvvл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МАХН-ын гишvvн, Д.Батсэрээдэн гэгч, Батлан хамгаалахын сайдаар, YШН-ын Ж.Батхуяг гэгч, Хvнс хөдөө аж ахуйн сайдаар  ИЗН-ын дэд дарга Ц.Ганхуяг нарын хvмvvс тодроод байна.

Энэхvv саналаа Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгчид өргөн барьсан бөгөөд тун удахгvй УИХ-д өргөн барьж хэлэлцvvлнэ.

Төр төвшин тvмэн олон амгалан болтугай!

 

Төрийн сайд болоод Төрийн саад нар!

Шадар сайд - М.Энхболд /УИХ-ын гишvvн, МАХН/
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын асуудал эрхэлсэн сайд- Н.Энхболд /Гадаад хэргийн сайдын vvрэг гvйцэтгэгч, МАХН/
Зам тээвэр, Аялал жуулчлалын сайд - Ч.Ганзориг /Сангийн яамны дэд сайд, МАХН/
Тvлш эрчим хvчний сайд
- Ч.Хvрэлбаатар /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
Эрvvл мэндийн сайд - Д.Батсэрээдэн /ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МАХН/
Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд - Н.Болормаа /Нийслэлийн ИТХ-ын дарга, МАХН/
Сангийн сайд - Ч.Улаан /Төсвийн байнгын хорооны дарга, МАХН/
Нийгмийн хамгаалал,  Хөдөлмөрийн сайд - Д.Дэмбэрэл /НХХЯ-ны сайдын vvрэг гvйцэтгэгч, МАХН/
Байгаль орчны сайд - Ц.Даваадорж /VХ-ны сайдын vvрэг гvйцэтгэгч, БНН/
Барилга хот байгуулалтын сайд - Ц.Цолмон /Гадаад хэргийн дэд сайд, Vндэсний шинэ нам/
Батлан хамгаалахын сайд - Ж.Батхуяг /Vндэсний шинэ нам/
Хvнс хөдөө аж ахуйн сайд - Ц.Ганхуяг /ИЗН-ын дэд дарга/
Гадаад хэргийн сайд - С.Оюун /ИЗН-ын дарга/
Хууль зvй дотоод хэргийн сайд - Ц.Мөнх-Оргил /Хууль зvйн байнгын хорооны дарга, МАХН/
Vйлдвэр худалдааны сайд - Х.Наранхvv /Эрдэнэт vйлдвэрийн захирал, МАХН/
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax