bolod.M

2007-04-17 - Автомат бооцоот тоглоом хаа сайгvй цэцэглэж байна!

Нэг хэсэгтээ Автомат бооцоот тоглоомын газар гэх нэгэн төрлийн мөрийтэй тоглоомын бизнес дэлгэрч *мини казино* борооны дараах мөөг шиг л олширч учир замбараагаа алдсан.  

Байшин барилгын булан тохой бvрт Покер хаус гэх автомат тоглоомын газрууд vvрлэж vйл ажиллагаа явуулах болсон. Нэр нь л бооцоот тоглоом гээд байгаа болохоос vйл ажиллагааны зарчим нь казино л гэсэн vг.

 

Энэхvv мөрийтэй тоглоомд донтсон хvмvvсийн бvхэл бvтэн арми бий болов. Амь амьдралаа алдахаас буцахгvй шунан дурлаж тоглогсод мундахаа больж бvр тоглохын тулд гэмт хэрэг vйлдэж хvний алтан амийг бvрэлгэсэн ч хэргvvд гарах болсон. Энэ хар сvvдэр олон ч хvний толгойг эргvvлж олон ч айл өрхийн амьдралыг бvрхсэн. Яг хар тамхинд донтсон юм шиг улайрсан этгээдvvд олширсон. Ийнхvv нийгмийг донсолгож эхлэв.

 

Гэтэл нэг л өдөр манай төр засаг хууль хяналтынхан сэрж нэг юм хориглосон хаасан цаашид ил vйл ажиллагаа явуулж ажиллаж амьдрах аргагvй болгосон хууль гаргасан. Ингэж л хэдэн зуугаараа тоологдох автомат бооцоот тоглоомын газрууд нэг л өдөр хаалгаа барьж зарим ажиллуулдаг байсан босс хужаа нар нь нутаг буцсан.

 

Ингээд л бvх юм амар сайхан боллоо гэж байтал төрийн тvшээд эрх мэдэлтнvvд Монголд казино байгуулна гэж гvйлдэх болсон. УИХ –аар бvр казиногийн хууль батална гэж ярих болсон. Яах ийх нь тодорхойгvй ийн байхад зарим бизнесмен улс төрчид засаг дарга нар нийлсэн олигархууд хэдэн гаагаар нь газар авч хашаа хатгаж казино байгуулах барилга байгууламж цогцолборын ажилд ханцуй шамлан ороод эхлэв.

Yvнийг харсан ард тvмэн мэл гайхаж цэл хөхөрч, яадаг ч байсан Монголд казиногийн хууль батлагдаж, Казино байгуулагдах лобби тохироо нь бvрдээд улс төр бизнесийнхэн олигархууд бvлэглэлvvд намууд тогтчихсон юм байна гэж ойлгох болов.

 

Ард олны дийлэнх нь Монголд казино байгуулах цаг нь арай болоогvй ээ, хууль хяналт нь сул, цоорхой ихтэй, төр хууль хяналтын тогтолцоо маш муу, төрийн тvшээд төрийн албан хаагчид нь төлөвшөөгvй, авилгалд идэгдсэн, хvн ардынх нь амьдрал дээрдээгvй ийм байхад бvр дордуулж уруудахын цондон гэж vзэж эсэргvvцэж байна.

 

Ийн хэл амтай байх vед өнөөх гайт автомат бооцоот тоглоом маань хай сайгvй vйл ажиллагаагаа явуулж нөгөө донтогсод сонирхогчид саваагvйчvvд амар аргаар амьдрахыг хvсэгчид гэмт хэрэгтнvvдээ татаад эхэлчихэж.

Өнөөдөр Улаанбаатар хотын булан тохой бvрт vйл ажиллагаагаа далд мэт атлаа ил хэлбэрээр явуулж байна.

Интернэт кафе гэсэн нэрийн дор покер тоглож бусад янз бvрийн бооцоот тоглоомыг тоглодог болжээ. Интернэт кафений эзэнд эхлээд бооцооныхоо мөнгийг хураалгаж дараа өөр хоорондоо сvлжээгээр холбогдож тоглодог аж. Монголын хууль гурав хоног гэж л энэ байх даа.

Монголчууд бид элдэв мөрийтэй тоглоом казиногоос хол хөндий яагаад амьдарч болохгvй гэж вэ. Yнэхээр мөнгөө багтааж ядаад тогломоор улс байвал хил даваад нисэж очоод шавайгаа ханатал амь амьдралаа сvйртэл тоглоод ирэхэд болохгvй зvйл байхгvй. Эх оронд минь гэр орны минь эргэн тойронд уруу татах, даллан урхидах, амар аргаар мөнгөтэй болох бvтэхгvй vлгэр хvvрнэх казино мөрийтэй тоглоомын vvр уурхай заавал яагаад байх ёстой юм бэ?

Казино мөрийтэй тоглоомыг дагаад  дагаад авилгал, зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг, хар тамхи, ДОХ, хvний наймаа, мафи гээд аль болохгvй бvтэхгvй бvхэн дэлгэрдэг гэдэг нь дэлхий дахинаа нотлогдсон зvйл. Манай гишvvд болохоор бөөн доллар орж ирнэ гэх мэт юм ярьж ард тvмний тархи угаах.

Манайх шиг улс төр нийгэм эдийн засаг нь тогтворгvй бvрэн бvрэлдэж чадаагvй хөгжил буурай ард тvмэн нь ядуу оронд дэмий бvр хэрэггvй л зvйл шиг санагдана.

Энэ бvхэнд холбогдох байгууллага хvмvvс нь анхаарах биз ээ! Интернэт кафе нэрээр ажиллаж байгаа автомат бооцоот тоглоомын газруудад хяналт шалгалт тавьж хаах хуулийн хариуцлага хvлээлгэх цаг нь болжээ!!!!

 

/Болод.М/

Bolod01@chinggis.com

Сэтгэгдэл бичих!

2008-12-25 -

Бичсэн: Зочин
pizdakaa yun olon yum shaagaad bnaa uugaasaa toglodog humuus ch bii huree ch bii cham shig amidralaas taashal awch chadahgui gorgor bandi nar naadah shig ym bichdeg um za chamaig haraal ideesee bandiaaaa
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax