bolod.M

2007-04-17 - Гурван ширхэг навч Өгvvллэг

Би нэг өгvvллэг бичиж vзлээ. Гэхдээ сайндаа ч биш ээ. Хичээл дээр захирал маань бидний дунд Гурван ширхэг навч гэдэг нэртэй зохиомж бичих даалгавар өгөв. Би тэгээд нэг иймэрхvv өгvvллэгэрхvv юм бичив. Гэхдээ багшид болон манай ангийнханд таалагдсан юм шиг байна лээ. хэхэ

3 ШИРХЭГ НАВЧ

/өгvvллэг/

Дvv маань хадамд гарч намрын дэлгэр цагаар өсөж төрсөн нутагтаа би сандруухан ирлээ. Найр хурим ч яахав ёс горимоороо сайхан болж өнгөрлөө. Маргааш хот, гэрлvvгээ буцах гэж байсан орой, нэг л битvv гуниг сэтгэлийг эзэмдэж, унасан нутаг угаасан ус, багын минь дурсамж, намайг хоргоох шиг нойр хулжин хөрвөөн байтал, гэнэт нохой шуугиулсаар Далдуу гуай орж ирлээ.
Ийнхvv шөнө дөлөөр тэвдэж яваа учрыг лавлавал, Мангар Маниа тэдний эмнэг хар азарганд эмээл хазааргvй мордоод унахдаа дэл, сvvлнээс нь тавилгvй зуурч чирэгдсээр ухаан алдаж сvйд болсон гэнэ.
Багийн эмч, хөгшин удган хоёуланг нь залсан боловч “нэмэргvй болжээ” гэхээс өөр vг хэлээгvй юмсанж. Хамгийн хачирхалтай нь хөөрхий Маниа ухаан оронгуутаа намайг асууж ирж уулзуулахыг хичээнгvйлэн гуйжээ. Энэ учраар Далдуу өвгөн намайг аваачиж хөөрхий Маниагийн сvvлчийн хvсэлтийг биелvvлэх гэж яваа нь энэ аж. Би дотроо “очиж очиж мангар Маниа намайг дуудуулахдаа яадаг байна аа, орон гарантаж байгаа нь энэ л юм байхдаа” гэсэн шvv юм санаж, нэг талаар шөнө дөлөөр тэвдэж яваа Далдуу гуайг хvндэтгэж, нөгөөтэйгvvр Маниаг өрөвдөж дуртай дургvй хувцасаа хэдэрлээ.
Хад чулуу ихтэй тас харанхуй замаар нvдэн балай чихэн дvлий Далдуу гуайг даган шогшуулж явах vест мангар Маниагийн тухай дурсамж бодлууд эрхгvй хөвөрсөөр авай.
Өдгөөгөөс зургаан жилийн тэртээд эхнэрээ ижий аавдаа танилцуулангаа, арваад жил ирээгvй нутагтаа ирж амралтаа өнгөрөөгөөд буцахын өмнөх өдөр юмдаг. Нутгийн хөгшнийд бууж золгоод, тогоо тавиулан, хууч хөөрч, хvндлvvлсээр нэг л мэдэхнээ нар шингэхийн vест сая тэднийхээс чамгvй халамцан мордлоо. Холгvйхэн саахалтын тэртээд багын минь дурсамж дvvрэн Ногоон нуур сар хvлхэн намайг даллах шиг анирлана. Өдөржин уяатай байсан морио услангаа багадаа чулуу элсээр гэр барьж нааддаг байсан эргээ нэг vзмээр санагдаж өөрийн эрхгvй жолоо залан нуурын зvг шогшууллаа. Нуур луу ойртон очих vест эрэг дээр нэгэн бараан дvрс нэг тодрон, нэг бvдэгрэн торолзсоор улам лавшрав. Гэнэт өнөөх бараан дvрс ухасхийн хөдөлж нvд цавчихын завдалгvй дэрс рvv шурган vгvй болов. Айх гайхах зэрэгцэн толгойд чөтгөр, гvйдлийн тухай хууччуулын элдэв явган яриа бодогдож матерлист vзлийг минь vл тоон нуруу руу хvйтэн хөлс өөрийн мэдэлгvй цутгалаа. Морь маань ч сvрхий давхийн vргэж, хоёр чихээ хулмайлган нэг л жигтэй. Би дотроо сарны саруулд яах аргагvй нэг хvн нуурын эрэг дээр цааш харан сууж байсан даа гэж бодонгоо сvрхий чангаар хоолой засан “хөөе чи хэн бэө алив бушуу гараад ир” хэмээн уусан жаахан нэрмэлээ оргvй болтол хашгирав. Гэнэт бөөн дэрсэн дундаас нэгэн бараан дvрс ухасхийн гарч ирэх нь нэгэн жаалхvv бололтой. Морь бид хоёр цочсондоо ухасхийн, давхийж арайхийн нэг юм тогтлоо. Сvvтэгнэн ирэх жаалхvvг ажиглавал хvvхэн Маниа гэж хvvхэд хөгшидгvй наадалж байдаг туниа муутай туранхай шар хvv бөмбөгнөтөл чичирсээр зогсож байлаа. Би сая л нэг урт гэгч амьсгаа авч дотроо ханьтай болсондоо олзуурхан мориноосоо дуугvйхэн буулаа. Хvv ухасхийн дөхөж морийг минь барин олмыг нь султган, амгайг нь амгайвчилж нуурлуу аваачин усаллаа. Би тvvний морь услаж дуусмагц “наад ганзаган дахь юмаа аваад морийг маань тушчих” хэмээн ширvvхэн дуугарлаа. Би эмгэний замдаа овоонд өргөөрэй гэсэн жаахан шимийн юмыг задлан нуурандаа сэржим өргөн хvртэхийг минь Маниа айдас дvvрэн гэмээр нулимс гvйлэгнэсэн бөлтгөр нvдээр ширтэх авай. Би тvvнийг тайвшруулах санаатай худлаа мишэлзэн шимийн юмнаас тонгойлгон канестрын тагаар мэлтэлзvvлэн хийж барьлаа. Гэтэл өнөөх чинь “vгvй ээ” гэж тасалдангуй ч гэлээ огцом хэлээд цааш харчихлаа. Би уурлах, гайхах зэрэгцэн “ахмад хvн юм өгч байхад яасан монголгvй моньд вэ, эр хvн байна даа ав чи” хэмээн зандран тvvнд дахин сарвайлаа. Маниа надруу нэг л vл итгэсэн харцаар ширтэснээ ухасхийн булаах мэт аваад нэг амьсгаагаар хөнтөрч орхиод урд нь амсаж vзээгvй бололтой учиргvй их хахаж цахаж сvйд боллоо. Харин би ойрд инээгvйгээрээ инээж шөнийн анир цочоож билээ. Ийнхvv бид анх “албан” ёсоор танилцаж литр гаран нэрмэл хоосолчхоод овоо нvvр халж, элдэвийг хvvрнэвээ. Намайг ертөнцийн элдэв сониноос гайхуулсны дараа Маниа надад өөрийнхөө тухай зөндөө ярьсан санагдана. Одоо санаж байгаагаас эх нь тvvнийг төрvvлээд өнгөрч, харин эцэг тэр цагаас бор дарсанд толгойгоо мэдvvлж, Маниаг долоон нас хvрхэд нутгийн айлд хаян ор сураггvй алга болсон гэх. Хөөрхий хvv тvvнээс хойш наашаа гэсэнд налж, цаашаа гэсэнд ад vзэгдэн амьдрах болжээ. Тvvнийг хэн ч амьд хvн гэж тоодоггvй, зvгээр л нэг мал мэт vзэж, барлаг зарц мэт харьцдагт тэрээр дотроо гомдож явдагаа ч нуусангvй. Хvvхэд хөгшидгvй л тvvнийг дээрэлхэж элдэвээр шоглон зугаацаж байхыг би ч бас цөөнгvй харсан билээ. Хайр халамж, өмөг тvшиг гэж мэдэхгvй тvvнийг би тэрхэн зуур сvрхий ихээр өрөвдөв. Гэтэл гэнэт өнөөх хvvхэн Маниагийн дуу нь чангарч “энэ муухай амьдралыг, өөрсдийгөө мундаг гэж бодогч аймхай хvмvvсийг ер нь бvгдийг vзэн ядаж байна, би ногоон нууртаа амиа vйж vхнэ” хэмээн санаанд оромгvй vг хэлэн босон харайлаа. Би ч сандран тvvнийг татан авч дарж унан бvр болохгvйд нь хэд сайн *алган тараг* өглөө. Сарны гэрэлд тvvний том том нулимс унаган чимэгvйхэн уйлахыг vзээд би гэнэт өөрийгөө зэмлэн “яах гэж юм vзээгvй мангар амьтанд архи өглөө дөө, одоо байтлаа хvн амины хэрэгт орох нь, тэгээд дээр нь ядарч яваа амьтныг дээрэлхэж байгаа юм шиг цохьдог нь бvр ч буруутлаа” хэмээн бодож тvvнийг аргадаж гарав аа.
-Миний дvv эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм. Ганцхан заяах амьдралд өөрийнхөөрөө эр зоригтой амьдарч, хvч чадлыг олон, vхэлтэйгээ нvvр бардам гар барьж учрах хэрэгтэй гэхчилэн баахан афоризм иш татан цэцэрхсэн санагдана. Овоо сэтгэл нь онгойсон бололтой Маниа миний хэлэхийг нусаа татан, анхааралтай сонсож дуусаад “уучлаарай ахаа, хэзээ нэгэн цагт би таны хэлснээс мундаг эр хvн заавал болно оо/ гээд уртаа гэгчийн санаа алдав. Би ч дотроо мангар бацааны толгойг 180 градус эргvvлэхтэйгээ байна шvv гэж халамцуу ухаандаа тэрхэн зуур бодоод амжлаа.
Одоо миний дvv харья. Чи хэнийд очих юм бэө, ах нь сундалдаад хvргээд өгье гэхэд Маниа зvгээрээ гадаа гоё дулаахан байна би ихэнхдээ тэнд хоночхдог юм гэж нуурын эргээс холгvйхэн орших өнчин ганц улиасыг заалаа. Өнчин ганц улиасны доор хэдэн тарз хаяж дзэвсгэрхvv юм засжээ. Би тэндээс мордохын өмнө Маниагийн сэтгэлийг улам засах санаа гэнэт төрж би ийн хэллээ. Миний дvv би чамд нэгэн домог хэлж өгье. Арван тавны сартай шөнө өнчин модны гурван ширхэг навч тасдан авч хvслээ шивнэн, насан туршдаа хадгалвал биелдэг юм гэнэ лээ гэж хэнэг ч vгvй залж орхилоо. Тэгээд улиаснаас гурван ширхэг навч тасдан авч тvvнд нэг нэгээр нь сарвайлаа. Хvv бодсон ч vгvй эр зориг, хvч чадал, сайхан vхэл гэж хэлээд алган дээрээ хавсран авч итгэл дvvрэн ер бусын инээмсгэлэл тодруулан хоцорлоо. Гэрлvvгээ яаран тvргэн тvргэн алхах мориныхоо алхаанд бvvвэйлэгдэн “бид нэг нэгнээ яасан их хуурч мэхлэн адлан тусгааралдаг юм бэ” хэмээн эрэгцvvлэн явтал дав хийтэл араас Маниагийн хашгирах сонстлоо. Тэрээр - ахаа та өөрөө гурван ширхэг навч авахгvй юмууө Гэх нь сонстлоо. Би эргэж ч харалгvй “ах нь чам шиг байхдаа аль хэдийн авчихсан, одоо ч өвөрт минь байж л байна” хэмээн хариу орилоод морио гуядлаа.
Энэ явдлаас хойш зургаан жилийн хойно өдгөө намайг эргэн ирэхэд урьдын хvvхэн Маниа шал эсэргээр эргэж мангар Маниа нэртэй болчихсон vлгэрийн баатар шиг л амнаас ам дамжин яригдах болжээ. Хvмvvс цаад мангар чинь сумын зааныг толгой дээрээ өргөөд шидчихсэн, Цэдэниш гуайн хайнагийг гараараа цохиод л унагаачихсан, Дашмөнхийн эмнэг соёолонг дэлдэж мордоод л номхруулсан гээд vнэн худал нь мэдэхгvй зvйл ам дамжин ярих аж. Энэ тухай дvvгээсээ лавлавал Маниаг хар ажилд сvрхий сайн, тэнхээ ихтэй мангар нь дэндсэн лут эр болсон гэж хариуллаа. Бас цаад мангартайгаа тааралдвал битгий маргаж муудалцаарай. Цаад золиг чинь гадныхныг жаахан дээрэлхээд байдаг дуулддаг. Яаж ч мэдэх нөхөр шvv гэж анхаарууллаа. Би ч дотроо “хэ цэс” хэмээн хэлээд өөрийн ирэхгvй инээмсэглэлээ. Найран дээр би Маниаг хараад vнэндээ танисангvй. Үvд хавьцаа зантайсан улаан эр суугаад бахим гараараа шаант барин амаараа зулгаан идэхийг би гайхан харж суутал дvv маань хажуунаас энэ нөгөө “мангар” чинь шvv дээ гэж шивнэлээ. Найр тарсаны маргааш орой нь намайг нутгийн ах дvvсийнхээр ороод иртэл мангар Маниа хэдэн залуустай ирээд муу жолоочийг минь кабинд нь элдэвлэж айлгаад бэлгийн жаахан юм, хэдэн шил архийг маань хуу хамаад явчихсан байлаа. Миний уур тэсэлгvй хvрч маргааш өглөө нь тvvнийг хойд горхины хөвөөнд унтаж байхад нь давхиж хvрлээ. Тvvнийг заамдан угзарч сэрээвэл “зайл” хэмээн vс бостол орилсноо намайг танив бололтой дуугvйхэн өндийж суулаа. Би овоо зориг орон “чи муу мангар, хvн амьтан айлгаад байхгvй шvv, чам шиг тэнэгvvдийг хорьдог газар хотод бас байдаг юм шvv” гээд нvvрэн дундуур нь хоёр сайн нударга буулгаад авлаа. Харин Маниа намайг ганц гараараа цаас шиг тvлхэж унагаад, нэг мэдсэн дээр гараад багалзуурдаж байна. Тэрхэн зуурт толгойд “энэ мангарын гарт ингээд vхдэг байж, ойр хавьд хvн амьтан явдаггvй юм байхдаа” гэсэн бодол зурсхийв. Толгой эргэн арай л гэж амандаа “тайвшир, тайвшир, ахыгаа уучил” хэмээн өрөвдөлтэйгөөр бувтнав. Маниа намайг тавин дээш харан тэрийж унаад амнаасаа цагаан хөөс сахруулан сvнс зайлтал инээж гарлаа. Нэг л мэдэхнээ би тvvнээс холдохын тvvс болон мориныхоо хурдаар “таваргаж” байлаа. Анх удаа л тэгэхэд инээд надад аймшигтай санагдсансан. Энэ бvхнийг ийнхvv нэхэн бодсоор явтал нохой боргох дуу гарч Далдуу гуайн хотонд ирлээ.
Хойд модон нааран дээр Маниаг хэвтvvлжээ. Би тvvнд дөхөж очоод золтой л уулга алдчихсангvй. Тэр гэхийн тамтаггvй болсон царайндаа vл мэдэг инээмсэглэл тодруулан хvрэн улаан нvдээрээ намайг ширтэв. Хөөрхий юм хэлэх гэж байгаа бололтой ам нь өмөлзөөд гараа арай ядан зөөж хvзvvндэх сахиусны уутаа авч над руу сарвайлаа. Үvр хаяархын vед хөөрхий Маниа хорвоог орхилоо. Тэр өдөртөө л Маниаг нам гvмхэн хөдөөлvvлцгээв.
Хотруугаа гэрийн зvг машины хурдаар дуу аялан довтолгож явах vест тамхи асаахаар халаасруугаа гараа хийвэл нөгөө Маниагийн өгсөн сахиусны уут гарч ирлээ. Хир даг болсон хvрэн даалимбан сахиусны уутыг би ажиглангаа “хөөрхий намайг айлгасан нvглээ наминчилж байгаа ухаан нь энэ юм байхдаа” гэж дотроо бодож уутыг нээлээ. Сахиусны уутан дотор хатаж сэмэрээд бараг vйрмэг болох шахсан гурван ширхэг шаралсан навч байлаа. Би өөрийн мэдэлгvй “жолоочоо эргээрэй, буцаад Ногоон нуурын эрэг дээрх өнчин модруу яваарай” хэмээн ориллоо. Хатаж сэмэрсэн гурван ширхэг навч надад “энэ хорвоо дээр Маниа гэж эгэл нэгэн хvн өөрийнхөөрөө амьдарч vхэлтэй нvvр бардам учирсан” гэж шивнэн байх шиг.
Машин өнчин модны дэргэд ирж зогслоо. Би дагжин чичирсээр сэтгэлдээ нvглээ наминчлан сахиусыг модны мөчирт өлгөх тэр vест Маниа урьдын туниа муутай гэнэн жаахан хvv хэвээр гарч ирэн “vхэл чамайг бvхнээс аварч чөлөөлөх болно” гэж хэлээд доогтойгоор инээмсэглэх шиг болов. Гэнэт би золбоо орон өнөөх сахиусыг буцаан авч хvзvvндээ зvvлээ.

2001.11.12 -11.23  /Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax