bolod.M

2007-04-17 - Монголд зөвхөн гадаадын томчуудад зориулсан *Янханы газар*, хvvхдvvдэд нь зориулж *Дисней лэнд* байгуулах уу?!!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Цуврал-3

 

Монгол хvн vнэ хvндгvй бvр хэн ч биш болжээ. Монгол эх орондоо Монгол хvн ад vзэгдэн амьдрах аргагvй болох нь ээ! Аргагvй дээ эх орон нь хvртэл иргэнээ тоохоо больсон өнөө vед. Төр засаг хууль тогтоомж төрийн тvшээ эрх мэдэлтнvvд нь хvртэл жирийн ард иргэд биднийг vл тоож, доромжилж, доог тохуу хийж, сэтгэл зvрхээр маань тоглож, биднийг шулж мөлжиж, хохироож байна шvv дээ.

Монгол хvн биднийг эх орон маань энэ хэдэн бидний сонгосон гэх төрийн тvшээ эрхэм ноёд хэрхэн vнэлж байна вэ?! *Нохойн баас шиг*

Шинэ иргэнээ тэд 100 мянган төгрөгөөр, vр хvvхдээ мөн жилд 100 гаруй мянгаар, шинэ гэр бvл болж буй хосуудаа мөн 500 мянгаар гэх мэт. Yvнийгээ тэд vнэхээр их ард тvмнээ гэсэн сэтгэл гаргаж ард иргэдээ vнэлж байгаа дээдийн хэрэг лугаа сэтгэцгээж байна.

Би энэхvv ард тvмнийг vнэлж мөнгө өгөхийг анх санаачилсан гэж яс булуулдах нохой лугаа маргацгаана. Эвий дээ эвий. Бид нэг иймэрхvv л хэмжээний мөнгөөр vнэлvvлж тvvнийгээ дээдийн хувь заяа хэмээн баясаж дампуурах шахаж байгаа хэдэн банкны кассанд дугаарлацгаана...

Улс төрчид өө  гэж нутаг ус, ашиг сонирхолын мафи олигархууд болсон, улсын хөрөнгө мөнгө ард иргэдийн амь амьдралаар тоглосон амьтад болж хувираад байх шиг. Тэгээд өөрсөдөө дээр дооргvй идэж ууж гадны компани мөнгө хvvлэгч этгээдvvтэй нийлэн эх орноо цөлмөн худалдаж байна.

 

Өөрсөддөө ашигтай хууль тогтоомж гэрээ хэлэлцээг хvссэнээрээ гаргаж дураараа дургина. Ямар ч хариуцлага хvлээх эх орон ард тvмний эрх ашгийг хvндэтгэн vзэж эн тэргvvнд тавина гэсэн ойлголт байхгvй.

Ард тvмэн юу ч мэдээгvй өлөн зэлмэн гутрангуй гундуухан амьдарч байх ахуйд нэг л өглөө эрх мэдэлтнvvд, төр засаг маань *Их өрөө Орсод төлчихлөө надад баяр хvргэцгээ би ганцаараа шахуу энийг та нарын мөнгөөр хийчихсэн шvv замаас нь мөнгө зувчуулаагvй ээ, Тогтвортой байдлын гэрээ өчнөөнөөр нь байгуулчихсан жаахан ашиггvй юм хийчихжээ vvнээс хойш ашигтай зvйл хийнээ, Хэдэн ашигтай орд газруудаа харийханд худалдчихсан одоо яанаа уучлаарай, Хадгаламж зээлийн хоршоод буруу ажиллаад дампуурч олон иргэдийг маань хохироолоо хууль нь цоорхой байжээ одоо өнгөрсөн та нарын хохь болсон шvv, Автомат бооцоот тоглоомын газрууд олшироод бид хянаж шалгаж чадахгvй байсаар нэг мэдсэн олон иргэдээ луйвардуулж амь амьдралаар нь тоглуулсан хэрэг боллоо одоо бvгдийг нь хаачихья, Төрийн /ард тvмний өмч/ банкаа өндөр vнээр хувьчилсан шvv баяр хvргээрэй өө сорри манай хэдэн сайн эрс мөнгийг нь туугаад казинод алдчихаж одоо дампууруулчих уу эсвэл төрийн нэрийн өмнөөс ард иргэд та нарынхаа татварын мөнгөөр төлчихдөг юм билvv, Одоо сайхан гадны том том казиног Монголдоо байгуулна аа гэхдээ монголчуудыгаа тэрлvv бол шагайлгахгvй ээ зөвхөн гадныхан ирж тэнд тансаглана шvv... * гэх мэт сюрприз бариж цочтол бvр цус харавтал зарлан тунхаглана. Шууд тулгана. Бөөн лай ланчиг гай нь нуруун дээр бууна. Жирийн иргэд ард тvмэн бид л хохироод vлдэнэ. Ард иргэд бид юу болоод өнгөрвөө гээд л хоцорно. Хохирлоо ч гэж нэг их сvйд болохгvй тэрхvv хууль тогтоогч эрх мэдэлтнvvдээ хохироолоо ч гэж хариуцлага хvлээлгэхгvй нам жим. Хамгийн гол нь ард тvмэн биднээсээ асууж зөвлөж ядаж ийм юм хийнэ ийм юм хийж байна гэж ч дуулгахгvй нь харамсамаар. Хачин жигтэй, зэвvvн. Зөвхөн дээгvvр яригдаад нууцлагдаад л сэмээрхэн хийгдэнэ. Яг л хулгайч хуйвалдагчийн зарчмаар.

Ийм л төр засагтай төрийн тvшээдтэй миний хайртай эх орон...

 

 Ажил олдохгvй, олдсон ч цалин бага, амьсгалахад агаар маань хvртэл хоолой хорсгоно. Энд тэнд армаг тармаг хөдөлгөөн тэмцэл жагсаал ард тvмний бухимдал дээр тоглосон ший жvжигvvд. Байнга шахуу солигдож байх эсвэл солигдох гээд байх тогтворгvй сайд дарга нар засгийн газар.

Нэг л бvvдгэр өдрvvд ДОХ –ын халдвар газар авч нэмэгдэж байгаа тухай, аймшигт гэмт хэргийн тухай, осол аваарууд гарсан тухай таагvй мэдээ...

Бидний нийгэмд цагаанаас илvv хар нь ихсээд байх шиг санагдана. Гэхдээ би, бид муугаасаа сайн нь илvv гэдэгт итгэдэг, хар бараанаасаа цагаан нь олон, бvтэхгvй болохгvйгээсээ болж бvтэх нь их гэдэг найддаг хэвээрээ...

 

Хөдөөнөөс хот руу, Монголоос гадаад руу гэсэн урт нvvдэл хөвөрсөөр. Амь зуух амьдрахын төлөөх *нvvх vv vлдэх vv* л болж байна.

Олигтой овсгоотой мэдлэгтэй хэлтэй авьяастай гэсэн хvн бvхэн нь гадагшаа оргож цагаачилж алаг болж байна. Одоо ч энд гадаадын ямар ч хамаагvй орны визний төлөө vхэн хатан тэмцэж зvтгэж байна. Уулзсан таарсан залуу хөгшин хvн болгон л гадагшаа гарах юмсан гэсэн мөрөөдөлд автсан эх орноосоо гарч өөр гадны ямар ч хамаагvй оронд хууль бусаар, хараар ч хамаагvй амьдрахыг хvсэж байгаа нь *шорон*-гоос гарах оргохыг хvссэн хоригдол лугаа санагдана! Хэл халтирав уу хэлэх гээд хэлчих вvv!.

Энэ бол миний бидний таны байгуулсан ардчилсан нийгэмт Монголын өнөөдрийн нэгээхэн амьдралын маань хэсэгхэн зураглал. Зvрх минь шимширч цусаар аа уйлж байна....

 

Өнөөдөр тэгэхэд эрх мэдэлтэн эрхэм төрийн тvшээд маань амьдрал сайхан байна төсөв урд хожид байгаагvйгээр нэмэгдэж төрийн сан баян болсон гэж таахалзаж өөрсөддөө 250 сая төгрөг төсөвөлөж амар сайхандаа жаргаж байна. 

Одоо бvр хийх юм олдохгvй болж ахиухан мөнгө зулгаах төрийн нэртэй хуулийн бизнесээ хийж Монгол оронд казино байгуулах тухай яриад хууль санаачлаад сууж байна!!!!!!!  Монголд казино байгуулснаар төсөвт хэмжээлшгvй их мөнгө орж ирж, ард тvмний амьдрал сайжрах юм байх. Ийм vлгэр зохиож сууна. Мэдээж энэ бол тэдний том бизнес том авилгал, том лобби...

 Казино дагаад Монголд юу орж ирэх вэ?! Тиймээ казино гэгч мангасын хормойноос зvvгдээд зохион байгуулалттай гэмт хэрэг, мафи, мөнгө угаах, хар тамхи, хvний наймаа янхандалт, ДОХ, авилгал гээд маш олон нийгмийн сөрөг vзэгдэл болох vр хvvхдvvд ач зээнvvд нь  хормойноос нь зvvгдээд ирнэ. 2 сая гаруйхан хvн амтай Монгол орныг маань нөмрөөд авна...

 

Хамгийн инээдтэй нь хууль санаачлагч эрхэм төрийн тvшээд маань Монгол эх орондоо байгуулсан казинонууддаа монгол хvнийг шагайлгах нь бvv хэл салхин доогуур нь ч явуулахгvй гэж баталж байна. Монгол хvн би Монгол эх оронд минь байгуулагдах казинонуудын сайхан барилга байгууламжийг алсаас хараад л гайхан шагшаад л аз таарвал хашааных нь завсараар шагайж харийхан эх оронд минь хэрхэн эзэн хаан мэт тухалж тансаглаж байгааг харж атаархан азгvй хувь заяандаа гутран суух юм байна л даа. Хойд насандаа энд орж vзэх юмсан гэж бурханы орон лугаа санах уу? Yгvй бол тийшээ орох пичонк тийз виз авах гэж хэн нэгэнд хээл хахууль өгч нvvрээ гутлын тосоор тосолж vгvй бол шар парик зvvгээд жvжиг тавин орох байх л даа. ХАХАХА. Ёстой дургvй хvрчихлээ...

 

Гадны том том казинод байнга шахуу очиж тоглодог гэдэг манай төрийн тvшээд архаг тоглоомчингууд бол орохгvй байна гэдэг бол vлгэр. Алс хол тив алгасаад төрийн мөнгөнөөс тvмний халааснаас хулгайлаад ч болтугай очоод тоглож болоод байсан улс хамар доор нь хажуу хашаанд нь  хэд хэдээрээ байгуулагдсан казинонуудад орж чадахгvй байна гэдэг том онигоо болох биз. Эрх мэдэл эд мөнгө байна бvр нарийн ярьвал эх орондоо байна тэд тэнд тусгай өрөөнд тусгай vйлчилгээнд умбаж өгөх биз. Харин ч бvр нууц байдалд хууль хяналтынханаас хэвлэл мэдээллийнхэнээс ард тvмнээсээ далд бvрэн хамгаалагдсан тусгай чөлөөт бvсэд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж өгөх нь дамжиггvй ээ.

Мөнгө хожиж ч гийгvvлэх нь юу бол харин vрэх нь ихсэж төрийн сан руу тvмний халаас руу гараа дvрэх нь дагаад ихсэнэ. Ингээд л юм юм болох нь нvдэнд харагдаж байна шvv. Ээ бvv vзэгд! ...

Удахгvй тэгээд Монгол оронд зөвхөн гадныхан тоглодог казино байгуулж дөнгөсөн юм чинь зөвхөн гадныхан vйлчлvvлдэг *Эмсийн хvрээлэн буюу янханы газар* байгуулж охид хvvхнээ худалдах байх шvv! Цааш хадуурвал зөвхөн гадаадын хvvхдvvд ирж тоглодог Дисней лэнд байгуулсан ч яадаг юм. Ингэж л ард тvмнээ тэд доромжилж байна!

Ээ дахиад бvv vзэгд! Бvv бодогд!

Цогц Харилцаа төв, залуу сэтгvvлчдийн гаргаж байгаа *Монголд казино байгуулахын эсрэг тэмцэцгээе!* уриалгыг дэмжицгээе!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Иргэн хvнийхээ vvднээс ийнхvv санал бодлоо хэлэв шvv би бээр.

БОЛОД.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax