bolod.M

2007-04-17 - Хотын даргаа! Та битгий давар!

Сайн байна уу хотын даргаа!

Сайнаа ч хат даа, хот маань хорт утаанд дарагдаад хэцvv байна шvv тийм ээ хотын даргаа! За за энэ ч танд ямар хамаа байхав, энийг тэр тvлш эрчим хvчний сайд, байгаль орчны яам нь л мэдэх хэрэг байх тийм vv хотын даргаа?

Гэхдээ л хотын утаа гамшигийн хэмжээнд хvрчихлээ шvv тиймээ хотын даргаа. Энэ гамшигийн сайд ажлаа ерөөсөө хийхгvй юмаа тиймээ хотын даргаа. Ер нь энэ сайд дарга эрх мэдэлтэн эрдэмтэн судлаач нар ерөөсөө ажлаа хийхгvй юм аа тиймээ хотын даргаа...

 

Та ч их өнгөлөг байгаа шvv хотын даргаа. Хаана ч явсан хэнтэй ч ярьсан хичнээн их гадаа утаатай байсан ч, дотроо ууртай байсан ч нvvр дvvрэн инээмсэглээд л, нэг л нvдэнд дулаахан шvv та хотын даргаа. За за энэ ч яахав энийг тэр элэглэгч Чапи, эсвэл Өнгөт инээдийнхэн онцолж  харчихаад урлагийн тоглолт, FM-н шторк болгоод байхгvй бол гайгvй биз дээ хө тиймээ хотын даргаа?

 

Хотын даргад ерөнхийлөгчийн хvч- эрх ямба байхгvй ч , хотын даргад ерөнхий сайдын зориг-эрх мэдэл байхгvй ч, хотын дарга номхон, хотын дарга  дөлгөөхөн, хотын дарга бол хотын дарга гэж дуу хvртэл гадуур гарсан байна лээ шvv хотын даргаа. Та дуулсан уу хотын даргаа. Та ч сэргэлэн хvндээ аль хэдийн дуулчихсан амандаа аялаад ажилдаа ирдэг байж ч мэдэх юм шvv тиймээ хотын даргаа. За за энэ ч яахав тэр нийтлэлч Баабар олж мэдээд нийтлэлдэж сенсаци vvсгээд Хип хопын холбооын ерөнхийлөгч Баавар олж уншаад дуулж хит болгочихгvй бол тэгс гээд утаа шиг замхарна биз тиймээ хотын даргаа.

 

Ингэдэх харин цаана чинь Улаанбаатар хотод маань ханид дэлгэрээд эмийн сангийн орлого өндөр байгаа сурагтай гэнэ шvv хотын даргаа. Цаашлаад тvргэний ачаалал ихсэж дvvрэг хороодын эмнэлгvvд пиг байна гэнэ хотын даргаа. Удахгvй хотын агаар ийм хэвээрээ байж байгаад хотын хог энэ янзаараа байж байгаад дулааны улиралтай залгавал буяны компаниудын ашиг орлого ч огцом өсөх прогноз харагдаж байна гэсэн шvv хотын даргаа.  Хотын төсөвт нэлээд ашиг орж ирэх нь дээ тиймээ хотын даргаа! За за та ямар эмийн сангийн эзэн, авсчин биш бvр сангийн сайд ч биш тиймээ!

 

Гэхдээ байна шvv дээ тэр Улаанбаатарын ханид чинь бусад ханиаднаас их өвөрмөц болсон байна гэсэн шvv хотын даргаа. Учир нь Улаанбаатарын ханиад туссан хvн бол ханиаж маниахгvй зvгээр л шууд толгой нь өвдөөд л дотор нь муухайраад л байдаг юм байх хотын даргаа. Хаа сайгvй энэ ханиаданд дайруулсан хvмvvс толгой өвдөж толгой нь эргээд байна, дотор муухайраад байна гээд л аналгиндаад л яваад байна шvv хотын даргаа.

Их сонин байгаа биз тиймээ хотын даргаа. Тэгсэн манай эмч нар энэ ханиаданд Улаанбаатарын ханиад гэдэг нэр өгөх vv эсвэл Угаар гэж онош тавих уу гээд маргаад байгаа сурагтай хотын даргаа.

Та л очиж энэ чинь угаар гээд хэлэх хэрэгтэй байх даа хотын даргаа. Өө нээрэн тийм та чинь ямар Эрvvл мэндийн сайд биш яршиг л байна тиймээ хотын даргаа!

 

Хотын даргаа! Та байна уу! Та ингэхэд энийг уншиж байгаа биз дээ! Өө дахиад сайн байна уу та минь ч мөн ч сайхан малийтал аа инээгээд л уншаад сууж байна шvv дээ тиймээ хотын даргаа! Танд нийслэлийн иргэд бид итгэдэг хайрладаг хvндэлдэг ш дээ хотын даргаа! Та биднийг мартаагvй биз дээ тиймээ хотын даргаа! Хойтон vгvй юмаа гэхэд хойтонгийн хойтонгийн хойтонгоос ч юмуу тэрний хойтонгоос хотын агаар сайхан болно гэсэн тиймээ хотын даргаа! Та энийг дотроо бодоод л яваад байгаа гэсэн тиймээ хотын даргаа!  За за уучлаарай хэт хувийн чанартай юм яриад байгаа бол тиймээ хотын даргаа! Та шvv хотын даргаа!

 

Ингэхэд Улаанбаатар маскны оёдлын vйлдвэр байгуулвал их ашигтай, ер нь ирээдvйн хамгийн ашигтай бизнес бол уул уурхайгаас гадна, хорт утааны багны vйлдвэрлэл гэж бизнесменvvд жиг жуг хийж хөрөнгө оруулалт бизнес төлөвлөгөөгөө хийж бужигналдаж байгаа гэсэн шvv хотын даргаа! Та ч ямар бизнес хийх, сонирхох биш дээ ясны төрийн албан хаагч vгvй ээ ясны дарга юм чинь тиймээ хотын даргаа.

 

Одоо ч цагаан сар дөхлөө дөө хотын даргаа. Цагаан сар гэснээс цагаан сарын маргаашнаас л урин цаг ирнэ дээ тиймээ хотын даргаа. Их эрт дулаар ч байна шvv тиймээ хотын даргаа. Энэ зун ч их хална гэсэн байхаа тиймээ хотын даргаа. Таныг цаг уурч биш хотын дарга гэдгийг мэдэж байна л даа хотын даргаа...

Гэхдээ л дулаараад ирэхлээр Улаанбаатар хотын маань нөгөө хамаг юм хайлж урсаад л хог новшнууд ил гарч урсах нь урсаж хийсэх нь хийсэж уурших нь ууршиж бөөн юм болно доо тиймээ хотын даргаа.

Өвөлжин утаанд хордож угаартаж нялхарсан, дархлаа нь суларсан нийслэлчvvдийн нялзрай биенvvд ч ташраараа хаврын ханиад томуунд хядуулана даа тиймээ хотын даргаа.

Хотын хог новш ч гуу жалга гудамж талайгаар нэг бэлчин дээ тиймээ хотын даргаа.

Та минь нээрэн ямар ТYК-ын /Тохижилт vйлчилгээний компани/ дарга биш дээ тиймээ хотын даргаа. Таныг доош нь хийж байгаа хэрэг биш шvv танд хандаж  дэмий доод юм ярьж хотын даргаа бухимдуулаагvй биз хотын даргаа.

Ам халаад л тэр хотын даргаа. Өчvvхэн бичээч намайг ойлгож байгаа биз дээ хотын даргаа. Би зөөлөн хvнтэй зөөлөн аядуу харьцвал илvv дээр гэж бодоод л илvv дутуу юм нуршиж тойрч тантай яриад л байна л даа хотын даргаа. Ингэхэд та надтай яриад байна уу vгvй юу хотын даргаа! Өө нээрэн та юу боллоо гэж энэ мэт бяцхан зvйлийг өөрөө уншиж бичиг хэрэг болж доош орохов дээ тиймээ хотын даргаа. Танд толгойтой vснээс ч их ажил байдаг биз дээ тиймээ хотын даргаа. Харин ядаж таны зөвлөх туслах нарийн бичиг зэрэг хvмvvс чинь хальт хульт гарчиглах болов уу гэж горьдох юм хотын даргаа.

 

Ямар шувуунд хайртай вэ та хотын даргаа! Би таахдаа тагтаа таны гаднах имиж боловч таны vнэн хайртай шувуу бол  хар хэрээ байх гэж боддог юм. Учир нь хар хэрээ утаан дунд харагдахгvй утаанд тэсвэртэй утаа шигээ хар өнгөтэй төдийгvй хамгийн гол нь хотод маань хамгийн их болж байгаа амьтан тиймээ хотын даргаа. Хотын маань өнгөтэй хачин сайхан зохицож өнгөний гайхалтай зохицлыг бvрдvvлж байгаа жигvvртэн хэрээ мөн тиймээ хотын даргаа. Харин тагтаа гандангаас өөр газар ч бараг vзэгдээ больж дээ хөөрхий тиймээ хотын даргаа. Арабуудын шонхор барих өгөөш, хятадуудын vдийн зоог болоод төгсөж байх шив дээ тагтаанууд маань тиймээ хотын даргаа. Удахгvй шувууны нvvдэл ирнэ шувууны ханиад ирэх вий дээ тиймээ хотын даргаа.

За за та ямар шувуу судлаач эсвэл хөдөө аж ахуйн сайд биш тиймээ.

 

Гэхдээ хотын даргаа дахин дахин хэлэхэд энэ яамын сайд нар, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишvvд, эрдэмтэн судлаачид ажлаа ерөөсөө хийхгvй юм аа тиймээ хотын даргаа.

Тэд л ажлаа хийхгvй байгаагаас манай хот ийм гамшгийн байдалд хvрээд байна уу даа тиймээ хотын даргаа.

Ингэхэд энэ Улаанбаатар хотыг хариуцсан дарга нь та биз дээ тиймээ хотын даргаа. Тэд ч таныг хараад та ч тэднийг хараад мөн гоё юм болж байна аа тиймээ хотын даргаа. Та тэднийг ажлаа хий гээд загнавал эрх мэдэл хvрэхгvй, том толгой гаргалаа гэхэд суудлаасаа шидvvлэх, тэд таныг ингэ тэг гэлээ гэхэд бас л таны эрх мэдэл хvрэхгvй vгvй бол хөрөнгө мөнгө хvрэхгvй гэх мэт зовлон их байнаа тиймээ хотын даргаа.

 

Хотын даргаа та л энэ хотын төлөө хотын иргэдийн төлөө юм хийхгvй бол хэн хийх ч билээдээ тиймээ хотын даргаа. Та чаднаа хотын даргаа. Хойтонгоос биш маргаашнаас ч биш өнөөдрөөс яг энэ мөчөөс нэг юм хийе л дээ тэгэх vv хотын даргаа.

 

Эцэст нь хэлэхэд Болор цомын эзэн яруу найрагч Галсансvхийн бурханд өгөх зөвлөгөө гэдэг шvлэг шиг Хотын даргад өгөх ганц зөвлөгөө байна. Та битгий давар!

 

Монголын талаас илvv хvн амьдарч байгаа хамгийн төв болох нийслэл Улаанбат хотын засаг дарга, нийслэлийн захирагч хэмээх өндөр албан тушаалд заларчихаад одоо болтол юу хийгээд яваад байна аа нөхөр минь! Улаанбаатарын ерөнхийлөгч н.Батбаяр гуай!

 Сая гаруй хvний амь амьдрал эрvvл мэндтэй холбоотой асуудал ирээдvйтэй холбоотой хэрэг явдал энд яригдаж байна. Энэ асуудал бvтэн намаржин өвөлжин яриагдаад одоо хавартай золгов. Хvн болгон л ярьж байна. Арга барж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж байна. Та яагаад таг байнаа. Яагаад ганц мэдэгдэл хийж ийм ажил хийж байна ийм арга хэмжээ авлаа гэж ярихгvй байнаа. Таныг бид сонсохыг хvсэж байна. Ажлын тань vр дvнг харахыг хvсэж байна.

Ажлаа хий. Чадахгvй бол хийж чадах хvнд зайгаа тавьж өгч буян болж хайрла. Хотын дарга минь ээ.

Энэ ажлыг хийж чадах Улаанбаатараа гамшгийн байдлаас гаргах нийслэлчvvдийн амьд явах агаар амьсаглах эрхийг нь эргvvлэн өгч чадах шинэ залуу чадварлаг дайчин зоригтой боловсрол мэдлэгтэй халаа монголд зөндөө биш юм аа гэхэд цөөнгvй байгаа гэдэгт би итгэж байна!

Бас танд ч итгэж байна! Бас танд итгэл алдарч дуусаж байна. Та байна уу ингэхэд!...

/Болод.М нь жаахан сэтгэл гундуу байна шvv.../

Сэтгэгдэл бичих!

2010-09-28 -

Бичсэн: LetMaidar
Хотын удирдлагууд чинь дандаа хөдөөний гарууд юм чинь хотын тухай юу бодохийн. Мээр нь Ховд% Баатарзориг нь Дорнод, экс Чингэлтэй эдүгээ УИХ мэмбэр Очирбат Баянхонгор гээд л. Хөдөөг хөгжүүлвэл хот аяндаа хөгжинө гэжийгаа бас
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax