bolod.M

2007-04-17 - Хvvхдийн мөнгөний авторууд олширсоор... гэлээ ч жинхэнэ санаачлагч нь оюутан байжээ!!!

Хvvхдийн мөнгө гэх энэ хоёр өгvvлбэр улс төрийн том шоу болоод удаж байна. Хvvхдийн мөнгө хэмээх энэ vгийн эзэн болохыг хvсэгчид тоогоо алдаж *минийх минийх* гэж цээжээ дэлдэн хоолойгоо сөөтөл хашгирах болов.

Ардчилсан нам, Ард тvмний нам, Эх орон нам, Yндэсний шинэ нам, МАХН гээд улс төрийн нөлөө бvхий хvчнvvдээс эхлээд олон улс төрчид энэхvv Хvvхдийн мөнгө гэгчийн автор болох гэж өөр хоорондоо vг шидлэн би чи-дээ тулаад багагvй хугацаа өнгөрөв.

 Гэсэн ч энэ хэрvvл тэмцэл цагийн аясанд дарагдаж намжих янз ер vгvй шvv. Харин ч бvр эсрэгээрээ ирэх сонгууль дөхөх тусам л ширvvсэх төлөвтэй.

 Энэхvv Хvvхдийн мөнгөний авторын тэмцэлд Гvндалай, Энхсайхан, Энхбаяр, Гончигдорж, Элбэгдорж, Энхболд гээд хvчтэй өрсөлдөгчид хvч vзэж байгаа бололтой.

Саяханы Эв нэгдлийн гэх сайхан нэртэй Энхболдын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишvvд бvтэн хоёр өдөр хэлэцэж ёстой л нөгөө *нэгийгээ vзэж нэхий дээлээ тайлалцана* гээч болох vеэр энэхvv Хvvхдийн мөнгөний асуудал хурцаар тавигдаж минийх гэж булаацалдах нь дахин илт ажиглагдсан.

Шадар сайд Энхсайхан *Энэ миний санаа байсан. Яагаад заавал Хvvхдийн 10.000 гэсэн бэ гэвэл тухайн vеийн хамгийн дээд талын мөнгөн дэвсгэрт 10.000 байсан. Тэгээд л билгэдлийг бодоод 10.000 гэсэн болохоос эдийн засгийн хувьд vндэслэл муутай байсан нь vнэн. Одоо харин шинэ 20.000 дэвсгэрт гарсан юм чинь Хvvхдийн 20.000 болгож өгье* гэж давхар засвар хийж тайлбарлав.

Харин АН-хан болохоор манай гол мөрийн хөтөлбөр болох Хvvхдийн мөнгийг өгөх боломж байсаар байтал өгөхгvй боож байна гэж ХУ намынхан руу хатуухан vг чулуудаж Эв нэгдлийн засгийн газрыг унагах бас нэгэн том хөшvvргээ болгож байх шиг харагдсан.

Хөөрхий Гvндалай ч гэсэн АН-ын дэд дарга байхдаа Хvvхдийн мөнгийг би анх санаачилсан. Энэ бол маргашгvй vнэн. Хvvхдээр нь дамжуулж өрх бvрт мөнгө өгөх нь хамгийн зөв шийдэл байсан гэхчилэн мэдэгдсэн.

МАХН-хан бол арай ч бид санаачилсан гэж улайхгvй хэлж чадахгvй ч ямар нэг байдлаар тvvний автор болох эс бол ядаж хавчуулагдчих санаатай улайран зvтгэж байгаа. Vvнийгээ ч та нар худлаа өгнө гэж эдийн засгийн vндэслэлгvй ярьж байгаагаас биш бид л бодитоор 3000 төгрөг өгсөн гэх vгээрээ нотлосон. Yнэндээ тэд тас хийтэл батлаад л тvс хийтэл хvvхэд бvрт 10.000 төгрөг өгчихвөл ирэх сонгуульд булшны нvхээ өөрийн гараар ухсан хэрэг гэдгээ сайн мэдэж vvнээс эвтэйхэн гарах арга чарга хайж байгаа нь нууц биш бололтой.

Манай арга ихт эрхэм ерөнхийлөгч маань vнэхээр сэргэлэнтэж Хvvхдийн мөнгөний санаанаас хуваалцаж авторт нь хавчуулагдаад авсан. Учир нь 3000 төгрөгөн дээр таг гацаад нөгөө л мөнгөн дээрээ талууд хэрэлдэж байх хооронд мань эр бага ангийн хvvхдvvдэд зориулсан Yдийн цай хөтөлбөр гэж зохиогоод мөнгийг нь хоол болгох мэргэн ухаан сэдээд хэн хэнд нь хал балгvй зөвшөөрvvлж гялс хэрэгжvvлээд эхэлсэн.

Эх орон намын хувьд ч гэсэн Эх орон ардчилал эвсэл гэж өнгөрөгч сонгуульд оролцоход гол мөрийн хөтөлбөр сонгуулийн шоу нь байсан болохоор хэлсэн ч хэлээгvй ч автороор хавчуулагдана гэж vзэж байгаа бололтой. 

Энэ мэт Хvvхдийн мөнгө тойрсон тvvнээс улбаатай асуудал ирэх сонгууль бvр ойрын хэдэн сонгуулиар тасрахгvй байхад гайхах зvйлгvй байх.

Гэхдээ хэн vvний автор байх нь гол биш харин хэрэгжилт  нь л ард тvмэнд нэн чухал байгааг эрхэм тvшээд ойлгосон ч нам болоод сонгууль гэсэн зvйлээс болоод л ацан шалаанд ороод шийдэж чадахгvй байгаа.

 

Харин одоо энэхvv ар Монголын алдарт шоу болсон Хvvхдийн мөнгө гээчийг хэн гэгч нь анх санаачилсан тухай vнэн тvvхийг хэлье!

Энэхvv хvvхэд бvрт насанд хvртэл нь сар бvр мөнгөн тэтгэлэг өгч байх тухай санаа бол Оюутны эрдэм шинжилгээний бага хурал дээр нэгэн оюутны тавьсан илтгэл байжээ.

*Ёс зvй эх орон* оюутан залуучуудын холбооноос жил бvр зохион явуулдаг оюутны илтгэлийн уралдаанд байр эзэлсэн бvтээлийн гол санааг АН-хан тvvн дотроо Гvндалай сонсчихоод ихэд олзуурхан сонгуулийнхаа  гол зэвсэг болгох санаа төрж самбаачлан өөөрийн болгож иш татаж намынхандаа хэлж зөвшөөрvvлсэн нь энэ юмсанж. 

Тэгэхээр нэгэн оюутны мөрөөдөл төдий байсан, ирээдvйн сайн сайханы төлөө зөгнөн бичсэн илтгэл ийнхvv улс төрчдийн толгойн өвчин болж улмаар бvр хvvхэд бvрт 3000 төгрөг өгvvлж, дээр нь vдийн цай болсон нь vнэхээр бахархууштай хэрэг юм.

Иймд эрхэм улс төрчид намууд минь одоо наад хvvхдийн мөнгийн автор болох гэж булаацалдаж булайгаа чирэхээ больж vз. Ичиж vз.

Харин ч нэгэн оюутны оюуны бvтээлээс хумсалчихаад  *миний санаа минийх болно* гэж мунаглахаа зогсоо. Боломж нь байдаг бол тэр 10.000-аар  өгч vз.

Ингэвэл энэ олон ард иргэдийн амьдрал ахуйд том хөрөнгө оруулалт хувь нэмэр болж та нарын амьдралдаа хийсэн хамгийн том буян ч болж мэдэх юм шvv.

Эцэст нь хэлэхэд энэхvv *Хvvхдийн мөнгө* санааг анх гаргаж ирж илтгэл тавьж улс төрчдийн чихэнд хvргэсэн жинхэнэ автор нь болох тэрхvv оюутан хvvд халуун талархалыг Монголын мянга мянган хvvхэд, ард иргэдийн өмнөөс хvргэх нь зvтэй биз ээ!

 

Эцэст нь хэлэхэд ичиж амьдардаг бол, Хvvхдийн мөнгө гээчийг шоу болгож, булаацалдаад өмчлөх гээд байгаа нам хvчин улс төрчид ч гэсэн дээрх оюутанд талархаж оюуны бvтээлээс нь хумсалж хууль бусаар өмчлөх гэж улайрч байсан буруугаа хvлээж өөрсдийнх нь санаагvй сэдээгvйг хэлж өгсөнд талрхал илэрхийлж өшөө цааш нь асуух юм байвал асууж зөвлөгөө авсан ч буруудах юмгvй биз.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax