bolod.M

2007-04-17 - Монголын даварсан цагдаа нар...

Монголын даварсан цагдаа нар гэж хэлэхэд хэтрvvлэг хилсдvvлэг болохгvй. Даварсан гэдэг vгийг хашилтанд хийж айж манжилах хvсэл шаардлага ч  алга болж.

Vнэнийг шулуухан хэлэхэд *даварсан цагдаа* гэдэг vг л өдгөө төрийн цагдаа, тvмний цагдаа гэдгээс илvv бодитой ортой сонсогдох болжээ гэж олон тvмэн хэлж ярьж байна.

*Миний цагдаа намайг хамгаална* гэдэг vг хvмvvсийн оюун бодлоос vгvй болоод багагvй хугацаа өнгөрч.

Харин ч эсрэгээрээ цагдаа гэхээр дээрэнгvй захирангvй айлгаж дарамталсан гав бороохой буу шийдэм далайсан төрийн нэр барьж өөрөө ч мэдэхгvй хуулиа өөдөөс уншсан рекетчин этгээд л төсөөлөгдөх болов. 

Төрийн цагдаа гэх хvчний байгууллага гэнэ. Халдашгvй дархан эрхтэй хvн ардыг захиран тушаагч зандран зодогч цээрлvvлэгчид юм байх.

Уг нь амтай болгон л шахуу төрийн цагдаагаа тvмний цагдаа болгоё оо гэж хоолойгоо сөөтөл ярьж хэлж бичиж байгаа. Бас хvчний байгууллага биш vйлчилгээний байгууллага болгоё гэж.

Гэтэл бодит байдал дээрээ төрийн цагдаа гэдэг нь тvмэн олноосоо төрийг хамгаалдаг байгууллага болж. Ийм ч учраас төрийн нэртэй хvчний байгууллага байлгах нь дээдэст ашигтай байдаг биз. Тийм ч учраас төрийн эрхийг барьсан хvчин цагдаа тагнуулын дарга нарыг сольж халах өөрийн дуулгавартай биелvvлэгч /утсан хvvхэлдэй/ хvнээ дэвшvvлэхийн тулд нэн тvрvvн ажлаа эхэлдэг нь учиртай.

 Ингээд л дээрээс тушаал буулаа л бол машин машинаараа, жагсаал жагсаалаараа нөгөөх төрийн цагдаа хvчний байгууллага нь  давхиж ирээд ямар нэгэн иргэний хөдөлгөөн, өлсөглөн суулт юу л байна хvч хэрэглэн тарааж, шидэлж зодож нvдээд баривчилж ачиж одно.

Аваачаад хорьж дарамталж ямар ч хэрэг хvссэнээрээ хvлээлгэж ч тэд чадна гэх.

Энд ямар ч хvний эрх эрх чөлөө ёс суртахуун хvнэлэг энэрэнгvй ардчилсан нийгэм гэх мэт ойлголт байхгvй.

Харин өөрсдөө бол хэрхэн яаж хуулийн хvрээнд эрхээ хэтрvvлж ёс бус авир гаргахаа мэднэ. Vvндээ ч сурамгай.

Ганц нэг жишээ энд дурдахад л хангалттай. Сvхбаатарын талбай дээр иргэний хөдөлгөөнийхөний барьсан монгол гэрийг бариатай чигээр нь тооноор уяа оруулж ханын нvхээр нь гаргаад яайруулан чирж одохыг нь хараад олон монгол хvний зvрх урагдаж байсан.

Тэнд байсан Алтжингийн хохирогчид *цагдаа нар манай гэрлvv дайрч ороод  явуулан бие засах газрын маань бохирыг шууд гал руу маань хийж унтраагаад л хvчээр гэрийг минь буулгаад аваад явчихсан vнэхээр монгол хvнээс гарамгvй зэрлэг хvмvvс байна лээ* гэж толгой сэгсэрэн ярьж байсан санаанд орно.

Саяхан гэхэд л төв замыг хаасан байсан жагсагчидыг цагдаа нар шөнө дөлөөр дайрч баривчилж хvчээр тараахдаа зарим нэгийг нь хэмхэртэл бороохойдож мал мах шиг л машин руу чулуудан тэнд ажил vvргээ гvйцэтгэж явсан сэтгvvлч нарын эрхэнд хvртэл халдаж зургийн аппарат хэрэгслийг нь эвдэлж эмэгтэй хvнийг хvртэл зодсон байсан.

Аргагvй л дээ ард тvмэнд тэдний зэрлэг балмад байдал, vнэн бодит vйлдэлvvдийг  хvргэнэ гэхээс яс нь хавталзаж, *ичсэн хvн хvн ална* гэдгийн адил зvйл болсон хэрэг.

Гэхдээ энэ бол сэтгvvлчдэд цагдаа нар халдаж байгаа анхны тохиолдол бол биш.

Иймэрхvv зvй бус явдал цагдаа нараас байнга шахуу гарч байдаг гэхэд болно. Ер нь цагдаа нар сэтгvvлчдийг харахаараа л нvдэнд орсон хог мэт vзэж дайсан мэт харьцдаг нь vнэн.

Угтаа бол хэн хэн нь адилхан олон тvмний өмнө хvлээсэн ажил vvргээ гvйцэтгэж яваа улс байж цагдаа гуай арай дөнгvvр эрхтэйгээрээ төрийн нэр хvчний байгууллага гэх сvрээ далайж хөөрхий хэдэн сэтгvvлч нарыг хөөж тууж ажил vvргээ гvйцэтгэх эрхийг нь байнга хясаж байдаг.

За даа энгийн нэг арга хэмжээ найр наадам цаашлаад төрийн их баяр наадмаар хvртэл цагдаа сэтгvvлч хоёрын дундах харилцааны асуудал хурцаар тавигддаг.

Энэ мэтээр цагдаа нар хvч хэрэглэхээ урьтал болгодог. Төрийн форм төрийн хууль төрийн тушаал гэх мэтээр тvрvv барьж ёс бус авир наад захын харьцааны соёлгvйгээ гайхуулна.

Yнэн хэрэгтээ цагдаа гэж хэн билээ. Төрийн биш ард тvмэн бидний татварын мөнгөөр иж бvрэн vнэ төлбөргvй хувцас хэрэгслээр хангагдаж байдаг, бас болоогvй ахмад настан хvvхэд оюутан, тахир дутуу иргэдээс ч илvv эрх ямба эдэлж нийтийн тээвэр автобус микронд хvртэл дvрэмц хувцас эс бол vнэмлэх харуулаад л хvссэн vедээ vг дуугvй vнэгvй зорчиж байдаг хvмvvс.

Тэгээд эцэст нь ард тvмний эсрэг мэт vйл ажиллагаа явуулна.

Энэ ер нь ийм л байх ёстой гэж vv?!!

Төрийн биш ард тvмний цагдаа, Хvчний байгууллага биш vйлчилгээний байгууллага болгомоор юм аа!!!

 

/Болод/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax