2007-04-17 - Шагналын хэнээрхэл ээ гэж...
Их Монгол 800 жилийн ой ёстой л монголд гавьяа шагналын хур буулгасан. Манай ерөнхийлөгч ямар өгөөмөр гар султай хvн болохоо харуулж тонн тонноор нь одон тэмдэг баруун солгойгvй тараав. УИХ-ын гишvvд сайд дарга нар экс ерөнхийлөгч гэхчилэн дээрээсээ доошоо хvртэл гавьяа шагнал одон медиалаар булуулав. Их ч баярлацгааж их ч найрлацгаав. Ямар сайндаа П.Очирбатын 8 жил тараасан шагналыг Н.Багабанди 4 жилд тараасан бол энэ хоёрын ерөнхийлөгч байх хугацаандаа нийлээд тараасан шагналыг Н.Энхбаяр ерөнхийлөгч маань ердөө 2-хон сарын дотор бөөндлөө гэсэн яриа гарч байхав дээ.
Урьд Цэдэнбал даргыг төмөр замын нэгэн арга хэмжээн оролцож vг хэлэх болоход нь газар дээр нь Хvндэт төмөр замч тэмдэг олгож байсан гэдэг. Тvvн шиг л юм манайд одоо болж байна. Өөрөөр хэлбэл гавьяа шагнал одон медалийн хэнээрхэл хэмжээнээсээ хэтрэв.
Саяханы нэг жишээ дурдахад л Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд “Улсын хязгаарын талаар Чингис хаанаас баримталсан бодлого, сургамж” эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд оролцож vг хэлэхэд нь л Мэдээлэлжvvлэлтийн олон услын академиас *Дэлхийн мэдээлэл судлаачдын шилдэг* гэсэн батламж тэмдэгийг гардуулж байх юм. Тэгээд энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдээр нэг л их өндөр гавья шагнал хvртлээ манай ерөнхий сайд агуу юм аа бас энэхvv шагналыг ерөнхийлөгч Н.Энхбаярт өгч байгаа юм байна энэ хоёр бол Монголын *шилдэг мэдээжvvлэгчээр* тодорч дэлхийн шилдгvvдийн тоонд оров гэж ирээд л нvvр улайтал нэвтрvvлж байх юм.
Ай хөөрхий гавъяа шагналаа гэж бөөн кайф юм даа. Төрийн тэргvvн, ерөнхий сайд хоёроороо бахархахаас яахав. Өгөлөгч хvн өөртөө хоосон vлдэх вий гэж санаа зовж байтал энд тэнд vг хэлээд тэмдэг цуглуулаад байхаа ч мэдэхтэйгээ бололтой...
болод.м
|