bolod.M

2007-04-17 - Тендер + Авилгал = Луйвар - Улс 600 сая төгрөгөө луйвардууллаа

Монгол улсад авилгал тvvнтэй холбоотой луйвар хэрээс хэтэрлээ гэж амтай болгон ярих болсон. Тэр дундаа аливаа тендер тойрсон хэл ам тасардаггvй гэж болно.

Тэгвэл саяхан бас нэгэн тендерийн асуудал тойрсон томоохон луйвар манайд гараад багагvй хугацаа өнгөрөөд байна. Манай Засгийн газраас Завхан аймгийн хэдэн сумдад эрvvл мэндийн төв барих төсөл хэрэгжvvлж тендер зарласан юмсанж.

Тус тендерээр Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Тvдэвтэй гурван суманд эрvvл мэндийн барилга барих төсөлд бvгдэнд нь Жонни гэх нэртэй хаанахынх нь мэдэгдэхгvй нэгэн компани ямар замаар нь тодорхойгvй ялалт байгуулж эрх авчээ.

Ингээд л тус компанид улсын төсвөөс ажил гvйцэтгэлийн мөнгө болох 600 сая төгрөгийг нь баяр ёслолын байдалтайгаар гардуулан өгөөдөхөж.

Гэтэл өнөөөх компани нь мөнгөө аваад сураг алдарч одоо ч болтол олдохгvй байгаа бөгөөд нөгөө гурван сумын эмнэлгийн барилгын ажил ч эхэлдэггvй хөгийн юм болоод байгаа юм байна. Эцэс сvvлдээ тийм компани байдаг ч юмуу байсан ч юмуу байгаа ч юмуу гэсэн оньсого болжээ хөөрхий.

Дээрх тендерт ялсан Жонни гэх компанийг тухай орон нутгийнхан, Эрvvл мэндийн яамныхан ч сураглаад хайгаад олоогvй бөгөөд одоо хууль хяналтынхан шалгаж эрж хайж байгаа боловч эрэл мухардаад байгаа бололтой.

Ингээд л ээлжит нэгэн арга зальтай нөхөр худлаа компани байгуулж өнөөгийн Монголын нийгэмд хэвийн vзэгдэл, моод болон дэлгэрээд байгаа Тендер + Авилгал = Луйвар гэх алдарт томъёог ашиглан улсын 600 сая төгрөгийг халааслаад сураггvй болжээ.

Зарим нэгний хэлж байгаагаар тэр нөхөр өдгөө хэзээ ч олдохгvй бөгөөд өдгөө хаа нэг гадаадын оронд гарчихсан далайн эрэг дээр наранд биеэ шараад ёстой нөгөө жинхэн Жоннигоо шимсэн шигээ Монголын төрийг шоолоод инээдээ барьж чадахгvй элгээ хөшөөж хэвтээ биз гэцгээж байна. Ийнхvv хариуцах эзэн хvлээх хариуцлагагvй нэгэн хэрэг нам жим хав дарагдан өнгөрөх нь бололтой.

Харин цаана нь гурван сумын олон мянган иргэд хохирч Эрvvл мэндийн төвөө хэзээ баригдахыг хvлээн төр засагруугаа нvдээ ширэгтэл харан царайчлан суух vлдэж байна.

Урд нь ч манайд иймэрхvv тендертэй холбоотой луйварын хэргvvд бишгvй гарч байсан аж. Жишээлбэл Ховд аймагт эрчим хvчний тендерт нэгэн компани ялаад улсын 20 сая төгрөг аваад мөн л усанд хаясан чулуу шиг алга болсон бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжлаад ч өдийг хvртэл олоогvй тvvх болсон гэх. Дээрх хэрэг ч vvнийг давтав бололтой.

 

Манайд яагаад иймэрхvv хэрэг удаа дараа гарах болов. Иймэрхvv луйвар хийх таатай орчин байсаар байгаа нь харамсалтай.

Иймэрхvv томоохон луйвар хэргийг зvгээр л нэг хэн ч биш аавын хvv ганцаараа хийгээд байдаг юм биш гэж хашир хvмvvс хэлж байна. 

Харин бvр vvний цаана албан тушаалтнуудын, нам улс төр бизнесийн бvлэглэлvvдийн, олигархуудын мафи маягийн зохион байгуулалттай төрийн мөнгийг шомбодох арга, нарийн луйвар нуугдаж байх талтай гэххардлага ч байна.

Ер нь орон нутгийн нэг эмнэлэг сургууль засах тендер зарлахад л хаа хамаагvй гадны эсвэл Улаанбаатарын гэх мэт vнэн худал нь мэдэгдэхгvй компани гарч ирээд ялчихдаг аж. Тэд нь тэгээд хэдэн сая, өчнөөн тэрбум төсөв мөнгийг нь аваад л алга болчихдог аль эсвэл аз болвол нэг юм хам хум халтуурдаж хийсэн болоод эргээд тооцох ямар ч хариуцлага байхгvйгээр сураг алдардаг явдал тvгээмэл.

Ингээд хэд хоногийн дараа нөгөө барилгад нь ан цав гарч, хэдэн сарын дараа будаг нь ховхорч, жилийн дараа нурж унах нь халаг болдог аж. 

Иймд орон нутагт хэргэжиж байгаа тендер төсөлд орон нутгийн нэр хvндтэй эргээд хариуцлага тооцох буух эзэн буцах хаягтай компанийг маш өндөр нарийн шалгуураар сонгож баймаар санагдана.

Ер нь манайд тендерт шалгаруулна гэхээр л нэгдvгээрт хамгийн бага төсөв мөнгө төлөвлөсөн газрыг л ялуулдаг нь нэг талаар өрөөсгөл хэрэг болдог аж.

Учир нь нэг талаар хамгийн хямдаар юм хийнэ гэдэг хамгийн чанаргvй материал хэрэгслээр л чанаргvй хийнэ гэсэн vг юм.

 Иймд гvйцэтгэлийн чанарыг нэгдvгээрт тавьж мөн чанарын баталгаа гаргуулж, эргээд хариуцах эзэн тооцох харицлагатай байхыг голлон анхаарч баймаар байгааг холбогдох байгууллага хvмvvс нь анхаарах нь зvйтэй болов уу.

Ингээд эцэст нь хэлэхэд танил тал хээл хахууль авилгал байгаа цагт Монголд луйварын хэрэг арилахгvй бөгөөд эргээд *алт диллерийн* хэрэг тvvнээс ч ноцтой төрийн санг хоослох хэмжээний хэргvvд гарахгvй гэх баталгаа алга байна.

Yvний гол буруутан бол тэрхvv луйвардаад зугтаж байгаа луйварчинаас илvvтэй тендерт ялагчаар тодруулж байгаа, халаасанд нь мөнгөө хийгээд явуулж байгаа эцэст нь толгойгоо маажаад би мэдэхгvй гээд сууж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтанууд цаашлаад хяналт тавьж чадахгvй байгаа холбогдох байгууллага хvмvvс, мөн төр засаг юм.

Манай улс төр нэг иймэрхvv л арчаагvй байх юм даа тиймээ нөхөдөө яах уу!??

Сэтгэгдэл бичих!

2009-01-28 -

Бичсэн: Зочин
авилгалтай тэмцэх газарт энэ тухай ямар нэгэн арга хэмжээ авах л хэрэгтэй
Хоблоос Засах

2009-01-28 -

Бичсэн: Зочин
энэ тухай тэгээд авилгалтай тэмцэх газарт хэлээгүй мүү
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax