bolod.M

2007-04-17 - Монголын улс төрийн тогтолцоог өөрчилье!

Монгол улс маань яагаад хөгжихгvй байна вэ? Энэ асуулт хvн бvрийн толгойд эргэлдээтэй. Өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана. Жишээ нь улс төрийн тогтолцоо болохгvй байна, лидер төрөхгvй байна, ард тvмний сэтгэхvй доор, залхуу байна, авилгал хээл хахууль хvнд суртал их байна гэх мэтээр ярилцана.

Энд эхний дурдсан шалтгаан хамгийн илvv нөлөөлж байна гэж vзэх хvн олон болж. Vнэхээр манай улс төрийн тогтолцоо нэг л буруу яваад байх шиг гэж олон хvн хэлдэг. Тэгээд л дээдэх нь суудлаа олохгvй бол доодох нь гvйдлээ олохгvй гээч болоод байх шиг.

Монгол улсын төр засгийн эрхийг нам барьдаг хэвээрээ. Намаа тойрон хvрээлэгч хандив өргөсөн vнэнч аялдан дагагч хөгжөөн дэмжигч зэрэг явцуу хvрээнийх нь албан тушаал эрх мэдэл олдог янзаараа. Албан тушаал хувиарлаж шагнал өр маягаар олгодог шинжтэй.

Зөвшилцөл тохиролцоо нэрэн дор албан тушаал эрх мэдлийн наймаа хийцгээж *бялуу хуваана*. Бvр элдэв төсөл хөтөлбөр тендер лиценз зэрэг бизнесийн наймаа ч хийцгээж нам болоод өөрсдийнхөө ирээдvйн баталгааг хангаж авна. Мөнгөтэй байсан цагт ард тvмний толгойг эргvvлж төрд эзэн суух амархан гэлцэнэ. 

Сонгуулиас сонгуулийн хооронд нvд хуурч аргацаасан тухайн цаг vедээ тохирсон богино зайны гvйдэл, шийдвэр тогтоол гаргаж пи ар хийнэ.

Угаасаа ард тvмэн, Монгол улсын ирээдvйн хөгжил дэвшилээс илvvтэй нам олигархуудын явцуу эрх ашгийг хангахын төлөө, мөрийн хөтөлбөртөө шахагдан ажиллаж, дээр нь өрсөлдөгчийнхөө мөрийн хөтөлбөрийг баллахын төлөө зvтгэх Засгийн газар, УИХ, төрийн тvшээдээс уйдмаар. Ядаж цөөлмөөр. Ард тvмэн аргаа барахдаа ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэх. Учир нь *76 луйварчинаас 1 луйварчин* дээр болоод тэр гэнэ.

Зуун ямаанд жаран ухана гэдэг шиг монголын 2.5 сая хvн амд хичнээн ч их төрийн тvшээд дарга даамал байдаг юм дээ. Ядаж байхад ихэнх нь *но –той факттай* нөхдvvд гэлцэнэ. Ядаж ганц лидер гээд цохчихмоор хvн байхгvй гэхэд хилсдvvлэг болохгvй.

Ард тvмэндээ *гологдсон* Төрийн тэргvvн, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ оршин тогтносоор, ээлжлэн солигдсоор толгой эргvvлнэ. Ард нь дурсах юм дуурсах гавьяа байхгvй шахуу ор мөргvй болно. Хэн нь мэдэгдэхгvй шахуу нэг бизнесмен намд ахиухан хандив өгөөд л улс төрд сонгогчдын толгойг эргvvлээд гараад ирнэ.

Нэг л олон хэрэгтэй хэрэггvй боловсролтой боловсролгvй гэмт хэрэгтэн луйварчин байсан больсон  юм хийдэг эс хийдэг хvмvvс энэ тэр тойрог дамжин хэсэж мөнгө төгрөг цацаж хэдэн айлд эд зvйл тарааж өөр хоорондоо наймаалцаж байж гараад ирдэгийг зогсоомоор. Олон төрийн тvшээд байлаа гээд улс эх орон хөгждөггvй юм байна гэдэг энэ хугацаанд хангалттай харагдлаа. Харин одоо тооноос чанарт шилжих бодлого барьвал ямар вэ? Сайн шигшиж шалгуур өндөр байвал мөнгөтэй болгон бизнесмен болгон улс төрлvv хошуурдаг нь татарч ард олны сонголт ч хариуцлагатай болж эргээд хариуцлага тооцдог механизм сайжирч мэдэх талтай байж болох. Жинхэнэ улс төрчдийг төрvvлцгээе л дээ.

Болдог бол УИХ-ын 76 суудлыг цөөлмөөр. Монгол орны 21 аймаг тус бvр нэг тойрог, Монголын маань хvн амын талаас илvv хувь сууршдаг Улаанбаатар хотын дvvрэг тус бvр нэг тойрог болговол яасан юм бэ?

 Нэг аймаг нэг дvvргээс нэг л лидер. Тэрнээс биш танихгvй шахуу ямарч боловсролгvй дунд сургуулиа дvvргэсэн эсэх нь эргэлзээтэй шоронд оронгоор явж байсан нөхдvvдийг мөнгөтэй байсан ч зvглvvлдэггvй болвол дээрсэн.

Дээр нь УИХ хуралдаад дотроосоо биш гаднаас даргаа сонгодог. Мөн гаднаас сайд нараа томилдог байх. Тэрнээс биш УИХ-ын гишvvн давхар сайд хийгээд хvчээ тарамдаад хурлаа таслаад жилд ганц суудаг байх биш.

Энэ бол гэхдээ бvдvvн баараг иргэд сонгогчдын бодол наад захын жишээ билээ. Yvнд холбогдох мэргэжлийн, албаны хvмvvс нь анхаарах биз.

 Yvний гол зорилго нь төрийн нvсэр аппараас татгалзаж төрийн тvшээд ажлаа мэддэг чадалтай хvмvvс байж чанаржих тал дээр анхаарах явдал юм.

Мөн нам гэдэг том толгойг vгvй болгохсон. Ингэхийн тулд төрийн суудалд суусан тvшээ хvн намаасаа ерөнхийлөгчийн адил татгалздаг байх гэх мэт мөрөөдөл бөлгөө. Өөр ямар арга зам байж болохыг та бvхэн өөр өөрийнхөөрөө бичицгээгээрэй.

Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдэг дээ.

/Yргэлжлэл бий/

Сэтгэгдэл бичих!

2010-01-04 -

Бичсэн: Зочин
яахав,дажгүй л юм.хамгийн гол нь юу хийхийн хэлэхээс яаж хийхийг нь хэлдэггүй нь 76 үхэр чамтай адилханыг гэрчилнэ.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax