bolod.M

2007-04-17 - Шvлгvvд мину

Нутаг минь

 

Нутгийн минь навтар уулс

Надруу өлийж нэг өндөлзөж нэг

Нэр нь бvтэн яс нь бөх явна уу гэж

Нэхэж нэг ерөөж нэг байдаг даа

 

Намтар минь болсон алтан тоонот

Нялхамсаг vрээ санаж нэг зvvдэлж нэг

Нvvр нь бvлээн нас нь бат явна уу гэж

Найдаж нэг сануулж нэг байдаг даа

 

Нутгийн минь нарийн өргөн зам жимvvд

Нvvдлийн шувуу шиг хvvгээ тосож нэг угтаж нэг

Зам нь зөв заяа нь тэгш явна уу гэж

Захиж нэг тvшиж нэг байдаг даа

 

Намуухан урсгалаараа угаасан ус минь

Нvцгэн vрээ ундалж нэг тэвэрч нэг

Сэтгэл нь цэвэр санаа нь зөв явна уу гэж

Сануулж нэг сэрvvлж нэг байдаг даа

 2006 он

 

Зvvд шиг амьдрал

 

Улаанбаатарын гудамж

Уйдахын аргагvй  vдэш

Сэтгэл булаах охид алхана

Сээтэн хаях залуус учирна

Доргио баар хvйтэн пиво

Диско гэрэл чанга хөгжим

Даруухан зан энд хэрэггvй

Давтагдахгvй энэ мөч

Нөмгөн бие нvд хужирлаж

Нvцгэн цээж сэтгэл гижигдэнэ

Нvдний өмнө сексийн бурхад

Нvглийг умартаж сэрлийг асаана

Донжтой охидын дотоож гялалзаж

Догь эрсийн бие чангарна

Эхнэр нөхөр хvvхэд энд хэнд ч падгvй

Ээж аав элдэв айдас бvр ч сураггvй

Эрх чөлөө нэвт ханхалж

Эрээн цаасан мөнгө ус болж урсана

Хангал биеийн хөлс асгарч

Халуу шатаж биедээ тэмvvлнэ

Улаахан уруул хvзvv эрвэгнvvлж

Учрахын хvслэн бvгдийг эзэмдэнэ

Учиртай харцаар нэгнээ ойлгож

Улам дотнооор янаглан эрхлэнэ

Уйдах завгvй залуусын хөгжилдөөн

Ургах нарнаар сая төгсөнө

Яаран яаран бvгд гэрийн зvг

Явган нvцгэн санд мэнд жирэн годон

Сэмхэн тvлхvvрдэж гэртээ орно

Салхи адил өрөөндөө орно

Аав ээждээ баригдсангvй

Ах эгчдээ аашлуулахгvй

Ура хашгирч даанч болохгvй

Унтах хvсэл хязгааргvйд хөтөлнө!

Зvvд эргэнэ

Зөндөө залуус хөгжилдөнө

Зөв буруу энд хамаагvй

Зөвхөн жаргалтай л байцгаая!

 

Yнсгэлжин

 

Гудамжинд нэг бvсгvйтэй

Гэнэт би тааралдсан танилцсан

Тэр яг л vнсгэлжин шиг

Тэнгэрийн дагина шиг

Ид шидийн юм шиг учрал

Их сайхан байсан

Хамт хоолонд орлоо

Халуухан яриа өрнvvллээ

Бие биенээ сонжиж

Битvvхэн ширтэлцэв

Ерөнхийдөө бид дажгvй

Ер нь шууд таалагдлаа

Ерөөсөө хамт нэг газар сууя гэлээ

Ер татгалазах зvйлгvй гэж тэр хэллээ

Хамт суулаа дарс уулаа

Халамцаж ирлээ хамтдаа бvжиглэлээ

Гарыг нь атгалаа мөрөөр нь тэвэрлээ

Гайхамшигтай бvх юм сайхан

Уруулыг нь vнслээ мөөмийг нь барьлаа

Гомдох юм алга бvх юм янзтай

Гэтэл гэнэт 24 цаг дөхөж байгааг бид мэдлээ

Гvнж минь харихгvй бол болохгvй гэж яарч сандарлаа

Би тvvнийг таксинд суулгаж өглөө

Баяртай маргааш уулзья гээд vсэлт бэлгэлээд саллаа

Бөөн баяр дvvрэн гэртээ харьлаа

Бvсгvйг бодон тийчилж хонолоо

Өглөө босоод vдшээ дурслаа

Yлгэрийн юм шиг тvvнийгээ бодлоо

Өө тэнэгээ би!!!

Yнсгэлжингийн утасны дугаар гэрийн хаяг

Vнэндээ би мэдэж авахаа мартаж

Yлгэр ингээд эхлээд л дуусаж орхив

Vгvй ядахдаа

Өрөөсөн гутал ч vгvй...

 2006 он

Хөгжил

 

Удахгvй

Бид бусдын бодлыг уншиж

Бvгдийг vзэн яддаг болно

Удахгvй

Ирээдvйгээ харж

Бөөнөөрөө амиа хорлодог болно

Удахгvй

Өнгөрснөө мартаж

Өөрийгөө танихаа болино

Удахгvй

Махаа шулж

Хөхөө томруулдаг болно

Удахгvй

Зvрхээ зарж

Зайнд очерлодог болно

Удахгvй

Арьсаа өвчиж

Машинаа доторлодог болно

Удахгvй

Баасаа боловсруулж

Нvvрэндээ тvрхдэг болно

Удахгvй

Араг ясаа сугалж

Цамхаг барьдаг болно

Удахгvй

Yсээ мулзалж

Цөмийн дvvжлvvр томдог болно

Удахгvй

 Нvдээ зарж

Хар шил авдаг болно

Удахгvй

Уушгаа авч хаяж

Төслийн пийшин суулгадаг болно

Удахгvй

Элэг бөөрөө хатааж

Алт зэсний оронд олборлодог болно

Удахгvй

ДОХ-ыг эмчилж

Компьютрийн вирусанд vхдэг болно

Удахгvй

Бэлэг эрхтэн мөхөж

Вибратор эрхтэн хийдэг компани дампуурна

Удахгvй

Хайр сэтгэлийг хvлээн зөвшөөрч

Хvн амьтантай гэрлэдэг болно

Удахгvй

Нvvрсээр тамхи ороож

Наран дээр очиж асаагаад татдаг болно

Удахгvй

Спиртээр цай чанаж

Саран дээр очиж хөргөөд уудаг болно

Удахгvй

Шар цавуу талхан дээрээ тvрхэж

Шанага долоон од дамжин булагнаж иддэг болно

Удахгvй

Бензинээр шараа тайлж

Х гариг дээр очиж бөөлждөг болно

Удахгvй

Гэмт хэрэгтнvvдээ дэлхий дээр цөлж

Тамд очиж эрлэгийн хаан болцгооно

Удахгvй

Компьютроор секс хийж

Диваажинд очиж аборт хийлгэдэг болно

Удахгvй

Ялаа бvргэдээс том болж

Заан шvvрдэг болно

Удахгvй

Хулгана мөнх настай болж

Хvмvvсийг агнадаг болно

Удахгvй

Ээж аав гэж vгvй болж

Хvvхдvvд байхгvй болно

Удахгvй

Эмээ өвөө нар л секс хийж

Их хурлын гишvvд vvний эсрэг хууль гаргана

Удахгvй

Дэлхийгээс том мөндөр орж

Дарж алахаа шахна

Удахгvй

Агаар гэж vгvй болж

Амьсгалын аппарат моодонд орно

Удахгvй

Бурхан байхгvйг мэдээд

Бvгд бурхан болохоо зарлана

Удахгvй

Хvмvvс амьтад хэл ойлголцож хvмvvнэлэг нийгэм байгуулж

Хамтдаа турж vхнэ

Удахгvй

Хvн амьтад модтой ярьдаг болж

Хоорондоо онигоо ярьж хөхөрөлдөнө

Удахгvй

Чулуу амь орж

Цусаар биеэ гоёдог болно

Удахгvй

Хvн мөнх болж

Хөдлөх амьсагалах амьдрах шаардлагагvй болно...

Удахгvй

Удахгvй бишээ маргааш

Маргааш ч бишээ өнөөдөр

Өнөөдөр өндөөдөртөө яг одоо!

Яг одоо ч биш өчигдөр

Өчигдөр ч биш аль хэдийн энэ ирчихсэн байна ш дээ!!!

 

Цааш нь нэмээд байгаарай хvмvvсээ

Дэлхийн хамгийн урт шvлэг хамтдаа бичье!

 

Бvтэлгvй бас болдоггvй эр!

/хошигнол/

 

Нvцгэн мод цасанд дараастай

Нөмөрт нь жавар хураатай

Би даарна!

 

Нөмгөн бvсгvй тагтан дээрээ зогсохгvй

Ядаж л цонх нь цантай

Өвөл цаг !

 

Утасны зай цантаастай

Уучлаарай холбох шугам чөлөөгvй

Чөтгөр аваасай!

 

Нөхөр нь гэрээсээ гарч ирнэ

Нvдэнд хөх толбо vлдээлээ

Гайгvй дээ!

 

Тэр гарч ирнэ

Тvний гараас хайр зvvгдээстэй

Хvvдийн инээд!

 

Нэг мэдсэн би орондоо

Нөгөө хар дарсан зvvд байж

Эхнэр ганжин бариатай!

 

Нvvрс дууссан... мөнгө будаа!

Нууцаас месеж ирсэн... устгасан бил vv?

Гурав дахь шил архи задарсан ... нударга хөндvvр!

Гондомгvй би тvvнтэй унтчихаж... тvvнийг хэн гэдэг билээ?

Ямар азтай vгvй азгvй хэрэг вэ гэртээ байна... яасан бол!

Ядаж эрvvлжvvлэхэд оччихгvй дээ... яах байсан бол? ...

 

Гэрэл

 

Гэрэл нэг л өдөр унтарсан

Гэрт харанхуй ноёлсон

Гэхдээ аз болж лаа байсан

Гэнэт тэр надад хайртай болсон

Нэг л өдөр тог ирсэн

Нил гэрэл бvрхэсэн

Нvд дасахгvй удсан

Нэг л мэдсэн тэр надыг хаяж одсон

Дахиад  л тог тасарсан

Данхтай цай буцалж амжаагvй байсан

Дин дон гэж хонх дуугарахгvй нь аргагvй

Даан ч би нам жим унтсан

Тvvнээс хойш би сайхан амардаг болсон

Тэгээд бvх юм хэвийн болсон

Тэр эргээд ирсэн боловч

Тvvнд хаалга тайлж өгөх хvн байгаагvй...

2006

 

Хайртай...

 

Хамгийн дотно анд минь

Хvслийн минь эзэн хаан минь

Хонгорхон амраг минь

Хамгаас хайрт хань минь

Хайртай би чамдаа

 

Чамтай учруулсан тэр мөчид

Чамд дурлуулсан тэр өдрvvдэд

Чамайг надтай учруулсан энэ амьдралд

Чинийхээ төлөө амьдрах ирээдvйдээ

Би хайртай 

 

Хайртай гэдэг vг ч энэ өдөр багадах мэт

Харин бидний амьдралын эгэл өдрvvд

Харц инээд гуниг нулимс тунирхал аргадал ... бvхэн маань

Хайраар дундуур байгаагvй ээ

Инээх чинь хайраар гэрэлтэж

Ичингvйрэх чинь хайраар туяарч

Уйлах чинь хайраар сvлэлдэж

Уярах чинь хайраар аргаддаг аа

Тэгэхээр энэ бидний хайранд

Тод гоё чамин vгс хэрэггvй

Зөвхөн чи бидний эгэл амьдрал

Зол жаргалтай өдөр хоногууд л хэрэгтэй

Амьдралынхаа өдөр хоногуудыг би дурсаж

Амраг хайрынхаа амтыг би мэдэрье!

 

Нэгээхэн хэсгийн зураглал

 

Урд vдэш нь бид хоолны давснаас болж маргасан

Унтахдаа бид хоёр тийшээ хараад тунирхан хэвтсэн

$(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3686, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax