bolod.M

2007-04-17 - Луйварчидаас болгоомжил!!!

Таныг ажил дээрээ бvр албан өрөөндөө сууж байхад тань нэгэн хөөрхөн годгор жаахан охин орж ирээд сайхан vлгэр ярьж молги өмхvvлээд залилаад халаасан дахь хэдэн цаасыг чинь сэгсэрээд гарна гэж төсөөлдөө.

Аягvй л бол та ч тэдэнд мэдэлгvй нэлээд хэд луйвардуулчихсан л байгаа. Учир нь луйварчидын арга улам нарийсч боловсон сайхан болжээ.

Улаанбаатарын гудамжинд тэр ч байтугай албан өрөөнд тань бvр сvvлдээ орон гэрт чинь урилгагvй зочин морилж таныг дээрэмдсээр байна.

Тэд тэгэхдээ баг өмсөж хvйтэн зэвсэг агссан, vгvй дээ гэхэд хvйтэн харцтай заналхийлсэн танхай этгээдvvд биш. Ихэнхдээ л 14-26 орчим насны годгоносон хөөрхөн соёлтой гэж жигтэйхэн охид.

Хаанаас ч юм тань дээр нvvр дvvрэн  инээмсэглэл тодруулж ирээд л *Сайн байна уу та, та надад жаахан зав гаргаач би танаас нэг юм асуух гэсэн юм аа* гэж ирээд л vлгэр эхэлнэ дээ! Цааш нь *би оюутан юм л даа* гэж хэлээд нэгэн сайхан том улсын их сургуулийн нэр хэлнэ. Тэгээд *би сургалтын төлбөрөө олох гээд ингэж яваа юм* гэнэ. Тэгээд тэд vvргэвчнээсээ, гартаа барьсан жижигхэн хайрцагнаасаа бал vзэг, тvлхvvрийн оосор, хэтэвч, уруулын будаг гээд есөн шидийн юм гаргаж ирээд *та эд нараас нэгийг авч тус болооч* гэж өрөвдөлтэй харцаар ширтэнэ, гуйна.  Энэ vнэхээр том тус буян болно гэж ятгана. Тэгэхvv ахаа ээ тэг лдээ гэж тулгамдуулна.

Заримдаа тэд ямар нэгэн сайн дурын клубээс, эсвэл Дэлхийн энх тайвны холбооноос ч явна гэж хэлнэ. Тэгээд нөгөө л жижиг сажиг зvйлсээ худалдаж авахыг санал болгож *Таны энэ мөнгөөр бид өнчин хvvхдvvдэд туслах гэж байгаа юм, Хvvхдийн асрах газар хандив өргөх гэж байгаа юм* гэхчилэн зална.

Мэдээж ийм яриад ирж байгаа эгдvvтэй хөөрхөн ааштай, инээмсэглэл тордуулсан, гуниг горьдлого дvvрэн ширтэх жаахан охинд *vгvй* гэж хэлэх хvйтэн хатуу сэтгэлтэн vгvй. /Аргагvй улаан мөнгөгvй яваа бол ичнэ нэрэлхэнэ шанална/ Тэгээд эд барааг нь vзнэ, vнийг нь сонирхоно. Хамгийн гайхалтай нь нөгөө нэг захын дэлгvvрт 100 төгрөг гээд байдаг хулхи хужаа бал маань 500-1000 төгрөг хvрчихсэн, 50 төгрөг гээд байдаг нэг тvлхvvрийн оосор 5000 төгрөг хvрчихсэн цохиж явна. Нэг vгээр хэлбэл тэд захын хог болсон хямдахан барааг хэдэн арав дахин нугалж зарна. Зарим нь ихэвчлэн нэг их бидний тэр болгон хараагvй солонгос япон барааг *жинхэн оригналь чанартай* гэж сурталчилан санаанд оромгvй өндөр vнээр өгнө.

Сайхан сэтгэлт хvн гуай ч яахав дээ нэрэлхэх бантах саймшрах цаашлаад сайхан сэтгэл зэрэг нь зэрэгцэн *Буруу харж ярвайн зөв харж инээж* байгаад л халаасаа тэмтрэн хэлсэн vнээр нь авч орхино.

Ийм л нэгэн өвөрмөц соёлтой луйвар Монголд ихээр дэлгэрээд хэдэн жилийн нvvр vзэв. Зун бол бvр галзуурна. Гудамжаар бол явуулахгvй ээ. Хэдэн талаас охид хөвгvvд шавж соёлт луйвраа хийнэ.

Ямар нэгэн бичиг баримт байна уу? гэж асуухад байхгvй. Ядаж оюутны vнэмлэх байна уу? гэхэд бас л байхгvй. Гэхдээ хvн болгон ийм юм яриад инээд тодруулаад vнэн соёлтой царай гаргаж байгаа хvvхдийг элдэвээр байцааж бас бичиг баримт нэхэж муу санаалч чадахгvй нь тодорхой. Манайхан ч угаасаа нэрэлхvv тэгээд дээр нь гар султай улс хойно тэд нарт бэлэн хоол.

Тэрхvv луйварчид ч улам урамшин амтшиж одоо бvр хvрээгээ тэлж өргөн фронтоор албан байгууллага офиссоор явдаг болж. Удахгvй гэрийн хаалга тогшоод *танайд хоноё* гэдэг шиг л бараагаа шахах нь л дээ.

Энд хууль хяналтын байгууллага цагдаагийнхан анхаарал хандуулах цаг болоод нэлээд хэдэн жилийн нvvр vзлээ шvv хө Одбаяр сайдаа!!!

Vvний цаана нарийн зохион байгуулалт бvр бяцхан мафи маягийн зvйл байдаг гэж ч дуулсан. Бараа материалыг нь цаанаас нь бэлдэж өгөөд хэлэх vгийг нь зааж өгөөд явуулдаг гэх. Ирээдvйн *Цолмон, Гансvх*-ийг бэлтгэдэг сургалт нь эхлээд одоо бvр дадлагандаа гарчихсан юм биш биз.

Бас заримынх нь цаана янз бvрийн шашинтай холбоотой холбоо байгууллагууд ч байдаг гэсэн. Тэд улаан сvсэгтvvдээрээ ийм юм хийлгэдэг тухай ч хэдэн жилийн өмнөөс л сонсогдох болсон. Бvр 7, 8 жилийн өмнөөс шvv!

 Энэ Монголд дэлгэрч байгаа шинэ юм шинэ vзэгдэл биш харин бvр улам нарийсаж байгаа архагшсан луйвар. *Өнчин ядуусыг тэтгэнэ, ирээдvйн боловсролдоо зарцуулана* гэж хулхин дээр цэцэг ургуулаад хаанахын ч юм хямдахан хогийг хэд нугалж дамладаг, хvмvvсийн сайхан сэтгэлийг ашигладаг ийм муухай луйвар хvрээгээ тэлэн хөгжсөөр л байна. Одоо бvр зvгээр суулгахгvй тайван явуулахгvй болов! Яах уу Одбаяр сайдаа,  эсвэл урдны сайд Нямдоржоо! Та хоёр нэг өдөр машинаасаа буугаад хотын төв зам дагаад алхаад vз дээ. Аягvй л бол та хоёр ч гэсэн дөнгvvлчихсэн л байгаа даа…

Таминь ээ луйварчдыг өөгшvvлж луйварчдад өгөөш болж байхаа больё оо! Өөрсдөө л бид сэргийлье! Өөр арга алга даа гэж. Хvн бvхэнд энэ тухай дуулгаарай.

2007 он

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax