bolod.M

2007-04-17 - Болор цом болдогоороо болж өнгөрөв

Би Болор цом наадам vзэв. Тэнд их хvн vзэж байнаа. Их ч алга таших юм. Их л утга зохиол ойлгодог ухаантай хvн болох гэсэн нөхдvvд байна аа. Манай томчууд улс төрчид ч мэр сэр унтчихгvй гэж их л мэрийж сууж байна аа хөөрхий хэхэ. За за тэндээс хийсэн тэмдэглэлээ хvргэе. Yзээгvй бол vзсэн юм шиг болгоноо хө! БОЛОД.М нь...

Архи, сарнай хоёроор элбэг Болор цом

Болор цом ард тvмний яруу найргийн наадам сайхан болж өнгөрлөө гэж хэлэхээс амны билэгээр нь. Ямар ч байсан болоод өнгөрлөө хө. Зохиолын залуу дуучин С.Жавхлан энэ удаагийн Болор цомыг ивээн тэтгэж өөрийн биеэр зохион байгуулсан гэнэ. Мэдээж бас Зохиолчдын хороо, МYОНТ хамтран зохион байгуулсан. Ивээн тэтгэгч гэж архины vйлдвэр, цэцгийн дэлгvvр гээд бас бус нэлээд хэдэн газар дуулдаж л байна лээ. Энэ жилийн Болор цомд нэг их шинэ содон зvйл байсангvй гэж хэлж болно . Шинэ vзэгдэл болсонгvй бvр шинэ vнэр ч vнэртсэнгvй.  Харин жаахан архи vнэртээд өнгөрсөн. Учир нь АПУ компани ивээн тэтгэж байгаа нь энэ гээд хоёрын даваанд шалгарч vлдсэн бvх яруу найрагчид нэг шил архи, даруулга болгож нэг сvvтэй хамт тайзан дээр нь баяр ёслолын байдалтай гардуулчихав. Шvлгээ уншсан болоод л яруу найрагчид маань тайзан дээр засссан сандал дээрээ тогтож суухаа больж тайзны ар луу тортой бэлгээ бариад гvйлдэх болов. Тэнд юу болж байгаа нь тодорхой. Хааяа л хундага харших мэндийн vгс дуулдана.... Их ч удаагvй гурвын даваанд улаа бутарсан, хөл нь гуйвсан, нvд нь бvрэлзсэн, хэл нь дультарсан яруу найрагчид олширч тайзан дээр онгод омогшилоороо буцалав. Зарим нь ч бvр хэл нь ээдрээд хэрэг алга аа. Vзэгчид ч эхэндээ хошин шогийн тоглолт vзэж байгаа аятай элгээ хөштөл хөхрөлдөж байснаа бvр сvvлдээ тэвчээр алдсан уу *одоо болноо* гэж хашигралдан аргадаж харагдсан. Харин төгсгөл тийшээ тайзны ар СТӨ-ий vvд хавьцаа халамцуу найрагчдын наншилдаан ч энд тэнд өрнөөд авсан. Мөн энд дурдахгvй өнгөрч болохгvй цаашид анхаармаар нэг юм бол яах аргагvй улаан сарнайн элбэгшил байв. Нэг годгор хvvхэн хvмvvсийг залхтал найрагчдыг  завсарлага автал  ширхэг улаан сарнай зөөж гvйв. Эрхэмсэг яруу найрагч тайзны голд байраа эзэлж хөлний тавилт гарын барилтаа авч, тэргvvнээ өргөж, хоолойгоо засаад сvрлэг сайхан шvлгээ уншиж яг эхэлэх vед нь хажуунаас нь нэг годгор охин цохиж, тоншиж зулгааж улаан сарнай өгөх нь vнэн төвөгтэй. Нөгөө найрагчийн шvлгийн эхлэл өрнөл будаа болж vзэгчдийн анхаарал сарнай зөөгч годгор охин дээ төвлөрнө. Ёооё болиосой гэж бодно. Гэхдээ харин яруу найрагчид маань сvvлдээ улигт сарнайгаа мэддэг болсон бололтой тайзан дээр гарч ирээд шvлгээ уншилгvй тvр азнан сарнай зөөгчийг хvлээдэг болсон. Ингэж улаан сарнай vзэгч найрагч хоёрыг ч багагvй бухимдуулсан нь vнэн. Яруу найрагч, ардын тэмцэгч Дарь,Сvхбаатар бvр аргаа барсан уу нөгөө ядаргаатай сарнай зөөгч охинд хандан *Хvvхэн биш цэцгээр яахав, хvvхэд биш чихрээр яахав, энийгээ өөрөө ав* гээд буцааж байгаа харагдсан. Ингэтэл нь улаан сарнай зөөх нь сайхан байдаг юм гэж хэн зохион байгуулагч Жавхаад хэлчихсэн юм бол доо хөөрхий.

Ноднин жилийн тvрvv магнай энэ жилийн баян ходоод

Ноднин жилийн Болор цомын эзэн Мөнхбат энэ жилийн болор цомыг нээж сvрлэг сайхан хоолойгоор тvрлэг нэмэн шvлгээ уянгалуулсан. Тэрээр энэ удаад бурханаа больж улс төржсөн  шvлэг унших шиг болсон. Аргагvй л ноднин жилийн тvрvv магнай маань балайшик сайтай байв. Хашир хvн гэж юмыг яаж мэдэх вэ хошой Болор цомын найрагч болчих юм билvv гэж бодсон уу улаан фэнvvдээ дагуулаад ирсэн бололтой байв. Тvvнийг дэмжихээр МАСЗХолбоо тэр чигээрээ дисант буугаа юу л гэж санагдаж байсан шvv. *Yvv ааа оооо ууу vvvv Мөнхбатаа аааа* гэх уухай хадан СТӨ-өөг буулгах шахав.  Зритель ч тэднийг харан мэл гайхаж цэл хөхрөв. Гэвч харамсалтай нь ноднин жилийн тvрvv магнай маань энэ жилийн баян ходоод болж Болор цомын эзэн найрагч Мөнхбат нэгийн даваанд мултарчихав. Гэхдээ болох ёстой юм боллоо гэсэн шиг тvvнийг vгvйлж байгаа шинж vзэгчидэд ажиглагдсангvй. Ядаж нэр сvрийг нь бодоод хоёрын даваанд нахиулчихгvй гэх нэгэн байхад яг ингэж шударга шvvж байвал болж байна шvv гэх ч хvн таарч байв. Гэхдээ хойтон бий шvv бvv шантараарай хөгшөөн...

Болор цомыг очероороо л авлаа

Тиймээ Болор цом болдогоороо болж өнгөрөв. Жаран чавганц уралдахад нэг нь тvрvvлдэг гэж нэг сайхан vнэн vг байдаг ажээ гэж хvмvvс хvvрнэлдэж байна. Аргагvй аргагvй очер дугаар очков оноо бас бус тохироо нь яв цав болсон, болсон. Галсансvх тvрvvлэв. Гэхдээ тvрvv магнайн тааварын хариу аль хэдийн тайлагдсан байсан болохоор энэ бол тийм ч гайхмаар бас шинэ содон эсвэл сюрприз vзэгчдэд байсангvй гэж хэлж болно. Харин бvр тvрvv жил урдуураа *эрх мэдэл эд мөнгөнд* дарлуулж даруулж дарааллаа алдаж нэг ухраагvй бол авах л байсан гэж тvvний балайшигууд ч шивэр авир хийж байсан. Гэтэл зарим нэг нь ийм шvлэг уншаад Монголын Болор цом авч байгаа нь утга зохиол урлагийн төвшин хаана байгаагийн илрэл гэх. Ардчилсан нийгэм, даяаршиж буй ертөнцөд vндэсэрхэг vзлийн хvйтэн vгс унагаж байгаа нь буруу гэж бас шvvмжлэх. Хэн мэдлээ цус! Шvvгчид л бvгдийг мэднэ. 

Болор цом иргэний хөдөлгөөн мэт санагдах

Болор цом хуучирчээ. Уг нь жил жилийн Болор цом шинэ, шинэлэг өнгө төрхтэй байвал хичнээн сайхан. Харин өдгөө нэг л бишээ. Энд өрсөлдөөн онцгойрол аль аль нь байсангvй гэхэд нэг их хэтрvvлэг болохгvй болов уу. Гэхдээ энд онцлоход Монголын яруу найрагт шинэ зvйл vнэхээр дутагдаж яруу найрагчдын маань бvтээл vнэхээр ядмаг ядуу байгаа нь харагдаж байна олон хvн шvvмжлэлтэй хандаж байсан. Шинэчлэл хаана байна аа. Галсансvхийн *шинэчлэл* ганцхан тvvнд л зохихоос тэр бvр хэн бvхэнд зохихгvй нь тодорхой. Yнэндээ шинэчлэл мөн ч юм уу vгvй ч юм уу бvv мэд! Харин хамгийн гол нь яруу найрагч шvлэгч бvр маань өөр өөрийн гэсэн өнгө төрх шинэлэг дvрийг бvтээмээр мэт.Сонгодог руу дөхмөөр. Тэгэхгvй бол ард тvмэн та бvхнээс уйдаж vхлээ ш дээ. Ярих нь хvртэл яруу найраг Монгол тvмний минь оюуны vнэлэмж өдгөө шинийг л хvсэн хvлээж байна. Шинэ vеийг хvлээж байна. Тэрнээс биш хэн нэгний тулгах санаа, хэл ам хэрvvл уруул, гоморхол, ихэрхэл, солиорол, агсамнал, өдрийн тэмдэглэл, болсон явдлын цуглуулга, мөр холбосон тvvх, магтууг сонсох ядаргаатай болж. Болор цомд оролцсон 100 гаруй яруу найрагчдаас шигшигдсэн шилэгдмэлvvд гэх шvлэгчдийн бvтээлийн чансаа тааруудуу л аж. Энд нөгөө л хуучин байдал хэвшмэл өнгө төрх хэвээрээ. Нэг л их чанга дуутай эх оронч болох гэсэн хvмvvсийн уралдаан аятай. Гэгээн хайр, ариун нандин мэдрэмж, учир зvй, локиг, гэгээрэл, гайхамшиг энд дутагдаж байх мэт. Энд *би би* гэх эсвэл *тvvх тvvх*, эсвэл *Монгол Монгол* гэх л илvv тод бас *аймаар* сонсогдоно. Бvр энэ удаагийн наадмын шvлгийн мөрөнд *авилгал* гэдэг vг тун ч их дуулдсан нь тэр шинэчлэл нь бололтой. Хэ хэ хэ.  Болор цомын vед заримдаа бvр иргэний хөдөлгөөний цуглаан дээр ирчихсэн мэт сэтгэгдэл төрөх. Энд Баасан авгай, Батзандан, Магнай, Ганбаатар байсан бол эхний тавд ордоггvй юм аа гэхэд ядаж л хоёрын даваатай даг шvv. За за больё ам халах нь байна хэхэхэ.

Хойтонгийн Болор цомын эзний очер тодорхой

Дараа жилийн тvрvv магнай ч энэ өдөр тодорхой болчихов бололтой гэцгээж байна. Очер дугаараараа Лхагвасvрэнгийн Хасар гэж дvvхэлзсэн сайхан шvлгэн хvлэгтэй яруу найрагч аман хvзvvдэв. Б.Лхагвасvрэн гуай ч энэ удаа *миний хvv найдвартай тvрvvлэх нь* гэж бодож байсан бололтой тайзан дээр гарч vг хэлэх боломж олдох далимдаа *Тvрvvлэх байсан хvvгээ би ерөнхий шvvгч хийж байхдаа хойш нь татаж тvрvvлvvлээгvй юм, харин тэгтэл өнөөдөр хvv маань өөрийнхөө чадлыг харуулж баталж дахин сvvлийн таван найрагчид шалгаран vлдээд байгаад би баяртай байна гээд* бяцхан пи ар хийгээд авсан ч нэг их нэмэр болсонгvй. Гэхдээ Хасар хvv ирэх жил *найдвартай* гэж бодоход сэтгэл нь жаахан ч гэсэн өег Болор цомын тайзнаас буусан байх. Тvvнд бооцоо тавьбал бараг л алдахгvй байх шvv хvмvvсээ. Гэхдээ Зохиолчдын хороо орвонгоороо өөрчлөгдчихгvй бол шvv дээ.

Болор цом наадамд гомдсон найрагч

Жил жилийн Болор цомд гомдогсод гологдогсод гороологсод горилогсод байдаг. Харин энэ жилийн Болор цомын гомдогч горилогчоор Хулан тодров. Болор цомын эзэн яруу найрагч бvсгvй маань энэ удаад дахьчихлаа л гэж бодсон. Учир нь Хулан сvvлийн таван яруу найрагчид шийр заан vлдэж чадсан төдийгvй хамгийн сvvлд бага ангийн багш нарт зориулсан шvлгээ гайхамшигтай сайхан уян яруугаар уншиж  зрителийг байлдан дагуулж алга ташилтанд булуулсан. Бас болоогvй нэгэн бяцхан хvv хоёронтаа тайзан дээр гарч ирж тvvнд чихмэл тоглоом бэлэглэж *Та бол миний шvтээн яруу найрагч шvv* гэж хэлээд цөсийг нь хөөргөж сэтгэлийг нь хөвсөлзvvлсэн. Ингээд мань хашир *Би дахиад л Болор цомын эзэн болчихлоо* гэдэгтээ бат итгэлтэй байсан бололтой. Гэвч шvvгчдийн дvн гарахад тэрээр гутгаар байранд орсон байв. Тэрээр тайзан дээр гарч ирэн Болор цомд *Д.Нацагдоржийнх шигээ сайхан шvлэг уншиж шударга өрсөлддөг болох болтугай, энэ бол дунд vеийнхэнээс дээд доод vеийнхэндээ хэлж байгаа хашгираан шvv!* гэсэн утгатай олныг гайхшруулсан vг хэлж хуурай агсан тавьсан. Нvvрэндээ уур гомдол улалзуулсаар доголон нулимстай Болор цомын тайзнаас буусан. Бvр гаднах vvдээр гарахдаа ч хvртэл нулимсаа дуслуулан яваа харагдсан.

Болор цомын vнэмлэхvй эзэн Батзаяа

Энэ удаагийн болор цомын дундуур vзэгчдийг хөгжөөх амраах vvрэгтэй паузны хэдэн нөхөд ирсэн байсан. Баясгалан ирж дуугаа өргөсөн. Жавхлан бvр гурав ч дахиулсан. Сvvлдээ Болор цом биш Жавхлангийн тайлан тоглолт болох шинжтэй болсон тул сvvлдээ алга ташилтыг vл тоон арга буюу тайзны араар оров. Бас нэг оюутан Зангад гуай, Адарсvрэн гуай... гээд Монголын шилдэг лидер гэж болох тvvх болсон дуучдыг дуурайж дуулна гэж гарч ирээд хөгөө чирэв. Хvмvvс өөр зуураа *ядаж байхад яасан ч том хvмvvсийг дуурайх гэж оролддог хvvхдэв дээ ингэж гутаах гэж* гэж vглэж байсан. Сvvлдээ бvр боль оо одоо болно гэж орилсон. Нөгөө оюутан нөхөр ч болих шинжгvй ээ юм яриад л дуурайж байна гэж доромжлоод ч байгаа юм уу дуулаад ч байгаа юм уу vргэлжлээд байх шинжтэй. Хөтлөгч хvvхэн хажууд нь гараа сарвайн микрофоноо авах гэж хэсэг зогсож байснаа сvvлдээ аргаа барсан уу булаагаад авчихсан. Ингээд нөгөө хvv ч эвгvй байдалд орж, толгой сэгсрэн гараа алдлан их л гайхаж хvмvvст гомдон цаашаа орох шиг болсон. Эвий уг нь хvн дуурайхаас өөрийнхөөрөө л нэг дуу дуулчихгvй дээ. Овоо л авьяастай эр шиг харагдсан шvv гэж урамлахаас. Харин энэ удаагийн Болор цомын хамгийн сайхан мөч нь эхлэл биш төгсгөл биш өрнөл ч биш харин хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг Батзаяа гарч ирсэн тэр хэсэгхэн мөч байв. Тэр энэ удаа шvлэг уншсан. Заяизмаа хайлсан. Анхын шvлэг болох *Голын эргээр зугаалж явтал галуу дуугарав уу гэтэл галуу дуугарч байл аа* -гаасаа хойш шvлгээ бичсээр байгаа гэсэн. Тэрээр Галсансvхээс илvv шvлэгч гэдгээ харуулсан. Учир нь тэрээр *Нэг хоёр гурав дөрөв тав зургаа долоо,  давхарт гараад дээшээ харсан таазан дээр дахиад шат байлаа* гэв, мөн тэрээр байнга тамхи баагиулж явдаг бvр телевизийн ярилцлаганд орохдоо хvртэл угсруулж л суудаг архаг тамхичин Бавуугийн Лхагвасvрэн гуайг *Азийн цагаан дагини Улаанбаатар, Бавуугийн Лхагвасvрэн хоёр утаан дунд харагдахгvй* гэж, Тангадын Галсан гуайд зориулж *Богдын хvрээнд том хамартай хvv мэндэлэх нь Тангадын Галсан гуайд юуны хамаа* гэж шvлэглэв. Эцэст нь харин Дорнодын их яруу найрагч Данзангийн Нямсvрэн агсаны эротик шvлгээс туучих шиг болсон. /дээрх шvлгvvдийг тэрхэн vед сонсож ойлгосноороо бичсэн тул vг найруулгын алдаа бийг болгоож vзээрэй/ Ямар ч байсан Батзаяа тэнд байгсадыг бvгдийг нь хөгжөөж байлдан дагуулж чадсан. Болдог бол тvvнд л энэ удаагийн Болор цомыг өгчихмөөр байсан шvv. хэхэ.

За за нэг vдшийн сониноос сонирхогчийн хэмжээнд дуулгахад иймэрхvv дээ. Шагнал магнал морь мал бэлгэлсэн зэргийг энд би нуршсангvй тэртэй тэргvй бvх л мэдээллийн сувгуудаар улиг болтол гарч байгаа хойно.

 Илvv vглэсэн бол өршөөгөөрэй хө!

Сэтгэгдэл бичих!

2010-02-08 -

Бичсэн: агай (зочин)
Нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байна бодол дүгнэлт бүрд чинь талархаж байнам
Хоблоос Засах

2010-02-08 -

Бичсэн: агай (зочин)
yanztai
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax