bolod.M

2007-04-17 - ЕБС-ийн дvн нууцлалт авилгалыг өөгшvvлж байна уу?!

Нэг иймэрхvv зvйл дуулдаад надад мэйлээр хvмvvс хандаад байх юм! Болод нь яах уу бичих vv...

 

Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын дvнг нууцлах болсоор хоёр дахь жилээ болж байна.

Сурагчийн авсан дvнг сурагч тvvний эцэг эхэд л хэлэхээс бусдаар өөр хэн ч мэдэхгvй байхаар журмалжээ. Өөрөөр хэлбэл багш хvvхдийн дvнг анги хамт олон дунд нь зарлах эрхгvй болжээ.

 

Зөвхөн хvvхдэд өөрт нь ганцаарчилж хэлэх мөн эцэг эхэд нь хэлэх vvрэгтэй аж. Багш бvр хувийн журналтай бөгөөд хvvхэд тус бvр өөрсдөө дvнгийн хуудастай юм байна.

Энэхvv тогтоол 2005 оны хичээлийн жилээс БСШУЯамны сайдын тушаалаар хэрэгжиж эхэлжээ.

Ингээд орчин vеийн ЕБС-ын анги хамт олон сурагчдын дунд урьдын муу болоод онц сурлагатан гэх ойлголт vгvй болж. Шалгалтаар хэн ямар дvн авсаныг бусад нь мэдэх эрхгvй далдын хар малгайтанууд...

 

Энэ тал дээр багш сурагчид болон эцэг эхчvvдийн дунд одоог хvртэл маш их маргаантай байгаа аж. Зарим нэг нь дvн нууцлах болсон нь зөв арга хэмжээ болсон гэж байхад нэг хэсэг нь энэ бол маш буруу зvйл гэж байх жишээтэй.

 

Ялангуяа эцэг эхчvvдээс дvн нууцлах болсон нь багш нарын хээл харууль авилгал авах боломжийг нээж өгсөн явдал боллоо гэх гомдол их байна. Өөрөөр хэлбэл дvн нууцлалт авилгалыг өөгшvvлж байна гэнэ.

 

Тэр ч байтугай зарим багш нар энэхvv дvн нууцлах болсноор сурагчдын хоорондох сурлагын өрсөлдөөн vгvй болж идэвх суларч байна. Энэ эргээд  ил тод нээлттэй ардчилсан байх зарчмыг зөрчсөн явдал болсон гэж байлаа.

 

Хvvхдvvд ч гэсэн бие биентэйгээ өөрсдийгөө, дvнгээ харьцуулж хэр шударга vнэлж дvгнэснийг мэдэх хоорондоо уралдаж өрсөлдөх боломжгvй болсон нь нэг талаар таалагдахгvй байна, энэ нь зөвхөн муу суралгатанд л ашигтай зvйл гэж байна.

 

Гэхдээ бас сөрөг талаас харахаас илvvтэй эерэг талыг нь харж дvн нууцалдаг болсон нь сайн зөв зvйл боллоо гэх эцэг эх багш сурагч нар ч олон байлаа.

 

Учир нь дvн нууцалдаг болсноор хvvхдийн эрх, хувийн нууцийг хамгаалсан явдал болсон. Хvvхдvvд болон багш нар сурагчийг дvнгээр ялгаврлан гадуурхах явдал байхгvй болсон. Бvгд ижил тэгш эрхтэй сурч боловсрохоос гадна сурагч өөрийгөө чамлах дорд vзэх эсвэл хэт дөвийлгөх явдал vгvй боллоо гэж байна.

 

Ингээд энэ талаар тодруулахаар БСШУЯ-ны ЕБС хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад дvн нууцлах болсон нь шалгарсан арга гэнэ.

Тvvний хэлснээр дvн нууцлах журмыг хэрэгжvvлэхийн тулд маш сайн судалгаа шинжилгээ хийж санал асуулга явуулсны vндсэн дээр  сайдын тушаал гарч эхний нэг жил туршилт маягаар явуулж одоо бvрэн утгаар нь хэрэгжvvлж байгаа аж.

Дvн нууцалсанаар зарим хvvхэд багаасаа өөрийгөө муу суралгатан гэж ойлгож төлөвших цаашид сурах эрмэлзлэлгvй болох явдлыг таслан зогсоож хvvхэд бvр эрх тэгш сурч боловсрох боломжийг нь хангаж өгч байгаа явдал болжээ. Мөн сурагч багш нар хvvхдийг ялгаврлан гадуурхах явдлыг vгvй болгох зорилготой аж.

Харин багш нар дvн нууцалснаар далимдуулж эцэг эхчvvдээс  авилгал авч дvн засах худлаа дvгнэх явдал гарч байгаа бол энэ нь цэвэр тухайн багшийн ёс суртахууны асуудал гэсэн. Ийм явдалтай цаашид тууштай тэмцэхээ ч хэлж байсан. 

 

Ямар ч атугай ЕБС-иуд дvн нууцалдаг болоод хоёр жил өнгөрчээ. Сурагчдын хувьд муу сайн онц суралтгатан гэж ойлголт vгvй болж байгай бололтой. Хvvхэд өөрийгөө би л муу суралгатан гэж олны дунд чичлvvлэх тvvндээ гутрах ичих энэнээсээ болж цаашид сурах хичээлдээ явах сонирхолгvй болох, өөртөө итгэлгvй болох явдал vгvй болж байгаа бол сайшаалтай.

Аливаа юм хоёр талтай байдаг гэдэг. Мөн шинэ юм анх гарч ирэхдээ хэл ам таталдаг нь гайхаад байх зvйл биш.

Ямар ч атугай багш нар минь л ёс суртахуунтай байж чадвал эцэг эхчvvд маань шударга байж чадвал бvгдээрээ хамтдаа хvvхэд багачууддаа шударга сайн боловсрол олгохын төлөө байвал бvх юм сайн сайхан болох нь дамжиггvй ээ...

Монголын боловсролтой vрс маш олон болтугай!

Та ч гэсэн өөрийн саналаа бичээрэй!!!

 

2006 он

 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax