bolod.M

2007-04-17 - Ёс суртахууны дайн зарлаж, соёлын хувьсгалыг эхлvvлье!!!

Ядуурлаас гарах зам буюу хэтрvvлээгvй хэтрvvлэг-7

Монголын хөгжлийн бодлого нэг л буруу яваад байх шиг санагдах боллоо. Учир нь юм л бол нийгмийн хамгаалал халамжийн тал дээр т
vлхvv анхаарч шийдвэр гаргаж улс төрчид улс төрийн нам хvчнvvд өөр хоорондоо уралдан барьцан байж сонгогчид ард тvмнээс очков авах гэж улайрах болжээ. Энд нь ч бид дасаж хачин жигтэй дуртай болов. Яг л хар тамхинд орсон хvн шиг vнэгvй юм зvгээр өгөх юманд Монголчууд дуртай болоод уджээ. Дэндvv удаж. Зээл тусламж өглөг халамж хандив тэтгэвэр тэтгэмж... гэх мэтээр л ирээдv
йгээ төсөөлсөөр л.

Энэ нэг талаар эргээд комунизмыг байгуулах гээд байгаа ч юм шиг учир нь ойлгогдохг
v
й өрөвдмөөр харагдана.

*Манай улсын иргэн болсон танд баяр х
vргэе, энэ бол их дээд хувь заяа. Та тэгэхээр зvгээр суугаад л байж болно. Төр засаг улсаас танд мөнгө хоол зvгээр л өгнө. Та харин аваад л идээд л гэрлээд л vр хvvхэд олныг төрvvлээд л бай.* Энэхvv баян арабын зарим орнуудын иймэрхvv байдаг гэнэ лээ гэсэн бодол хандлагаар ядуу Монгол улс барьцан зv
тгэж байх шиг. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнөө гэж.

Өнөөдөр Монголд төрсөн гэж мөнгө авна, х
vvхэд төрvvлсэн гэж мөнгө авна, алдарт эх боллоо гэж мөнгө авна, хvvхдvvд нь нэмээд хоол авна, гэрлэлээ гэж мөнгө авна, талийгаач боллоо гээд мөнгө авна... одоо бvр УИХ-н гишvvн боллоо гээд мөнгө авна... гэхчилэн зv
гээр мөнгө өгөх жагсаалт цуварна.

Хөлс х
vчээ урсган Монгол эх орноо мөрөн дээрээ vvрэн зvтгэж байгаа хэдхэн гэж хэлж болох эгэл ажлчин ардын халаасыг тэмтэрч татвар гэх нэрээр дээрэмдсэн мөнгөөр төр засаг төрийн эрх баригчид маань гараа угааж улс төрийн тоглоом болгож сонгуулийн шоу болгон ашиглаж баруун солгойгvй цацаж маргаашийг мартан өнөөдрөөр сэтгэж байгаа нь туйлын харамсалтай бөлгөө. Гэхдээ энд төр буй дор татвар буй гэх vгийг vгvйсгэх гэсэнгvй харин татварын мөнгийг зөв зохистой хэрэгтэй зvйл нь зарцуулж чадахгvй байна гэх гэсэн юм. Олон хvн ингэж хэлж ярьж толгойгоо шааж байна. Даан ч төр засаг дvлий дv
мбэ оргисоор.

Ардчилсан зах зээлийн нийгэмд хэн ажиллаж хэн б
vтээж хэн сэтгэж хэн юм хийж чадсан нь илvv дээр сайхан амьдардаг илvv ихийг хv
ртдэг шударга хуультай.

Тэрнээс биш ядуу ядарсан ажилг
vй сэтгэлгvй залхуу арчаагvй хэсэгт нь баяжсан хөдөлмөрлөсөн ажилласаж хөдөлмөрлөсөн сэтгэсэн бvтээсэн анхиатай байгаа хvмvvсийнх нь орлогоос авч хvртээж тэнцvvлэх ёсгvй байлтай. Тодорхой хэмжээнд нийгмийн хамгаалал байх ёстой ч алсыг харсан ирээдvйрvv чиглэсэн илvv өргөн хvрээтэй төрийн хар хайрцагны бодлоготой уялдсан баймаар. Ард олныгоо мэдлэгжvvлэх боловсролжуулах дотооддоо төдийгvй гадаадын зах зээлд өрсөлдөх борлогдох чадвартай бvтээгдэхvvн болгох тал дээр илvv анхаарал хандуулмаар. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд иргэн баян бол улс баян гэдэг vг улам ч vнэ цэнэтэй болж байна. Даяаршил улам бvр газар авч бv
хнийг хамарч байна.

Монгол улсын хөгжлийн тодорхойлолт бол эдийн засгийн өсөлт, ашигт малтмалын олборлолт, инфлякцын төвшин, гадаад зах зээл дээрх зэс металийн
vнийн өсөлт биш тvvнээс илvvтэй хувь хvнийх нь хөгжил боловсрол мэдлэг чавдар чадамж билээ. Монголын нэрийн хуудас алт зэс ноос ноолуур биш монгол хv
н билээ.

Тийм ч учраас төр засаг хууль тогтоогчид маань иргэнээ дэмжих иргэнээ баяжуулах бодлого барих ёстой байтал байдал өдгөө эсрэгээрээ ядуурлыг дэмжсэн улам
vгvйгvй ядуу болгох бодлого бариад байх шиг. Энийгээ тэгээд нийгмийн хамгаалал, халамж гэж нэрлээд л ард тv
мнээ их харж ханддаг халамжилдаг болж харагдах гэж хичээж байна. Аливаа юм хэм хэмжээндээ байвал эм эс бол хор болдог номтой бус уу.
Одоо тэгвэл энэ нь з
vгээр л нэг нам хэдэн улс төрчдийн шоу болж. Хvнд зv
гээр загас өгөх биш загас барих аргыг нь зааж өгөх цаашлаад загас барих уургыг нь өгөх хэрэгтэй гэдэг.

Энэ янзаараа бол одоо монголчууд хар багаасаа х
vvхэд ахуйгаасаа бэлэнчлэх сэтгэлгээтэй төр засгаас зvгээр мөнгө өгдөг ёстой байдаг юм гэсэн ойлголттой ажил хийхгvй зv
гээр сууж мөнгө аваад байх дадалтай болон өсөх нь ээ янз нь.

Төрсөн гээд мөнгө авлаа, х
vvхэд гээд сар жил болгон мөнгө авлаа, өдөр бvр хоол авлаа, гэр бvл боллоо гээд мөнгө авлаа, хvvхэд гаргалаа гээд мөнгө авлаа. Энэ гинжин урвал хичнээн vргэлжилэхийг цаашид яаж баяжиж нэмэгдэхийг би таашгvй. Гэхдээ энэ тэр хvнд хэр наалдахыг vр өгөөжтэйг хэлж мэдэхгvй юм. Тухайн vедээ бол яахав сайхан л байх цаг хугацааны уртад хэрхэх юм бол. Санхvvгийн төвшин мөнгөний ханш бараа таваарын vнэ инфлякц олон улсын зах зээл гээд энэ янзаараа 2006 оныхоороо байгаад байхгvй нь ойлгомжтой. Нэг өдөр бvv хэл нэг хоромд юм орвонгоороо эргэж өөрчлөгдөж байна. Харин нөгөө бэлэнчлэх сэтгэлгээтэй толгой сэтгэл нь хоосон болсон нөхөр байрандаа сарын эцэст банк онгойхыг хvлээгээд л v
нгэгдсэн хэдэн арван тэтгэмж тэтгэвэрын дэвтэрээ бариад очерлож байх буйзаа.

Бодоод байх нь ээ бодит байдлыг хараад байх нь ээ энэ олон нийгмийн хамгаалал халамжууд маань ядуурлыг дэмжсэн ядуу байхыг дэмжсэн ядуурлыг улам газар авахуулах, ядуу монголыг бий болгоход хандсан байх юм. Энэний буянаар ядуу монгол улам өргөжиж ядуу монголчууд улам олширох нь ээ. Хаанаас харваж орж ирсэн бодлого гэхээрээ ийм байдаг байна аа.

Х
vн болгон л ядуу бvр нэн ядуу гэх зvйлд хамрагдах сонирхолтой болж хороондоо засаг захиргаандаа бvртгvv
лэх болов гэнэ. Эгэл ардууд маань дээшээ биш доошоо ядуурал руу уралдаж эхлэв.

Өрх толгойлсон олон х
vv
хэдтэй нэн ядуу тодорхойлолттой айл бол баяжиж өгөх юм байх гэж л зарим дуракууд ойлгож байна.

Одоо өөрсдөө ажил хийхг
vй байж хvvхдийнхээ мөнгөөр амьдардаг архи уудаг айл өрх арчаагvй этгээдvv
д олширох шинжтэй гэж нэгэн хорооны нийгмийн ажилтан халаглан ярьж байсан.

Ядуу х
vмvvс тэр байтугай гэр оронгvйчvvд хvртэл 500.000 төгрөгийн төлөө гэр бvлээ батлуулж нэг удаа тансаглаж байна. Тэгээд цаашаагаа хvvхэд гаргаж гаргасны 100.000 төгрөгөө авч дахин нэг тансаглана. Тэгээд болоогvй сар болгон жил болгон хvvхдийн мөнгө гээч цалинтай болж зvгээр хэвтээд архиа гудраад л амар сайхан жаргах юм байх. Дахиад л хvvхэд гаргана бөөндөж өгнө дөө. Бvр сvvлдээ хvvхдийн vйлдвэрлэл болох нь ээ. Тэдэнд хvvхдийн ирээдvй эрvvл саруул амьдрах орчин сурч боловсрох гээд наад захын хvний хэрэгцээ шаардлага ирээдvй хамаагvй. Харин зөвхөн тэднийг дагаж орж ирж байгаа мөнгө, мөнгө л хэрэгтэй. Ийм оюун ухааны доройтолтой хvмvvс манайд цөөнгvй байна. Тухайн хvний сэтгэл зvрх оюун ухаан ёс суртахууныг өөрчлөхгvйгээр тэдэнд юу ч өгөөд яаж ч халамжилж эрхлvvлээд нэмэргvй гэдэг vнэн аж.Тэдний буянаар ядуу монгол хvрээгээ тэлж улам олширох нь ээ. Хvн ардынхаа толгойд нь биш ходоодонд чиглэсэн төрийн бодлогын буян энд гол нөлөөлж байгаа нь v
нэн.

Цөөхөн Монголчууд бид х
vн амаа өсгөх бодлого барих нь зөв боловч чадварлаг чадвартай хvнийг дэмжих улам олшруулах өсгөх бодлого барих хэрэгтэй байгаа юм биш vv
.

Тэрнээс биш ухаан дутуу боловсрол мэдлэгг
vй ирээдvйн зорилгогvй эх орноо бvv хэл ээж аав гэр бvлээ ч хайрладаггvй хоол мөнгөний төлөө юу ч хйихээс буцахгvй болтол сэтгэхvйн оюуны доройтолд орсон амар хялбар аргаар амьдрах дуртай болсон залхуу хойрго нийгмийн хог шааруудыг vржvv
лэх тэдний армийг бий болгох ямар хэрэг байна вэ. Барын зулзгыг бага дээр нь гэдэг дээ...

Боловсрол мэдлэг олгох тал дээр оюуны хувьсгал хийх тал дээр төрөөс бодлого хөтөлбөр
vv
д боловсруулж өргөн фронтоор дайрмаар. Соёл боловсрол мэдлэг ёс суратхууны дайн зарлая!

*Соёлын хувьсгал* хийчихвэл ядууралтай дайн зарласан зарлааг
vй өөрсдөө хvмvvс ухамсараараа сайхан амьдрал сайхан ирээдvй хөгжил дэвшил vр хvv
хдийнхээ төлөө тэмцэх хөдөлмөрлөх ажиллах болно бус уу!!!
Өөрөөр хэлбэл хутгыг ёс суртахуунтай мэдлэг боловсролтой эмчид өгвөл мэс засал хийнэ, мужаанд өгвөл б
vтээл урлана, тогоочид өгвөл хоол хийнэ, анчинд өгвөл ан хийнэ... гэхчилэн хvнд ядаж л өөртөө хэрэгтэй зvйл хийнэ харин ёс сутахуунгvй мэдлэг боловсролгvй этгээдэд дуракад өгвөл хvн айлгаж дээрэмдэнэ юм сийчэж сvйтгэнэ хvн ална... Бод бод монголын лидер болсон сэхээтэн болсон манлайлагч болсон удирдагч болсон төрийн тvшээ болсон хvмvv
с минь...

Дээр доорг
vй Ёс суртахуунтай болсон цагт хvн бvр бодит чанартай мэдлэг боловсрол руу тэмvvлж шударга ёс ноёлж боловсрол дээр суурилсан хөгжлийн vvд нээгдэж, материаллаг ядуурлыг оюуны баяжмал бут цохиж Монгол улс баян араб байтугай мөрөөдлийн америкийг ч хол хаян хөгжиж, хар ажилчид биш хамгийн оюунлаг чадварлаг ажиллах хvч, хvний нөөцийн өлгий болох цаг холгv
й бизээ.
 2006 он

Болод.М би бээр сvvлийн vед жаахан уйтгарлаж гуниглах болов. Саваагvй нохой саранд хуцаад ч байх шиг, төрийн төлөө огтоно боож vхээд ч байх шиг...

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax