bolod.M

2007-04-17 - Хамгаалалтын албанд хяналт шалгалт хэрэгтэй байна

Хамгаалагчийн албанд залуусыг ажилд авна гэсэн зар тасралтгvй хөвөрнө. Энэ ажлын мест элбэг хvний нөөцийн эрэлт их хэвээр л байна. Yvний цаана юу байна вэ?

Одоо vед албан байгууллага аж ахуйн нэгж байтугай хувь хvн хvртэл хvсвэл хэдээр нь ч хамгаалагчтай болж болдог болсон цаг. Аргагvй дээ хэн бvхэн л өөрийн аюулгvй байдлын баталгаанд анхаардаг болсон цаг.

Анх төр, засгийн томчууд эсвэл том одууд л бие хамгаалагчтай байдаг гэсэн ойлголт одоо нэгэнт vгvй болжээ. Өнөөдөр мөнгөтэй эрх мэдэлтэй хэн ч байлаа гэсэн хамгаалагчтай байх нь зvйн хэрэг болж.

”Өнөөдөр бид аюул занал дунд амьдарч байна. Хvний санаанд ормооргvй дээрэм, хулгай, аллага өдөр бvр гарч байна. Ийм ороо бусгай vед ямар ч хvн албан байгууллага болон өөрсдийгөө аюул ослоос хамгаалуулахыг хvснэ шvv дээ. Иймээс харуул хамгаалалт гэх нэр томъёо амьдрал дээр эрэлттэй хэрэглээ болж, биеллээ олж байна. Өнөөгийн нийгмийн шаардлагаар зvй ёсоор гарч ирсэн, байх ч ёстой зvйл” гэнэ.

Өнөөдөр мэргэжлийн харуул хамгаалалтгvй газар гэж vгvй болж удахгvй хамгаалагчгvй хvн гэж vгvй болох нь ээ.

Эхэндээ “18-25 насны, 170 см-аас дээш өндөртэй залуусыг харуул хамгаалалтын ажилд сургаж авна” гэсэн зар гаргадаг байсан бол одоо бол зvгээр л *Хамгаалалтын албанд залуусыг ажилд авна* гэдэг болжээ. Өөрөөр хэлбэл хамгаалагч болоход хамгаалалтын албанд ажилд ороход нас боловсрол мэдлэг бие бялдар ч хамаарахгvй болсон бололтой. Хэн ажилд орно гээд ирнэ тvvнийг л авч  байдаг газар болсон гэнэ. Бас энд ажилладаг залуус нэг хамгаалалтын албанаас нөгөөрvv байнга шилжин явдаг хамгийн тогтвор суурьшилгvй ажилчид болжээ. Энэ байдал нь ажлын орчин, цалин хангамжаас ихэвчлэн шалтгаалаад ийм байдаг бөгөөд заримдаа нэг газар алдаа дутагдал гаргаж хариуцлага алдсанаасаа болдог гэх. Гэвч тэднийг ажилд авах газар мундахгvй их. Нааш ир нааш ир гэж далласаар.

 

Энэ юунаас болов? Хамгаалалтын алба өнөөдөр борооны дараах мөөг шиг олширчээ. Энэхvv бизнес нь ч овоо ашиг орлоготой байдаг юм байх. Гадна дотны хэн ч бай тvvн дундаа ихэнхдээ л шvvх цагдаад ажиллаж байсан манай хvмvvс хамгаалалтын алба гээчийг хялбархан байгуулчихдаг аж.

Сvртэй сайхан нэр бодож олоод, зөвшөөрөл авлаа , хэдэн байгууллагуудтай хамгаалалтыг нь хариуцан хийх гэрээ хийлээ, ажилд авах зар өглөө гvйцээ.

Ингээд л ирсэн өндөр нам өргөн бvдvvн эрvvл эрvvл бус элдэв зуршилтай есөн шидийн залуусыг цуглуулаад л шууд л нөгөө *тvvхий* нөхдийгөө хамгаалагч хэмээн нэрлээд л обьектруу илгээнэ.

Нөгөө байгууллага нь болохоор *бат бөх бамбай цайз илд сэлэм хаан баатар мэт* хамгаалалтын албаар хамгаалуулсан одоо аюулгvй боллоо амар сайхан жаргана хэмээн сэтгэл амарна... !!!

Гэвч vнэндээ ямаршуухан өнгө зvстэй хэн гээчээр хамгаалуулж эд хөрөнгөө мануулж байгаагаа мэдэхгvй. Энэ бол маш эргэлзээтэй.

 

Vнэндээ ихэнх хамгаалалтын албадын хувьд ажилд орьё гээд л ирсэн хэнийг ч хамаагvй шууд л ажилд шалгаруулахгvйгээр авдаг, тэднийг хувцас хэрэгсэлээр хангах тал дээр дутмаг зарим нь бvр юу байдаггvй өгдөггvй хангадаггvй, хамгаалагч ажилтан нараа сургалт зөвлөгөөнд хамруулдаггvй зэрэг наад захын байх ёстой шалгуур байдаггvй, тvvгээр хангадаггvй байх нь элбэг болжээ. 

Хvний амь нас эрvvл мэнд байгууллагын эд хөрөнгө ирээдvй аюулгvй байдлыг харж хамгаалж байх энэ өндөр хариуцлагатай ажил алба ингэж доод төвшинд хvрсэн нь харамсалтай.

Энд хариуцлага гэж зvйл vнэндээ бvрхэг гэж болно. Угаасаа дотоод журам тогтолцоо нь нэг л буруу байдаг гэх.

Тэгэхээр энэ олон сvртэй нэртэй хулхи болсон Хамгаалалтын албадад хяналт шалгалт хийж нэг мөр болгох цаг хэдийн болжээ.

Энд хувь хvн албан байгууллагууд ч гэсэн шvvмжлэлтэй хандаж шаардлага тавьж байхгvй бол та хэнд итгэж хэнээр эд хөрөнгөө амь нас амьдралаа даатган харуулж хамгаалуулж байгаа чинь эргэлзээтэй итгэхэд бэрх байна шvv өнөөдөр.

Хаанаасаа хаалгач нь гэдэгчлэн энэ мэт асуудалд анхаарал хандуулахгvй бол ХЗХ-ын дампуурал гэдэг шиг л Хамгаалалтын албадын дампуурал гээд баахан байгууллага хvмvvсийг хохироосон зvйл гарах вйи дээ.

Гэхдээ энд бvгд биш зарим нэг Хамгаалалтын албад ийнхvv учир дутагдалтай халтуурдаж ажилладаг тухай  нэр дурдалгvй *нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино* гэдэгчлэн өгvvллээ.

Хамгаалалтын албадад хяналт шалгалт хууль эрх зvйн орчин хэрэгтэй байна!

 2006 он

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax