bolod.M

2007-04-17 - Эвдрэлийн vvдийг нээж болохгvй!

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-6

Сvvлийн vед шил шилээ дарсан олон сайхан нэртэй уран vг уухай уриатай хөдөлгөөнvvд төрөн гарч ирж их л чангаар бид бол иргэний хөдөлгөөн ард тvмний төлөөлөл гэж хашгирч гуагчих болов.

Дотроо эв тvнжингvй шуудайнд хийсэн эвэр аятай атлаа *эв нэгдэл эвлэлрэл зөвшилцөл* гэх мэт аар саархан vгэн нөмрөгөөр биесээ халхалан хэлхэлдсэн төр засгийг хvссэнээрээ ийш нь ч нэг тийш нь ч нэг бугуйлдаж ганхуулацгаах нь янзтай.

Ардчилал гэж энэ юмсанжээ.

Хөдөлгөөнvvд төв талбай дээрээ очоод гэр барьж өлсөглөн зарлаж суулт хийж жагсаж амиа хорлож хvссэн хvнээ доромжлон хашгирч бvр сор залан шатааж, төрийн ордонруу өндөг өргөст хэмх чулуудаж, төмөр торх нvдэж, төрийн ордонруу дайрч, намын байрыг эзлэн авч тугийг нь шатааж, замын хөдөлгөөн хааж, төр засгийн эрхэмvvдтэй гэрээ хэлэлцээр хийж, цагдаа нартай нармайгаа  нээлцэж, бvр тоохгvй болохоор нь Ард тvмний их хуралдайг хийж төрийн эрхийг авна ч гэх шиг пижигнvvлсээр.

Ардчилал ийнхvv жинхэнэ лаг хөгжиж байна гэнэ манайд.

Энийг ардчилагч vзэлтэй хэн бvхэн тэр дундаа нэртэй зvтгэлтэн том улс төрчид тоть шиг л хэлцгээж байна. Энэ нь манайд ардчилал байгаагийн нэг том илрэл юм байх.

 

Ард тvмний төлөө тэмцэгчдийн хөдөлгөөнvvдийн санхvvжилт санхvvгийн тухай элдэв яриа таавар олны дунд бий болж ангайлгах болов.

Нөгөө хөдөлгөөний удирдагч их хуралдайн тэргvvлэгч гээд байсан товаришууд маань шинэхэн байранд бөөнөөрөө орсон байх юм. Маргааш өдөр нь тавилга нь воганаар ирж байна гэнэ. Их хөрөнгө мөнгөтэй улсууд бололтой.

За энэ ч яахав хvн яагаад мөнгөтэй байж болдоггvй юм бэ гэж болох ч яаж ямар замаар гэдэг нь тодорхой байх хэрэгтэй мэт. Тэгэхээр хуулийн байгууллага татварын байгууллага иргэний хөдөлгөөний удирдагч толгойлогчид гэх нөхдvvдийн орлогийн мэдvvлгийг авч тэдний ашиг орлого эд хөрөнгийг хуулийн дагуу шалгахад илvvдэхгvй л боловуу.

 

Ард тvний дунд нэгэн хардлага бий болоод улам газар аваад байгаа. Энэ бол *энэхvv хөдөлгөөн хийг ч нөхдvvд арай гадны гар хөл болж тэдний захиалгаар хөрөнгө оруулалтаар хийгээд байгаа юм биш байгаа* гэсэн хардлага. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнvvд гадны санхvvжилтээр төрж бий болж хvчтэй мөнгөтэй тvvгээрээ хvмvvсийг татаад хvчирхэгжээд байна уу гэх.

Угаасаа манай улсад гадны улсуудын ашиг сонирхол маш их нөлөөлсөөр байгаа нь нууц биш. Манай ашигт малтмал уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хамтран ажиллах ашигтай гэрээ хэлэлцээр хийчих юмсан гэсэн гадны улсууд уралдаж байна.

Тvр зуурын гэнэтийн таатай байлаас болж улсын төсөв урд vзэгдээгvйгээр өсөж өөрөөр хэлбэл Монголын төр баяжчихаад нөгөө мөнгөө яахаа мэдэхгvй хэрэлдэж ийшээ ч нэг халамжинд тийшээ ч нэг нийгмийн хамгаалалд өөртөө нэг 250 саяыг хэмээн цацаж суугаа төрийн тvшээдийн маань хойгуур юм юм болоод байх шиг ээ.

Дотроо хагаралдаантай зөрчилдөөнтэй улс гадныханы хоол болох нь элбэг. Энэ бол зvгээр л тодорхой зvйл. Ийм ч учраас Монголыг дотор нь хагаралдуулах их бодлого тал талаас зvv шиг шивээд байгаа юм биш vv.

Монгол хэмээх бялуун дээр хэдэн гадны улсууд өрсөлдөн хувааж vvндээ улс төр ард тvмэн аль алийг нь ашиглаад л.

Энэ маягаараа байгаад л байвал Монгол улс маань удахгvй дотроо дээр дооргvй зөрчилдсөн, хагарал бутрал нvvрлэсэн,  хөдөлгөөн тэмцэл нь иргэний дайн болсон, нам хvчин шашин vзэл бодлоороо талцан хуваагдсан улс болон хувирч одоо нөгөө хөдөлгөөн тэмцэл гэх мэтэд хөрөнгө оруулаад байгаа өөгшvvлж дэмжээд байгаа харийн улсууд маань уухайн тас давхиад ороод ирчихсэн хооронд нь хор хутгаж, хов зөөж, холион бантан хутгаж, аль аль талд нь сэмхэн араар нь туршилтынхаа зэр зэвсэг, өчvvхэн өл залгах хоолоор тусалсан болж өөрсдийгөө хvмvvнэлэг, сэргээн босголт, энхийг сахиулагч зэрэг гоё нэрээр дэлхий дахины ард тvмэнд ойлгуулаад эх орны мань бvх л өнгөтэй өөдтэй бvхнийг, газар дээрх доорх баялгийг маань хуу цөлмөөд арилах бий вий.  Энэ бол хэтрvvлээгvй хэтрvvлэг.

 

Амьдрал тэмцэл биш зөвшилцөл дээр л тогтодог! Тэгэхээр цөөхөн Монголчууд бид эв эетэй байж аливаад уужуу тайвуу сэтгэлээр хандахгvй бол голбалчлагдаж байгаа энэ дэлхий дээр хөгжингvй гээд байгаа улсууд том гvрнvvдийн бодлого бvхнийг хvссэнээрээ шийдэж хаман авч байна шvv! Цаана чинь наана чинь....

Монголчууд бид хэзээ ч дотроо эвдрэлийн хаалгыг нээж болохгvй.

 2006 он

Болод.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax