bolod.M

2007-04-17 - Дорнодын цагаан зээр- vлгэр -vнэн бодит байдал !!!

 Нэгэн vлгэр хvvрнэе!

Анх Дорнодын талд явж байгаад нэгэн сvрлэг гайхамшигтэй зvйл vзсэнээ би ер мартдаггvй юм. Ёстой л нөгөө нvд алдам цэлийсэн тал дундуур машины хурдаар давхиж явах vест тал тэр чигээрээ оволзон хөдөлж эгээ л газар хөдөлж дэлхий орвонгоороо эргэж байна уу гэж санагдам зvйл болов. Энэ бол Дорнодын цагаан зээрийн сvрэг давхиж байгаа нь юмсанж.

Хэдэн арван мянгаараа сvрэглэсэн зээрийн сvрэг талыг бvрхэн давхих нь vнэхээр сvрлэг гайхамшигтай сонин юм билээ. Ёстой л газар дэлхий тэр чигээрээ хөдөлж давхиад л байх шиг.

Энэхvv их зээрийн сvргийг харсан хэн ч гэлээ өөрийн мэдэлгvй л *пөөх яасан их зээр вэ* гэж дуу алддаг байлаа.

Бараг л машины хамар шvргэх шахам зам хөндөлдөн гvйлдэх зээрийн сvрэг дорнодын талд хаа сайгvй элбэг зvйлийн нэг. Тэд машинаас нэлээд холдоод эргэн харж сониучирхан зогсоцгооно.

Зээрийн сvрэг заримдаа бvр Дорнод аймгийн төвийн захад ч ороод ирчихсэн идээшилж байдагсан.

Энэ одоо тэгвэл vлгэр болж vлджээ!

Харин одоо бодит зvйлийг өгvvлье!

Учир нь нөгөө элбэг хэдэн мянгаараа сvрэглэн байдаг байсан зээрийн сvрэг маань одоо бол нvдний гэм болж бараг л vлгэр домог болон vлдэх нь ээ.

Хаа сайгvй таардаг байсан зээрийн сvрэг одоо тэр бvр таархгvй болж аз таарвал л хардаг болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Ёстой нөгөө чоно шиг илvv тэнгэртэйдээ алагдаж ижил тэнгэртэйдээ харагддаг гэдэг шиг л болох нь ээ янз нь.

Элбэг юм гээд буу барьж чаддаг хvн болгон л шахуу хайр найргvй хядсаар л ийм байдалд хvрч байна.

Урд нэлээд хэдэн жилийн тэртээ зээрийн нэг гулууз мах Дорнод аймгийн төвд том чиргvvлтэй машин машинаар нь авчраад л гудамжинд 500, 1000 хан төгрөгөөр зардаг байсаныг гадныхан харад шогшордог байсан. Миний мэдэхийн сvvлдээ бvр ангийн нийгэмлэг дээр нь зээрийн гулуузыг 2000 төгрөгөөр зардаг байсныг сайн санаж байна.

Ийм л харамсмаар хямдхан амьтай амьтан байсан.

Одоо тэгвэл vнэ ороод 8000-10.000 төгрөг гээд мөн л хаа сайгvй зардаг болжээ.

Улаанбаатар ч гэсэн хэдэн зуу мянгаар нь зээрийн гулууз махыг оруулж ирээд нэгийг нь 10.000-15.000 төгрөг гээд зардаг аж. Хиамны цехvvд зэрэг газар бөөндөж авдаг болж гэнэ.

Ингээд л энэ төрлийн бизнес цэцэглэж эхлэв. Хvн болгон шахуу буугаа бариад л дорнодын талыг там болгож эхлэв...

 

Энэ маягаараа ийнхvv замбараагvй хядсаар байх юм  бол одоо талын зээр хэдэн жилийн дараа гэхэд л дуусах нь ээ гэж нутгийн иргэд халаглан ярьж байна. 

Урд хэдэн мянгаараа сvрэглэдэг байсан зээр одоо бол ихдээ л гэхэд  зуу хvрэхтэй vгvйтэй л олноороо сvрэглэн явдаг болсон гэнэ. Тав арваараа л явдаг амьтан болждээ гэж байна. Хөөрхий армаг тармаг болсон сvрэг дотор хөлөө хуга буудуулсан сумны шархтай зэрэг эрэмдэг болсон зээр байх нь элбэг болжээ.

Урд нь хvн машин хараад эргэж хараад хэсэг зогсож байгаад гvйдэг байсан бол одоо хvн машины бараа хараад л эргэж ч харалгvй ум хумгvй амь наана там цаана давхидаг болсон төдийгvй талын зээр маань уулруугаа бартаатай газарлуу шилжиж байна гэнэ. Юу гэсэн vг вэ талийн зээр уулын зээр болох цаг бас байдаг байжээ!

Хvмvvс бид гэдэг vнэхээр аймшигтай амьтад аж.

Нутгийн хvмvvс аргагvй ш дээ өдөр шөнөгvй энэ муу хэдэн зээрийг унтуулахгvй л хvмvvс машин тэрэгтэй элдэж намнаад байгаа юм чинь гэцгээж байсан.

Хурдан унаа хурдан буу хоёроор зээрийг намнах ажил дорнодын талд өдөр шөнөгvй пижигнэсээр. Буун дуу хадсаар...

Зээрийг агнах шалгарсан арга бол автоматаар шvрших гэнэ. Шөнө бол том том ачааны машинтай очоод л том гэрэлvvд тусгаж байгаад л шvшчихдэг юм байх. Хөөрхий зээр нэг л гэрэлд орсон бол гэрлээс гарч чадахгvй гэрэл дотор зогссоор байгаад хадуулж байгаа тариа шиг л ханараад хядуулаад байдаг гэнэ.

Ингээд л хэдэн зуугаар нь мянгаар нь газар дээр нь унагаад гэдсийг нь гаргаж хаяад л ачаад л гvйцээ. Мөнгө олох амар бөгөөд ашигтай арга.

Yнэхээр бодохоос ч аймаар бас өрөвдмөөр.

 

Урьд хэдэн мянгаараа сvрэглэсэн зээрийн сvрэг нь замын хvнийг дуу алдуулдаг байсан зэрэглээт талаараа давхилаа.

Тал дээгvvр сэгээр хооллогч шувууд эргэлдэж тал нэлэнхvйдээ улаан цусанд будагдаж хаа сайгvй зээрийн сэг гэдэс дотор толгой...

 

Энэ байдалд анхаарал хандуулах цаг хэдийн болжээ таминь!!!

 2006 он

Би Дорнодын хvн л дээ. Болод.М нь Дорнодын төвийн 1-р сургуулийг арван жилээ төгссөн дөө. Бас Дашбалбар суманд нь хонь хариулж морь унаж явлаа. Сайхан даа сайхан. Одоо ч гэсэн очих юмсан л гэж бодогдох юм даа.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax