bolod.M

2007-04-17 - Ядуурлыг биш баяжихыг дэмжье!

Монгол улсын төсөв санхvv урд байгvйгээр ашигтай гарч одоо л нэг ёстой нөгөө Жасрай гуайн хэдэн жилийн тэртээ хэлээд байсан хонгилын vзvvр дэх гэрэл харагдах дөхөв.

 

УИХ маань анх удаа шахуу юмтай хvн шиг Эдийн засаг нийгмийг 2007 онд хөгжvvлэх vндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцэж байна. Басчгvй нэлээд ширvvхэн өрнөж байгаа бололтой.

 

Гэхдээ төсөв жаахан ашигтай гарсан гэж хөөрцөглөж давхиад л *юмтай хvн лаагаа иднэ vv луувангаа иднэ vv дур* гэж байсны зоргоор аашилж бас болохгvй мэт.

Харин ч жаахан ч гэсэн мөнгө төгрөг байгаа дээр зөв зохистой ашиглаж ирээдvйгээ харж ашиг vр өгөөж өндөртэй хэрэгтэй зvйлд зарцуулмаар.  Өөрөөр хэлбэл улс эх орныхоо тэргvvлэх салбаруудад.

 

Манай гишvvд бол харин эсрэгээрээ юуны тvрvvн намынхаа мөрийн хөтөлбөр, өөрийнхөө мөрийн хөтөлбөр хэрэгжилтэнд анхаараад тvvндээ хэтэрхий  улайраад дөргvй бух шиг зvтгээд байх шиг харагдана.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр болох баахан нийгмийн халамж хамгааллын шинжтэй зvгээрл сууж байхад чинь май гээд мөнгө өгнө гэсэн амлалт асуудлууддаа тушагдаад тvvнийгээ тойрч давхиад л нэмж баяжуулж ургуулаад л өөр хоорондоо ид хэрvvлийн алим болж байна. Гэхдээ өдөр ирэх тусам л хvмvvст зvгээр өгөх мөнгөний тоо нь ошиж нэр томьёолол нь олширсоор.

Замбараагvй их нийгмийн халамж хамгаалалын асуудлууд давхардан батлагдаж байх шиг.

 

Мэдээж нийгмийн халамж хамгааллын асуудал байх нь хэрэгтэй ч гэлээ арай ч дэндэж байх шиг ээ. Хvvхэд бvрт мөнгө, эхчvvд бvрт мөнгө, ахмадуудад мөнгө, залууст мөнгө, шинэ гэр бvлд мөнгө гээд л зvгээр л хvн бvрт мөнгө өгөх тухай л ярилцаад л ярс хийтэл гар өргөж батлаад л байх шиг.

Тэтгэвэр халамжийг дахиад л тэд дахин нэмнэ, тийм халамжийн сан байгуулна, ийм ч нийгмийн халамжийг нэмэгдvvлнэ гээд л. Yvнээс гадна тэдний хэлэлцэж байгаа баталж байгаа асуудлуудын дийлэнх нь нийгмийн халамж хамгааллын асуудал байгаа харагдана.

Ирээдvйгээ бодоод эргээд дөхөж байгаа сонгуулиа бодоод тиймэрхvv зvйлийг эсэргvvцэх зориг зvрх нам хvчин улсын их хурлын гишvvдэд байхгvй нь тодорхой. Хэрэв эсэргvvцсэн санал өгөх юм бол л ирэх сонгуульд наад муу чинь та нарт тэдэн төгрөг зvгээр өгөх гэж байхад л vгvй гээд байсан эсэргvv ард тvмний дайсан байгаа юм гээд л хар пи арыг нь хийгээд шоудчихна...

 

Бас гишvvд болгон өөрийн тойрогтоо юм хийчих гээд л тийм ч хашаа янзлана, ийм ч байшин барина гэхчихлэн хэрэгтэй хэрэггvй хөрөнгө оруулалт оруулах төсвийн мөнгө саах санал оруулж баталсаар...

 

Нэг vгээр хэлбэл нийгмийн халамж хамгаалалын асуудлаар л тvлхvv ярьж намууд гишvvд нэг нэгнээсээ өрсөн том тоо том амлалт том хэргэжилтэнд өрсөлдсөөр өөрсдөө орооцолдож толгой нь эргэсээр төсвийн мөнгийг барах нь бололтой.

 

Уг нь улс эх орны ирээдvйг харсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдvvлэх зvйлvvд баталж хэлэлцмээр.

Гэтэл ядуурлыг дэмжсэн шинжтэй цаашид ч энэ чигээрээ ядуу хэвээрээ л нийгмийн халамж хамгаалалын асуудал дээр тогтсон горьдсон улс байх янзтай vvнд л бvгд тvлхvv анхаарч хошуурч зvгээр л хvмvvст мөнгө өгөх тухай л ярьж маргаад байгаа нь тун харамсалтай. 

 

Төр засгийн бодлого маань хvнд зvгээр мөнгө өгч бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж ажил хийх сонирхолгvй болгож ядуурлыг дэмжиж байхаар, боловсролыг нь нэмэгдvvлэх, мөнгө олох аргыг нь заах,  хөдөлмөлөж бизнес хийж ашиг орлого олох баяжих боломжийг нь олгох тал дээр илvvтэй анхаарах цаг хэдийн болжээ. 

Ядуурлыг биш баяжихыг дэмжье!!!

 

Эрхэм төрийн тvшээд vvнийг болгоох буйзаа!

2006 он

 

Миний сэтгэгдэл минь гэвээс... нуулгvй хэлэхэд одоогийн нийгмийн хэмжvvрээр бол би ядуу бvр нэн ядууд орох товариш л даа. Гэхдээ сэтгэл зvрхээрээ бол хэнээс дутахгvй баян шvv. Учир нь би өөрийн гэсэн орон байр байхгvй тvрээсийн байрнаас гэр хорооллын хөлсний амбаар дамжиж амьдардаг, өмссөн зvvсэн маань наран туулын хямдавтар хужаа бараа заримдаа бvр ханазархай гуталтайгаа өвөлжих ч хэрэг гардаг, нийтийн унаанд суух мөнгөтэй явбал дээдийн заяа

Гэхдээ номын сан нэлээд хэдэн сайхан ном бол бий. Гэтэл нийгэм маань намайг төр засаг маань намайг цаашид заавал нэн ядуугаар минь амьдруулах гээд байх юм. Ядуу л бол дэмжинэ туслана ч гэх шиг. Би доошоо биш дээшээ уралдахыг хvсэж байна. Нас минь залуу сэтгэл зvрх оюун бодол минь ид буцалж байна. Надад эрvvл саруул хэмээх хамгийн эрхэм баялаг байна. Эхнэртэй болбол зvгээр л 500 мянгыг өгье, хvvхэд гаргавал дахиад мөнгө нэмж өгнө. Тvvгээр сайхан амьдар ч гэх шиг. Иймэрхvv төрийн бодлогыг би нулмимаар байна шvv. Тиймдээ ч би хvний хvнийг зовоох хvvхдээ өөр шиг хатуу бор амьдралаар амьдуулахыг хvсэхгvй байна. Төр засгаас зvгээр мөнгө авч амар хялбар арчаагvй амьдрахыг бvр ч хvсэхгvй байна. Миний амьдрал аз жаргал гэрэл гэгээгээр дvvрэн байна. Зоосны нvхээр амьдрал сайхан харагдахгvй харин итгэл сэтгэл зvтгэл байсан цагт... Хайртай бvхнийхээ төлөө зvрх минь цохилж байдаг хан хорвоод би тэгээд бардам бас итгэлтэй алхалдаг.....

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax