bolod.M

2007-04-17 - Автомат бооцоот тоглоом Монголыг хэрхэн гийгvvлэв!!!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Цуврал-2

 

Казиногийн хууль батлана гэж хэдэн төрийн тvшээд нь хөлөө хугалах шахам гvйлдэж, хэдэн олигарх нөхөд казино байгуулна гэж хөөрцөглөн давхилдаж га гаагаар нь газар авч цогцолбор барьж байгаа энэ vе Монголын эмгэнэл болж тvvхэнд vлдэх вий дээ. Ингэж олон хvмvvс ярьж санаа зовж байна.

Казино Монголд хөгжил авчрах юм гэнэ. Оюу толгой, Таван толгой шиг Монголд ихээ их ашиг орлого оруулдаг мөнгөний уурхай нь ирээдvйд хэдэн зуугаараа байгуулагдах казинонууд гэж манай хэдэн *дvнхvv* улс төрчид сэтгэж байна номлож байна гэнэ цаана чинь. Сэтгэхээ ч хат даа хэдэн төгрөгийн хахууль лоббид автан ухаанаа алдан салбагналдах нь өрөвдмөөр. Ичих нvvрээ элгэндээ наасан амьтад. Ингэж ард иргэд илт зэвvvцэн харж жигшин ярьж байна.

 

Тэд ард тvмнээ шулж мөлжихдөө тун ч гарамгай болжээ. Тэд гэж мэдээж улс төрчид, нам эвсэл гэх бидний сонгосон алдаанууд буюу бидний толгой дээр суугаад энэ мэргэн зам ийшээ яв ингэж явна гэж заагчид, хууль тогтоогчид. Хуулийн дор л бид мөлхмvv. Хууль ч гэждээ туршилтын цоорхой таар...

 

Мэргэн цэцэн ухаант төрийн тvшээд маань Хадгаламж зээлийн хоршоо гэх сайхан мөнгө өсгөдөг зvйлийн тухай хууль баталж ард тvмэн биднээ мөн ч хөөрхөн дөнгөсөн. Олон ч монголчуудын хөлс хvчээ урсган байж олсон хэдэн цаасыг цөлмөсөн дөө. Одоо бол яах гэж тэдэнд итгэж мөнгөө өг гэсэн юм хохь чинь гээд шоолж бас *салаавч* өгч сууна. Ээ чаавас энийгээ тэгээд төрийн төмөр нvvр гэж байгаа юм байх даа.

Yнэндээ бол энэ мөнгөөр олон ч улс төрч гараа угааж, нам холбоо эвсэл нvvрээ угааж, цаашлаад сонгуулийн сурталчилгааны шил архи, тараах материал болгосон гэж ярьдаг юм билээ. Бас тэрхvv мөнгө нөгөө ХЗХ-ын эзэд болоод улс төрчдийн нийлж гадаадын орноор зугаалж галуу шувууны мах зооглонгоо казинод сая саяаар нь өргөдөг төсөв болоод өнгөрсөн тухай шуугисан...

 

Ингээд бас болоогvй ээ гадаад хэсэж казино тоглох нь хол санагдаад эрх мэдэлтнvvд маань Монгол даяар Улаанбаатар хотын хаа сайгvй Автомат тоглоом, Бооцоот тоглоом гэх нэртэй гаднаас нь харахад жаахан хvvхдийн тоглодог *писи* шиг газар гэж ойлгогдохоор мөнгө хvvлэгч луйварын газруудыг vржvvлж өсгөв.

Хядат, хангvг гээд ихэвчлэн гадаад эзэдтэй *покер хаус* буюу Автомат бооцоот тоглоомын газруудыг мөн ч ихээр дэлгэрvvлж өөрсөдөө ч тэндээ тухалж наадаж улсын мөнгийг хvртэл урсгасан нь бий. Ингэж гэнэн томоогvй олон Монгол иргэдээ цөлмөсөн тvvхтэй. Аргагvй дээ энэхvv луйварын газрыг байгуулах тусгай зөвшөөрлийг ХЗДХЯамнаас ердөө 12.000-хан төгрөгөөр хэн хvссэнд хvнд л олгож байсан юм чинь.  Тэгээд дээр нь татвар гэж элэг авмаар ТYЦ- нээс ч тэгж авдаггvй болов уу гэмээр...

Зарим нэгэн хvмvvс казино хаа сайгvй дэлгэрлээ хань ижил vр хvvхэд маань донтоод амьдралыг маань ангалруу доош нь чирээд байна унаад байна уначихлаа гэж хэлээд гомдоллоод, их мэдэгч нараас хvн хvнтэйгээ мөрийтэй тоглож байвал казино гэдэг юм харин автоматтай хvн тоглож байвал Автомат бооцоот тоглоом гэдэг юм гэж амаа алгадуулдаг байв.

Гадны оронд энэхvv автомат тоглоом уг нь хvн хожих магадлал 70%-тай байхаар тохируулага хийгдсэн байдаг стандартархуу юмтай байдаг юмсанж. Харин манайд бол хожих магадлал 0% байсан ч тэрийг хянах мэдэх амьтан байсангvй. Өөрөөр хэлбэл дээрээс энэхvv vйл ажиллагааг хянах зохицуулах ямар ч зvйл алга байсан нь тэднийг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх боломж олгосон байдаг. Сvvлд нөгөө хэдэн сvрт шалгалтынхан нь хvртэл очоод учраа олохгvй *энэ төмөр нь ч төмрөөр хийгдсэн эд бололтой* гэж толгойгоо сэгсэрч байсан гэдэг.

Ингээд л уг Автомат тоглоомын газар гэдэг нь цаанаасаа цэвэр залилан болж урдчилж зохиосон жvжиг хэлбэртэй луйвар болж хувирсан аж. Анх орж ирж байгаа  мөнгөтэй нэгэнд эхлээд хэд хэдэн удаа жаал жуул мөнгө идvvлж байгаад л улмаар донтуулж ховх сорох. Мөн vе vе ид их хvнтэй vед өрсдийнх нь талын тусгай жvжигчин нэг нөхөр гэнэт ура хашгирч хичнээн арван саяар нь мөнгө идчихлээ гэж уухайлж бусдын шуналыг өдөөж улам донтуулах гэх мэт. Өөр бусад нарийн зохион байгуулалттай арга ажиллагаа байжээ. Ийнхvv энэ газруудын хаалгаар шагайсан олон монгол хvн тэр дундаа залуус бvр нэртэй төртэй хvмvvс хvртэл байдгаа алдаж баларсан жишээ захаас аваад мундахгvй. Энд тэднийг дурдаж ясыг нь хавталзуулаад яахав. Хөдөө орон нутгийн ченжvvд боломжийн ажил албатай иргэд бизнесменvvд урлаг соёлынхон улс төрчид гээд шил шилээ даран залгиулсан даа хөөрхий.

Ингээд л мөрийтэй тоглоомонд орж донтсон хvмvvс мөнгө олохын төлөө юу ч хийхээс буцахгvй болж залилан, хулгай, дээрэм хийхээс гадна хvний амь хөнөөх энvvхэнд болов.

Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээг харахад хулгай, дээрмийн хэрэг тухайн vед эрс ихэссэн төдийгvй нийт гарсан хэргийн нэлээд хувийг мөрийтэй тоглоомонд донтогсод vйлдсэн байдаг. Ганц жишээ дурдахад, Баянзvрх дvvрэг дэх "Петровис" компанийн шатахуун тvгээх станцыг дээрэмдсэн залуус рулет тоглох мөнгөний төлөө гэмт хэрэг vйлдсэнээ хvлээж байсан. Ер нь автомат тоглоомын газраар байнга эргэлддэг хулгайч нарт мөнгө олдохгvйн зовлон байхгvй. Мөнгөө дуусаа л бол гарч гvйгээд хулгай юм уу дээрэм хийгээд мөнгөтэй болчихно. Зарим нэг том гар нь сууж байгаад утсаар бусдыг рекетлэж тоглох мөнгөө олчихдог гэх мэт зvйлс дуулдаж л байсан.

Энэ мэт Автомат бооцоот тоглоом гэх газрууд Монголын нийгмийг багагvй сvvдэтрvvлж олон ч хvний амь амьдралаар тоглоод өнгөрсөн нь яах аргагvй  гашуун тvvх мөн.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн vлгэрээр төр засаг хууль хяналтынхан хэзээ хойно нь өөрөөр хэлбэл ханиад хvндрээд хатгаа болоод сэхээнд орсон хойно нь л сая нэг юм арга хэмжээ авагчаан болж тэднийг хааж санаа амарсан.

Гэхдээ энэ vед эрхэм тvшээдэд нэгэн шуналын гал ассан нь vнэн. Энэ бол Казино байгуулах санаа. Муусайн Автомат тоглоомууд л ингэж их ашиг орлого олж олон хvнийг донтуулж хоосолж амь амьдралыг нь живvvлж улс орон нийгмийг донсолгож чадаж байгаа юм чинь Казино гэгч ахыг нь нь vгvй аавыг нь vгvй өвөөг нь оруулаад ирвэл мөнгө гэдэг бороо шиг асгарна гэж сэтгэцгээв. Энэ бизнест л амжиж орьё алаад өгье гэж уралдацгаав. Өөр хоорондоо тохиролцож хувь нийлvvлж гадны том казинонуудыг оруулж ирэхээр хөдөлцгөөв. Авах өгөх мөнгө ашиг хонжоогоо тооцож vзээд бvтэн нойртой хонохоо болив!

Ингээд л нэг хэсэгтээ Автомат тоглоом балайр муухай, казино орж ирвэл ашигтай сайхан гэж пи ар-даж эхлэв. Замаа засаж эхлэв. Автомат тоглоомын газруудыг эргэж сэрэхгvй, замд нь саад болохгvй болтол няц дэвсэж, жижиг чулуунаас болж том чулуун дээрээ бvдэрч унахгvйн тулд тэд сайн ажиллав. Автомат тоглоомын газруудыг арчиж хаяв. Тэд бол аймшгийн мангасууд ард тvмнийг дээрэмдэгч хууль бус, хуулийн цоорхойгоор шургалсан өтнvvд байв гэж тунхаглан зарлав. Одоо жинхэнэ хууль ёсны шударга Казиног Монголд байгуулах хэрэгтэй гэж ард тvмний толгойг угааж эхлэв. Казино бол монголын хөгжил, монголын ирээдvй гэж ухуулах болов. Казино байгуулагдсанаар төчнөөн тэрбумаараа төсөвт мөнгө орж ирж бvгдээрээ баяжин сайхан амьдрах болно гэж донгосоцгоов...

 

Одоо тэд эцсийн нvvдлээ хийж байна! Казиногийн хуулийг өргөн барив. Батлагдах нь vнэн гэж бардам барилгын ажил байгууламжийн ажилдаа энд тэнд зэрэг оржээ. Учир нь нам эвсэл, УИХ-ын гишvvдийг  аль хэдийн лоббидож амыг нь тагласан бололтой. Ард тvмэн мэргэн 76-хаа амыг харан ангайж сууцгаасаар. Тэдний арга заль пи ар-д илбэдvvлсээр. Их мөнгөн борооны vvл болон Казино Монголд морилохыг хvлцэнгvйгээр хvлээсээр!!! Энэ vед юм болгонд дуугараад байдаг нөгөө Иргэний гэх сvртэй сайхан нэртэй хөдөлгөөнvvд таг чиг. Бас л аманд нь нэг юм хийчихсэн бололтой. Том мөнгө том эрх ашиг  энэний ард буй бололтой. Бvр Монгол улсын ирээдvй аюулгvй байдал ард тvмний эрх ашгаас ч дээгvvр...!!! Казино Монголд сайн юм авчрахгvй нь тэгэхээр казиногийн хуулийн эсрэг бvх нийтээрээ тэмцэн эсэргvvцэцгээе!

 

Та санал бодлоо хуваалцаaрай! Bolod01@chinggis.com

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax