bolod.M

2007-04-17 - УИХ-ын гишvvдыг хуралдаа сууж тvмний асуудал шийддэг яаж болгох вэ?

Сонгуулийн vеэр vхэн хатан гvйж гуйж ард тvмэнд өчнөөн зvйл амлаад гарч ирчихээд 4 жил сураг тасардаг бvр чуулганы хуралдаан дээрээ ч тоотой vзэгддэг гишvvд цөөнгvй байдаг.

 

Бvхэл бvтэн ард тvмний нэгээхэн хэсгийн төлөөлөл болсон эрхэм гишvvн нь УИХ-ын чуулгандаа ч  суухгvй тэдний хvндрэлтэй байгаа асуудлыг уламжлахгvй шийдэж өгөхгvй байхад хөөрхий сонгогчид толгойгоо шаан хулхидуулчихлаа муу золигт дэмий л саналаа өглөө гэж 4 жилийг гvрийж өнгөрөөх хэрэг гарна. Энд эргvvлэн татах хариуцлага тооцох гэсэн ямар ч ойлголт байхгvй гэхэд хилсдvvлэг болохгvй.

 

Энэ мэт явдал манайд хэвийн vзэгдэл болжээ. Ер нь яахаараа тvмэн олны итгэл дааж сонгогдчихоод чуулганаа таслаад хувийн эрх ашиг бизнесээ хөөгөөд яваад байдаг байнаа энэ гишvvд!

 

Yнэндээ УИХ-ын чуулган бvрэн ирцтэй хуралддаг тохиолдол тун цөөхөн байдаг болж. Ихэнхдээ л арай чvv гэж 60% ирцтэй л байдаг.

Заримдаа байхгvй гишvvдийнхээ ирцийн картыг дэргэдэх ирсэн гишvvд нь шургуулж хvчээр шахуу ирц бvрдvvлж асуудал хэлэлцсэн болж байгаа нь ч харагддаг.

 

Төрийн ордоноо олдоггvй юм уу эсвэл ороод төөрчихдөг юм уу бvv мэд, УИХ-ын чуулгандаа суудаггvй байнга шахуу хоцорч ирдэг дундуур нь сэмхэн гараад голордог моод ихэд дэлгэрсэн гэнэ.

Энэ байдал нь УИХ-ын дарга Нямдоржийн уур бухимдалыг ч багагvй барж байгаа харагддаг.

Ямар сайндаа л чуулган ирц бvрдэхгvй байгаагаас болж цаг шахуу хоцорч эхэлж байхав дээ.

 

Бидний сонгосон гишvvд ингэж л төрийн хэрэг тvмний асуудалд хандаж байна.

Тэдэнд төрийн хэрэг тvмний асуудлаас илvvтэй хувийн эрх ашиг сонирхол нь л ямагт энэ тэргvvнд явдаг бололтой.

Хөөрхий сонгогч бид яахав дээ нvдээ ширгэтэл эрхэм гишvvнээ ширтэж хvлээж горьдож найдсаар 4 жилийг барна. Нутаг оронд дорвитой хийгдсэн ажил байхгvй ард тvмний амьдрал дордсон гэхээс дээрдсэн юмгvй бахь байдгаараа. Ирэх сонгуульд хэн гоё ярьж хэдэн төгрөг сарвайсанд нь худалдагдахад бэлэн...

 

Энэ бvхнээс vvдээ УИХ-ын гишvvдийг ядаж УИХ-даа суудаг болгох тал дээр хаа хаанаа анхаарах цаг болжээ. Тасалсан цагаар нь торгууль тавьдаг мөн тодорхой цаг хэтэрвэл эргvvлэн татдаг байх зэрэг vvрэг хариуцлага өндөртэй чанд хатуу болгохыг ард тvмэн хvсэж байна.

 

Наад захын жишээ гэхэд л урд цагт:

Улсын Хурлын vйл ажиллагаа нь Богд хаанаас баталсан 8 зvйл бvхий дvрмээр зохицуулагдаж байж. 11 цагаас хуралдуулах бөгөөд хурлаас хожимдох хоцрох, таслах бөгөөс шар тосоор шийтгэж байв. Дvрмийн ёсоор "Бvгд Ерөнхийлөн захирах яамнаа сайн цагийн хэмжvvр нэтийг бэлтгэн тавьж эл цагийн хэмжvvрээр хоёр хурлын сайдууд, тvшмэдийг хэмжин болгож, Ерөнхий сайд, тvшмэд хэн боловч өөрийн хэрэглэх цагийг дэмий баримтлан саатах хожимдоход хvрч болохгvй" хэмээн нарийн тогтоож 15 минут хоцорвол Нийслэл Хvрээний гол шvтээн Очирдара, Их дуганы Зуу, Дара эх, Бvгд Ерөнхийлөн захирах яамны шvтээн гэх дөрвөн газарт 3 өдөр, шөнө зул өргөх шар тос, 15-30 минут хоцорвоос 6 өдөр, 30-45 минут хожимдох аваас 1 сарын турш зул өргөх шар тос тус тус хураан авдаг болжээ.
Хурлын гиш
vvд зайлшгvй тохиолдолд чөлөө мэдvvлэхдээ өөрийн биеэр хуудсаар бичиглэдэг бөгөөд дам төлөөний хvнээр чөлөө гуйлгах эсвээс чөлөөний хуудас хожимдон ирвээс хурал тасалсанд тооцож байжээ. Сонирхуулахад Дээд Хуралд Шvvх таслах яамны тэргvvн сайд Эрдэ¬нэ жvн ван, Дотоод яамны дэд сайд, Дархан чин ван нарын чөлөөний хуудас нэжгээд мөчөөр хожимдон ирснийг тогтоосон дvрмийн ёсоор шийтгэж дөрвөн газрын шvтээнээ гурваад өдөр шөнөд өргvvлэх зулын шар тос тус бvрийг арван хошоод жинг хураан авахаар тогтсон байдаг.

 

Yvнээс ч гэсэн сургамж авч эрхэм төрийн гишvvдийг хуралдаа суулгадаг болгох тал дээр анхаарал хандуулж дорвтой ажил хийх цаг хэдийн болжээ!!! Болохгvй бол тасалсан цаг нь хэтэрвэл УИХ-аас эргvvлэн татдаг больёоо!

 2006 он

 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax