bolod.M

2007-04-17 - Ард тvмэн ядуу байх нь төрд ашигтай юу ... Яагаад?

Оршилорхуу юм

Хөвсгөлийн нөхөн сонгуулийн шуугиан дуулиан одоо хvртэл намжаагvй л байна. Энэхvv сонгуулийг шударга сонгууль болсон гэдэгт олон хvн эргэлзэж байгаа төдийгvй улс төрийн хvчнvvд, болон ажиглагчид  мөнгөний сонгууль боллоо гэж нэгэн дуугаар дvгнэсэн. Учир нь ард тvмний амьдрал ядуу зvдvv байгааг ашиглаж мөнгө тараах, дээр нь нэмж мөнгө амлах замаар саналыг худалдан авч МАХН-ыг ялалт байгууллаа гэцгээв.

 Албан бус мэдээгээр МАХН  нэг тэрбумыг энэхvv ганц тойргийн нөхөн сонгуульд ялахын тулд зориулж цацсан гэсэн мэдээ бий. Тэгэж бодохоор ямар сонгууль болсон нь тодорхой мэт.

Ямар сайндаа л Хөвсгөлдөө бол дархан гарна гэж томордог Гvндалай дvvгээ нөхөн сонгуульд өөрийнхөө Ард тvмний намаасаа сойж, хамгийн тvрvvнд нутагтаа очиж сурталчилгааны ажлаа эхлvvлээд ч байдгаараа мэрийж гvйгээд ч бараадах нь бvv хэл сураггvй хоцорсон.

Өөрийгөө болоод  шинэ намаа хэн бэ гэдгээ харуулах энэхvv алтан ганц боломжийг алдсан Гvндалай УИХ-ын намрын чуулганы нээлтэн дээр ихэд бухимдангуйгаар энэ удаагийн нөхөн сонгууль МАХН, Ардчилсан нам хоёрын хоорондох мөнгөний сонгууль боллоо, та нар ард тvмний ядуу байгааг далимдуулж саналыг нь 30.000-50.000 төгрөгөөр худалдаж авсан иймд энэ сонгууль шударга сонгууль биш байсан Хөвсгөлийн ард тvмэн худалдагдлаа би яалт ч vгvй хvчин мөхөстлөө гэх мэтээр гомдоллосон. Арга ч vгvй биз дээ хөөрхий.

Мөн энэхvv УИХ-ын нээлтэн дээр ИЗ намын Зоригт гишvvн *МАХН, АН хоёр одоо болимоор юмаа та нар ээлжлэн төр барихдаа зориудаар ард тvмнийг ядуу байлгаж байгаад сонгуулиар vvнийгээ ашигладаг. Ядарсан туйлдсан ард тvмэндээ хэдэн төгрөг өгсөн болоод л сонгуулиар саналыг нь худалдаж авдагаа болимоор юм аа* гэж байгаа дуулдсан нь vнэхээр vнэний ортой мэт санагдсан тухай олон хvн ярьж байна.

 

Худал мэт vнэн мэт

Монголын төр засаг vнэхээр ард тvмнээ ядуу байлгах сонирхолтой юу?

Ард тvмэн ядуу байх нь төрд ашигтай гэж vv? Яагаад??????

 Ийм бодол өөрийн эрхгvй төрөх болов. Yнэндээ төр засаг бодлогоор ард тvмнээ ядуу зvдvv байлгах нь юу ч юм бэ гэх бодол бас төрнө. Гэхдээ төр засаг, нам хvчнvvд, улс төрчдийнхөө байгаа байдал өнөөгийн нийгэм, өөрсдийнхөө амьдрал ахуйг харахаар vнэхээр тийм ч юм шиг санагдах. Арай төрийн маань ард тvмэндээ зориулсан хар хайрцагны бодлого нь *Угаадсыг нь бага өгч уяаг нь богиносгох* юм биш биз.

Ард тvмэн ядуу байх нь

Нэг. Сонгуульд санал худалдаж авахад амар  

Хоёр. Сонгогдсон хойноо vл тооход амар 

Гурав. Хvссэнээр байлгаж доромжлож дээрэлхэхэд амар

Дөрөв. Өөр хооронд нь ясны vйрмэг хаяж хагаралдуулж эвсvvлэхгvй байхад амар

Тав. Гаднаас тэдний нэр барьж зээл тусламж авахад амар

Зургаа. Авилгал өгч авахад амар

Долоо. Бага юманд баярладаг сэтгэл ханадаг буюу дуулгавартай дорой байлгахад амар.

Найм. Ер нь юу хvссэн бvхнээ хийж байхад амар гэнэ.

 

Төгсөхөд.

....Сохор зоосоор бvхнийг хэмждэг нийгэмд халаас хоосон болохоор мэдлэг боловсрол нимгэн, ходоод дундуур, эрх чөлөө боогдмол, эрх мэдэл гэж юу ч байхгvй...

 2006 он

болод.м

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax