bolod.M

2007-04-17 - Монголчуудаа лидер яаж олох вэ?

Монголд лидер алга. Ганц лидер хvн л гараад ирсэн цагт Монгол байтугай дэлхийг өөрчилдэг номтой гэнэ.

Дэлхийгээ байг гэхэд Монголоо дэлхийн дайтай улс болгох тийм лидер манайд байна уу? Ардчилсан хувьсгал ялаад багагvй хугацаа өнгөрчээ. Гэтэл ганц ч лидер байдаггvй ээ. Лидер хаачив.

Нэрлэх гэсэн ганц ч нэр толгойд нэг л орж ирэхгvй байх чинь юу вэ? Эсвэл би санахгvй мэдэхгvй байгаа юм болов уу гэж горьдоно. Харин луйварчин хулгайч нэрлэ гэвэл төрийн ордон дотроос нэрлэх хvн захаас аваад олдох гэнэ.

Монголчууд бидний заяа хаясан, азгvй амьтад болоо юу даа. Монголын хөгжлийн цаг ирсэн л баймаар юм.

Улс эх орноо удирдан залж, ард олноо амирлуулж, ухаалаг шийдвэр зөв бодлого баримталж нийгэм эдийн засгийн vсрэнгvй хурдтай хөгжил дэвшилд хvргэж чадах ганц лидер Монголд vнэхээр алга гэж vv? Өнгөрсөн өнөөдөр ирээдvй гурван цагаас би асууя.

Хийсэн бvтээсэн нь vнэхээр нvдэнд харагдаж гарт баригдаж олонд сайшаагдсан тийм лидер vнэндээ алга шив дээ гэлцэнэ. Харамсана.

Угтаа бол Монгол шиг цөөхөн хvн амтай дээр нь газар нутаг, байгалийн баялаг гээд юм юмтай улсыг, улс шиг улс болгох тийм ч хvнд биш гэх юм билээ. Нэг л өндийвөл босоод л ирнэ гэх.

Өвөг дээдэс маань биднийг юугаар ч дутахааргvй сайхан амьдрах нутаг орон өвлvvлэн vлдээж. Гэтэл бид өнөөдөр ядуу буурай орон гэж цоллуулж, ядуу буурайгаараа тvрvv барин гайхуулж, донор орнуудын дэмжлэг, зээл тусламжханаар л бор хоногийг аргацаан өлөн зэлмэн амьдрцгааж байна. Өөрөөр хэлбэл цус сэлбvvлээд хэвтэж буй эцэнхий өвчөн мэт.

Цөөхөн хэдэн улс төр бизнесийн томчууд нь л хагартлаа баяжиж гадныхантай нийлж эх орныхоо хамаг баялагийг гадагш нь зөөсөөр цөлмөсөөр. Гадны том банкинд мөнгө хөрөнгөө хурааж, гадны том хотод харш бариулж, эхнэр хvvхдээ тэнд амьдруулж сургаж тансаглуулсаар.

Гэтэл ард тvмнийх нь дийлэнх нь нэн ядуу гэх ангилалд амьдарч байна. Хvvхдvvдэд сурч боловсрох боломж нөхцөл, залууст амьдрах байр, ажиллах газар, ахмадуудад асруулж эмчлvvлэх боломж нөхцөл, нийгмийн хамгаалал гэхчилэн тулгамдсан хvндэрлтэй асуудал байсаар л байна.

Насныхаа эцэст өлсөж даарч өвдөж зовсондоо аргаа барж уурлаж бухимдсан өтгөс хөгшид нь таягаа барин төрийн ордоны хаалгыг балбан уйлж төрийн цагдаадаа хөөгдөн буцаж байна. 

Ард тvмний нэгээхэн хэсэг нь олон нийтийн хөдөлгөөн болон нэгдэж төрийн ордоноо гороолж, төрийн тvшээдээрээ сор залж, цонхон доор нь өлсөглөн зарлаад төрийн цагдаа нарт бороохойдуулан хvчинд автан тарж байна.

Yнэндээ өнөөдөр ард тvмэн хэнд хандахаа мэдэхгvй, хэнд итгэхээ мэдэхгvй, ирээдvйдээ итгэхгvй болоод л ингэж явна биш vv.

Ард тvмэн арван зургаан жил лидер гарч ирэхийг нvдээ ширгэтэл харлаа хvлээлээ. Дундыг барьсан дуугvй царайлсан эсвэл хэт туйлширсан нам эвсэлд захирагдсан тэдний эрх ашгийг хангасан нөхдvvд л ээлжилсээр. Худлаа инээж сайхан ярьж гараа даллан нулимс дуслуулж бууж солигдсоор. Ард тvмэн хошгирсоор.

Ай мөн сайхан хээгvй эр шvv, толгой нь мөн ч данхагар том шvv, ай тэр сахал нь мөн ч нvнжигтэй харагддаг шvv, vгvй тэр дээл зохиж байгааг нь ээ, мөн ч сайхан инээдэг шvv гэж магтах дурсахаас өөр юм тэднээс vлдсэнгvй vлдэхгvй бололтой.

Угтаа бол тэрний vед тийм юм шинээр босож хийж тийм шинэчлэл болж тийм тогтоол шийдвэр хэргэжиж тийм хөгжил дэвшил бий болж бидний амьдрал тэгж дээшилж байлаа гэж хэн хvнгvй ам уралдан бахархан бахдаж ярьж гавьяаг нь vеийн vедээ дурсаж байх байлтай.

Гэтэл байдаггvй ээ. Хэтрvvлэхгvй хэлчихэд нөгөө л анх хэдэн арван жилийн өмнөх хашаа байшиндаа, эсвэл хармаа өрөөндөө арай чvv гэж гурилтай шөл, хар талхаа хоьцгvй иддэг хэвээрээ шахуу. Зарим нь бvр дордсон ч байж мэдэх. Тэрний vед тэгж юм нэмэгдэж тэрний vед тэгж амьдрал дордож тэгж *мяарсан* гэх юм байна л даа.

Гэхдээ vvнээс гадна янз бvрийн төсөл хөтөлбөр өмч хувьчлал тендер болоод хахууль зэргээр баяжсан нөхөд бол өөр л дөө. Харин тэд бол өвөл зун хавар намрын ордон хувийн харштай болж өдөрт хувцасныхаа өнгөнд тааруулж машинаа сольж унах нь халаг байгаа биз.

Мэдээж vvнээс гадна ажлаа хийгээд шударгаар хөдөлмөрлөөд сайхан амьдарч байгаа цөөхөн ч гэсэн хvмvvс байгаа нь дамжиггvй гэж найдна. Гэхдээ нэг их гялтайсан *хаданд авирсан* юм байхгvй гэдэгтэй мөрийцсөн ч алдахгvй.

Ингээд эргээд лидерээ хайя. Хаана байна тэр лидер маань. Бид эсвэл тамын тогооны vлгэрээрээ дараад гаргаж ирэхгvй байна уу? Эсвэл манай нийгмийн тогтолцоо улс төрийн өнөөдрийн хэв маяг лидер төрөх боломж бололцоог хаагаад байна уу? Бодох л асуудал.

Угтаа бол хаалгаар биш юмаа гэхэд тооноор ч болов ороод ирмээрсэн дээ манай лидер. Арай лидер гараад ирмэгц ямар нэг аргаар дараад бvр далд оруулаад байдаг юм биш байгаа даа...

Их Монгол 800 жил тохиож байгаа энэ vед маань эзэн Чингис хаан маань бидэндээ дахин залардаггvй юм аа гэхэд тvvний талд нь ч болов хvрэх ухаан билэг төгс удирдагч лидер хайрла! Бурхан танаас гуйж байна.

Монголчуудаа лидер яаж олох вэ? Эсвэл зээлээр ч юмуу импортоор гаднаас лидер авах уу? Vгvй бол тендер зарлах уу?

Болод.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax