bolod.M

2007-04-17 - Унтдаг бvгvй

 

Тэр бvсгvйг

 

Тэр гэдэг

Тэр сайхан залууд дурласан

Тэр сайхан залуутайгаа амьдарсан

Тэр хоёр их жаргалтай хосууд байсан

Тэр хоёр хөөрхөн охинтой болсон

Тэр дандаа жаргалтай байдаг байсан

Тэрийг нэг л өдөр орхин нөхөр нь харийн орныг зорьсон

Тэр тvvнийгээ иртэл хайраа хатамжлан хvлээнэ гэж амласан

Тэрний олон жил олон сар хvлээсэн мөч ирж

Тэр хайрттайгаа долоон жилийн дараа учирсан

Тэр нөхрөө эхнэртэй болоод ирэхэд уйлсан

Тэр нөхрөө урвана чинээ санаагvй болохоор гутарсан

Тэрнээс нөхөр нь хол байхдаа уйдсан

Тэрний оронд сайхан бvсгvйтэй амьдарсан

Тэрнээс илvv тvvндээ хайртай болсон

Тэр охин хоёроо vvрд хаясан

Тэрний хувьд амьдрал нь ингээд дууссан

Тэрэнд охин нь шинэ амьдрал эхлvvлсэн

Тэр долоон жил vнэнч хvлээсэндээ харамссан

Тэр долоон сар нөхрийнхөө араас гvйсэн

Тэр охиноо тэврээд хань ижилгvй хоцорсон

Тэр тэр цагаас хойш унтах дуртай болсон

Тэр өдөр шөнөгvй орондоо л хэвтдэг болсон

Тэр унтахдаа л жаргалтай байдаг болсон

Тэр дахин кино vзэж ном уншаагvй

Тэр дахин гадуур зугаалж эрчvvлтэй уулзаагvй

Тэр дахин vнэнээсээ инээгээгvй тэр хайраасаа уйдаагvй

Тэр хайртаа бодон зvvдлэн унтсаар

Тэр хайраа vгvйлэн vнэгчлэн унтсаар

Тэр охиноо ганцаараа өсгөн амьдралыг туулсаар

Тэр цаг мөч гарвал унтсаар

Тэрний амьдрал нойр хийгээд унтах болсон

Тэрэнд нойр л хань болдог болсон

Тэр сvvлдээ vvндээ дассан

Тэр vvнийг жаргалтай амьдралаараа сонгосон

Тэрэнд залуус хайраа илчлэвч

Тэр тэдэнд итгэдэггvй хэвээрээ

Тэр эрчvvлээс зайгаа барин зугтсаар

Тэр хайр хийгээд сексийг мартсан

Тэр хvйтэн хөндий төмөр мэт болсон

Тэр vргэлж унтаж байхдаа дуртай

Тэр заримдаа vvрд унтахыг хvсдэг

Тэрэнд охин л саад болдог

Тэр охиндоо өөрөөсөө ч илvv хайртай

Тэр нөхрөө vе vе ихээр санадаг

Тэрний нөхөр эхнэр хvvхэдтэйгээ жаргалтай

Тэрэн дээр хааяа ирж буцна

Тэр vvнд нь ч дуртайч юм шиг дургvй ч юм шиг

Тэр vргэж лунтсаар

Тэр дахиж дуу аялаагvй

Тэр  дуу сонсох дургvй

Тэр одоо зөвхөн унтах дуртай

Тэрэнд одоо нойр байна

Тэрэнд одоо ор байна

Тэрэнд одоо охин нь байна

Тэрэнд одоо дурсамж байна

Тэр өдөр хурдан өнгөрөөсэй гэж хvснэ

Тэр орондоо орохыг хvснэ

Тэр нойорондоо жаргалтай

Тэрний царай гунигтай

Тэр vеийнхэнээсээ хөгшин

Тэр дахиж амттай хоол хийгээгvй

Тэр дахиж өнгөтэй хувцас өмсөөгvй

Тэр дахиж сайхан зvйлийг мэдрээгvй

Тэр одоо охиныхоо төлөө амьдардаг

Тэр одоо охинтойгоо амьдардаг

Тэр одоо охиноо алдахаас айдаг

Тэр одоо охиноо бусдаас харамладаг

Тэрийг таньдаг хvмvvс нь өрөвддөг

Тэрийг хараад зугтдаг

Тэрэнтэй хамт байхад уйтгартай

Тэр vvнийг мэддэг ч тоодоггvй

Тэр зугаа цэнгэл хөгжил баяслыг vзэн яддаг

Тэр хvмvvс дунд зvгээр л алхаж явдаг

Тэр ажил дээрээ ажлаа хийгээд байж лбайдаг

Тэрийг хvмvvс ааш муутай гэдэг

Тэрийг хvмvvс тэнэг гэж боддог

Тэрийг хvмvvс ойлгохыг хvсдэггvй

Тэр ч өөрөө бусдад дургvй

Тэр бvгдийг vзэн яддаг

Тэр унтахыг л хvсэж явдаг

Тэр охинтойгоо л унтдаг

Тэр ганцаараа лунтаг

Тэр ганцаараа уйлдаг

Тэр бусдыг бас их өрөвддөг

Тэрийг эрvvл гэвэл худлаа

Тэрийг эмэгтэй гэвэл эргэлзээтэй

Тэр эр хvнийг мартсан

Тэр эмэгтэй хvнээ гээсэн

Тэр одоо эх

Тэр одоо эмгэн

Тэр одоо цогцос

Тэр одоо унтаж байгаа

Чишш…

Болод

Сэтгэгдэл бичих!

2009-03-26 -

Бичсэн: ketchup (зочин)
аймарын
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax