bolod.M

2007-04-17 - Төрийн тvшээд одоо болимоор юм аа...

Нэгэн зvйл

Тvмэн олны итгэл хvлээж сонгогдсон төрийн тvшээд одоо болимоор юм аа... Төрийн ажил амархан тvмний хэрэг хялбархан болоогvй л байлтай.  Эх орон ард тvмнийхээ төлөө унтах нойр идэх хоолыг умартан явж морь нохой мэт зvтгэдэггvй юмаа гэхэд улсын ажлыг хувийн ажилтай хольж хутгалгvй хийдэг төрийн тvшээ манайд байна уу ингэхэд. Төрийн ордон, яам тамгын газрынхаа өрөөнд тоотой vзэгддэг харин ч хувийн компани дээрээ оффислож амь албаны ажлаа гялалзуулдаг эрхэмvvд нэлээд бий гэдэг.

Бизнесмэн компанийн захирал төрийн тvшээд олширч төрийн ажил цалгардаж тvмний хэрэг орхигдож, хувийнх компани бизнес цэцэглэн хөгжиж байна гэж хардах хvмvvс ч цөөнгvй байна. Их Монгол 800 нэрээр олон ч тvшээд бизнес хийлээ дээ.

Хэдэн жилийн өмнө сонгуулиар бизнесмэнvvдээс бvрдсэн УИХ байгуулагдлаа даа гэж хvмvvс өөрсдийн сонголтондоо гайхаж байсан vе бий. Мөн зарим бизнесмэнvvд ихэд олзуурхаж бизнес эрхлэхийн хvндрэл зовлонг мэддэг хvмvvс УИХ-д олноор сонгогдлоо тэгэхээр таатай орчин нөхцөл бvрдvvлэх тал дээр хууль шийдвэр гарах биз гэж найдаж байв. Гэвч тэдний горьдлого vнэндээ талаар болж, харин ч жижиг бизнесийнхэнийг шахаж монополуудыг vvсгэн дэмжих, улс төр бизнес хоёр хослох зэрэг сөрөг хандлага давамгайллаа гэх юм.

Ямар сайндаа л Нямдорж гуайн ХЗДХЯ-ы сайд байхдаа нэлээд  тэмцэж байж арай л гайгvй болгоод байсан эх захгvй архи тамхины реклам өдгөө улаан нvvрэн дээр ид гаарч байгаа явдал байна. Энэ бvхэн нь нөгөө л төрийн тvшээдийн ил далд бизнес байх жишээтэй. Ингэж л тэд өөрсдөө хуулиа гууль болгож уландаа гишгэх аж. Угаасаа улс төрд орох гэж зарлагдсан мөнгөө бизнесмэн гишvvн маань эргvvлээд хэд нугалаад олдог гэдэг нь ортой биз. Олон нийтэд орлогын мэдvvлгээ ил зарлахаас айдаг зугтдаг бултдаг нуудаг тэдний хувийн хөрөнгө манай төсвөөс давсан байхад гайхах зvйлгvй гэж хvртэл хvмvvс ёгтлож байна. Анх улс төрд орох vеийн орлогын мэдvvлэг, 4 жилийн дараах орлогийн мэдvvлэгтэй нь харьцуулж харах юмсан. Яасан их өөрчлөгдөө бол.

Бас нэгэн зvйл

Хөрөнгө мөнгөтэй хvн болгон төрийн зөөлөн суудалд суух болсон гэх өнөө vед сонгууль хэмээх жонхуурлын vеэр ядуу зvдvv гэнэн хонгор ард тvмэндээ сайхан зvйл амлаж дээр нь тав арван цаас өгч, гар цайлгах замаар санал худалдан авдаг нь нууц биш. Захын нэг айлд ороход л УИХ-ын сонгуульд нэр дэвшигч гэсэн хаяг нэр бvхий аяга таваг, цаг, хуанли, ном дэвтэр, vзэг бал гэр мэт зvйлс хөглөрнө. Бас болоогvй хvvхдийг чинь гадаад орон руу ажиллууахаар явуулна, vгvй бол сургуульд оруулж төрийн сангийн хөнгөлөлтөнд хамруулж өгнө гэх жишээтэй. Бvр зарим нэг хувийн сургуультай УИХ-ын гишvvд өөрийн сургуульд тойргийнхоо хvvхдvvдийг чихэж улмаар төрийн санд зөвхөн тэднийг хамруулдаг тухай ч яриа гарч байсан.

Төрийн албанд зvтгэх нь бvv хэл төрийн алба гэж юу байдаг тухай ч бvрэн ойлголтгvй нөхөд ийнхvv бөөн бөөнөөрөө улсын их хуралд сонгогдож сайдын суудалруу мацна. Төрийн албыг хувийн компани шигээ л эгээтэй сэтгэж мөнгө зувчуулах ганц чадах ажилдаа л хамаг цаг зав мэргэн ухаанаа зарцуулна. Төрд бизнесээ шахаж төрийн нэрээр төсөл хөтөлбөр хэлбэрээр бизнесээ сурталчилж ногоон гэрлээр тусгай зөвшөөрлөөр ашиг орлого олно. Одоогийн УИХ-ын гишvvдийн намтарыг сөхөж байхад бага залуудаа гэмт хэрэгт холбогдож ял зэм хvртэл сонсож байсан этгээд цөөнгvй байх нь гайхалтай байс аймаар.  За тэгээд мэргэжил болвсрол гэж vнэн худал нь мэдэгдэхгvй энд тэндэхийн курс төгссөн маруухан нөхөд байхаас гадна бvр бvрэн дунд боловсролтой товариш ч тоон дотор vсэг цохиж явна гэдэг шиг байж байх жишээтэй. Ээдээ Монголчууд бид vнэндээ сонгоно гэж сохороор гар харахаас биш намтарыг нь ч бvтэн уншилгvй бөгөлдөг юм шиг ээ. Эсвэл ард тvмний сонголт гэж байдаггvй харин ч нөгөө* муу нэрт* Сонгуулийн ерөнхий хорооны хуудуу гэх зvйл vнэхээр бодитоор байдаг юм болов уу гэх хар төрөх.

Нэгэн зvйл

Угтаа бол төрийн албанд  тvмнийг төлөөлж сонгогдсон эрхэмvvд гагцхvv төрийн ажил тvмний хэрэгт бvхий л хvч чадал ухаан бодлоо чилээн ажилламаар санагдана. Тэгэхэд манай төрийн тvшээд болохоор төрийн ажлаа хийж яам толгойлно, ажлын хэсэг ахална, хууль санаачилж батална, иргэд сонгогчидтойгоо уулзана, vvнээсээ ч илvvтэйгээрэ компаниа ч удирдана, сургуулиа ч захирна, дээр нь бөх барилдана, морь уяна, ууланд авирна, ном бичнэ гээд тоо томшгvй ажил алба давхар хийх нь гайхалтай. Заримдаа хэдийд нь компани удирдаж, бизнесээ өргөжvvлж, морио уяж, бөхийн бэлтгэлээ базааж, сургуулийнхаа оюутнуудын дvнг гаргаж, ууланд авирч, иргэд сонгогчидтойгоо уулзаж, төрийн албаа хийж амждаг байнаа гэж биширмээр. Аргагvй л тусгай хvмvvс байдаг бололтой. Ийм олон зvйлд оюун бодлоо чилээж явдаг тэдгээр эрхэмvvд мань мэтийн эгэл ардын төлөө санаа тавих зав зай байдаггvйд нь гайхаад байх юмгvй. Угтаа эрхэм төрийн тvшээдийн энэ олон амь албаны эрх ашиг нь салангад байна гэдэг эрvvл ухаанд багтамгvй. Харин хоорондоо холилдож ээдэрч бvр зангирсан байдаг гэвэл vнэнд дөхөх мэт. Тэгэхээр тэднээс нэг их юм горьдож хvлээх нь ч илvvц бололтой...

/Болод.м/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax