bolod.M

2007-04-17 - Монголчуудаа ерөнхийлөгчийн засаглалд шилжих vv!!!

Ноён ерєнхийлєгчєє та орлогынхоо мэдvvлгийг vнэн зєв гаргаад олон нийтэд зарлачих тэгэх vv? Vнэхээр гадуур хvмvvсийн цуураад байдаг шиг тасарсан баян хєрєнгєтэй хvн vнэхээр мєн vv та. Биш бол харамсалтай хэрэг, таныг гvтгэн бодож байж. Уучлаарай! Ядуу ерєнхийлєгчтэй улс ядуу байж л таараа учраас эхлээд хамаг Монголчууд бvгд нийлж танд харамгvй сэтгэлээр эд хєрєнгє хурааж єгсєн ч яахав. Тэгж байж л хэн ч ерєнхийлєгч байлаа гэсэн сэтгэл амар улс эх орныхоо тєлєє харамгvй сэтгэл чилээн ажжиллах буйзаа.
Тэгэхээр телевизээр цалингаараа тарчигхан амьдардаг ухааны юм ярьж, бас дээр нь ийм их vнэтэй костьюмаа тэгээд яаж авах уу гэсэн 25-р сувгийн захирал Алтаагийн асуултанд сандарч арай гэж авсан нэгийгээ гамтай л ємсєндєє гэж хариулан дахин бvv ийм тэнэг онигоонд орж байгаарай. Хамгийн гол нь учир битvvлэг байх тусах нуух тусам хvмvvс олон нийт илvv сонирхдог нь ёс шvv дээ.
Yнэхээр та баян бол тvvнээс сайн юм хаа байхав. Ерєнхийлєгч баян байвал улс ч баян байх билиг ерєєлтэй хэрэг болно.
Учир юу вэ гэвэл хvн болгонд л шахуу байдаг хувийн эрх ашгийн сонирхол, эд баялагийн шунал, эрх мэдэл албан тушаалын хvсэл гэх мэт зvйлс таны хувьд нэгэнт тєгсєж, єєрєєр хэлбэл тэр бvхэн бvгд танд 100% цогцлон бий болсон гэж бvгд танд бvр илvv итгэх бас найдах болно шvv дээ.
Их эзэн Чингис хаан их далайд тулан *vvнээс цааш газар vгvй, бид тэнгэрийн хаяанд тулсан тул эргэн буцаж мориноосоо буун илдээ хуйндаа хийж эх орноо тєвхнvvлэн ард тvмнээ амирлуулан жаргуулан хєгжvvлсvгэй, Алд бие минь алдарваас алдартугай, ахуй тєр минь бvv алдараг* гэдэг лугаа адил ноён ерєнхийлєгч минь та ч гэсэн *vvнээс цааш хувь хvн миний хувьд эрх ашиг,эрх мэдэл, албан тушаал,эд мєнгєний сонирхол vгvй тул, єдгєє хувийн болоод нам, фракц, найз нєхдийн гэх мэтийн явцуу эрх ашгийг гээж, Монгол эх орон, ард тvмнээ ядуурлаас гаргаж, тєрєє хямралаас гэтэлгэхийн тєлєє, ирээдvйн сайн сайхны тєлєє амь бие алдар нэр эд хєрєнгє хайргvй зvтгэтvгэй. Алд бие минь алдарваас алдартугай ахуй тєр минь бvv алдраг* гэхийг тvмэн олон хvсэн хvлээж байна бус уу.

*Монгол улсын одоогийн ерєнхийлєгч бол 21-р зууны Монголын эзэн Чингис яах аргагvй мєн байна* ингэж гадныхан тэр тусмаа судлаачид, зарим мэргэжилтэнvvд ерєнхийлєгчийг дvгнэн ярьж байна гэж олны дунд яригдах болсон. Юутай сайн мэдээ вэ.
Учир нь тvvнд угаасаа нvvдэлчин тархай бутархай амь амиа бодон амьдрах дуртай монголчуудыг, тvvний илэрхийлэл нам бvлгvvдийг бvгдийг Монгол улсын хєгжил ард тvмний сайн сайхан амьдралын чинхvv ганц зорилгод нэгэн гарт зангидах, нэгтгэж чадах хvч ухаан их удирдагчийн авьяас билэг байна, энэ нь тод харагдаж байна гэж дvгнэжээ. Цогц Харилцаа тєв ТББ –ийн судалгааны дvнд ч энэ тухай дурдсан байна.
Ийм л их удирдагч хvн гарч ирсэнээр хэдэн нам, эвсэл, бvлэг, том толгойлсон эрх мэдэлтнvvдийн эрх ашгийн зєрчил эрх мэдлийн тулаанаас болж сєхєрч гvйцээд байгаа Монгол орныг аврах их хєгжлийн замд оруулах нигууртай аж...
Харин дэргэд нь байгаа Монголчууд бид нєгєє л тамын тогооны vлгэрээрээ хардах сэтгэл, хорсох бодолдоо дээр дооргvй сохороод хэнийг ч байсан огцруулах, халж солих, унагах гэх бодолд автан атаа жєтєє агуулсаар нvд маань сохорч чих маань дvлийрсэн юм биш биз!

Дээрх ерєнхийлєгчийн тухай яриаг тvр орхиж Монголынхоо єнєєгийн байдлын талаар товч єгvvлж доор дахин ерєнхийлєгчийн тухай бодол саналаа єгvvлсvгэй!

Єдгєє дэлхийн зулай дээр орших 2.5-хан сая Монголчууд бид жалга дов, нам эвсэл, холбоо бvлэг, фракц, нутаг ус, яс vндэс, шашин шvтлэг гэх мэт єєр єєрсдийн vзэл бодол, хандалга, vзэмж гээд тvмэн зvйлээрээ талцан хуваагдаж тэрvvхэн тэндээ тэмцэлдэн хэмлэлдсээр одоо эцэж туйлдаж гvйцлээ.
Энд хожсон хэдэн хувь хvн, лидерvvд гэх этгээдvvд байгааг vгvйсгэхгvй ч эх орон ард тvмэнд унасан юм юу ч алга. Харин алдсан юм бол маш их бий...
Тєрийн залгамж халаа, хар хайрцагны бодлого, гадаад бодлого, хєгжлийн стратеги, хэтийн тєлєвлєгєє, хvний нєєцийн бодлого, хариуцлагын тогтолцоо гэх мэт зvйлс алдагдсаар хийдсээр дээр нь гадныханд харийханд дотроосоо хэмлvvлж хамаг байгалийн баялаг, газар нутгаа алдаж цєлмvvлсээр харин єєрсдєє єєр хоорондоо буруугаа чихэлцэн, нэг нэгнээ хардан сэрдэж гvтгэн доромжилж эвсэж, эв нэгдэж, хор найруулж, бялуу хувааж, ард тvмнийхээ толгойг сайхан vгээр угааж, єнгєц амлалтаар хуурч цагийг нєхцєєсєєр...
Нэг л их уудам газар нутаг байагалийн баялагтай ард тvмэн єєрсдийгєє *алтан дээр суусан гуйлгачингууд* гэж єхєєрдєєд л. Vнэндээ ганц ч баялаг тvvхий эдээ єєрсєдєє боловсруулж, эцсийн бvтээгдэхvvн хийж чадахгvй шахуу байж гадны хєрєнгє оруулалт гэхээр л миний юмыг авлаа єгєхгvй гэж бархираад л.
Хэдэн халтар тєгрєг єгвєл эх орноо ч худалдахаас сийхгvй болтлоо толгой ходоод хоёр нь хоосон болсон хvн олширсоор... Yvнийг нь ашиглаж авилгал сайхан амлалтаар хуурагчид дагаж єссєєр.
Дээр дооргvй л аман дээрээ авилгалыг устгая, авилгалчинг цээрлvvлье, ард тvмнээ ядуурлаас гаргая, улс орноо хєгжvvлье гэж орилсоор, лоозогносоор. Улс тєрчид УИХ гишvvд сайд нар нь гэж шуудайд хийсэн эвэр шиг тал бvр тийшээ харсан бие биенээ vгvйсгэж vл тоосон эв тvнжингvй нам эвсэл бvлэг фракцаараа хуваагдсан ард тvмэнд биш тvvндээ л vйлчилдэг єрсєлдєгчид болжээ. Нэг нь єєрєєс нь дээр гарчихвий мєрийн хєтєлбєр нь биелчихвий гэж айж боож суудаг, єєрєє хvсээгvй байлаа ч, ард тvмэнд хэрэггvй тогтоол хууль шийдвэр байлаа ч нам эвсэл бvлэг фракцын эрх ашигт нийцэж байгаа бол дуугvй л кноп дарж баталж байдаг амьгvй утсан хvvхэлдэйнvvд болсоор.
Ийм хэдэн ялзарсан толгойнуудтай байхад яаж улс хєгжиж зєв мэргэн шийд гарах вэ дээ. Энэ бол улс тєрчдийн буруу гэхээсээ илvvтэй тогтолцооных нь буруу гэлтэй.
Аль нэг нам эвсэл фракц бvлэгт багтахгvй тэдний эрх ашигт vйлчилэхгvй улс тєрд оршин тогтнох боломж улс тєрч албан хаагч хvнд байхгvй шахуу гэдэг. Бvр тєрийн болон тєрийн бус байгууллага, яам тамгын газар, агентлаг, шvvх цагдаа, компани аж ахуйн нэгжvvд хvртэл талцдаг болсон гэхэд хилсдvvлэг болохгvй.
Эцэст нь итгэх итгэлээ алдсан, аргаа барсан, ядарч туйлдсан, єлсєж зовсон ард тvмний тєлєєлєл элдэв олон иргэний хєдєлгєєнvvд бий болж жагсааал цуглаан єлсєглєн бослого салахаа болилоо. Тэд нь яах учраа мэдэхгvй яаж тэмцэх юу шийдвэрлэхээ сайн ойлгохгvй цаг vеийн байдал, факт, ард олны санаа сэтгэл, сэтгэлийн хєєрєл дээр тоглосон шинжтэй. Бас л цаана нь бие биенээ хорлох гэсэн нам бvлэг улс тєрчдийн санхvvжилт дэмжлэг байгааг vгvйсгэх аргагvй. Бvр гадны ч нєлєє бий гэх юм билээ.
Угтаа бол гээндээ ч бий гоондоо ч бий гэдэгчилэн хариуцлага алдсан юм хаа хаанаа л бий. Наад зах нь гэхэд л их бага авилгал аваагvй єгєєгvй хvн дээр доор хаана ч ховор болохоор одоо цээрлvvлнэ, шоронд хатаана шонд дvvжилнэ хаана байна тэр муухай амьтан ямар аймаар мангаа чєтгєр шулам байдаг бол харах юмсан гэж жvжиг тавьж бvтэхгvй шахуу зvйл ярьж байхаар бодит алхам хийж бvгд л хувь хувьдаа буруугаа хvлээн зєвшєєрч, дахин алдаа гаргаж хууль зєрчсєн vйлдэл хийхгvй байх дээр анхаарч,орлогын мэдvvлгээ ил гаргаж татварын газрынхан хараат бус шударга илvv эрч хvчтэй хариуцлагтай ажиллаж, мєн тєрийн албан хаагчдын хvнд суртал олон шат дамжлагыг устгах, тэрхvv авилгалын тогтолцоог олж дээр дооргvй vндсээр нь устгах таслан зогсоох тал дээр илvv анхаарч бодит ажил хиймээр. Тэрхvv авилгалын эсрэг тєвийг ч гэсэн улс тєрчдийн тєлєєлєлгvй, тагнуул, хууль шvvх байгууллага тvшиглэн байгуулмаар. Гэхдээ орчин vеийн *ногоон малгайт* нуудыг тєрvvлж хэлмэгдvvлэлт хийчих вий гэдгээс сэрэмжилж сайн л тунгаах хэрэгтэй мэт.
Дээр нь иргэдийг хохироосон эд хєрєнгийг шамшигдуулсан гамшиг залилан шил шилээ даран олширч ард тvмнийг улам ядууруулж иргэдийн дунд тєр засагт гомдох, бvр єширєх сэтгэлийг дvрэлзvvлсээр. Найман настай балчираас наян настай буурал хvртлээ харийн оронруу гарах гадаадад амьдрахыг мєрєх болж. Монгол эх орондоо тєрсєндєє баярлаж бахархаж суух атал харамсан гунихарч гадаадын хєгжилтэй баян оронд тєрсєн бол сайхнаа гэж хvvхэд багачууд нь хvртэл ярих болж.
Хууль ёсоор болон хараар, суралцах нэрээр, цагаачлалаар, улс тєрийн болон бусад янз бvрийн оргонол зохиож єдєрт хэдэн зуугаараа, мянгаараа монголчууд харь орныг зорьсоор. Иргэд нь эх орноосоо дайжин зугтсаар. Энэ тєрлийн бизнес залилан єссєєр.
Чадалтай толгойтой авхаалжтай болгон нь шахуу монголдоо мэргэжлээрээ ажиллаж амьдрахаасаа, харийн оронд очиж *шал угааж* хар ажил ч болтугай хийн хєдєлмєрєє шударгаар vнэлvvлж гэдэс цатгалан мєр бvтэн амьдрахыг илvvд vзэж, ирээдvйтээд тооцож тvvнрvv зvтгэж байна. АНУ-д 2 жил болсон хvн л Монголдоо эргэн ирж дахин амьдарч чадахаа больдог буцна гэхээс л vстэй толгой нь босдог тухай нэгэн нєхєр ярьж байсан нь санаанд орж байна. Yнэн бол юутай эмгэнэл вэ. Охид хvvхнvvд нь хvртэл харийн хєгшин эр даган арилж байна.
Харин vvнийг тєрийн тvшээд, эрх баригчид харж мэдэрч мэдэж байгаа ч нэг л тоохгvй харин ирэх сонгууль, тойргийнхоныхоо толгойг эргvvлэх, нам фракцынхаа эрх ашиг, хувийн эрх ашиг, хувь эзэмшдэг болон єєрийн бизнес компанийхаа ашиг орлогыг улам єсгєх боломж зэрэгтээ илvvтэй санаа зовон хамаг мэдлэг чадал боловсрол боломж бололцоо эрх мэдлээ зарцуулсаар...

Энэ бvхнээс яаж гарах вэ. Манай нам эвсэл фракцууд Монголыг хєгжvvлтлээ хол хэвтэх нь харагдаж байна. Тэд єєрсдийгєє л, хэдэн лидерvvдээ л хєгжvvлж єрсєлдєгчєє унагах хор найруулах улс тєр хийхээс илvvтэй улс эх орны хєгжлийг эн тэргvvнд тавих шинж алгаа.
Ард тvмэн мянга орилоод мянга жагсаад, єлсєєд, бас хэдий чинээ ажиллаж хєдєлмєрлєєд нохой хуцсан чинээ тоох шинж алга бас дээр нь эрх баригчид ялзарсан тогтолцоондоо идэгдсэн толгойнууд маань хєдлєх шинж алга.

Харин тэгээд одоо яах уу???????!!!!!!!! Нэг л арга vлдлээ. Vндэсний нэг том удирдагчийг бvх Монголоороо хvлээн зєвшєєрч тєрvvлж гаргаж ирье. Тамын тогооны vлгэрээ зогсооё. Идэж уусан, баяжсан таргалсан гэж гоочлохоо тvр ч атугай больё. Харин одоо Монголчууд бид итгэл vзvvлсэн шиг vзvvлж, сонгосон шиг сонгож, дэмжсэн шиг дэмжиж, дагасан шиг дагаж, хvндэлсэн шиг хvндэлж, шахаж шаардсан шиг шаардаж, хянасан шиг хянаж, хариуцлага тооцсон шиг тооцдог больё. Vндэсний их удирдагчаа тєрvvлж одоо байгаа талаар нэг тарсан, тараасан шагай шиг болсон эх орноо эмхлэн хураалгаж нэгэн гарт зангидуулж хєгжлийн тvлхvvрийг атгуулья. Єєрєєр хэлбэл ерєнхийлєгчийн засаглалд яаралтай шилжье!
Та бид бvгд саналаа нэгтэгцгээе.
Олон улсад нэр хvндтэй, ард тvмнийхээ итгэлийг хvлээсэн, улс тєрийн хvрээнд хvлээн зєвшєєрєгдсєн туршлагатай улс тєрч, зоригтой шинэ алхам хийж, эрс шинэчлэлийг эхлvvлж, эв эеийг нэгтгэж, бусармаг бvхэнтэй хатуу тэмцэж, шинэ зууны шинэ баян хєгжилтэй Монголыг бий болгож чадах тийм бодлог хэрэгжvvлж чадах итгэл сэтгэл зvтгэл суу билэг тєгс тийм л тэргvvн гарч ирсэн цагт Монголын ард тvмэн жарган суух бусуу.
Бvр болж єгвєл ерєнхийлєгчєє юм хийж, хийсэн ажлаа дуусгах боломжтой тийм уртхан хугацаатай сонговол ямар вэ?
Та бvхэн ерєнхийлєгчийн засгалалтай болох талаар саналаа хэлэгтvн улс эх орон даяараа хэлэлцvvлэг явуулья!
Энэ бол одоогийн энэ олон нам фракцад хуваагдаж нэг нэгнээ унагаж хууль ёсоо уландаа гишгэж ард тvмнийхээ эх орныхоо эрх ашгийг зєрчиж байгаа зєрчсєєр ч байж мэдэх тогтолцоог халж тєрийн хямрал тvмний ядуурал vргэлжилэх, нийгэм даяараа шигдээд байгаа хар намгаас гарах ирээдvйн хєгжлийн арга зам ч байж мэдэх юм.
Мэргэн уншигч Монгол тvмэн минь болгоогтун. Яарахгvй бол цаг урсасаар бид тvмний ядуурал тєрийн хямралын намагт улам гvн шигдсээр. Хулхи амлалт худлаа сонгуульдаа ээрэгдсээр... Бvгдээрээ хамгийн шилдэг зєв шударга арга замыг олж, тєр тєвшин тvмэн олон амгалан болж жарган суух болтугай!
Ерєнхийлєгчийн засаглалд яаралтай шилжицгээе! гэвэл мєн алав аа...

/ Болод.М /
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax