bolod.M

2007-04-17 - Их Монгол 800 монголчууд бидэнд зориулсан баяр биш гадны жуулчдад зориулсан шоу юм гэж vv?!

  Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой угтаж, угтаж ч гэждээ тулгаж, бас далимдуулж Монголчууд бид төрийн ордоноосоо эхлээд л нэлээдгvй зvйлд хvч хөрөнгө цацаж бvтээж янзлаад авахаар болсон. Гэхдээ энэ талаар ард тvмнээс ямар асуух биш дээдсvvд л болгоосон. Ард тvмнээрээ хөдөлж хандив тусламж цуглуулж эрвийх дэрвийхээрээ зvтгэцгээв...

Дэлхий даяар Чингисийн Монгол 800 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна ирж vзтvгэй биширтvгэй хэмээн урьж залж зарлан тунхаглав. Хvн болгоны амнаас шахуу гадны олон зочид төлөөлөгч, өндөр дээд албаныхан, аялагчид, жуулчид ирнэ гэж хөл алдан хөөрцөглөж эхлэв. Бөөн доллар урсаж орж ирнэ, тэгээд л Монгол улс баяжина гэх гэнэн бодол төрнө.  500.000 жуулчин ирж, нэг хvн нь дор хаяж манайд 1000 долларыг зарцуулна гэж бодьё. Пөөх! 600.000.000.000. Ха ха ха болж байна шvv гэж баярлаж суугаа биз бодвол...

 Дэлхийн талыг эзэлж явсан тvvхт агуу улсыг vзэх гэж их санаж ирж байгаа гадныханд есөн шөнө хоосон болгохгvйн тулд манайхан ядаж дотроо баланцаг ч гаднаа гяланцаг байхыг хэрэндээ хичээсэн боловч залхуу хойрго, мөнгө хөрөнгө завшиж гувчуулах, нvд хуурах, цагт нь тулгах, харицлагаас бултах гэх мэт олиггvй зангаасаа болоод дарав ч далдайж булавч бултайж санасан сэдсэн ярьсан хэлсэн болгон нь биеллээ олж амжихгvй нь нэгэнт тодорхой болов бололтой. Одоо нөгөө л нэг жил бvр нvд хужирлаж нvvр тахалдаг эрийн гурван наадмаа хийж хэдэн хvvхдvvдээ морин дэлэн дээр бурханд даатган уралдуулж, хөт хөдөөгийн бяр тэнхээтэй харчуудаа ноцолдуулж, сур харвуулаад л Их Монгол 800 өрнөх, өндөрлөх бололтойдог. 

Гадныхан ирнэ төр засаг ганхаатай, төрийн ордон засвартай, гудамж талбай хогтой, улс эх орон бослого хөдөлгөөнтэй гэхчилэн далан задгайгаа тоочих нь өрөвдөлтэй. Гэхдээ бид хэтэрхий гадныхан харийхан гэхээр л хөлөө хугалах шахдаг зан энэ тvvхэн жил ч бvр илvv харагдах шиг. Монголчууд бид гадны хэдэн товаришуудыг ирvvлж баярлуулах гэж л ингэж хөлдөө хөгөө чирж байгаа мэт ажиглагдана. Угтаа бол Монгол тvмэн бидний баяр баймаар. Гэтэл баярынхаа өдөр гадныханд ая тал засаж, өмнө хойно нь бөхөлзөж, урд нь дуулж бvжиглэж, барилдаж, уралдаж байгаа бvхнээ шавхан vйлчилж басчиг дотроо ичиж нvvр улалзан суух бололтой гэх мулгуу ч гэлээ vнэн бодол төрнө.

800-н жилийнх нь ойн өдөр дэлхийн өнцөг булан бvрийн ноёд морилон ирж нөгөө дэлхийг донсолгож явсан, тэнгэрлэг омог бардам Чингисийн vр удам гэх хvмvvс нь өмнө нь яаж хөл алдаж, хөгөө хөлдөө чирэхийг харж баясаж баярлах юм байх. Мөн ч таарч дээ гэсэн болдоггvй бодол ч бас vе vе төрнө.

 Нэг л их 800-н уртын дуучин дуулна, 800-н морин хуурч хуурдана, 800-н морьтон баатар давхина  ч гэх шиг хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгvй хэт их туйлширсан хөрөнгө мөнгө шатаасан монгол тvмэнд vр өгөөж баясгаж цэнгээчих юм байхгvй зөвхөн гадны жуулчдад л зориулсан өнгөц шоунууд л хаа сайгvй болох.

Бас болоогvй гадныханыг ирэхэд, ирэхэд ч гэж дээ ирчихээд байхад хотоо ядаж хогноос салгаж чадахгvй юмаа гэхэд чаддагаараа тэнэмэл хvvхэд, ядуу гуйлгачин, архичин өвгөнтийнхөнөөсөө цэвэрлэх ажил өрнvvлж хөөрхий ард тvмнийхээ ядарсан нэг хэсэгтээ дөнгvvр амьдралтай баян тарганууд нь ёстой нөгөө эр бяраа гаргаж, төр төмөр нvvрээ vзvvлж албадан ачиж хотоос гаргаж хорив гэж бахархалтайгаар ярих дуулдана. Хэн хvчтэй чадалтай нь амьдардаг байгаль амьдралын хуулиа гэж. Чингисийн vеийн Монгол байхдаа уг нь баяр ёслолоор өнчин ядуус өтгөс хөгшидөд төрийн сангаас хайр хишиг харамгvй тvгээдэг байсан гэдэг, одоо vед харин барьж аваад нядлачихгvй бол баяр болоо шив дээ...

Гэхдээ ардчилсан энэрэнгvй өнөө vеийн төр засаг маань бас буянтай царайлахаа мартсангvй ээ, *800* хvнд одон тэмдэг бөөндөж, 800 хоригдлыг суллав.  Маргаашнаас нь эхлээд л төрийн хайр ивээл хvртэж одон зvvсэн хvмvvс нь энд тэнд бvгдээрээ л найрлаж наргиж наадаж эхлэв,  харин шоронгоос суллагсадын зарим нь хvн хутгалж, гэмт хэрэг vйлдэж, гэр орондоо очин дарамталж эхэлсэн сурагтай.

Энэ мэт Их Монгол 800-н жилийн ойд сэтгэл дундуур зvйл их байна гэж гадаа гэртгvй хvмvvс ярьж байна. Ерөнхийлөөд хэлчихэд Их Монгол 800 ой маань Монголын ард тvмэндээ зориулагдсангvй бололтой тэр ч утгаараа таалалд нийцэх, таашаалд наалдах юмгvй бололтой өнгөрөх нь ээ. Бөөрөнхийлөөд хэлчихэд хошин шогийн өндөр мэдрэмжтэй гадныханд манай энэ байдгаараа хичээсэн Их Монгол 800 шоу хачин их таалагдаж хэзээ ч мартагдахгvй сонин зvйл болох нь дамжиггvй.

Эцэст нь хэлэхэд энэ Их Монгол 800 маань Монголчууд бидэнд зориулсан баяр биш гадны жуулчдад зориулсан шоу юм гэж vv?!

/Болод./

Тэнгэрт хадсан махны vнийг буулгая!

Монгол улс малынхаа тоо толгойгоор дээгvvр ордог. Арга ч vгvй биз дээ мал аж ахуйн орон юм чинь. Малжих гээд өөрсдөө малших шахсан улс гэж хvртэл шvvмжлvvлж байж мал аж ахуйгаа хадгалан хамгаалж тvшиглэн ирсэн нь vнэн. Мал vрэгдлээ хорогдлоо гэж хvнээсээ илvv сvйд болдог. Хvмvvс нь мэндлэхдээ хvртэл мал тарган тавтай юу гэнэ. Дарга сайд нар нь хvртэл хөдөөдөө очмогцоо л мал яав ийв хорогдов уу өсөв vv, төл бойжилт ямар байна гэж хvн ардаасаа л илvvтэй санаа тавьдаг нь гайхалтай газар манайхаас өөр байдаг ч юмуу.

2 сая гаруйхан хvнтэй 30 сая хол давсан малтай манай улсыг ядуу буурай ядарсан зvдэрсэн гэж дуулаад *32 сая мал юм байна ш дээ*  гэж ямар сайндаа гадныхан шоглож байхав дээ. Энэ бол хатуу ч гэлээ бодох л vг...

Мал хувьд очиж эзэд нь эд хөрөнгөө өсгөх гэж байгалийн гамшиг зуд турхантай vзэж тарсаар. Элдэв байгалийн гамшиг зуданд өвдөг сөхөрч малаа барж тартагтаа тулсан зарим нь хот бараадан ядуучуудын тоог өсгөж байна ч гэдэг. Малаа өсгөж чадсан нь харин мянга мянгаар нь малаа тоолуулж, улмаар цалин хөлстэй хувийн малчин ардуудтай хvртэл болж өөрөө бол жиб сэлгэж хөлөглөсөн шинэ vеийн босс болж найр наадам хэсэж налайж суудаг болцгоов. Бvр хот хvрээ газарт тохилог байшинд амьдарч vе vе малчидаа эргэж малаа тоолсон шигээ суудаг малчин боссууд ч олширсон. Ингээд бас болоогvй яаж зvгээр суухав зах зээлийн нийгмийг  дагаж  ихэнх нь мах малын наймаа хийж, хурдан удмын хvлэг морьд цааш нааш нь хөдөлгөж арилжиж хөрөнгөө аривжуулна. Тэдний хувьд мал махны ханшийг өсгөх сонирхол их vvнийг ч тодорхой хэмжээнд зохицуулдаг болсон гэх юм билээ. Энэ бол vнэний ортой...

Төр засаг маань ч тодорхой хэмжээнд малчиддаа санаа тавьж хайр ивээлээ хайрласан хэвээрээ л гэх. Мянгат аварга малчидаа харж vзэж одон тэмдэгээ ч харамгvй өгч байгаа нь ч харин харагддаг дуулддаг.  Дээр нь гадаад орон руу мах махан бvтээгдэхvvн экспортлоно гэж том том ярьсаар, суусаар гэтэл эх нутагтаа махны vнэ өссөөр ард тvмэн туйлдсаар...

Харин ард тvмний амьдрал өдрөөс өдөрт доройтож буй гэх өнөөдөр махны vнэ тэнгэрт хадсаар л. Ард иргэд толгой цувдаагаар л голоо зогоож цагаан хоолтон болох шахаж байна гэх. Урьд хожид vзэгдээгvйгээр махны vнэ өсөж нэг кг нь 2500-3000 төгрөг хvрэх хэвийн vзэгдэл болов. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар л гэхэд  наадам дөхөөд ч тэрvv нэг хонь 80.000-100.000 төгрөгийн vнэтэй байна, энэ нь цагаан сарын ууцны ханштай ижил болж байна гэнэ. Энэ нь vнэндээ манай зарим жирийн ажилчин хvмvvсийн сарын  цалингаас ч давсан эд санж. *Цаг цагт нэг хоосорно цагаан сараар нэг хоосорно, Yе vе нэг хоосорно наадам болоход нэг хоосорно* гэж шогломоор болж байна даа.  Хаана байнаа нөгөө сайхан мал аж ахуйн орон гэж халагламаар...

Махны vнэ ийнхvv өсөх болсоны шалтгаан юу вэ? гэж хvн болгон шахуу бухимдан ярьж, учрыг vл олон гайхаж хэзээ vнэ нь буух бол гэж горьдож цөхөж байна. Нэг хэсэг нь нөгөө л *муу нэртэй луу данстай* төр засаг тvvний буруу vйл ажиллагаанаас болж байна гэх. Мэдээж та бvхнийг сайн сайхан амьдруулна нийгмийн баталгааг сайжруулна гэж амлан байж эрх мэдэл эдлэн суугаа тvшээддээ сонгогч тvмэн нь ходоод хоржигнохын эрхэнд бухимдах нь ч аргагvй мэт. Тэд харин мэргэн оюундаа юу гэж болгоож суудгийг чөтгөр бvv мэд. Мэдээллийн хэрэгслээр *цалин нэмсэн, хvvхдэд мөнгө өгсөн бид амалсандаа хvрдэг* гэж ичих ч vгvй өөрсдийгөө рекламдаж, хvvхдийг чихрээр хуурахын vлгэр vзvvлэн тархи угаах vйл ажиллагаа явуулсан шиг суусаар. Гэтэл бодит байдал дээрээ цалин нийгмийн хамгаалал жаахан өсөхөөр дагаад л бvр даваад л хvнсний бvтээгдэхvvн, бензин тосны vнэ өссөөр...

Эргээд махны vнэний өсөлтийн тухай яриандаа ороход ихэнх албан тушаалтан, хvмvvс vvнд ченжvvд гэх махны наймаачид л зохиомлоор vнэ хөөрөгдөж байгаагаас ийм байдалд хvрч байна  гэж бvх бурууг тохох санаатай. Өнөөх хэд нь болохоор бид бол хvйтэнд хөрж халуунд халж байж дундаас нь тав арван цаас олж арай чvv л  ар гэрээ тэжээж байгаа хvмvvс, бидэнд ч гэсэн махны vнэ өсөж байгаа нь хvнд байна гэж ярих. Харин махны ченжvvдийн хэлж байгаагаар энэхvv vнийн өсөлтөнд малчид өөрсдөө зохиомол хөөрөгдөж vнийн өсөлт vvсгэж байна гэж буруутгах. Гээндээ ч би гоондоо ч бий гэдэг л энэ байх даа....

Учрыг олох санаатай жаахан цааш нь лавлан сонихож судлан явж vзвэл ченжvvдийн хэлснээр малчид хот орчимд хөлөөр нь тууж ирсэн малаа ханш өсөхийг хvлээн нядлахгvй хvлээх. Махны хомсдол vvсэж эрэлт ихсмэгц мөн наадам дөхөж, баяр тулмагц махны ченжvvдэд тэдээр авбал ав больвол боль гэж гэдийдэг болсон гэнэ. Ингээд л тэд vнэтэй авсан мал махаа vнэтэй зардаг гэх. Иймээс л зах дээр махны vнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна...

Yvнд бас эрэлт улам ихсээд байхад хөдөөнөөс оруулж ирж байгаа махны хэмжээ багассаар байгаа нь ч нөлөөлж байна гэнэ. Учир нь хөдөө орон нутагт мал махын ханш хотынхоос нэг их ялгарахаа больсонд байгаа аж. Малчид маань мэдээлэл технологи хөгжсөн өнөө vед салхин сэнс , мотороор тог гаргаж зурагтаа vзэж, сонин хэвлэл уншиж, радиогоо сонсож Улаанбаатарын vнэ ханшийн мэдээг цаг алдалгvй авдаг болсон. Ингээд л явуулын болон орон нутгийн ченжvvд мал мах авах гээд очиход нь хотод мах кг нь 2000-3000 гэж байхад чамд хямдахан өгнө гэж ярихгvй ээ гэж чангална. Унаа тэрэг замын зардал гээд л тайлбарлаад ч хvлээж авахгvй зовооно. Ингээд л хэлсэн vнэнд нь шахуу мал махыг авах, дээр нь замын зардалаа нэмэх, ашиг гаргах гэсээр байтал нөгөө мах маань Улаанбаатарын лангуун дээр vнэ тэнгэр хадан бууж Улаанбаатарын хэрэглэгчдийн хэтэвчийг шавхана. Vvнээс халшраад ч хөдөөнөөс хотруу мал мах зөөдөг ченжvvдийн цуваа тасрах болжээ. Харин малчин боссууд хоорондоо тохиролцон өөрсдөө мах хомсдох vнэ өсөхийг анан хvлээж байгаад нэг ухасхийгээд л цөм хийдэг гэнэ. Ингээд л дээрх хомсдол vvсэж эрэлт ихсэж дээр нь vнэ өссөөр...

Монгол улсын хvн амын талаас илvv хувь нь шахуу амьдран суудаг Улаанбаатарчуудын хувьд энэхvv махны vнийн өсөлтөнд хамгийн их нэрвэгдэн зvдэрсээр байна. Yvнд махны ченжvvд, малчид санаа тавьж vнийг бууруулж эрэлт хэрэгцээг хангаж гийгvvлэх ч өдий бололтой бvр vлгэр ч болох биз.

Харин төр засаг бодлогоор зохицуулах шаардлагатай болжээ. Мөн гар дамжин буюу vvргийн худалдаа, ченжийн наймааг зогсоох цаг нь хэдийн болжээ гэж санагдана. Ямарч эрvvл ахуйн баталгаагvй юуны мах нь мэдэгдэхгvй дээр нь хулгайн мал мах зонхилсон энэ сvлжээг таслан зогсооё. Харин vvнд vндэсний хэмжээний мах бэлтгэн худалдаалдаг брэндvvдийг дэмжин олноор бий болгож чанарын шаардлага хангасан шинжилгээ гарал vvслийн бичигтэй махыг хэрэглэгчдэд боломжийн vнээр тасралтгvй хангаж зохиомол хомсдол эрэлт vvсгэхгvй байх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байна.

Энд төр засаг холбогдох яам байгууллага анхаарал хандуулан нэгийг бодож хоёрыг тунгаан суугаа гэдэгт найдна.

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax