bolod.M

2007-04-17 - Дэлхийн 3-р дайн буюу цөмийн зэвсгийн аюул нvvрлээд байна!!!

Мянган нарны гэрэл мэт их туяа тэнгэрийг гийгvvлж, Дээд тэнгэрийн хvчит ташуур газар дэлхийг ороолгох мэт болоход Би vхэл биеээрээ байна, гариг ертөнцvvдийг сөнөөгч хэмээн хашгирах мэт... " /Махабхарата номын хэсгээс/

-Өнөө өглөө хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тухай мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулж аюулын харанга дэлдлээ.
-Манай хоёр хөрш улс болох Орос Хятад цөмийн зэвсэгтэй
-Хойд солонгос, Ираны цөмийн хөтөлбөр туршилт дэлхийг айлгаж байна
-Манай гуравдагч хөрш шинэ холбоотон Америк цөмийн зэвсэгтэй дээр нь олон улсын хэмжээнд өдөр ирэх б
vр шинэ эсэргvvцэлтэй тулгарч хv
нд байдалалд орж байна
-Лалын ертөнцийн сөргөлдөгчид тэр дундаа хэт даврагчид алан хядагчид дэлхийн хар зах дээрээс цөмийн зэвсэгтэй болох магадлал өндөр байгааг анхааруулж байна

МОНГОЛ ЦӨМИЙН ЗЭВСЭГГ
YЙ ЭНХИЙН ОРОН. ГЭВЧ... АЙДАС, АЮУЛ!!!

Монгол улсын хувьд цөмийн зэвсэггvй орон гэдгээ дэлхий даяар бахархалтайгаар зарлан тунхаглаж vл дэлгэрvvлэх гэрээнд нэгдсэн. Бид vvндээ бахархан баярлаж бидэнд цөмийн аюул байхгvй, энэ бол бидэнд хамаагvй хэрэг мэт сэтгэл амар нvдэн балай чихэн дvлий сууж болохгvй бодит аюул нvvрлээд байна. Учир нь бид харин ч энэ аюул нvvрлэвэл хамгийн тvрvvн өртөх, *туршилтын туулай* болох магадлал өндөртэй орон байж мэдэх юм. Vгvй юмаа гэхэд энэ аюулд бид өртөхгvй гэсэн баталгаа 1% ч байхгvй байна. Нэр нь ч хvртэл цөмийн зэвсэг, цөмийн дайн шvv дээ. Цөмийн дайн дэгдвэл дэлхий нийт цөмөөрөө л өртөнө гэсэн vг...Тэр тусмаа дорой буурай Монгол улс илvv их нэрвэгдэж өртөж болзошгvй гэвэл та гайхаж байна уу? Гайхах хэрэггvй дээ гайхшрал тань бодит айдас болж ч болох юм!...

Бид цөмийн аюулд дэндvv ойр дэндvv хамаатай гэдгийн нэгэн шалтгаан бол манай хоёр хөрш Орос Хятад улс цөмийн зэвсэгтэй орон. Өөрөөр хэлбэл Монгол улс маань дарьтай хоёр торхон дунд *жийрэг* болоод сууж байна. Мөн дээр нь манай гуравдагч шинэ хөрш, цэргийн холбоотон болох АНУ мөн л цөмийн зэвсэгтэй улс. Дээр нь манай гурван найз өөр хоорондоо тийм ч найрсаг биш бие биендээ шvvмжлэлтэй vзэл бодол, байр суурины хувьд зөрvvтэй байх нь элбэг. Арга ч vгvй биз дээ дэлхийн гурван хvчирхэг гvрэн хэн нь хэн бэ гэдгээ vзэж, өрсөлдөж, шилдэг болох гэж мэрийж байдаг хойно. Манай гурван найзын эсрэг vзэлтэнvvд, дайснууд ч зөндөө. Тэр тусмаа сvvлийн vед Монголчууд бидний сvрхий дотносож цэргээ хvртэл илгээж тал засах болсон Америк андын хувьд сvvлийн vед дэлхий дээр эсэргvvцэгч дайсныхаа тоогоор толгой цохих болсон гэх. Лалын ерөтнц тэр дундаа алан хядагч, хэт даврагсад АНУ-ын холбоотон, цэрэг илгээсэн улсуудыг заналхийлэх нь ихсэв. Иран дэлхийн улс орнуудын хоригийг vл тоон цөмийн хөтөлбөрөө vргэлжvvлсээр л... Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдэж хичнээн хориг тавьсан ч vл тоон хийж л орхив бололтой. Манай найзууд айлгаж нэг аргадаж нэг vзээд тодорхой зөвшилцөлд хvрч чадахгvй арга чаргаа баран мухардаад сууж байх хооронд пан хийлгэж орхижээ. Одоо харин дэлхий нийтээрээ сандран яахаа олохгvй бужигнаж байгаа тухай гадаад сайтууд дээр мэдээлэл тавигдсан байна. Дэлхий дээр vнэхээр дэлхийн 3-р дайн цөмийн дайн болох вий гэж хvн төрөлхтөн айдаст автаад байна. Ийм ч учраас цөмийн аюул бидэнтэй айл саахалт хамаатан садан болсон гэхэд нэг их хилсдvvлэг болохгvй болов уу.

Монгол Улс:

Монгол улсын зэвсэгт хvчин 10000 орчим цэрэгтэй гэнэ. Мөн батлан хамгаалах яамны төсөв 25 сая ам доллар. За тэгээд зэвсэг техникийн хувьд оросын хуучин жаал жуул юмтай. Танк хуягт их буу гэх мэт нь хаягдал төмөр нэрээр Хятад руу ачигдаад дуусаагvй байх гэж найдна. Мэдээж цөмийн зэвсэг байхгvй.

Урд хөрш Хятад улс:

Хятадын Чөлөөлөх Арми 1,5 сая цэрэгтэй, батлан хамгаалахын 2006 оны төсөв 35 млрд ам доллар. Хятадын нисэх хvчин 5000 орчим байлдааны нисэх онгоцтой,600 байлдааны цөмийн цэнэгт хошуутай 50 орчим тив алгасах баластик пуужинтай эдгээр нь АНУ- ын баруун эрэг хvрэх тусгалтай, 1000 орчим тактикийн ба ойрын тусгалтай пуужин нь Тайван, Өмнөд Солонгос, Монгол, Японыг тусгал дороо байлгаж байдаг. Хятадын тэнгисийн хvчин 120 орчим усан онгоцтой, 57 шумбагч онгоцтойн дотор Ся ангиллын цөмийн цэнэгтэй пуужин тээгч шумбагч багтаж байдаг. Эдгээрийг Тайваныг хэрэгтэй vе гарвал хамгаалах АНУ-ын авианосецыг устгахад хэрэглэх боломжтой. Хятад улс дэлхийн цөмийн клубын гишvvн, НYБ-ын Аюулгvйн зөвлөлийн байнгын гишvvн орон. БНХАУ 12 улстай хиллэлдэг бараг бvгдтэй нь газар нутгийн маргаантай.

Хойд хөрш Орос улс:

4399 тооны цөмийн цэнэгт хошуутай, тэдгээрийг тээгч пуужинг хөөргөх 663 цооногтой, 639 цөмийн хошуу тээх12 ш стратегийн зориулалттай цөмийн хөдөлгvvрт шумбагч онгоцтой, 624 цөмийн хошууг 11000 км зайд тээх 78 ш алсын зайны бөмбөгдөгч онгоцтой улсын хувьд яахын аргагvй дэлхийн хэмжээний их гvрэн юм. 2006 оны цэргийн зардлыг 25 миллиард ам доллар байхаар төлөвлөсөн боловч 5 сард 1/3 нэмэгдvvлсэн, цэргийн зардлын хэмжээгээр хамгийн өндөр 5 улсын нэг.

ЦӨМИЙН АЮУЛ!!!

Яг одоо дэлхий даяар дэлхийн 3-р дайн, цөмийн дайн эхэлэх вий гэдэг аюул заналхийллээс айж байна. Дээр нь энэхvv аюул заналхийллийг хэрхэн зайлуулах ямар арга хэмжээ авахаа олоогvй шийдэж чадаагvй хэвээрээ л байна. Энд олон улсын байгууллагууд дэлхийн голлох хvчирхэг том гvрнvvд янз бvрийн арга хэмжээ авч дор бvрээ л толгойгоо гашилгасаар...

Нострадамусын зөн:

Америк мөхөж, цөмийн дайн дэгдэх vv?!!

Алдарт Нострадамусын бичсэн шvлэг найргаас ирээдvйд юу болохыг мэдэхийг хvсдэг маш олон хvн байдаг тийм ч учраас их зөнчийн мөрvvдийг тайлахаар маш олон эрдэмтэн мэргэд судлаачид ажилладаг. Тvvний зөгнөсөн олон зvйл тэр дундаа дэлхийг досолгосон vйл явдлууд биелэлээ олсон гэдэг. Ганц хоёр жилээр буюу он сар зөрөх, vг vсгийн алдаа мадаг байдаг гэдгийг ч тэд хvлээн зөвшөөрдөг. Гэхдээ л тvvнд итгэгсэд маш олон байдаг. Тvvний зөгөнөснөөр шинэ vндэстэн буюу Америкийг ор мөргvй устаж алга болно. Мөн vvнээс vvдэж дэлхийн 3-р дайн буюу цөмийн дайн vvсэж хямрал өлсөглөн дэлхий даяар нvvрлэнэ гэсэн тайлал таамаг байдаг бөгөөд энэ нь олон америкчуудыг болон бусад хvмvvсийг ч айлгасан. Гэхдээ 21-р зуунд хvн төрөлхтөн болзошгvй аюулаас зайлж аливаа хvндрэлийг шийдэж чаддаг болсон гэж л тайвширч байна. Гэтэл бас янз бvрийн ижил утга агуулагатай тайлалууд ар араасаа цуварсаар хvн төрөлхтөнд анхааруулсаар байна...

Мөн жилийн өмнө Оросын шинжээч Дмитрий, Надежда Зима нар Нострадамусын шvлэглэсэн мөрvvдийг тайлж уншсан гэдгээ мэдэгджээ. Тэдний тайлснаар удахгvй дэлхийн геополитикийн байдал vндсээрээ өөрчлөгдөнө. Эл явдал АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд халдсанаар эхлэх гэнэ. Эхнийх нь их гvрний удирдагчдын нэгний амь насанд халдсанаар дэлхийн улстөр, эдийн заегийн байдал vндсээрээ өөрчлөгдөх, хоёр дахь нь өрнөдөд хvний махаар хооллодог Ганнибалтай дvйцэхvйц аймшигтай дайсан бий болох гэнэ. Судрын 1:57-д "Цустай ам цусанд хөвнө" гэснийг ойлгоход бэрх боловч франц эх дээр "ам" гэсэн vг Воисһө / Буш/ гэж бичигддэг аж. Яаж ч бодсон дан ганц хvний аль нэг эрхтэн цусанд хөвнө гэж ой тоонд буухгvй. Vvнийг "Цусанд будагдсан Буш цусанд хөвнө " гэж хөрвvvлжээ. Судрыг тайлсны дагуу өнгөрөгч оны намар Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушийн амь насанд халдах гэнэ, Vр дагавар нь хvн төрөлхтний тvvх эре өөрчлөгдөж дэлхийн геополитикийн байдал танигдахын аргагvй болно. Хэрвээ энэ аймшигт зөн биеллээ олбол буруутнаар лалын аль нэг алан хядагч бvлэг тодорно. Vйл явдал нvд ирмэхийн зуур эрчимтэй vргэлжилж цаашид Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхгийг дайран довтолсноос дутахгvй хэд хэдэн аймшигт алан хядлага болох аж. Эл явдлаас болж америк, европчуудын. айдас хvйдэс, хямрал дээд цэгтээ тулж эдийн засаг урд өмнө байгаагvй уналтад орж бvх нийтийг хамарсан өлегөлөнгийн аюул заналхийлнэ. Америк алан хядагчдаас дутахгvй хариу цохилт өгч лалын ертөнц хэл толгойгоо алдана. Энэ vед буюу 2005-2006 онд Америк, лалын талууд аль аль нь цөмийн зэвеэг хэрэглэж хоёр гvрэн урд хожид vзэгдээгvй ядуурал, өлегөлөн, өвчин эмгэг, тахалд нэрвэгдэнэ /2:6/ гэж их зөнчийн судрыг Оросын шинжээчид тайлжээ. Дээр дурдсан vйл явдлууд европчууд лалын шашинтны дунд гvнзгий ангал гаргана гэсэн нь Нострадамусын номлолын гол vзэл санаа аж. Гэхдээ энэхvv тайлалаар бол өнгөрөгч онд болох байсан аж. Гэхдээ л энд санаа амрах аргагvй. Учир нь цаг хугацааг буруу тайлах эсвэл нэг хоёр жилээр андуурч хэлсэн байхыг vгvйсгэх аргагvй. Гэхдээ энэ бол батлагдсан vнэн бодит зvйл биш гэдгийг эрхэм уншигч та анхаарах биз ээ.

Дэлхий дээр хувь хvн ч цөмийн зэвсэгтэй болох боломж бvрдэж байна гэнэ vv!!!

Саяхан тагнуулын ажиллагаагаараа дэлхийд нэг ноймерт ордог Британийн тусгайгийнхан хvн төрөлхтнийг гайхшралд оруулахаар илтгэл гаргажээ.Тус албаны мэргэжилтнvvдийн гаргасан судалгаагаар /МI5/ дэлхийн найман орны засгийн газрын байгууллага, их сургууль болон 360 хувийн байгууллага цөмийн хөтөлбөрт ашигладаг технологи, материалтай болохыг тус илтгэлд дурджээ. Илтгэлд хувийн цөмийн зэвсэг vйлдвэрлэх боломжтой объектын 17 хуудас жагсаалтад Пакистаны 95 компани, Ираны 114, Энэтхэгийн 73, Израилийн 11, Арабын нэгдсэн Эмират Улсын 24 болон Сири, Египетийн хэд хэдэн байгууллага орсон байна. Жагсаалтаас vзвэл цөмийн зэвсэг төсөөлж байснаас ч илvv эрэлттэй, зах зээлтэй болох нь тодорхой байгааг онцолжээ. Vнэхээр хvн төрөлхтний сэтгэл зовоох асуудал цөмийн зэвсэг болоод байгааг Британийн тагнуулчид ноцтой сэрэмжлvvлж байна. 25 жилийн дараа хэн нэгэн хувийн цөмийн зэвсэгтэй болсноо зарлахад гайхах зvйл vгvй болоод байгаа гэнэ. Vvнээс гадна цөмийн зэвсгийн орчин тойронд эсвэл агуулахад гал гарвал юу болохыг төсөөлөх аргагvй. Хамгийн наад зах нь тээвэрлэлтийн явцад хулгайд алдахгvй гэх баталгааг ямар ч улс орон өгч чадаагvй л байна. Тэр тусмаа өнөөдрийнх шиг алан хядагчдын аалзны сvлжээ дэлхийг хэрсэн vед эсвэл мөнгөний төлөө нvдээ ухаад өгөхөөс ч буцахаа больсон цагт бvхэл бvтэн улс орныг байг гэхэд багахан хэмжээний хот тосгоныг газрын хөрснөөс арчих хэмжээний атомын зэвсэг олж авахад хэцvv биш. Өнгөрсөн жил гэхэд Британийн нэг сэтгvvлч цөмийн зэвсэг зарна гэсэн зарын дагуу хөөцөлдөж худалдан авахын даваан дээр бэлэн мөнгөний асуудлаас болж сурвалжлага нь зогссон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд шуугиж байсныг олон орны тагнуулын алба анхааралдаа авсан нь лавтай. Хамгийн гол нь цөмийн зэвсэгтэй гvрэн болох АНУ, Их Британи, ОХУ, Франц, Хятадаас хувийн цөмийн зэвсэгтэн vvсэх магадлал тун бага харин ч техник, технологийн хөгжил нь хоцрогдсон улс орныг ашиглан хэнд ч анзаарагдамгvй цөмийн зэвсгийн vйлдвэрлэл явуулж болзошгvй аж . Хагас зуун жилийн өмнө цөмийн технологийг дэлхийд хөгжлөөрөө тэргvvлдэг улс орон эзэмшдэг байсан. Vvнийг Герман, Япон, Итали, Швед, Өмнөд Солонгос зэрэг оронд өнөөг хvртэл цөмийн зэвсэггvй байгаагаагаар тайлбарлаж болно. Гэхдээ хэрвээ эдгээр улс их гvрний тусламжтайгаар маш хурдан хугацаанд цөмийн зэвсэгтэй болох өндөр магадлалтай. Мөн Испани, Канад, Бразиль, Мексик, Туркээс гадна хуучин ЗХУ-ын бvрэлдэхvvнд багтаж байсан Казахстан, Украин зэрэг орон ч бусдаас дутахгvй байхыг хvсвэл хvчирхэг зэвсэгтэй болох чадамжтайг илтгэлд дурдсан байна. Тэгвэл хөгжил багатай улс орон дээр дурдсан орнуудаас ч илvv аюул заналхийлэл дэлхий ертөнцөд учруулж болох гэнэ. Зарим нэг томоохон корпорацийн эдийн засгийн чадавхи дунд зэргийн орны дотоодын нийт бvтээгдэхvvнээс давж гарах vзvvлэлт хэдийн хэвийн vзэгдэл болсон өнөө цагт компаниар дамжуулан хууль бус ажиллагааг хянах боломж тун бага юм. Хувийн бизнесийн технологийн чадамж дэлхийн II дайны дараагийн их гvрнvvдийн боломжийг хэд дахин давж гарсан vзvvлэлттэй байна . Ганцхан жилийн өмнө анхны хувийн сансрын жолоодлоготой хөлөг бий болсныг бид мэднэ. Энэ нь ураныг баяжуулах эсвэл цөмийн зэвсгийн цэнэгийг бэлдэхээс илvv нарийн, хэцvv технологи билээ. Энэ бvхнээс vзэхэд өнөөгийн тагнуулын байгууллагуудын өмнө тавигдаж байгаа хамгийн хурц асуудал хувийн цөмийн зэвсэг тvvнд тавих хяналт болж байна.

Хойд Солонгосын цөмийн туршилт тойрсон шинэ хуучин мэдээ мэдээллээс ...!!!

Өнөөдөр өглөө хойд Солонгос цөмийн туршилт гэж хэлж болох тив алгасагч пуужингаа хөөргөсөн нь дэлхийг цочирдуулж хvн төрөлхтөнд аюулын харанга дэлдлээ.

Хойд Солонгосын тал АНУ-ын зvгээс бодит аюул заналхийлсэн тохиолдолд өөрийн цөмийн зэвсгийн бvх хvчээр цохилт өгөхөд бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Намын сонинд нь «Шаардлагатай vед өрссөн аймшигт цохилт өгч өөрийн цөмийн зэвсгийн бvх л хvчийг ашиглан цөмийн дайн эхлvvлэхэд БНАСАУ-ын арми, ард тvмэн хоёр бvрэн бэлэн байна» гэжээ. Тив алгасагч «Тэпходон-2» цөмийн пуужинг хөөргөхөөр бэлдсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосын тал олон улсын хvчтэй шахалтанд ороод байгаа билээ. Энэ пуужин нь АНУ-ын хойд эрэг, Аляска хvрэх чадвартай гэж vзэж байгаа болохоор байдал улам хурцадмал болоод байгаа юм. Пуужинг хөөргөсөн тохиолдолд Вашингтон болон Токиогийн зvгээс эдийн засгийн эрс шийдэмгий хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулаад байгаа билээ.

Хойд Солонгосын эрх баригчид холын тусгалтай пуужин туршихаар эрчимтэй бэлтгэж байна хэмээн азийн хэвлэлvvд мэдээлэв. Тус улсын зvvн хойд хэсэгт тvлш, шатахуун, пуужин тээвэрлэгч зэргийг аваачаад байгаа аж. Пхеньян “Taepodong-2” хэмээх зургаан км-ийн тусгалтай пуужин турших гэж байна хэмээн мэргэжилтнvvд vзжээ. Туршилт ойрын vед болох тухай Өмнөд Солонгос, Америк, Японы төлөөлөгч мэдэгдэв. АНУ-ын зvгээс пуужингийн туршилт нь өдөөн хатгасан алхам болно шvv гэдгийг Пхеньянд сануулжээ. Vйл явдлын өрнөлийг харж байгаа Вашингтон пуужингийн туршилт нь БНАСАУ 1999 онд пуужингийн туршилтаас татгалзсан амлалтыг зөрчинө хэмээн мэдэгдэв. Хэрвээ ийм юм болбол Хойд Солонгос олон улсын тавцан дээр улам ганцаардана гэж Төрийн департаментын төлөөлөгч Ш.Маккормак хэллээ. Пхеньян 1998 онд “Taepodong-2” хэмээх хоёр км-ийн тусгалтай пуужин туршсан юм. Эл пуужин Японы газар нутаг дээгvvр өнгөрч Номхон далайд унасан. Одоо мөн ийм туршилт хийх гэж буй бололтой. Туршилт нь бvс нутгийн аюулгvй байдалд хор учруулж, зургаан талт хэлэлцээг зогсонги байдалд оруулна гэж Сөvл сануулжээ

Хойд Солонгосын эрх баригчид АНУ-ын улсын нутагт хvрэх чадвартай тив алгасагч пуужингаа турших гэж байгаа талаар америкийн армийнхан мэдэгдлээ.Америкчууд Хойд Солонгосын нутаг дээрх пуужин хөөргөх төхөөрөмжийн зургийг хиймэл дагуулаар авсны дараа ийнхvv мэдэгдэл хийжээ. Гэвч магадгvй Хойд Солонгосчууд зvгээр л сансрын хиймэл дагуул хөөргөх гэж байж ч болох талтай гэнэ. Учир нь хөөргөх төхөөрөмжинд пуужинг хараахан суурьлуулаагvй байгаа болохоор баттай хэлэх боломжгvй байгаа аж. 1998 онд Хойд Солонгосчууд дундын зайны тусгалын пуужингаа туршихдаа Японы арал дээгvvр давуулан харваснаар Япончуудыг ихэд айлган улмаар олон улсын тvвшний хямрал vvсгэж байсан удаатай.

Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон мэдээ мэдээллээс...!!!

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын АНУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн захидлын сэдэв тодорхой болж эхлэв. Ираны Ерөнхийлөгч дэлхийн амин чухал асуудлуудыг хэрхэн vзэж байгаагаа бичээд тvvнийг шийдэх аргыг Ж.Бушид заажээ. Ассошиэйтед пресс (АР) агентлаг Ираны Ерөнхийлөгчийн 18 хуудастай захидлын зарим хэсгээс иш татжээ. Ойрхи Дорнодын орнуудын технологийн амжилтыг Израилийн “сионист дэглэмд аюул занал” гэж барууны орнууд vзсээр ирсэн гэж захидалд батлан бичсэн байна. Вашингтоны 2001 оны есдvгээр сарын 11-нээс хойш явуулж байгаа бодлогыгАхмадинежад шvvмжлээд Ирак дахь хэрэг явдлын талаар хэвлэл мэдээллээр худал мэдээг тарааж байна хэмээн Ахмадинежад шvvмжлэв. Тэрээр Иракийн дайнд зарцуулж байгаа мөнгөө дэлхийн ядууралтай тэмцэхэд зориулах нь зvйтэй биш vv гэж асуусан байна. “Таны засаг захиргааны эдийн засгийн болон улс төрийн байр суурь улам хvчирхэг байх байсан биш vv? Дэлхий даяар улам өсч буй АНУ-ын Засгийн газрыг vзэн ядах vзэл гарах байсан гэж vv хэмээн би харамсан асууж байна” хэмээн Ираны лидер мэдэгджээ. Мөн тэрээр барууны ертөнцийн vнэт зvйлс vр дvнд хvрсэнгvй гэв. “Барууны либерализм ба ардчилал хvмvvнлэг vзэл бодлыг хэрэгжvvлж чадсангvй” гэж Ахмадинежад vзжээ. Өнөөдөр энэ хоёр баримтлал сvйрлээ. Vvнийг ойлгож байгаа хvмvvс либерал ардчилсан системын суурь хэрхэн доргин нурж буйг сонсч байна гэж Ираны лидер бичжээ. Барууны дипломатууд Ахмадинежадын захидлыг Нью-Йоркийн уулзалтын vйл явцад нөлөөлөх гэсэн заль хэмээн vзэж байгаа аж. Өнгөрсөн ням гаригт Ираны парламент мэдэгдэхдээ хэрэв Иранд шахалт vзvvлтэл Тегеран цөмийн зэвсгийг тараахгvй байх гэрээнээс гарна гэсэн юм.

Аюулгvйн зөвлөл: Зөвшилцөл байхгvй Энэ vед НVБ-ын Аюулгvйн зөвлөлийн байнгын гишvvн орнуудын болон, Германы Гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хvрч чадсангvй. АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Германы Гадаад хэргийн сайд нар Нью-Йоркт уулзан гурван цагийн турш энэ асуудлыг хэлэлцсэн юм. НVБ-ын Аюулгvйн зөвлөлийн уран баяжуулахаа нэн даруй зогсоох зөвлөмжийг Иран хvлээн аваагvй. Тегеран цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байна гэсэн хардлагатай барууны орнууд Аюулгvйн зөвлөлийн тогтоолын шинэ төслийг гаргалаа. Энэ төслөөр Ираны эсрэг хориг тавих боломжийг дэвшvvлжээ. Гэвч Иранд хатуу шахалт vзvvлэхийн эсрэг Орос, Хятад хоёр тууштай зогсч байна. Нью-Йоркийн уулзалтын өмнө НVБ-ын дэх Хятадын төлөөлөгч мэдэгдэхдээ тогтоолын шинэ төсөл дайн vvсгэхээр болсон гэв. Тэрээр төслийг санаачлагч Франц, Их Британид хандан төслөөс хориг тавих тухай vг өгvvлбэрийг хасахыг уриалсан юм. Гэхдээ Иран улс НVБ болон МАГАТЭ-тай хамтран ажиллахаас татгалзаж байгаа учир тогтоол зайлшгvй хэрэгтэй гэж тэрээр хvлээн зөвшөөрсөн байна.

/Болод. М/

Сэтгэгдэл бичих!

2010-01-04 -

Бичсэн: HHHHH
чөтгөр nerd хэлээ гаргах ууртай ууртай баяртай байна тэврэлт ирмэх ирмэх sleepy sleepy
Хоблоос Засах

2010-01-04 -

Бичсэн: HHHHH
гоё шүү
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax