bolod.M

2007-04-17 - Ажлын 6 өдөртэй болцгооё!!!

            Манай Монголчууд гаднаас юм хуулахдаа их сайн улс гэдэг. Гадаадад ямар л хууль тогтоол, журам байна тэр чигээр нь шахуу авчраад л батлаад л гаргачихдаг гэж шvvмжлvvлдэг. Угтаа бол гадны орон манайх хоёр хvн амын соёл боловсрол тоо гэхчилэн олон зvйлээр ялгаатай болохоор тэр болгон бvгд яв цав таараад байдаггvй нь аргагvй. Гэхдээ энд гадны шилдэг сайн шалгарсан нэгэнт батлагдсан практикийг авч ашиглах нь буруу гэж хэлэх гээгvй юм. Учир нь гэвэл ямар ч байсан Монгол ахуй амьдрал соёл гэх мэт зvйлсдээ уялдуулан буулгаж авах нь зvйтэй боловуу гэсэн олон хvний хэлдэг санааг онцлох гэсэн юм.

            Манайх олон улсын жишгийг дагаж ажлын 5 өдөртэй болоод багагvй хугацаа өнгөрсөн. Ард олон ч яахав *сайхаан хоёр өдөр амарна* гээд л уухайн тас хvлээж авсан. Харин ажил олгогч эзэд, бизнесменvvд, улс эх орноо яаж хурдан хөгжvvлэх вэ гэсэн сэтгэлтэнvvд болон уран бvтээлчид, ажил хэрэгч хvмvvс гээд зарим нь чамгvй эсэргvvцэж дурамжхан байсан. Гэвч нэгэнт батлагдаж Монгол улс ажлын таван өдөртэй орон болсон. 

Ажлын таван өдөртэй болсоноор тухайн хvн өөр зvйлд цаг зав гаргах боломжтой болсон гэр бvлдээ ахуй амьдралдаа анхаарал тавих нь ихссэн гэх мэт сайн талууд бийг vгvйсгэх аргагvй.

Гэхдээ л манайх шиг ихэнх нь ажилгvй архидалт ихтэй хөгжлийн төвшинөөр доогуур хvнд суртал авилгал ихтэй оронд энэ нь тийм ч сайн зvйл биш гэж олох хvмvvс vзэж байна. Бvр ажиглагдаж мэдрэгдэж байна.

Манайх баяр наадам тэмдэглэлт өдөр олонтой орон мөн. Хэд хоноод л нэг баяр удахгvй дахиад л нэг баяр. Баяр баяр бас дахин баяр наадам.

Тэгээд л бvх нийтийн амралт эсвэл таслалт. Дээр нь ажлын тавхан өдөр. Яаж монгол улсын ажил явдаг байнаа бас яаж энэ яст мэлхий шиг явдлаараа дэлхийн хөгжлийг гvйцнээ гэж гадны нэгэн эрхэм хэлж байсан.

Аргагvй дээ ажил нь багадаж амралт нь ихэссэн манайхан ёстой найр наадам хэсэж нанчид хvтэж суух л дуртай улс юм шиг. Дээр дооргvй л амралтын өдрөө тэсэн ядан хvлээж баяр наадмаа хуруу даран тоолон угтана.

Өмсөх дээл, уях морь мэтийг томчууд нь бодож суух эсвэл сайхан дээл сайн морь том хөөрөг, vнэтэй жибээрээ гайхуулах газар олдохгvй бол, болохгvй бол энэ тэр ой арга хэмжээ ямар нэг жил тэмдэглэлт арга хэмжээ гэж зарлаад л бодож олоод л, зохиогоод л, бvтэн жил ч баярлаж наадамлаж болдог нь сайхан.

Манайхан шиг ер нь бvтэн жил баярлаж наадамладаг агуу  ард тvмэн ер нь ховор байх шvv. Хэ хэ хэ.

 Тэгээд нэг л их ядуу улс ядарсан ард тvмэн алтан дээр суусан гуйлгачингууд...

Хvvхэд хөгшидгvй л хийх юм олдохоо болиод одоо бvр *баасан гаригдах* гэдэг шинэ шоуны баярын өдөр зохиогоод савдаг болж дээ. Маргааш нь *бямбадаж* шараа тайлж дахиад хөлчvvрхэнэ. Энэ мэт ингэж амарч баярлаж наргиж шоудсаар байхад монгол улс маань нээрээ хэзээ хөгжих юм бол доо гэсэн цөвvvн бодол төрнө.

Тэгэхээр сэтгvvлч миний өчvvхэн бодлоор бол ядаж ажлын 6 өдөртэй болж хуучин хэвэндээ орвол ямар вэ? Хагас сайндаа ядаж хагас ажиллая л даа. Бидэнд баяр наадам амралт цэнгээн дэндvv олдоод байх шиг санагдана. Жаахан цөөлөх тал дээр дээр дооргvй анхаарья. Ирээдvйнхээ төлөө өнөөдөр бид хийх ёстой. Ажиллах ёстой...

 

Монголынхоо тэрхvv ажлын гэх таван өдрийнхөө нийтлэг өнгөрдөг хувиарын тухай энд товч жишээ болгон дурдах гээд vзье.

 

Даваа гариг.

Ажил өглөө 9 цагт цуглалаа. Уван цуван цугласаар байгаад нэг юм 10.30 минут орчимд дарга цэрэггvй ирцгээж нэг юм шуурхай хурлаа хийнэ. 11.30 минутанд хурал дуусаж өрөө өрөөндөө ширээ ширээндээ бvгд нэг юм сууж эхэлнэ ээ.

За тэгээд аар саар бичиг цаасаа эмхэлж амжаагvй байтал шах уу нь 12 цаг болж цайны цаг эхлэнэ. Бөөн баяр бөөн бөөнөөрөө 14 цаг хvртэл хоолны газар сууж элдэв хов жив хөөрөлдөнө.

Харин энэ vед өглөө 9 цагаас ажил цугладаг хувиар хараад албан ажил бусад шалтгаанаар уулзах vйлчлvvлэх гэсэн хvмvvс дугаарлан баримал хөшөө болон бvтэн 5 цаг хамаг ажил заваа баран дотроо *муу сайн хvнд сурталтангууд* хэмээн бухимдан vvд сахин жижvvрлэн сууна.

14 цагаас нэг юм ажилчид цуглаж хоолоо шингээж нэг нэгнийхээ өрөөгөөр сэлгvvцэж албан болон амин яриа хийн, утаснаас зvvгдэж, месенжерээр чалчсаар, 14.30 минутаас эхлэн хvн хvлээн авч уулзвал дээдийн заяа. Эс бол гадуур ажилтай гээд гараад арилвал маргааш ирэхээс өөр аргагvй болон нөгөөх уулзах vйлчлvvлэх гэж ирсэн иргэд  урамгvйхэн буцахаас өөр аргагvй.

Ингээд л 18 цагтай уралдан манаачаас бусад бvх ажилчид гэрийн зvг жирэн годон. Ингээд шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр дуусав аа хөөрхий.

 

Мягмар гариг.

Ажил өглөө 9 цагтаа эхэлнэ. Одоо л нэг ажлаа амжуулах санаатай ирсэн өчигдөрийн хvмvvс vvдэн дээр шавав. Гэвч vvдэн дээр *Даваа,Лхагва, Баасан гаригт хvн хvлээж авна. Мягмар Пvрэв гаригт дотоод ажилтай тул хvн хvлээж авахгvй, Бямба, Нямд амарна* гэсэн хаяг хаджээ. Ингээд дахиад л хаалга мөргөн буцмой.

Харин мань албан хаагч ажилтан маань өрөө сэлгvvцэж интернэтээр тэнэж сонин гарчиглаж утсаар чалчсаар цайны цагтай залгаж 14 цагаас хойш 18 цагийг хvлээн гиеvрэн суумой.

Ингээд шинэ долоо хоногийн хоёр дахь өдөр дуусна.

 

Лхагва гариг.

За харин энэ өдөр бол эхний хэдэн тоотой хvн 10 цаг хавьцаанаас эхлэн хоолны цаг хvртэл орж амжина аа. Бөөн аз.

Гэвч харамсалтай нь ихэнх нь бичиг баримт дутуу, тэр хvнрvv яв, тэр байгууллагаас тийм бичиг авчир гэсэн бөөн хvнд сурталд булуулна. Ажлаа бvтээж чадахгvй гарна. Ингээд дахиад л хэдэн байгууллага албан хаагчийн vvд сахих ажилтай болоод урамгvй ууртай буцна.

Харин хоолны цаг дуусаад 14 цагаас хойш бол нөгөө эрхэм маань өрөөндөө барагтай бол орж ирэхгvй алга болно оо.

Ингээд vлдсэн хvмvvс дахиад л Баасан гариг хvртэл хvлээхээс өөр замгvй болно. Ингээд нэгэн ажлын өдөр дуусав.

 

Пvрэв гариг.

Энэ өдөр Мягмар гаригтай ойролцоо л өнгөрнө дөө.

 

Баасан гариг.

Лхагва гаригийн адил эхний хэдэн хvн 10 цагаас эхлэн орж уулзах завшаан тохион оо. Мөн л адил тэдэнд элдэв бичиг баримт бvрдvvлэх, цохуулах, тодорхойлуулж ирэх гэх мэт маш олон дутуу болон бvрдvvлж ирэх даалгавар өгч ихэнхийг нь хөөж гаргана. Харин дараалал хамаарахгvй байгууллагынх нь ажилтан эсвэл танил талууд нь урдуур дайран, инээж ороод л инээгээд л ажлаа бvтээгээд гарч ирж байгаа нь vзэгдэнэ.

Удахгvй нөгөө гайт цайны цаг болж эрхэм албан тушаалтан гарч одно. Одоо бол эргэж ирэх нь юу л бол. Учир нь өнөөдөр *Баасан ахын төрсөн өдөр*. Тийм болохоор хvн бvрийн толгойд ажлаа эртхтэн дуусгаад шоудах хаа нэг бааранд орж *баасан гаригдах* л бодол эргэнэ.

Ингээд мань ажлаа бvтээх гэсэн хvмvvс ч гэсэн уур бухимдлаа тайлах  эсвэл энэхvv хvнд ажлаа хэн нэгэн танил талын зуучлал холбоо ашиглан авилгал өгч гарыг нь хvндрvvлж хурдан бvтээлгэх мэргэн ганц аргыг шvтэн хэрэгжvvлэх эцсийн оновчой шийдэлд хvрэн одно. Ингээд баасан гариг дуусана. Өөрөөр хэлбэл ажлын нэг долоо хоног дуусав.

 

Харин цаг урсасаар. Хайран мөнгө урсасаар. Энэ мэт этгээдvvд албан тушаалтнууд улс эх орныхоо хөгжил хөрөнгө оруулалтанд тус болж чадахгvй ч гэлээ хичнээн их хойш нь татаж хор хvргэж байгаагаа vл мэднэ. Хийе бvтээж ажлаа амжуулах гэсэн ажил хэрэгч хvмvvс энэ мэт зvйлд л шантран зогсох нь элбэг. За ингээд цааш нь vргэлжлvvлье!

 

Харин одоо бvтэн амралтын өдөр буюу бямба гариг.

*Баасан ахын төрсөн өдрийг* ажлынхантайгаа тэмдэглэж цаашаа даварч найзуудтайгаа тэгээд бvр ажил бvтээлгэх гэсэн авилгалчинтай хvртэл шөнөжин зад наргисан нөхөр өдрийн алдад нэг юм амь орноо. Нэлээд их авилгал авсан болохоор сэтгэл тэнэгэр хэтэвч тvнтгэр эхнэр уриалгахан.

 Эхнэрийнхээ хийсэн бантанг идэж амжаагvй байхад нь шахуу утас хангинаж хотын өнцөг булан бvрт амь орсон баасан гаригчингууд хамтран шараа тайлах сайхан санааг дэвшvvлж уулзах газар цагаа болзон *бямба гаригдах* шоуны ажил эхэлнэ.

Ингээд нэг мэдэхэд маргааш болсон байх нь дамжиггvй.

 

Ням гариг.

Энэ өдөр бол ёстой жинхэнэ амрана гэдгийг vзvvлж өгнө дөө. Бvтэн өдөр хөнжлөөсөө толгойгоо ч цухуйлгахгvй нам унтаж өнгөрөөнө. Бvх утсаа салгаж аваад хэвтээд байна даа хө. Ингээд л маргааш ажлын өдөр болно гэхээс vстэй толгой арзайж дахиад нэг өдрийг амралтын өдөр болгочихвол сайхнаа гэж бодно...

 

Энэ таны цагийн хуваарь, өдрийн тэмдэглэл, тvvх намтар, өдрий зурлага зурхай биш биз. Мөн дөө мөн. Битгий гайх та толинд байгаагаараа харагдаж байна эрхэм анд минь.

-Одоо тэгээд яах уу?!!

-Ерөөсөө бямба гаригийг бvтэн ажлын өдөр болгож, баяр наадам, тэмдэглэлт баяр ойг цөөлье! Бvтэн жил ой тэмдэглэж баярладагаа ч больё. Хайран хөрөнгө мөнгөө алт шиг цагаа дэмий vрэхээ больё. Хэдэн дарга нарт vг хэлэж өөрийгөө дөвийлгөх,  vйтэн хуар дээлээ, vнэтэй хөөргөө  гайхуулах, төрийн мөнгө тонших, төсөв хөрөнгө зувчуулах, ордоноосоо гадуур авилгал өгч авалцах арга, шалтаг мундаагvй!!!!!!!

 

 

Сэтгэгдэл бичих!

2008-09-14 - tiimuu

Бичсэн: Зочин
яадын бэ яадын
тэглээ гээд цалин нэмэх юм бол хамаа алга ажлын 6 өдөртэй бол л доо
амжиргаандаа хүрэхгүй цалинтай дээрээс нь 6 өдөр ажиллах юмуу, цалин нэмчихээрээ тэгвэл хамаа алга
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax