bolod.M

2007-04-17 - shuleg

Сарних цагт замхрах vед

 

Энэ л яваа насандаа ....

Эдлэж байгаа амьдралдаа ....

Эргэн тойрондох бvхэндээ ....

Эсгий туургат гэртээ ....

Сэтгэл минь дvvрэн байна....

Сарних цагийг тосож сууна ....

Саатах мөчийг болгоож сууна ....

Сэлэм иртэл амгалан байна ....

Замхрах тэр л цагт ....

Зуурд, мөнхөөр солигдох цэгт ....

Заяандаа би гомдохгvй ....

Замлинд би хорогдохгvй....

Эргэж төрөхийг ч хvсэхгvй ....

Дахин ирэхийг ч гуйхгvй ....

Эс бvхнээрээ замхарна би....

Эцэс төгсгөлгvй сарнина би ....

Хураасан эд минь мөнх бус ....

Хуримтлуулсан бvхэн минь мөнх бус ....

Хайрласан бvхэн минь мөнх бус....

Харсан дуулсан бvхэн минь мөнх бус ....

Ийм л учраас би эргэж ирэхгvй ....

Ийм л учраас би замхаран одно ....

Хаанаас хэн ч намайг хайгаад олохгvй ....

Хэн юу ч намайг орлохгvй ....

Хэзээ ч би дахин ирэхгvй ....

Хаана ч байхгvй тийм замхарна....

Шvлэг бичээс бvхэн минь би биш ....

Хэлсэн бvхэн минь би биш ....

Хийсэн бvхэн би биш ....

Гэрэл зураг, дvрс  ч би биш ....

Огт байгаагvй шиг ....

Орон зай болон би замхарна....

Одоо ч би сарниж байна ....

Орчлонгоос холдож байна ....

Цаг хугацаанд захирагдахгvй ....

Замхарах цагт би жаргана ....

Хvн төрөлхтөн харин тэр vед....

Сvнс ярин мөнхрөл хайн хоцорно ....

Хэзээ ч биелэхгvй ....

Хэзээ ч ирэхгvй ....

Хэзээ ч байгаагvй ....

Хэзээ ч тэд олохгvй ....

Бvх юм өөрсдийнх нь утгаар утгагvй....

Бvх юм өөрсдийнх нь бодлоор мөрөөдөл ....

Бvх юм өөрсдийнх нь хvслээр замхрах ....

Бvх юм өөрсдийнх нь буянаар хөврөх ....

Замхралын эд эсvvдvvдийн замхрал ....

Сарнилын эд эсvvдийн сарнил ....

Бодит зvйл гэж vгvйг мэдэх хvртэл ....

Би амьдарна... ....

Эргэж би хэзээч ирэхгvй ....

Энд дахиж хэзээ ч суухгvй ....

Тэнэглэлээ танд зориулж бичихгvй ....

Та уншихгvй ....

Эргэж ирлээ ч ....

Энд та байхгvй ....

Ээж аав анд нөхөд ч байхгvй ....

Эх орон минь ч байхгvй ....

Миний гэх юу ч энд vлдэхгvй ....

Магадгvй там диваажин хоёр л ....

Мөнх амьдрах хvсэл vхэл хоёр л ....

Их мэдэгчид vл мэдэгчид хоёр л ....

Ирээдvйгvй өнгөрсөн, ирээдvйгvй өнөөдөр хоёр л  ....

Янзаараа байх биз....

Ялгаагvй замхрах хvсэл сарних бодол ....

Яг тэдэнд айдас хэвээрээ ....

Багадаа сонссон vлгэр хэвээрээ байх биз....

Тамаас айж диваажин зvvдэлж ....

Тарчилж тэндээ хэвтэх биз ....

Тас харанхуй биш гэрэл хvсэж ....

Өнгө ялгаж мөнгө шvтэж ....

Хоосон бvхнийг амьлуулж ....

Хий бvхнийг цогцлуулж ....

Тийм дээ ч агуу хэвээрээ ....

Тэр чигтээ орших биз... ....

Сарних цагт ....

Замхрах vед....

Хэн нэгний онгорхой цонхоор ....

Бороо болж цас болж ....

Салхи болж агаар болж ....

Би урсан орно асгаран орно ....

Тосож ав! ....

Надаар эх орон хийгээд дэлхий ертөнц....

Надаар ээж аав хийгээд миний ертөнц ....

Надаар нөхөрлөл хийгээд хайрын ертөнц....

Надаар амьдрал хийгээд бvх ертөнц ....

 

Төгсөв !

 

2005 он

 

Тэр цагт...

 

Өгvvлэхvй ....

Тоочихуй....

Сэтгэхvй ....

Бясалгахуй....

Бэлэн хоол  ....

Энэ бvхэн чамд ....

Ходоодны шархлаа....

Удахгvй зvрх сэтгэл оюун ухааны *ДОХ* ....

Чамайг би дарлахыг хvсэхгvй байна ....

Чамайг би өвчлvvлэхийг хvсэхгvй байна ....

Чамайг би өөр шигээ тэнэг болгохыг хvсэхгvй байна ....

Чамайг би тарчилж vхээсэй гэж хvсэхгvй байна ....

Өөрт минь ....

Шал ядаргаа....

Өөр нэгний өмнөөс vхэх ял ....

Өөр нэгний өмнөөс амьдах ял ....

Шал утгагvй ....Өөрийгөө хайх явцдаа ....

Өрөөл бусдаар тоглоом шоглоом хийх....

Өөрийгөө эмчлэхийн тулд ....

Өрөөл бусдаар туршилт судалгаа хийх....

Өөрийгөө vхvvлэхийн тулд ....

Чамайг vхvvлэх ....

Өөрийгөө хайрлуулахын тулд ....

Чамайг золиослох ....

Өөрийгөө хvлээн зөвшөөрvvлэхийн тулд....

Чамайг яллах ....

Өөрийгөө шvтvvлэхийн тулд ....

Чамайг амьдруулах ....

Энэ бvхнээс би залхаж байна ....

Энэ бvхнийг тэр тэнэг *бурхадад* vлдээе....

Байхгvй болоод тэд хvчтэй ....

Байлгахыг хvсэгчид байдаг болоод тэд байдаг....

Vvнийг л эцэст нь хэлье ....

Өөрийн толгойгоороо бодох сэтгэх ухаарах эрхийг нь ....

Vнэндээ бид хvн төрөлхтөнд өгье....

Өөрийгөө өөрөө жолоодох эрхийг тэдэнд олгоё....

Тэр цагт дэлхий сөнөг хамаагvй....

Тэр цагт бvгд харамсаг хамаагvй ....

Тэр цагт магад....

Өгvvлэхvй ....

Тоочихуй....

Сэтгэхvй ....

Бясалгахуй

Бэлэн хоол  хэрэггvй болсон байна...

 

2005 он

Болод.Мө

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax