bolod.M

2007-04-17 - 2 юм байна

Хогийн сав шиг болсон хот минь!

 

Улаанбаатар хотын маань хот төлөвлөлт нэг л буруу бvр шал буруу яваад байх шиг гэж хvн болгон ярих юм. Хотоо тэлэх бус хотруугаа чигжих бөөгнөрөх шамбааралдах бодлого бариад байх шиг. Яасан дvvрсэн толгойтой эрх мэдэлтэнvvд, мэргэжилтнvvд байхаараа ингэж хотоо ямар ч цэгцгvй зохион байгуулалтгvй, асгаад хаячихсан хог шиг юм болгодог байнаа гэх. Иргэн та цонхоороо эргэн тойрноо нэг шагайгаад хар даа. Цэцэрлгийн жаал ч тоглоомоор байшин барилга өрөхдөө ингэж жонхуурсан юм хийдэггvй дээ.

Гэтэл манайд хэн л мөнгөтэй танил талтай эрх мэдэлтэй авилгалчин олигарх байна хvссэн газраа дуртай юмаа хийж барьж босгож болдог болждээ хөөрхий. Хvvхдийн цэцэрлэг сургууль, тоглоомын талбай, гудамж, зам  гээд хаана л бөгс эргэх зай байна тэнд хэдэн хужаа авчраад хашаалж аваад л дор нь нэг торх босгоод авдаг. Ингээд л иргэд мянга гомдлоод нэгэнт эхэлсэн ажил дуусаж байж л зогсоно. Одоо бор хотын төвийнхөө ногоон цэцэрлэг бvхий талбайд хvртэл байшин барилга барьж эхлэж байх шив. Хотын төврvvгээ л байшин барилга байгууллага vйлчилгээ нь бөөгнөрөх тусам  нөгөө замын бөглөө, агаарын бохирдол нь ч дагаад өссөөр.

Эв хавгvй өнгө vзэмжгvй өндөр нам өргөн нарийн байшингууд нь улам тэлсээр өссөөр *цус ойртсоор* явган хvний зам гэхээр юм бараг vлдэхгvй болж байна гэхэд болно. Одоо бvр машин замтайгаа л залгаа байшингууд олширчээ.

Орон сууц барилгуудыг өргөтөх нь борооны дараах мөөг шиг олширч моод болсон гэж болно. Нөгөө л замруугаа тэлж баахан vйлчилгээний газрууд бий болсон.  Хvмvvс нь машин зам дээрээ л амь наана там цаана зэрэгцэн алхаж явах нь халаг.

Гэмтлийн эмнэлэгт машины осолд орсон бага насны хvvхэд л гэхэд өдөрт дунджаар зургаагаас долоо ирж байна гэнэ. Тоглоомын талбайгvй, явах замгvй шахуу болсон дээр нь энэ олон замын даацаасаа хэтэрсэн машинуудтай зэрэгцэн шахуу явж байгаа нь ингэж осол ихсэх болсоны нэг шалтгаан яах аргагvй мөн биз.

Ядаж л нэг газар нь байшин барилгаа өргөтгөх засахдаа явган хvний замыг нь оруулаад машин замтай нь тулгаад хашаа барьж орхидог явдал хаа сайгvй тааралддаг. Ганц жишээ дурдахад л БСШУЯамны ард байрлах НИК-ийнхэн барилгаа засаж байгаа нь энэ гээд хэдэн сар явган хvний замыг нь хаасан хашаа бариад vйл ажиллагаагаа явуулсаар. Энэ хавиар явах оюутнууд болон явган зорчигчид шороо пургиулан зvлгэжилтийн хайсан дээгvvр даван таваргаж эсвэл машин зам дээгvvр шогшиж байна. Нэг байгууллага гоё сайхан болж өөрсдийгөө болгож байвал бусад нь хамаагvй мэт бэртэгчин хар амиа бодсон vйлдлvvдээ болимоор юм. Жаахан ч гэсэн ард иргэдээ боддог болох болоогvй бололтой. Урин дулаан цаг болж барилга засварын ажил хаа сайгvй өрнөж байгаа энэ vед дээрх мэт явдал хэд алхахад мундахгvй таарна. За тэгээд энэ тэнд очоод мухардаад гацаж орхих энхvvхэнд. Явган хvний болон авто замын төлөвлөлт бодлого гэж юм ер нь манайд байна уу гэж бодмоор. Нэг өглөө замаараа явж байтал нэг газар нь хашаа бариад байшин бариад хаагаад хаясан байх. Ингээд л төөрдөг байшин шиг болсон хотынхоо хаагуур нь явах вэ таминь ээ гээд орилох л vлдэнэ дээ. Удахгvй хот дотрох энэ олон замбараагvй барилга болон зам төлөвлөлтийн буруугаас болж газрын зураг барьж явах байх шvv. Ер нь манайх шиг орон явган зам томтой бас дээр нь дугай мотоциклийн замтай баймаар. Хэрэв ингэвэл хvмvvсийн ажил ч тvргэн бvтэж эдийн засагт ч хэмнэлттэй болох нь дамжиггvй. Заавал том том жиб унаад давхидаг эрхмvvд энийг ойлгохгvй байгаа бололтой.

Өдөр ирэх тусам л барилга байшин нэмэгдэж өнгө орж байна хөгжиж байна хот маань гэж санах ч ямар нэгэн нэгдсэн бодлого төлөвлөлтгvй юм шиг явсаар байгаа нь аймшигтай. Аймшигтай!

Наад зах нь энэ олон бензин тvгээгvvрийн газруудыг харья. Орон сууц байшин барилгуудтайгаа хаяа дэрлэн бvр мөр тvшин байна. Гай гэдэг хэлж ирдэггvй хийсэж ирдэг. Нэг л өдөр бөмбөгөр шиг гал гарахгvй гэх баталгаа манайд vгvй. Тэгвэл юу болох вэ? Бодоход ч аймаар. Тэр vед нь бvгд гашуудал зарлаад эмгэнэл илэрхийлээд сууж байхгvйн тулд өнөөдөр л цэгцлэх хэрэгтэй. Хяналт шалгалт урдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бvсэд хамаардаг гэх. Хэрэв газар хөдлөвөл энэ олон шинэ хуучин байшин барилга, хотхон, өрөгөтгэл, хаус, цамхагууд тэсэх vv? Нэг л итгэхгvй л байна шvv…

Цэвдэгтэй суулттай газар гээд л бөөн юм болж байж больж байсан барилга байшингууд баригдаж л байдаг. Vvний нэг жишээ бол дөрвөн замд байрлах Наран туул-ын  барилга. Урд нь тэгж яригдаад барилгын ажил зогсож байсан санагдана. Гэтэл гэнэт зvгээр болоод зөвшөөрөөд бариад одоо vйл ажиллагаа явуулж байна. Сайхансамбуу дарга мэдэж байгаа байлгvй дээ гээд найдаж суух уу? Лав л ийм учиртай байгаад ингээд зvгээр болоод ийм эрх мэдэлтэн мэргэжилтэн зөвшөөрөөд энэ барилга баригдаж чөлөөтэй vйл ажиллагаа явуулахад аюулгvй сайн сайхан болсон гэсэн юм  гэж ард иргэдэд дуулдаагvй.

Бас дээр нь нэмэхэд Б.Жаргалсайхан  сайдын гэх хуучин Алтай зочид буудлын барилга, барилга ч гэж дээ балгас одоо хvртэл яах гээд байгаа нь мэдэгдэхгvй хотын төвд маань өнгө vзэмж гутаан дvнхийсээр л байна. Цууралттай суулттай ч гэлvv ямар ч атугай хэзээ мөдгvй нурах аюултай болсон, болихоо больсон эд л гэж дуулдсан. Гэтэл он цагийг элээн тэрхvv балгас байсаар л байна. Хэрэв өөр нэгнийх байсан бол аль хэдийн байхгvй болох байсан биз. Доор нь баар кафе зэрэг жижиг vйлчилгээний газрууд ажилласаар. Бас болоогvй тэрхvv балгасанд нь тэнэмлvvд орж хоног төөрvvлж, гэмт хэрэг vйлдэж, рокууд амьтан тамладаг газар, сvнстэй  байшин гэх хөөрхөн сенсаци тарин байх. Нэг л өглөө босоход сайдын тушаалаар сайхан буудал vйлчилгээний төв болгосон vйл ажиллагаа явуулж байх вий дээ гэлцэн хvмvvс хөөрөлдөж байна лээ. Эсвэл жамаараа нурж унахыг нь хvлээгээд байгаа хэрэг vv?...

 Энэ бvхэнд хяналт шаардлага тавьдаг газар гэж Монголд байна уу. Эсвэл эрх мэдэлтнvvдийн далайсан газар далд орж далласан газар ил гардаг газар уу?...

Ер нь ч юм хэтэрнэ хэтэрнэ гэдэг арай ч дэндэж байх шиг. Жирийн иргэний ТYЦ, хашааны газрыг vг дуугvй ачаад нураагаад хэмхлээд газрын хөрснөөс арчаад л хаядаг муу муудаа дээрэлхvv гэдэг шиг л эр бяр эрх мэдэлтэй мундаг улсууд байдаг. Гэтэл том том хаус vйлчилгээний төвvvдэд тэд хяналт тавь ажилаж чаддаг гэж vv. Шатаад vнс болсон Сапу худалдааны төв ч гэсэн зөвшөөрөлгvй стандарт хангахгvй барилга болж таарсан. Энд хариуцлага хvлээсэн тэр хавийг хариуцсан ажилтан албан тушаалтан эрх мэдэлтэн гарсан уу?

Энэ мэт засгийн газрын хэрэгжvvлэгч агентлагууд хамгийн муу ажилладаг юм шиг. Ямар ч биеэ даасан эрх мэдэлгvй дээшээ дарга сайд нараа, намаа харж гөлийж суудаг гэх. Аргагvй дээ нэг дарга эрх мэдэлтэнг гомдоовол суудлаас нь ховхолж амьдралын баталгаагvй болгох юм чинь гэж нэгэн эрхэм хууч хөөрч байсан.

Ямарч байсан хогийн сав шиг болсон хотоо цэгцлэхгvй бол болохгvй нь ээ. Сайд дарга нар минь өрөөнөөсөө гарч машинаасаа буугаад явган ганц удаа алхаад vз дээ. Төөрөөд Төв аймаг орохгvй юмаа гэхэд нэлээд олон газар очиж мухардаж, хараал урсган, vнэтэй  гутлынхаа улыг чамгvй элээж, шороонд булуулж, машинд шvргvvлэн барин явах нь дамжиггvй. Ядаж өрөөнийхөө цонхоор сайн хар л даа. Цаасан дээр бичсэн тайлан төлөвлөгөө уншаад суухаасаа илvv ард иргэдтэйгээ ойр байж vгийг нь сонсож ажилдаа тусгамаар.

Бид ч гэсэн байшин барилга нэмэгдэх баригдах тусам хот хөгжиж байна гэж баярлан бодох биш стандарт хангасан чанартай сайн vзэмжтэй зvйл байхыг шаардаж дvгнэж цэгнэж баймаар. Юм гэдэг байр байрандаа зvй тогтолдоо л баймааж  зөв орших буйзаа. Та ч гэсэн тунгаагтун. Мөн холбогдох байгууллага албан тушаалтан эрхэмvvд нэгийг бодох буйзаа гэж найдна.

/Болод.М/ 

Цайны газар гэдэг дайны газруудад дайн зарлая!!!

 

Цайны газрыг дайны газар гэж шоглох нь бий. Энэ бол манай ихэнх дундаж цайны газруудын нийтлэг төрхийг vнэлсэн хэрэг. Тэнд бид өдөр бvр vйлчлvvлж бас хааяадаа дотроо бухимдаж явдаг. ....

 Манай ихэнх цайны газрууд эрvvл ахуйн наад захын шаардлага хангадаггvйн дээр тэнд ажиллагсад vйлчилгээний захын соёлыг мэддэггvй нөхдvvд байдаг гэхэд болно. Гайгvй хоолтой дажгvй газар гэгддэг хоолны кафед ороод тогооч авгайн улаан гараараа цуйван тавгалж өгч байгааг хараад vнэндээ хэлэх vг олдоогvй. Алганаас нь өөр тавгалчих юм байхгvй дээ биш зvгээр л сурчихсан бололтой... ....

Энд нь дасаж ийм л байх ёстой гэж бодон мэдсэн ч мэдээгvй царайлан vг дуугvй vйлчлvvлж байдаг vйлчлvvлэгч бид нар vvнд өөрсдөө ч бас буруутай мэт.  ....

Таагvй сэтгэгдэл төрж бvр сэжиглэсэн ч ажлын маань газрын ганц газар, эсвэл байнга ордог цайны газар минь юмсан, нэг хоёр удаадаа алдаа л биз энд ингэж хэл ам таталж хамаг уураа бараад яахав гэж санаад амаа хамхиад, нvдээ анин өгсөн хоолыг нь дуугvйхэн идсэн болоод гарах тохиолдол зөндөө л та бидэнд тохиодог.  Монгол хvний уужуу сайхан хэнэггvй зан гэхээсээ илvvтэй vйлчлvvлж vйлчилж сураагvй бvдvvлэг зан гэж хэлмээр. ....

Дахин дахин орох нь vнэн болохоор орох болгонд энэ муу дандаа элдэв юм ярьж ажил удаад байдаг нөхөр гээд чадаад элдэв тааруу хоол өгөөд байвал яршиг цаашаа хоолон дотроос ганц нэг чулуу, vс зэрэг гарсан ч дуугvйхэн л авч хаяад өгсөн хоолыг нь идсэн болоод гарж байсан нь дээр гэж найз маань өгvvлж байсан санагдана. .... Мөн сайхан сэтгэлээ. Хэ хэ

 Тоглоом шоглоомын завсар хэлсэн энэ vгэнд vнэний ор бий. Бид иймэрхvv л vйлчлvvлж, vйлчилж байгаа хvмvvсээсээ айж эмээж байдаг. Юун нөгөө хэрэглэгч хаан бэ, жинхэнэ утгаараа боол гэхэд таарна. Байгаа хоолных нь орцыг нь, ядаж ямар махаар хийснийг нь ч мэдэх эрхгvй шахуу ядмаг сонголттой цэсэнд тулгуулж амттай амтгvй байлаа ч гудрахаас өөр замгvй. Хэрэв гомдол гаргавал урдаас *зайл тонил, муу гуйлгачин идсэн хоолныхоо мөнгийг өгөхгvй гэж ингэлээ, дахиж бvv vзэгдээрэй* гэж хараалгаад гутамшигтайгаар хөөгдөнө. Нэг иймэрхvv л байдал өдөр бvр бидэнд давтагдаж байдаг гэхэд хилсдvvлэг болохгvй. Сэтгэл ханамж бvv хэл сэтгэлийн хямрал ходоодны шархлааны vvр уурхай болсон цайны газруудыг л дайны газар гэдэг юмсанж. Учир нь эрсдэл нь ойролцоо. Ганц өндөгөнд хордоод л чад хийдэг шvv дээ... Улмаар чанаргvй муу хоол хор болж нас богиносгоно. ....

....

Манай хоолны газрын нийтлэг дvр зургийг энд өгvvлье. ....

Улсынхаа нийслэл Улаанбаатар хотынхоо гудамжаар алхахад эргэн тойронд  Монгол, Хятад, Солонгос, Япон, Европ гээд зvсэн бvрийн улсын ээжийн, эмээгийн, гэрийн, зочны, хааны, Чингисийн, сансарын, халуун тогооны, хvйтэн, халуун, амттай, тансаг, тvргэн, хурдан, гялс мялс, хам хум, хачиртай гэхчилэн олон мундаг овог нэртэй хоолны газруудын хаяг нvд эрээлжлvvлж ходоодны шvлс ялгаруулна. Ороод сууна ширээ сандал нь яажийгаад өөрөө ч унаж бэртэх, бас  дээр нь байгууллагын юм эвдэлж өрөнд ч орох аюул нvvрлэж айсандаа биеэ хураан цомцойн суумой. Бас дээр нь хиншvv хярвас утаа униар ханхийж хамаг бие хувцас эд эсэнд шингэнэ. Ялаа батгана эргэлдэж хоолноос хумсалж халуун хоол цайнд тvлэгдэж чад хийн ходоодруу орно.... ....

Захиалга авагч ирэх гэж *наян* цаг болж байж дуудуулан уриулан залуулан гуйлгуулан байж нэг юм дуртай дургvй ирнэ. Ямар хоол байгааг өөрийн гярхай нvд, соргог хамрын тусламжаар мэдэж авсан байхгvй бол амнаас нь алт унах шахсан эрхэм vйлчлэгч хvvхнийг хараад бvтэхгvй нь ойлгомжтой. Бохь зажилж, хамраа ухсан шигээ дэргэд тогтож ядсан омголон морь шиг дvvхэлзэх бvсгvй хурдал гэсэн догшин нvдээр хялмасхийнэ. Дvvрсэн хэрэг ямар махаар ямар орцтой ямар амтлагчтай хоол болох нь бvv мэд хоёрдугаар хоол бол хоёрдугаар хоол нэгдvгээр хоол бол нэгдvгээр хоол, цуйван бол цуйван, гурилтай шөл бол гурилтай шөл, хуушуур бол хуушуур, бууз бол бууз, цай бол цай, салат бол салат гээд л азаа vзэж *бинго*-доно доо хоолны цэсэн дээр нь. Асуувал *мэдэхгvй* гэсэн мянган vгний таглаа сайхан хариулт авах нь дамжиггvй. ....

 Аз таарвал аятайхан амттай зөөлөн махтай орц хольц нь таарсан эд ирнэ. Vгvй бол өөрийнхөө азгvйд харамсан хатсан гурил, харалж хатуурсан хальстай мах, давс хачиргvй хоол бvр хоносон, тvлэгдсэн, муудсан, муур нохойн махтай, хоолны шавхруунаас бvрдсэн гэх мэт хоол идсэн болоод гарна даа. /харин мэдэхгvй нь сайхан юм даа хөөрхий/ ....

Оройхон гvйлгэж, чацга харваж, хэвтэрт орох ч энvvхэнд. За тэгээд бие засах газаргvй халуун хvйтэн усгvй газар бол зөндөө зөндөө. Хоол идлээ бие засах шаардлагатай боллоо хөөрхий будаа...

Дараа нь болон тухайн vед нь гомдол тавинаа бvдvvн тогоочид шанагдуулах нь халаг болж баахан загнуулж *хэрэглэгчийн найдвартай тvнш байгууллага* өгөмжлөл, эрvvл ахуйн байцаагчийн дээд зэргийн эрvvл цэвэр цэмцгэр газар гэсэн тодорхойлолт гэх мэт бичиг хараад толгой эргэн өрөвдөлтэйгээр гармой. Дараа орох нvvргvй болохоор холуур тойрон ходоодоо хожигнуулан өөр газар бэдэрнэ... /ядаж байхад олдохгvй ээ санаанд нийцэх газар/ ....

Энэ мэт бол манай наад захын цайны газруудын нvvр царай дvр төрх бөлгөө. Мэдээж сайхан цэвэрхэн дажгvй газар байгааг vгvйсгэхгvй. ....

Энд цайны газрын зөвшөөрөл өгөхдөө ядаж халуун хvйтэн устай, бие засах 00-той газарт олгож баймаар. Зөөврийн устай бие засах 00 газарт ямар хоолны газар байх ямаршуу эрvvл ахуйн шаардлага хангах нь тодорхой. Аяга угаасан усаараа ногоотой шөлөө чанадаг гэсэн явган яриа vнэн ч байж мэдэх. ....

За тэгээд хоолны цэсэн дээр ямар махаар хийсэн, ямар ямар орцтой, ямар хэмжээтэй хоол байгаа тухай мэдээлэл заавал байлгах нь хэрэгтэй мэт. Нохой муурын мах нь мэдэгдэхгvй нэг махтай, нэг бол бөөн тос өөх нөгөө бол аргуун шөлгvй махгvй эсвэл давсгvй гэх мэт хэцvv хоол байх нь элбэг. ....

 Мөн бvтэн гэхээр барахын аргагvй их юм овоолоостой. vгvй бол цадахын аргагvй жаахан хоол байх нь бий. Энэ бvхэн тухайн газрын vзэмж эзны аягалагчийн дурын хэрэг аж. Эсвэл бvр бvх төрлийн хоолны зураг болон аягалаад тавьсан vзvvлэн шилэн хоргонд байж байвал зvгээр мэт санагдана. ....

Холбогдох хяналт тавьдаг албан тушаалтнууд энэ мэтийг санаж сэдэж шаардаж ажил болгож хийхгvй, vе vе гэнэт шалгасан нэртэй болж vнэгvй хоол гvзээлж худлаа бичиг хийж өгч торгууль нэрэн доор авилгал аваад яваад байж боломгvй мэт. ....

Хvний хэрэглэж байгаа хоол хvнс гэдэг бvх л өвчин эмгэгийн эх vvсвэр байдаг гэнэ. Энэ ч утгаараа vндэсний аюулгvй байдалтай ч шууд холбоотой. ....

 Ажил албатай болон явуулын бvх л хvн гуанз цайны газруудад хооллодог нь vнэн. Гэтэл элдэв хоносон өнжсөн муудсан таарахгvй хоол хvнс байнга хэрэглэсээр хохирсоор. Бvр өөрөө очиж мөнгө төлж өөрийгөө доромжлуулж уураа баран байж хохирсоор. ....

Ингэж байж таминь болох уу. ....

Ер нь нэг л их дээшээгээ дайрч давшиж болохгvй бvтэхгvй байна гэхээсээ тvрvvн доороосоо дэргэдээсээ өөрсдөөсээ эхэлж цэгцэлмээр юм шиг...  Ард тvмэн яагаад бухимдалтай байна вэ? Vvний нэг хариулт бол энэ мөн. Автобус унаанд, замын тvгжрээнд, цайны газарт, дэлгvvр хоршоонд, гэртээ ирээд л бөөн асуудал уур барах болохгvй бvтэхгvй зvйл. Тиймдээ ч тэд төр засаг нийгэм болохгvй байна гэж байна. Тэгээд тэрхvv уур бухимдлаа төр засаг эрх баригчдад гаргахаас өөр яалтайв. Тэд нь том том төсөл гоё гоё vлгэр ярьсаар...

 

 

            Эцэст нь хэлэхэд хоолныхоо vнийг багасга, орцоо нэм гэсэнгvй ядаж тохиолог орчинд аятайхан vйчилээчээ л гэж гуйж байна. Ард тvмнийг байнга шулж доромжилж байна гэдэг зах зээлийнхээ хуулиар ч тэр vндсэн хуулиараа ч тэр ёс зvйгээрээ ч тэр хаана ч тэр нийцэхгvй буйзаа. Энийг эрхэм цайны газар ажилагсад эзэд анхаарсугай!

Хаа хаанаа анхаарч муу муухай цайны газруудын эсрэг иргэд бид хатуу шvvмжилж тууштай тэмцэж тэднийг номонд нь оруулахыг уриалж байна. Хэрэглэгч та хаан гэдгээ мэдэрч эрхээ эдэлцгээе!

Төр засгийн болон холбогдох байгууллагуудыг хараад бол бvтэхгvй шvv!

Болод.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax