bolod.M

2007-04-17 - Тарвагаа хядсаар, тарваган тахалын аюул нvvрлэсээр...

Монголчууд бид өргөн уудам газар нутаг онгон зэрлэг байгаль ан гөрөө хөрсөн доорх баялгаараа бахархах дуртай улс. Эцэг өвгөд маань бидэнд хангалттай баян цатгалан амьдрах боломжтой эх оронг өвлvvлэн vлдээсэн юмсанж. Гэтэл бид өнөөдөр эх орныхоо эд баялаг уул ус ан амьтадтай зvй бусаар харьцсаар. Нvд улаан мөнгө цагаан болсон энэ цагт бvхнийг сохор зоосны нvхээр харж хамаг vнэ цэнэтэй бvхнээ устган харийханд хямдхан арилжсаар. Ан агнуурын тухайд л хэдхэн жишээн дээр аваад vзэхэд хичнээн их харуусал харамсал төрvvлнэ. Энэ тухай цуврал хvргэж байна. ....

....

Энд тарвага гэдэг амьтан болоод тvvний тухай өгvvлье. Учир нь жил болгон л шахуу манайд тарваган тахал гэдэг өвчиний шинж тэмдэг сэжиг илэрлээ гэх болсон. Онц аюултай тэрхvv тахал юуны учир бидэнд тийм их ойрхон сонсдох болов. Хvн бид байгаль болоод ан амьтантай зvй бус харьцах аваас энэ нь эргээд бидэнд сөргөөр буудаг нь хууль. Хэд хоногийн өмнө гэхэд л Улаанбаатар хотод маань буюу Баянзvрх дvvргийн нутаг Шар хоолойн аманд нэгэн хvн нас барж тэр нь тарваган тахлаар өвчилсөн байж магадгvй гэсэн анхан шатны онош гарч хөл хорио тогтоолоо гэсэн мэдээлэл олныг цочроолоо. Энэ бvхнээс улбаалан доорх бичиглэлийг тvрvvлэн хvргэж байна. ....

....

Тарвага замын хажуугаар хошгирч л зогсдог, малчин айлын хаяанд идэшлэж л байдаг элбэг амьтан байсан саяхан. Гэтэл сvvлийн vед энэхvv амьтан нvдний гэм болж тоо толгой нь эрс буурсан. Энэ янзаараа vргэлжилвэл бараг байхгvй болох нь ээ. Учир нь тарвага агнах хорио, тоо толгой, ангийн зөвшөөрөл гэдэг зvйлийг биелvvлэх нь бvv хэл мэдэх хvн цөөрсөнтэй холбоотой. Хот хөдөөгvй найман настай балчираас наян настай буурал хvртлээ хөлтэй нь хөлхөж хөлгvй нь мөлхөж тарвага гэдэг амьтаны эсрэг буу, хавх, урхи барин арьсыг нь хуулж ашиг олох дайнд морджээ. ....

Харин сvvлийн жилд агнахыг хориглосон тогтоол гарсан тулдаа овоо өсөж байж мэдэх юм гэж олон хvн найдаж байгаа. Гэхдээ л хөдөө гадаагvй агнах явдал байсаар байгаа нь нууц биш. Арьсыг нь авах ченжvvд хот хөдөөгvй сvлжилдэж *тарваганы арьс өндөр vнээр авна* гэж хашгиралдаж байхад арга ч vгvй биз дээ. ....

Одоо бол замын хажууд хошгирч зогсох нь бvv хэл хавх урхи тавид ч баригдахаа больсон тухай нутгийн иргэд халаглан ярьцгаах болж. Хошгирно гэдэг ойлголт хашир тарвагад ер нь байхгvй болсон гэж болно. Энэхvv ангийн арьсны vнэ хадахын хэрээр л *Тарвага гэдэг алах тусам өсдөг амьтан* гэнэлээ гэлцэн монгол хэнэггvй зангаар хядсаар ийм байдалд тулж иржээ. ....

Хавар намар болоход урд зvгээс бөөн бөөн хятадууд өөрсдөө морилон ирж тарвагны арьс авдаг болж. Харин яаж хил давуулдаг нь сонин. Vvний цаана нөгөө л авилгал байгаа нь дамжиггvй. Хэдэн арван мянгаар нь нууцаар хил давуулах гэж байсан тарваганы арьс хураалаа гэж хааяа сvржин мэдээлэл гарч л байдаг. Гэхдээ vvний цаана хичнээн зуун мянгаараа  мэдэгдэхгvй баригдахгvй гарч байгаа бол... ....

Нутгийн иргэдийн ярьж байгаагаар тарвагыг хамгийн их цөөрөхөд хvргэж байгаа зvйл бол хавх гэдэг хар төмөр аж. Буугаар агнахад бол хамгийн том нас бие гvйцсэн бурхийг агнадаг бол хавхаар бол гишгэсэн бvхний амийг авч арсийг хуулдаг гэж болно. ....

Нvхнийх нь яг амсар дээр хавх булаад л идэшлэх гэж хамгийн тvрvvн гарч ирсэнийг нь *тас*.  Сvvлийн жилvvдэд хавар намрын цагт тарвага агнах 2-3 хvний бvрэлдэхvvнтэй багууд оторт гарах моод дэлгэрсэн гэх. Майхан ганц шуудай гурил морин тэрэг 100 хавх байхад анчдын бэлтгэл хангагдана. За тэгээд л хэдэн сараар хээрээр гэр хийж тарвага аль ихтэй хvн малаас зэлvvд газраар явдаг юм байх. Тэдний явсан уул хөндий тал тарваганы хядлага болно. ....

Ерөнхийдөө тарвага өглөө өдөр орой гэсэн идэшлэдэг гурван гараатай юмсанж. Тэгэхээр 100 хавхны ядаж 30% нь нэг гараанд *тас* хийнэ гэж бодоход өдөрт анчин 100 орчим тарвага агнах нь ээ. Тэрний хэд нь хөхvvл, мөндөл байх нь хамаагvй. Ингэж л хяддаг болоод удаж байгаа юмсанж. Бvр сум аймаг дамнан энэхvv тарвага агнадаг оторчид явдаг гэнэ. Энэхvv хавхаар тарвага агнах vед зарим нь нvхээ болон хавхаа олохгvй будилж хавхтай тарвагаа амьдаар нь илжирч муудтал хэд хонуулах нь энгийн vзэгдэл гэнэ. Тарваган тахал өвчин гарах нь хавх болоод урхиар барихад л хамгийн магадлал өндөртэй байдаг бөгөөд урхи хавханд удаан байсан тарвага халуурч өвчилснөөр энэхvv өвчин vvсэж болох гэх...  ....

Мөн отрын анчид агнасан хэдэн зуун, хэдэн мянган тарваганыхаа махыг газар хонхойлсон болоод шууд хаядаг арай ухамсартай нь булсан болдог аж. Харин тэрхvv ангийн оторчдын байрлаж байсан газраас нь нэг хоёр жилдээ л нөгөө их алсан тарвагных нь арьсыг нь хуулаад хаясан махны муудсан ялзарсан vнэр хадаж хvн мал амьтан ойртомгvй vнэртэй байдаг гэнэ. ....

Харин отрын анчид маань буухдаа бөөн арьс биш бөөн мөнгө өвөртлөөд харьдаг аж. Учир нь нөгөө ченжvvд маань тэднийг хаа байгаа газрын дайдаас ч олоод л газар дээр нь алсан тарвагных нь арьсыг vнэлээд ачаад арилдаг гэнэ. Бvр тvншvvд болж тэдэнд хэрэгцээтэй зvйлсийг нь захиалгаар авчирч өгч бvр зээл хvртэл өгдөг сайхан гал хамууд болцгоосон байдаг гэх. ....

Энэхvv хулгайн ан шулуухан хэлбэл хядлагын тухай байгаль хамгаалагчид нутгийн хэсгийн төлөөлөгч мэддэггvй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгvй. Хаа холын Улаанбаатарын явуулын арьсны ченжvvд хvртэл олоод зориод очдог байхад орон нутагтаа байгаа хариуцсан ажилтан, хяналт тавих ётой хvн нь мэдэхгvй сууна гэдэг эргэлзээтэй. Харин ч авилгал авч дургvй нь хvрвэл хааяа нэг давхин очиж торгосон болсон шигээ нvдэн балай чихэн дvлий өнгөрөөдөг гэвэл vнэнд дөхнө. Энэхvv хулгайн анчдын талаар нутгийн иргэд бvгд шахуу хаана ямар газар яаж хичнээнийг агнаж байгаад мэдэж гадарлаж байдаг. Гэхдээ нэг нутгийнх нь хvмvvс бол нэг их сvйд болохгvй нам жим чимээгvй. Харин гадны анчдын оторууд ороод ирвэл тэрvvхэн тэндээ дургvйлхэж дээшээ матаас илгээнэ. Харин нөгөөх нь гай болж сумын засаг даргын холын хамаатан, хэсгийн төлөөлөгчийн цэргийн он жав, байгал хамгаалагчийн далд бизнес байх нь элбэг. Ингээд л бас л таг чиг суух хэрэг гарна. Энэ мэт тарвага гэдэг элбэг ан ил далд хядуулсаар удахгvй манай улаан номд ороход гайхаад байхааргvй болж байгаа тухай орон нутгийн иргэд ярьцгааж байна. ....

Сvvлийн vед хөөрхий тарвага өдрийн цагаар огт идэшлэхээ болж харин шөнийн харанхуйд гарч идэшлэдэг болсон гэж хvмvvс ярьж байна. Аргаа барсан хөөрхий амьтан одоо бvр хошгирдоггvй, шөнийн амьтан болж байгаа бололтой. Энэ ямар цөвvvн цаг ирсэний дохио вэ. ....

Vvнд холбогдох байгууллага хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллахгvй бол дээрээс, яамнаас нэг л их мундаг том хууль тогтоол журам хичнээнийг гаргаад ч доороо газар дээрээ очихоороо хэрэгжихгvй байгаа нь харамсалтай. Агнасан анчинг торгох торгуулийн хэмжээнээс гадна захиргааны арга хэмжээг нэмэгдvvлж мөн тэрхvv хулгайн ан, хядлагыг зохион байгуулж дэмжиж санхvvжvvлж байгаа гол этгээдvvд болох арьсыг нь авдаг ашиг хонжоо хайгч ченжvvдэд тавих хvлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. ....

Мөн хавхаар тарвага агнахыг чандлан хориглох нь зvйтэй мэт. Хот болон орон нутгийн зах дээгvvр 2000-10.000 төгрөг гээд захаас аваад хэвтэж байгаа хавхны худалдааг ч зогсоох хэрэгтэй мэт. Хятадад vйлдвэрлэсэн гэх урд зvгийн тэрхvv хавхны төрлийн хэрэгслvvдийг ч хилээр нэвтрvvлэхээ болих нь зvйтэй болов уу. Хаврын улиралд дөнгөж ичээнээсээ гарсан тарвагыг агнах явдал бvр их гаарч байгаатай холбогдуулан энэ тохиолдолд хариуцлагыг улам чангатгах хэрэгтэй байна. ....

Энэ бvхний эцэст нь дахин өгvvлэхэд хvн бид байгаль  ан амьтадтайгаа энэ мэт зvй бусаар хандсаар байвал эргээд бидэнд сөрөг vр дагавар хэзээ нэгэн цагт буух нь дамжиггvй. Иймд иргэн бvр ухамсартай байж хууль журмаа сахин биелvvлэхийг уриалж энэ тал дээр холбогдох яам байгууллагууд сургалт сурталчилгаа өргөн явуулахыг хvсье. ....

....

 

 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax