bolod.M

2007-04-17 - АПУ-ийн архинууд хуурамч ОАТТэмдэгттэй худалдаалагдаж байгаа нь татвараас зайлсхийлж буй ноцтой гэмт хэрэг биш vv?!!

АПУ, Монгол стандарт компанийн нэрийн бvтээгдэхvvнvvд хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй /ОАТТ/ гадуур зарагдаж байна.

Улаанбаатар хотын дэлгvvрvvдэд дээрх *хулхи* архийг их хэмжээгээр тvгээлт хийн борлуулж байсан бололтой. Энэхvv жигшvvрт явдал хэдийнээс эхэлсэн хэдий болтол vргэлжилэх нь тодорхойгvй байна...

Хуурамч ОАТТ-эй архи борлуулж байна гэдэг нь татвараар зайлсхийлж байгаа ноцтой гэмт хэрэг юм биш vv?!!

 

Ийнхvv өгvvлж байгаагийн учир нь сэтгvvлч миний бие дэлгvvрт явж байгаад цагдаа нарын их хэмжээний архи хурааж байхтай санамсаргvй таарсан юм. Тэрхvv хурааж байгаа архи нь зvгээр нэгэн хувийн vйлдвэрийн архи биш *Зууны манлай vйлдвэр* гэгддэг АПУ компанийн бvтгээдэхvvн байсан нь анхаарал татсан юм. Ийнхvv дээрх явдлын мөрөөр эрэн сурвалжилж доорх мэдээллvvдийг олж авсанаа хvргэж байна.

 

Баянгол дvvргийн цагдаагийнхан өнгөрдөг 5 дахь өдрийн орой буюу 4 сарын 21-нд өөрийн нутаг дэвсгэрт байрлах томоохон хvнсний сvлжээ дэлгvvрvvдэд /Оргил төв, Миний дэлгvvр г.м./  хийсэн гэнэтийн шалтгалтаар АПУ ХК-ий их хэмжээний архи хураан авчээ. Тус архины онцгой албан татварын тэмдэгт  хуурамч болох нь илэрсэн байна.  Дээрх зөрчилтэй архийг хураан авч ОАТТ-ийг нь жинхэнтэй нь харьцуулан vзэхэд энгийн нvдээр хальт харахад огт ялгагдахааргvй дуурайлган хийсэн байжээ. Мэргэжлийн байгууллага болон Yндэсний vнэт цаасны газар уг ОАТТ шалгаж vзээд хуурамч болохыг нь нотолжээ.

Гэхдээ дээрх хэрэг одоог хvртэл нам жим байгаа нь дээрээс том шахалт дарамтанд өртөж дарагдаж болзошгvй байгаа гэнэ. Ер нь манайд цагдаа нарын илрvvлсэн хэрэг тэрvvхэн тэндээ дарагдаж замхардаг явдал цөөнгvй байдаг нь нууц биш.

Мөн энэхvv хуурамч ОАТТ бvхий хулхи архины бизнес нь хэн нэгэн хувь хvний хийсэн хэрэг биш цаанаасаа компаниасаа зохион байгуулалттай хийсэн татвараас зайлсхых гэсэн оролдлого байж болзошгvй байгаа нь харагдаж байгаа юм.

Yvнд цагдаа болоод хууль хяналтынханыг ямар нэг дээрээс дарамтгvй шударга vнэн зөв ажиллах боломж олгож иргэний нийгэм болоод төр засгаас анхаарал хандуулах цаг хэдийн болжээ. Энэ мэтчилэн төрийн хуулиа уландаа гишгэдэг тvмэн олноо хуурдаг газруудтай шийвдэртэй тэмцэх хэрэгтэй бодогдоно. 

Хуурамч ОАТТ-ийг их хэмжээгээр урд хөршид захиалан хийлгэсэн байж болзошгvй гэсэн нэгэн таамаг мэдээлэл байна. Мөн манай Нарантуул худалдааны төв дээр ч зарагдаж байдаг нэгэн төрлийн цэцэглэж байгаа хууль бус далд бизнес аж.

Ингэж ард тvмнээ хууран мэхэлж татвараас зайлсхийн ашиг орлогыг урьтал болгон *хар ус*-аа зарж байгаа  бол эмгэнэл бас хууль гууль болжээ гэхээс яалтайв.

Энэ мэт нөлөө бvхий эрх мэдэлтэн олигархуудын ивээлд байдаг гэгддэг газруудын гэмт vйлдэлvvдтэй, хар бизнестэй нь хууль бус vйлдлvvдтэй нь зөвхөн хэдэн цагдаа тэмцээд дийлэхээ нэгэнт больсоныг дээрх хэрэг нотолж буй мэт.

Иймд цөмөөрөө анхаарал хандуулж хууль бус гэмт vйлдлvvдийн эсрэг тэмцэх цаг болжээ. Энэ хэрэг ямар нэг хариуцлага хvлээх хvнгvй нам жим дарагдаж хэдэн цагдаа загнуулж хэдэн сэтгvvлч хараалгаж бvv өнгөрөөсэй. Yvнд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулана уу!!!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax