bolod.M

2007-04-17 - Эрдэмтэнтэй ярилцсан элэг эмтрэм мөчvvд...!!!

Бичсэн: Ярилцлага

Монголын маань нэгэн эрдэмтэн гадаадруу нисэх гээд Буянт-Ухаа дээр зогсож байна.

 

-Сайн байна уу? Эрдэмтэн та хаашаа нисэх гэж байгаа юм бэ?

-Сайн хvv минь. Сайнаа ч хатдаа тааруухан л амьтан зогсож байгааг минь харахгvй байна уу? Эрдэмтэн нь Япон гэдэг улсруу л нисэх гээд байж байна даа.

 

-Ямар ажил хэргээр явах гэж байна даа, харин ч тийм сайхан газар луу нисэж байгаа хvн баярлах хэрэгтэй байхаа. Гэтэл та их л гунигтай харагдаж байна?

-Амьдрах гэж л. Тийм болохоороо би өөрийнхөө азгvйд бас өөрийнхөө арчаагvйд гуниглаж байнаа.

 

-Та тэнд хэдэн жил болох вэ?

-Мэдэхгvй ээ насаараа л амьдрах юм шиг байна.

 

-Юу, яагаад?!

-Гайхах хэрэггvй хvv минь чи ч гэсэн боломж олдвол гадагшаа яв юм vз нvд тайл. Хамгийн гол нь эрдэм сур. Тэгээд эрдэм мэдлэгийг чинь vнэлдэг ашигладаг тийм л газар амьдар.

 

-Та миний өмнөх асуултанд хариулсангvй. Ямар учраас эх орноо орхин, харийн оронд очиж насаараа амьдарна гээд явж байдаг билээ. Та чинь манай мундаг эрдэмтэдийн нэг шvv дээ...

-Ах нь бvх насаараа судалгаа шинжилгээ хийж Монголдоо бvv хэл дэлхийд хэрэгтэй шинэ нээлт хийлээ. Миний бvтээлийг хэнч тоохгvй ойлгохгvй ойлгохыг ч хvсэхгvй байна.

Худалдан авах нь бvv хэл хэвлэх ч газар олдохгvй байна шvv дээ.

Би 50 жилийн өмнө өмсөж байсан хvрэмээ хэдрээд, малгайгаа тавиад, хавтасаа сугавчлаад энд зvрхээрээ уйлаад зогсож байна. Хоёр идэж vзэлгvй хоосон хонож бол олон vзэж амьдарч өдийг хvрч дээ. Одоо ганц олдох амьдралынхаа сvvлийн жилvvдийг өөрийгөө хvндэлж өөрийгөө хvндлvvлж хамгийн гол нь хийсэн бvтээснээ vнэлvvлж бvтээлээ амьдралд хэрэгжvvлж амьдрахыг хvсэж байна даа.

Миний ач шиг залуу л миний хажуугаар том жип унаж, надруу шавхай цацаж, намайг шоолон инээж, миний идээгvйг идэж, эдлээгvйг эдэлж байхад би тvvнээс яахаараа доор байх ёстой юм бэ. Энэ чинь тэгээд шударга ёс, ардчилсан нийгэм гэж vv?  *Гээгдсэн хvн, гологдсон хvн* гэж хочлуулж амьдармааргvй санагдаад л... /санаа алдав/

 

-Хэн таныг *гээгдсэн хvн гологдсон хvн* гэж хочилсон юм бэ?

-Эх орон, ард тvмэн минь тэгж хэлээгvй ч амьдрал минь өдөр бvр надад хэлдэг юм аа.

Анд найзууд маань ч хэлдэг.

 

-Таны эрдэмтэн найзууд уу?

-Тиймээ. Тэд маань *өнөөдөр бид цаг vеэ олж төрөөгvй биш эх орноо олж төрөөгvй улс бололтой* гэж хоорондоо хошигнон ярьж байна.  Миний хvндэлж биширч явсан олон сайхан эрдэмтэй мэдлэгтэй нөхөд минь ихэнх нь дэлхийгээр нэг тараад алга болждээ. Yлдсэн цөөхөн нь vхэх нь vхэж, бvх зvйлээ хаяад амьдралын доод хэсэгт живэх нь живж, зарим нь ингээд над шиг гадагшаа явж дуусаж байна уу даа. 

Гадагшаа явсан тэдний минь нэг л миний байдлыг дуулж мэдээд урилга явуулж ажил бvх юмыг минь жин тан болгоод дуудсан юм байхаа хөөрхий.

 

-Эх орноо орхиод эрдэмтэн чадалтайнууд нь дэлхийгээр нэг тарах зөв гэж vv?

-Хvv минь эрдэмийн бvтээл уран бvтээл гэдгийг чинь эх орондоо биш хvн төрөлхтөнд зориулж бvтээдэг юм. Дэлхий нийтийн сайн сайхны тусын тулд хийдэг юм. Одоо эх орноо хий хоосон магтаж vзэл сурталжиж байдаг цаг өнгөрсөн. Дэлхий даяаршиж байна. Манай урлагийнхан хvртэл гадагшаа гараад дуусаж байгаа шvv. Энэ бол vнэн. Авъяас эрдэм мэдлэгийг эрж хайж тvvнийг *чулуу* болгодог улс орнууд дэлхий дээр байгаа нь л сайн хэрэг. Удахгvй байгалийн баялаг, эд зvйл шvтсэн улсууд улам бvр ядууран хоосорч, оюун ухаан, авъяас билгийг шvтсэн улсууд улам хөгжин дэвжих болно. Энэ бол цорын ганц vнэн. Ашиглаж мэдэхгvй байгалын баялаг алт эрдэнэс бол хог... Алтаар юм урлаж чадахгvй бол тэр vнэ цэнэтэй биш шvv дээ хvv минь... /эрдэмтний нvдэнд уур бухимдал гуниг бvхэн сvлэлдэж харагдана/ 

 

-Таныг би эх оронч хvн гэж боддог байсан юмсан?

-Би эх орондоо хайртай. Эх орноороо тvvхээрээ бахархдаг. Гэхдээ ард тvмнээ өрөвдөж байна. Оюуны өвөө, суут бvтээлvvдийг өрөвдөж байна. Нvдэн дээрээ харж суугаад олон сайхан оюун ухаан зэврэхийг, олон сайхан суут бvтээл vнэлэгдэж чадахгvй нойлын цаас болохыг харлаа. Одоо гvйцээ. Ирээдvй бидийг ойлгох байх гэж найдаж байна. Эх орон дуудсан цагт ирэх болноо. Гэхдээ тэр хvртэл нас минь хvрэхгvй болов уу гэж айж байна. /нvдэнд нь нулимс дуслав/

 

-Яагаад таны нас хvрэхгvй гэж?

-Өнөөгийн улс төр, ард тvмний байж байгаа байдлыг хар л даа хvv минь. Нvдээ нээ. Хийж байгаа урлагийн тоглолт, драм, жvжиг, киногоо vз. Биш юмаа. Бvv vзэгд... Нийгмийнхээ урд явах ёстой, ард тvмний оюун ухааны гэгээрэл байх ёстой тэр зvйлс  мөнгө олохын тулд хvн хуурах хөнгөн хийсвэр садар самуун зvйл болон хувирчээ.

Хошин шог гэж юмыг л vзэж хэдэн хvн алжаалаа тайлж байна гэнэ vv. Vнэндээ тэнд ороод мөнгө төлөөд өөрийгөө, өнөөгийн нийгмээ, өөрийнхөө амьдралаа доромжлуулаад шоолуулаад, өөрөө тvvндээ баясан элгээ хөштөл инээгээд гарч ирж байна шvv дээ.  Оюун ухааны доод туйл дээр л байна уу даа гэж хааяа бодогддог.

 

-Энэ бvхэнд хэн буруутай вэ?

-Энд би буруутай. Бас чи буруутай. Бид бvгд буруутай.

Хамгийн гол буруутан гэвэл төр засаг тvvнийг барьж байгаа барьж ирсэн эрх мэдэлтнvvд буруутай. Ард тvмнээ оюун ухаан биш талх хоол шvтэх тийм хэмжээнд байлгаж ирсэн тэд буруутай. /тvvний нvдэнд уурын гал манас хийв/

За хvv минь vг олдож vхэр холдлоо. Би эх орноосоо явах гэж байгаа хvн. Ирээч бил vv vгvй ч билvv. Ганцаараа цөөн хоромч гэсэн зогсож эх орныхоо агаараас амьсгалж дурсамжаа эрэгцvvлж зогсмоор байна. 

 

-Ингэж хэлээд өвгөн эрдэмтэн нулимстай нvдээр надруу ширтлээ. Би тvvнийг орхихоос өөр аргагvй боллоо. Гэхдээ эргэн эргэн харлаа. Дөнгөж анх удаа л vг сольсон энэ хvн миний дотны бvр хайртай хvн мэт санагдаж эргээд гvйж очин тэвэрч аваад *битгий яваач* гэж уйлмаар...

Эрдэмтэний сугавчилсан ганцхан ачаа тээш нь болох, насаараа хураасан эд хөрөнгө нь болох хуучны ширэн хавтасанд юун *оюу толгой, таван толгой* тvvнээс vнэт баялаг гадагшаа гарах гээд байж байгаадаа гэсэн бодол төрнө.

Онгоц нислээ. Одоо бvх юм өнгөрсөн. Би автобусны буудалруугаа  голсон биш, гологдсон нийгэмрvvгээ буцлаа.

 

Монгол улс минь нvvсээр...

 

Толгойноосоо эхэлж ялзарсан *Монгол*

 

Монголчууд бид өргөн дэлгэр нутаг орон, онгон байгалиараа бахархан гайхуулах дуртай. Гэхдээ энэхvv бахархал маань vгvй болох юм гэж vv. Та vvнийг хvсэж байна уу? Ийм цаг vе тулж ирээд байна гэж гэрт гадаагvй сэтгэл зовнин ярилцаж байна.

Эцэг өвгөдийн минь цусаа урсган амиа өргөн байж тэмцэж хамгаалж ирсэн, vр хойч бидэндээ хэнээс илvv баян эрх чөлөөт амьдрах газар нутаг эх оронг өвлvvлж өгсөн.

*Газар бол улсын vндэс*, *Алга дарам газрыг бурхан гуйсан ч бvv өг* гэж гэрээсэлж vлдээсэн. Өнөөдөр тэгвэл монголын газар нутгийн маань гуравны нэг нь харийн хvний мэдэлд очжээ хэмээн амтай болгон халаглан ярих боллоо. Юун нөгөө алга дарам газар вэ. Монголынхоо хамгийн их баялагтай газрыг лиценз гэдэг нэрэн дор арав хорь бvр зуун жилээр нь тавиад туучихаж гэнэ. Тэд нь тонн тонноор алт зэс нvvрс гэх мэт баялагийг маань гадагш нь зөөж байна. Угтаа бол эрх мэдэлтэн албан тушаалтануудад авилгал өгч юуг ч хийж болдог гэсэн ойлголт ард тvмэнд, бизнес эрхлэгчидэд бvр цаашлаад гадныханд тогтжээ. Хэн их авилгал өгч чадна тэр л өнөөдөр ажлаа бvтээж бизнесээ урагшлуулж явна.

Ард тvмэн улам ядуурсаар туйлдаа хvрч байна. Харин олны нvдэн дээр цалингаас өөр орлогогvй гэх эрх мэдэлтнvvд албан тушаалтанууд овойж оцойтлоо баяжиж том том жиб сэлгэн хөлөглөж уулыг амаар нь хашаа хатгаж эдлэн газар авч тансаг ордон босгож суугаад л *Монголд амьдрал сайхан л байна ш дээ* гэж инээмсэглэл тодруулан даапаалж байх юм.

Тэд мөнгөний дансаа гадаадын банкинд байршуулж, эхнэр хvvхдээ гадаадад амьдруулж, сургаж, өөрөө байдал бишдвэл хэзээ ч нисээд өгөхөд бэлэн байдаг гэлцэнэ. Энэ юу гэсэн vг вэ. Бидний тvшиг, бидний итгэл найдвар, бидний сонголт, бидний удирдагч хаана байна аа. Ичиж амьдрах юмсан даа...

Монгол маань*Алтан дээр суусан гуйлгачин* гэж шоглуулж байсан бол одоо *хоосон нvхэн дээр суусан гуйлгачин нинжа* бодитоор нvдэн дээр болж байна гэж нэгэн орон нутгийн өвгөн хэлж байсан. Мэдээж эх орондоо хайргvй хvн гэж хаа байхав гэж би боддог байлаа. Гэтэл эх орноо гэх сэтгэлгvй этгээдvvд мэр сэр байдаг бололтой. Эх орноо хэдэн халтар төгрөгөөр арилжигч урвагч нөхөд бидний дунд хаа сайгvй...

Зарим нь бvр улсаа ч худалдахаас сийхгvй төрийн нэр хууль тогтоолоор бамбай барин занхайж сууна гэж ард тvмэн шивэр авир хийж байсан бол одоо бvр босоод хашгирч байна. Удахгvй чулуу шидэж байна. Буудаж ч мэдэх нь...

Тэдний амнаас *огцор, зайл, тонил, авилгачин, олигарх, ядуурал* гэх мэт vгс чихэнд хоногштол цуурайтана. Хvvхэд *олигарх, авилгал* гэж хэлд орох нь ээ.

5000 төгрөг хулгайлсан хvн Ганц худагт морилж 500.000.000 хулгайлсан хvн төрийн ордонд залардаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Одоо бид энэ бvхнийг өөрчлөх цаг хэдийн болжээ. Эрхмvvдийг орлогын мэдvvлэгээ өгөхийг шаардая. Олон тvмэнд зарлаж хэлэлцvvлэг оронд даяар өрнvvлье. Авилгалын эсрэг vндэсний газар байгуулья. Хамгийн гол нь ямар ч эрх мэдэлтэн төр засгаас хараат бус биеэ даасан тусгай эрхтэй байх хэрэгтэй.

Бvх эрх мэдэлтэн албан тушаалтнуудын эд хөрөнгө хувьцаа гадаад дотоод данс тооцоог шалгаж vнэн мөнийг тогтоож ард тvмний сэтгэлийг амраая. Тэрхvv мэдvvлэг дээр нь vндэслэн хатуу шалгаж vнэн худлыг тогтоож хатуу арга хэмжээ авья. Vнэн зөв мэдvvлж илvv дутуу нуусан хаасан авилгал болон бусад хуудуутай зvйлсээ сайн дураараа хvлээж гаргаж өгсөнийг нь тодорхой хэмжээнд өршөөе. Энэ мэт байвал ямар вэ?

Ядууралт борчуудтай дайн зарлахаасаа илvvтэй дээдэстэй тэдний буруу vйл ажиллагаатай дайн зарлая. Дээдэх нь суудалаа олохгvй байгаа болохоор доодос нь гvйдлээ олохгvй байна. Толгойноосоо эхлээд ялзарсан Монголоо толгойноос нь эхлээд цэвэрлэе... Энэ мөрөөдөл биш байг.

Иргэн та ч гэсэн өөрийн санал бодлоо хуваалцаарай. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй бvлээн усаар угаавал хиргvй гэдэг дээ.

Болод:.М

Сэтгэгдэл бичих!

2010-06-27 -

Бичсэн: Зочин
Олон олон авъяас хаягдаж байгааг мэднэ. Гэхдээ Ардчилал гэдэг чинь чухамдаа Чамд боломж байна Бололцоог яаж олох чинь чиний хэрэг тэр боломжуудыг ашиглах чинь мөн л чиний хэрэг гэсэн үгний товчлол юм шүү дээ. Монголд Ардчилал зүй ёсоор хөгжсөн эсэх нь эргэлзээтэй байгаа нь Монголчуудад хэтэрхий их шувуу шиг эрх чөлөө хэрэггүй гэсэн үг юм. Учир нь Монголчууд боломжийг ажиглаж бололцоог олж харж чаддагүй хүмүүс.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax