bolod.M

2007-04-17 - Хас банк банк мөнө vv?!, бас МCS луйварчин уу?!

10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ гэх vv...

/Иргэдийн санал захидлаас хийсэн бичиглэл/

10.000 төгрөг задлуулах гэж манайхан бөөн юм болдог. Саяхан нэг жижигхэн тvргэн vйлчилгээний цэгээс юм авлаа. Гэтэл 10.000 төгрөг задлаж чаддаггvй. Нэг нь гарч гvйгээд нэг хэсэг юм болж болж ирлээ. Тэрээр энэ хавийн дэлгvvрvvдээр баахан гvйлээ задлаж чаддаггvй. Тэгэхээр нь ойрхоноор нь Хас банкруу орсон чинь 10.000 төгрөг задлахгvй гэж хариулж гэнэ. Нээрэн инээдтэй юм аа банк нь задалж чадахгvй байхад ТYЦ  задлаж чадахгvй байх нь аргагvй юм даа, 10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ л гэхээс өөр юу гэхэв дээ гэж тэнд байсан хvмvvсийн дунд багахан яриа болоод авлаа.

Хас банк  хэдий жижигхэн банк ч гэлээ 10.000 төгрөг задлахгvй байна гэж юу байхав, аль эсвэл касс нь залхуураа байлгvй дээ гэж өмөөрлөө.

Ер нь манайхан хаа хаанаа л 10.000, 5000-ийн дэвсгэрт задлах гэж бөөн юм болдог. Ард тvмний халаасанд задгай мөнгө хэрэгтэй байна.

Гэтэл одоо бvр 25.000-ийн дэвсгэрт гаргах гээд байгаа. УИХ гишvvн ЭМ-ийн сайд Л.Гvндалай цалин өвөрт багтахгvй хэцvv юм бvр 100.000 –ийн дэвсгэрт гаргах хэрэгтэй байна гэж томорч байсан.

Гэтэл яг vнэндээ ард тvмэн чинь 10.000 байтугай 5000 төгрөг задлах гэж банкруу гvйж байна шvv дээ.

Ядаж байхад банк нь хvртэл задлаж чаддаггvй...!!!

 

*MCS групп авилгалыг дэмжигч ард тvмнийг хуурагч гэж vv?!...*

 

MCS групп бол Монголд их зvйл хийсэн vндэсний том компани гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Реклам сурталчилгаа пи ар сайтай тэрийгээ дагаад ч нэр хvндтэй олон салбарт хvч vздэг манлайлагч компаниудын нэг гэгддэг. Энэ их айлын тухай сайнаасаа илvv саар яриа олны дунд тэнэдэг болсон нь нууц биш. Ингээд ард тvмэн болоод уншигчдаас ирсэн захидлаас хийсэн зарим нэг эмхтгэл бичиглэлээ хэсэгчилэн хvргэж байна.

 

...Нэг. Оршил буюу жишээ./..

150 гэж реклам цацаж юу юм болдоо гэсэн таавар олны дунд төрvvлж  ундаа гаргаж бас ч vгvй боломжийн хэрэглэгчидтэй болж чадсан.

Гадуур хvмvvс соц vед 9-ийн тос авья гэж хэлээд л  ургамлын тос авдаг байсан шиг ундаа авья биш 150 авья гэх болсон.

Гэтэл тун ч удахгvй 150 авья гэхээр урдаас 160-250 төгрөг нэхэх болсон. Яг хэрэглэж дасаад л 150 гэж хэвшээд л ирэхээр нь vнийг нь өсгөж молиго өмхvvлсэн энэхvv vйлдэлд нь гомдсон хэсэг оюутан залуус *Оюутан.мн* сонинд захидал илгээсэн байсныг санаж байна. Анх гарахдаа л 150 гээд өдөр шөнөгvй рекламдаад болоод байсан юм чинь vнээ нэмсэн бол тэрийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ядаж ганц удаа хэлчихэж болмоор. Яагаад ямар учраас vнээ нэмсэн тухайгаа ч тэр. Тэгвэл ард тvмэн хэрэглэгчид ойлгож болох. Тэгсэн бол энэ мэт өчvvхэн асуудлаас болоод тэр их айлын нэр хvнд бага ч атугай унахгvй байсан. Эсвэл энэ vнийг цаанаасаа биш борлуулагчид замд нь нэмж байж ч болох. Гэхдээ энэ бvхэнд хяналт тавьж vнэн мөнийг гаргаж ирэх нь MCS-ийн хэрэг биз ээ. Эцэст нь хэлэхэд 150 гэж сайхан пи ар хийж гаргаж ирсэн брэндээ 10 төгрөгийн зөрvvнээс болоод унагаж байгаагаа бодоход илvvдэхгvй л болов уу?!

 

 

*MCS групп авилгалыг дэмжигч ард тvмнийг хуурагч гэж vv?!* нэгэн хvн надаас ингэж асуусан юм. Яагаад гэж намайг асуухад олон тvмний дундах элдэв цуу ярианаас  л болоот тэр гэж хариулсан юм.*

 

*MCS бол бизнесийн салбарт цэврээр өрсөлддөггvй дандаа том том төсөл нэртэй *луйвар*-ын vйл ажиллагаа явуулж *ногоон карт, дангаар борлуулах эрх, татварын хөнгөлөлт * гэх мэтээр тvрvv барьж,  төр болоод тогтоол шийдвэр зэргийг лоббидох, хахуульдах зэргээр давуу эрх олж авч бусад бизнесийнхэнээ өрсөлдөгчидөө шахдаг тулдаа л өдий хvртэл томорсон* гэх хvмvvс ч цөөнгvй байдаг бололтой. Өөрөөр хэлбэр төртэй болон төрийн эрх мэдэлтнvvдтэй хамтарч сvvжирч байгаад бизнесийнхээ таатай орчинг бvрдvvлж *цөм хийдэг* гэсэн vг гэнэ. Энэнд нь ч бусад өрсөлдөгч болооод бизнес эрхлэгчид компаниуд муу амтай байдаг бололтой. Vvнээс нь болоод бизнес нь шахагдсан дампуурсан газар ч цөөнгvй гэх юм билээ. Дээрх төрийн нэрэн дор хахууль лоббигоор хийдэг гэх сvvлийн vед олны хэл ам таталж байсан бизнесийнх ньталаар ам дамжисан ярианы зах зухаас дурдвал.

 

...Айл бvрийг компьютержvvлэх төсөл./..

Монголын өрх бvр компьютертэй болно. Ерөнхий сайдын хэлсэн vг биеллээ олох гэж бөөн сvртэй реклам пи ар өрнөж ард тvмний тархийг угаасан. Мэдээлэл холбоо, технологийн газраас санаачилсан "Айл бvрийг компьютержvvлэх" төсөл хэрэгжсэн. Хэрэгжсэн ч гэждээ сvржин эхэлсэн төслийн хугацаа даржин дууссан гэж болно... Энэ тухай тухайн vед хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарч байсан нэгэн мэдээллээс ишлэн хvргэе!

 

...Айл бvрт компьютер тараах эрхийг хэнд өгсөн бэ? ./..

*...Мэдээж тэд чамлахааргvй ажлыг амжуулсан. 150-250 ам. долларт багтаан нэг нэг цахим тооцоолуурыг хот, хөдөөгvй хvргэх боломжтой гэсэн тооцоог олон сарын судалгаанд vндэслэн гаргасан билээ. 200 мянган төгрөгөөр компьютер худалдаж авах чадвар монголчуудад бий. Харин хаанаас тэр тооцоолуурыг олох вэ. Тэгээд бас дөрөвдvгээр сар гарахаас өмнө амжиж гадаадын аль нэг орноос оруулж ирэх ёстой байдаг. Мэдээж, хамгийн хямдханыг сонгосон болохоор шинэ бvтээгдэхvvний тухай саналтгvй. Хуучин компьютерээ жагсаалаас хасч буй улсыг судалж, бөөнөөр нь оруулж ирэх онцгой даалгаврыг электрон барааны худалдаа эрхэлдэг хоёр томоохон компанид олгосон. Тэдгээр аж ахуйн нэгжvvд аль хэдийнээ элч төлөөлөгчөө гадагш нь илгээж, захиалсан компьютерvvдээ авчирч монголчууддаа шахсан. Хэзээ, ямар шалгуураар тендерт ялалт байгуулж тэрхvv хариуцлагатай эрхийг гардсан нь тодорхойгvй компаниудын нэг нь "MCS" холдинг аж. Энэ талаар тухайн vед Ардын эрх сонины сэтгvvлч Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газрын төсөл хариуцсан мэргэжилтнээс тодруулахад "Энэ тухай дэлгэрэнгvй мэдээлэл өгөх боломжгvй байна. Төслийн асуудлыг нийтэд мэдээлэх нь зохимжгvй. Бид ажлаа хийгээд л явж байгаа. Манай төсөл хэрэгжиж байгаа. Өөр зvйл ярихгvй" гэсэн байх юм.
Айл б
vрт компьютер тараах эрхийг хэнд гардуулсан юм бол? Монголын хvн амыг шинэ ертөнцөтэй хөл нийлvvлэн алхуулах буянтай vйлсийг тэд яагаад олноос нууцлах болсоныг ойлгосонгvй. Хэрвээ тэр төсөл нь хугацаандаа биеллээ олбол манайх, танайх ч компьютертэй болно. Харин тvvнийг гардах хvртлээ учир битvvлэг жимийг туулах ёстой гэж vv
?
/2005.03.25 Ардын эрх/ *

 

...Энэ мэтчилэн оньсого олон тvмний дунд их байдаг ажээ. Тухайн vед мэдээллvvд дээр ирж байсан ард иргэд уншигчдын сэтгэгдэл захидлаас товчлон хvргэхэд:./..

 

* *MSC-ийн муухай бизнес*

Гадаадад мөнгө төлөөд хог дээр хаях гээд хэрэггvй болсон хогийг Монголчууддаа 200-300-аар шахах гэж дээ.Гадаадынхан баян болоод хаяаагvй орчин vеийн программ, ажил хийх хэрэгцээ хангахгvй болоод л тэр...

Монголын  айл бvхэн хvн бvхэн компьютерийг амьдралдаа хэрэглэдэг болноо гэдэг бол туйлын зөв санаа. Гэхдээ энэ бvхний цаана маш том асуудал байгаа.

Монголын зах зээл дээр өнөөдрийн байдлаар IT бизнесийн нэг салбар болох комьпютер болон тvvний дагалдах хэрэгслийн худалдаа технологи маш хурдтай өрсөлдөөнтэй хөгжиж байгаа. Энэ бол зах зээлийн хууль. Хэн хvчтэй маркетинг хийнэ, хэн шинэ технологи .est p.ice санал болгоно хэрэглэгч тvvнийг л сонгох болно.

Эдгээрийн vр дvнд манай зах зээл дээр өрсөлдөөн маш хvчтэй өрнөж байгаа гэдэгт та бvхэн итгэлтэй байж болно.

Одоогоор засгийн газрын яриад байгаа хөтөлбөр бол гол агуулга нь: Засгийн газар өөрийн нэрийн өмнөөс хятадын компанитай гэрээ хийн тохирч, манайд ажиллаж байгаа энэ хөтөлбөрийг санаачлагч эрх бvхий хvмvvсийн лоббины найз нөхдийн компани эдгээрийг борлуулах эрхийг эдлэх болно.

Энэ ямар боломж юм гэхээр импортоор орж ирж буй тодорхой vзvvлэлт бvхий компьютерийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болно. Тэгээд тухайн борлуулах эрх  бvхий компанид зарах vнийг нь тогтоож өгөх явдал юм.

Энэ бvхний эцэст гарах vр дvн бол PC борлуулдаг зах зээл ажиллаж байгаа том жижиг компани хvмvvсийн зах зээл дээр өрсөлдөх чадвар хаагдаж нуран унах.

Хэрэглэгч бол хаан, ямар vзvvлэлттэй юу авахаа өөрсдөө сонгох эрхтэй. Энэ бvхэн ч гэсэн байхгvй болох байх.

Элбэгдорж Сайханбилэг нарыг ардчилагч чөлөөт өрсөлдөөн зах зээлийг дэмжигч гэж бодож байсан буруу байж. Энэ хvмvvс төрийг бизнестэй хутгаж байна. Эдгээр хvмvvст та бvхэн засгийн газар болоод төр нь бизнесийн зvгээр л орхичих гэж хэлж хvсмээр байна.

Энэ бол яахын аргагvй МОНОПОЛ-ыг дэмжиж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн арга менежментийг санагдуулж байна.

Тэгээд ч манай зах зээлийн багтаамж, эргэлтийг тооцож vзэх хэрэгтэй. Хэдэн зуун мянган компьютер хэдхэн жилийн дотор зарна гээд байгаа. Vvнийгээ эргэж хараач...

Нийгмийн 40% туйлын ядуу амьдарч байна. vлдсэн 50% гаруй нь ч мөн амьдрал нь гэнэт сайжирна гэдэгт итгэх аргагvй.

Эцэст нь хэлэхэд импортоор орж ирж байгаа хvх компьютерийг татвараас чөлөөлчихвөл энэ асуудал чинь эрvvл саруул шийдэгдчих юм биш vv....*

 

...Бас нэгэн зурвас, иргэний vг:./..

*... MCS бол Монголын комьпютерийн зах зээл дээр жинхэнэ утгаараа өрсөлдөгч болж чаддаггvй газар. Чадах ч vгvй. Тэд зөвхөн дээгvvр лоббидож dell болон бусад юм аа хэд нугалж шахаад лоббидсон хvндээ оцойтол нь хахууль өгөөд иймэрхvv л бизнес хийдэг газар. Одоо ч гэсэн vvнийг Сайханбилэгтэй бөөн лобби хийгээд л төрөөс бөөн мөнгө гаргаад л vvний vр дvнд хог авсан ард тvмэн нимгэрсэн төрийн сан л vлдэнэ. Овойж оцойсан MCS хахууль авсан төслийн хэдэн удирдагч л vлдэх байх даа. Тэгээд энэ чинь бизнесийн хувьд их сөрөг юм болж байгаа юм. MCS –ийг л ганц дангаар нь татвараас чөлөөлөөд баахан компьютер оруулж ирэх эрхтэй болгоод бусад нь зах зээлийн хуулийн дагуу яаж өрсөлдөх болж байна аа. Монголд бизнес хийх ч нөхцөл алга бас дээрээс нь гаалийн ногоон гэрлээр юмаа vзvvлэхгvй авдаг гэж байгаа. Даанч дээ ингэж болохгvй биз дээ.

Хөөе нөхдөө та бvхэнд 200 долларын vнэтэй PC гэж яг энэ vнэндээ таарсан юм байна гэдгийг төсөөлж байна уу? Та бvхний хэргцээг хангах компьютер энэ vнэнд багтаж ирнэ гэж яаж төсөөлж байна аа. 200 долларын vнэтэй PC-г хэдэн жил хэрэглэж хэрэглээгээ хангах вэ. Өнөөдөр энэ компьютер гэдэг юм чинэ жилээс жилд технологи нь шинэчлэгдэж өдрөөс өдөрт өөрчлөгдөөд байхад аль эрт хvний хэрэгцээ хангах шаардлагаас хасагдсан хуучин гологдмол юм л энэ vнэнд олдоно. Уул нь энэ санаа нь зөв сайхан зvйл мөрөөдсөн байна. Харин мөрөөдлөө биелvvлэхийн тулд даанч дэндvv бусармаг vйлдэл хийж байна. Алийн болгон бид хvний хуучин хог новш хэрэглэж хууртаж байх юм бэ. Та бvхэн бод. Энэ асуудал тэгээд ил биш учир битvvлэг байх нууцлагдмал байгаа нь бас ямар учиртайг бас бод. Тийм л сайн буянтай юм хийх гээд байгаа юм бол юугий нь нуугаад мэдэн будилаад байгаа юм бол. Яагаад ил тод мэдээлэл хийхгvй байгаа вэ?

Энэ төсөл бол угаасаа хэсэг нөхдийн бизнесийн санаа зорилго гэдэг нь ил харагдаж байна. Нөгөө л улсад шахааны бизнес хийх гэсэн ердийн vзэгдэл байна.

-Дорж 150 долларын орлогтой байя. 200 долларын компьютер аваад яаж амьдрах вэ? Тэр комьютер чинь тог, интернэт холболт энээ тэрээ гээд өчнөөн л юм дагаж шаардана. Надад өнөөдөр 80G. P-4 600 долларын компьютер  байна. Энэ ч миний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгvй л байна. Тэгэхэд тэр 200 долларын компьютер яаж хэний хэрэгцээ хангах юм бол.* гэх мэтээр өөрсдийн vзэл бодол байр суурийг илэрхийлсэн байх юм.
           

            Энэ мэтчилэн олон олон таагvй мэдээлэл яриа амнаас ам дамжин яригдаж бvдгэрсээр байна. Тэгвэл энэ бvхэнд хэн хариулт өгч vнэлэлт дvгнэлт vнэн мөнийг хэлэх вэ? Бодох л асуудал. Vvн дээр нэмэгдээд бас тэдний барих гэж байгаа Шангрила зочид буудлын тухай маргаан болоод хотын төв талбайн маань ногоон байгууламжинд байрилга барих гэж байгаа явдал. Ард тvмний эсэргvvцэл намжаагvй л байна. Гэхдээ тэд хужаагийн зочид буудлын барилгаа өөр газар барихаас болж харин хотын төвийн ногоон байгууламжинд өөрсдийн төв байрыг барих гэж байгаа гэнэ...

Удахгvй бид  энэхvv бичиглэл эмхтгэлийн vргэлжилэл болох MCS групптэй холбоотой уншигч хэрэглэгчдийн захидал сэтгэгдэлээс бvрдсэн  Шангрила тойрсон маргаан, MCS  ба Таван толгойн ордыг эзэмшигч, ХХБанкны 76 хувийг MCS компани... зэргээс бvрдсэн эмхтгэлээ хvргэх болно. Уншигч та ч гэсэн бидэнд өөрийн санал захидал мэдээ мэдээллээ ирvvлээрэй. Бид таны дуу хоолой vзэл бодлыг бvгдэд хvргэхий төлөө ажиллах болно. Мөн бидэнд өөрсдийн санал хvсэлт захидлаа илгээдэг та бvхэндээ баярлалаа.

 

 

* Монголын  номер нэг авилгалчин компани MCS гэж vv?!!*

Уншигч та бvхний илгээсэн захидал сэтгэгдэлийг олон нийтэд хvргэж, таны дуу хоолой чөлөөт индэр болох нь бидний vvрэг билээ. Ийм ч учраас бид та бvхнээс ирсэн санал хvсэлтийг харгалзан vзэж санал бодол сэтгэгдэл захидлаас хийсэн бичиглэлийнхээ 2-р хэсгийг толилуулж байна.

 

Нэг.

Архины реклам хориотой биш бил vv...!!!

*Хараа* гэж эвгvй нэртэй архийг манайхан мэдэх байх. Ер нь хамгийн сайн рекламтай юм чинь арга ч vгvй биз. *Алсын хараатай амьдарцгаая, Сайн vйлсийн аян* нэрийн дор байнга л хаа сайгvй рекламдаж байдаг нь нууц биш. Уг нь архины реклам хориотой биш бил vv?...

Мэдээж ард тvмнээ *хар ус*-аар *хордуулж* хvvхдийнх нь хоолны хэдэн цаасыг аавынх нь халааснаас сэгсэрч байгаа болохоор сайн vйлс, буян хийх нь зvйн хэрэг. Гэхдээ энийгээ реклам сурталчилгаа болгон хийж байгаа нь харамсалтай. Аргагvй *хуульгvй лобби сайтай* газрын зангарага vзvvлж Чингис, Хараагаа  рекламсаар л... Энд холбогдох газрууд анхаарах цаг болсон мэт.

 

Хоёр.

Дахин дахин магтан дуулахад МCS групп бол vндэсний томоохон компаний нэг гэгддэг. Эднийх «МСS плаза», «Соса Соlа»-ний vйлдвэр, «Спирт бал бурам»-ын« vйлдвэр, «Орчлон» сургууль, орон сууцны барилгууд, хэвлэл мэдээллийн төв гээд маш олон салбарт хvч vзэж чамлахааргvй амжилттай яваа. Энэ бvхнийг нь дан магтахаасаа гадна алдаа оноог нь хэлж байх нь ард тvмэн, сэтгvvл зvйн vvрэг.

 

Саяхнаас МСS группийнхэн ямар ч билээ дээ бас нэг ээлжилт тендертээ ялж УДБЭТ-ийн өмнө 21 давхар 82 метр өндөр бvхий олон улсын "А" зэрэглэлийн бизнесийн төв, 5 одтой зочид буудлын барилга барьж эхэлсэн.

Гэтэл хотынхоо төв талбай ногоон цэцэрлэгт хужаагийн буудлыг бариулахгvй гэж УИХ-ын гишvvнээс эхлээд өвгөд эмгэд хvртэл жагсаал хийж улмаар буулгахгvй бол нурааж шатаана гэж сvрдvvлж бөөн л юм болж байсан. Энэхvv vйлдэлээс болоод ч тэрvv ямар ч атугай  оффис бизнесийн төвөө эндээ бариад зочид буудлаа өөр газар барихаар боллоо гэсэн шуум тараасан.

Одоо тэгвэл яг хотын төвийнхөө ногоон цэцэрлэг дээр баахан рекламны том том самбараар таглаад барилгын ажлаа хийсээр байгаа. Чухам юу гээч юм хэзээ босохыг бvv мэд.

            Энэхvv барилгын ажилд нь Монголын ард тvмэн тун ч таагvй хандаж дургvй байгаа нь одоо ч гэсэн мэдрэгдсээр байна. Хужаагийн буудал ч  байна уу, MCS-ийн оффис ч бай заавал хотынхоо төвийн ногоон байгууламжийг сvйтгэн барьж байгаа нь гайхалтай. Энэ тухай уншигчдаас ирсэн зарим нэг сэтгэгдэл захидлаас хvргэж байна!

 

            Нэгэн зурвас:

            Заавал ч vгvй хотынхоо төвд барих шаардлага байгаа юм уу. Уул нь хотоо гадагшаа тэлэх бодлого барьвал наанадаж хот маань том болно. Цаанадаж машинууд нь хvртэл хотын төвд бөөгнөрч бөглөрч хорт утаа цацаж байхгvй шvv дээ.

Усан оргилуур цэцэрлэгийг нь хэвээр vлдээнэ л гэх юм. Яаж ч бодсон тийм жоохон газар талбай дээр байшин цэцэрлэг яаж багтах юм бол?

MCS бол нэг их шудрага бизнес хийгээд томорсон гэдэг юу л бол ихэнх салбарын тэндерийг дандаа авилгал өгч ялдаг нь илэрхий болсон гэдэг яриа vнэний ортой байх гэлцдэг гэнэ.

Бvр Монголын  номер нэг авилгалчин компани MCS гэдэг онигоорхуу юм ч гадуур гарсан байна лээ.

Ихэнх хийж байгаа бизнес нь төрд шахагдсан төсөв болон элдэв зээлийг төсөл нэрээр авсан байдаг гэх ч юм билээ. Жишээ нь  MCS  ялтсан бойлуурыг ганцаараа тавих эрхтэй, нэлээд хэдэн аймгуудад жижиг цахилгаан станц шахсан зарим нь ажиллахгvй байгаа сураг дуулдсан гэнэ. Бас бvх өрхийг цахилгаан тоолууртай болгох онцгой эрхийг авсан, бас гаалийн ногоон гэрэл байгууллага ч гэх шиг төрд болон төсөлд дандаа юмаа шахдаг гээд л ярих юм их бий гэж гадуур шуугиж байна.

Гэхдээ бас сайн тал бий улсадаа оруулж байгаа татвар олон хvнийг ажлын байраар хангаж байгаа гээд л.

Хамгийн гол нь шудрага бус бизнес хийхгvй эрх тэгш цэвэр өрсөлдөж авилгалыг устгах юм бол ч...

 

 

Нэгэн зурвас:

            Гадуур MCS бол Монголд хээл хахуулийг цэцэглvvлэхэд асар их vнэтэй хувь нэмэр оруулж байгаа газар гэдэг юм билээ. Тэд нар Драмийн театрийн газрыг булаан авч MCS плазагаа барьсан одоо бvр давраад Улаанбаатарчуудаас төв цэцэрлэгийг нь булаан авчээ. Уг нь том буудлыг, байгууламжийг хотын төвд биш хотоос зайдуу машин тэрэг замын хөдөлгөөнийг зохицуулж болохоор газар барьвал зvгээр баймаар. Ямар хоолны газар гуанз биш...

Yvний эсрэг Улаанбаатарчууд ард тvмэн бvгд эсэргvvцэн тэмцэхийг уриалж байна. Босоцгооё!!!

....Гадны компанийн гар хөл болж тэдний бизнесийг Монголдоо шахдагаа болих хэрэгтэй.

Монгол улс хөгжих болтугай! ...

Сэтгэгдэл бичих!

2012-01-04 -

Бичсэн: Яйчил (зочин)
Монголын төрд их хувь нэмэр оруулж, их л зүйл хийсэн хийх ч болно.MCS хуулиа эрхэмлэж төрөө дээдэлдэг алсын хараатай групп.
Хоблоос Засах

2012-01-04 -

Бичсэн: giimaa
за та нар болж үз
Хоблоос Засах

2011-05-13 -

Бичсэн: dadido
MCS ээс илүүтэй надад үүрэн телефоны үйлчилгээ өндөр үнэтэй санагддаг. Угтаа бол Жи мобайл тэсрэлт хийсэн. Гар утсаараа минутад 40 төгрөгөөр ярьдаг болмоор байна. Ярианы төлбөрүүд арай л үнэтэй байна. хоёрдугаарт тухайн сард хэдэн минут гадагшаа залгалт хийж ярьсан тухай биллийг өгдөг болмоор байна. Заримдаа шал утгагүй төлбөрүүд гараад байна шд.
Хоблоос Засах

2011-05-13 - MCS

Бичсэн: Зочин
Магадгүй Улаанбаатарын төв дунд газар авч барилга барьсан нь буруу байж болох ч MCS компани хийсэн зүйлтэй, Улс эх орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж яваад нь би л хувьдаа талархаж явдаг. Үндэсний томоохон байгууллагуудын хувьд цуу яриа үргэлж л гарч байдаг. Тухайн байгууллагын 1 хүний бурууг дэвэргээд л улам томруулж, давслаж ярьдаг. Хүмүүсээ, Монголчуудаа 100 айлын хэдэн хужааг эх орноосоо хөөж гарга гэж төрөөсөө гуйхын оронд зуу зуун айлыг амьдралтай нь залгуулж яваа үндэснийхээ компаниудыг муулах хэрэг байна уу ?

Эх орныхоо төлөө залуус бид л санаа тавихгүй бол жоом шиг үржиж, харх шиг мэрдэг орсгой шүдтэнүүд өвгө дээдсийн минь амгалан нойрсож буй хөрс шороог минь сэндчиж, өнөөдрийн талхны мөнгө, ирээдүйн сайхан амьдралыг минь булаасаар байх гэж үү ?
Хоблоос Засах

2011-05-13 - 100000

Бичсэн: Зочин
Үйлчилгээ нь хурдан болохоор олон хүн ХасБанкаар үйлчлүүлдэг. 10000 төгрөг задлуулах гэж орохоос нь өмнө хичнээн хүн орж мөнгө задлуулсан юм бол ? Монголчууд бид 2 их гүрний дунд байгаа хүмүүс тул үргэлж юмыг зөв дэс дарааллаар зөв бодож үзэх хэрэгтэй.
Нэгж хүн бүр уужуу тайвнаар сэтгэж, алсын бодлоготой зөв шийдвэр гаргаж байж л бидний Монгол Улс хүчирхэгжинэ шүү дээ. Өчүүхэн зүйл дээр бухимдах юу байна даа хүмүүсээ.
Хоблоос Засах

2007-04-17 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum
oo MCS-iin тухай эхний хэсгийг нь л уншлаа. дээр үед оллоо дээр гарсан нийтлэл байна. Тэр 150-ийн тухайд бол жижг газрууд л үнийг нь нэмж зардагаас биш MCS тэгж үнээ өсгөсөн юм байхгүй шд.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax