bolod.M

2007-04-17 - *Хууль тогтоолыг уландаа гишгэгч АПУ, Алтжин, Жем интернэшнл зэрэг компаниуд...* *Голомт банк найдваргvй юу?

 

Архи тамхи сурталчилахыг хуулиар хориглосон. Гэтэл єдгєє зарим нэг газрууд архиа аманд хvчээр хийх нь халаг сурталчилсаар байгаа нь нууц биш. Ил далд архи дарсны реклам сурталчилгааг зогсоохгvй юм бол тэр цаасан дээрх худлаа хуулиа Элбэгээгээр уруулчихгvй  яасан юм бол.

 

Монголын хууль гурав хоног гэдгийн vлгэр болгож авилгал хээл хахуулийн бас нэгэн хэлбэрт шилжvvлж байна гэлцэх яриа ч гадуур байна. Ард тvмнээ архиар хордуулж хvvхдийнх нь талхны мєнгийг хумслан амьдрагч эдгээр компаниуд дэндvv даварч бvр улаан цайндаа гарчээ гэхэд болно.

Хууль тогтоолыг уландаа гишгэж улаан цайндаа гарчихсан архи сурталчилж байгаа АПУ, Алтжин, Жем интернэшнл  зэрэг компаниудыг яагаад хууль хяналтынхан яаж ч чаддаггvй юм бол?

 Энд нєгєє л олигархууд авилгал зэрэг сvлжээ нуугдаж тvvнтэй холбоотой гэлцэх юм. Yvнийг ч тодорхой хэмжээнд санхvvжvvлэгч буюу дэмжигчид бололтой.

Монгол улсаа архин далайд живvvлж л байвал тэд ашиг орлогоо нэмэгдvvлж ядуу ард тvмний халаасыг хоосолж єєрсдєє мєнгє хvvдийлж л  байвал ард тvмэн улс орны ирээдvй тэдэнд хамаагvй бололтой.

Жишээ нь гэхэд л *зууны манлай архи пиво рекламдагч* АПУ компани рекламдана гэдгийг ч ёстой vзvvлж єгдєг газар.

Бvр улсынхаа ерєнхийлєгч Багабанди гуайгаар хvртэл реклам хийж байсан гэж бодоход *том гар* аж. Хамгийн сvvлд гэхэд л *Яахуу* нэртэй пиво гаргаж тvvнийгээ яаж рекламддагийг яруу тодоор ил тод харуулсан. Даанч нєгєєх нь тийм ч сайн эд байгаагvй бололтой тэгэс гээд амжилтгvй болж хэн ч тоож хэрэглэхээ больсон гэнэ лээ.

Сансарт монгол хvн ниссэний 25 жилийн ойг далимдуулж Болор архиа бас баахан рекламдаад авна лээ. Ингэж л хууль тогтоолыг уландаа гишгэж ард тvмнээ доромжилдог аж. Энд Батхvv гишvvний зангарга нєлєє байдаг нь ч нууц биш. Бас Баттулга гишvvний ч *мотор* бий гэлцэнэ. УИХ-д заларч єєрсдєє хууль баталж бас єєрсдєє хуулиа зєрчиж байдагт нь монголын ард тvмэн дассаар толгойгоо угаалгасаар байх уу.

 

ЖЕМ интернэйшнел бас л дутахгvй архины рекламаар єрсєлддєг газар болж. *Их мундаг нууцлалтай* бенз шиг чанартай* ч гэх шиг мангардуухан рекламаа єдєр шєнєгvй телевизvvдээр цацдаг. Цэрэнпунцаг гарьдын нєлєє тэгэхээр хуулиас дээгvvр л байдаг бололтой. 

За тэгээд зарим нь их л гэгээлэгээр сайн vйлс хийдэг гэж рекламдсаар авай. Угтаа ард тvмнийг хордуулагч хар ус зарагч эд нарын хувьд сайн vйлсийн буяны vйлсэд манлайлан оролцож *нvгэл*-ээ бага ч атугай цайруулж байх нь зvйн хэрэг биз

*Алтжин* шинээр гаргасан *Хайр* гэдэг архиа FM-vvдээр хvртэл рекламдаж байгаа сонсогддог. Энэ мэт сайхан нэртэй ил далд уянга уярал уран панаал агуулсан рекламаар ард тvмний, хvvхэд залуусын тархийг угаасаар. Цаашлаад хордуулсаар. Vvний цаана нєгєє л ядуурал, гэмт хэрэг єссєєр...

Дээрх хуулийг завхруулагч компаниудад хууль хяналтын холбогдох байгууллагууд хатуу хариуцлага тооцож єндєр торгууль шийтгэл оноохыг ард тvмэн шаардаж байна. Хуулиа дээдэлж хуулиа биелvvлж ажиллаж амьдардаг болох цаг иржээ.

Ард тvмэн минь архи шиг амьдралд жvнз шиг явсаар лонх шиг хоосруузай!

Энэхvv сэдэвтэй дээрх компаниудтай холбоотой ард тvмэн уншигчдын захидал сэтгэгдэлээр хийсэн бичиглэлийг бид цувралаар хvргэсээр байх болно.

 

Голомт банк найдваргvй юу?

 

            *Монголын банк санхvvгийн байгууллагууд найдваргvй гэнэ vv? Голомт банк найдваргvй юм уу?* гэж асуусан хvмvvс гадуур их болжээ.

Мєн *Манай томчууд хvртэл Монголынхоо банкуудад итгэж мєнгє тєгрєгєє байршуулдаггvй тэр тусмаа Голомтод бол бvр ч vгvй гэнэ* гэх явган яриа хvртэл тэнvvчлэнэ...

Энэ бvхэн дэвэрсэн шалтгаан саяхан Голомт банкнаас хагас тэрбум орчим тєгрєгийг гэгээн цагаан єдрєєр сургуулиа тєгсєєд удаагvй нэгэн бацаан хуурамч бичиг баримт ашиглан цvнхлээд инээгээд гараад явсан хэргээс vvдсэн ч байж болох.

Энэхvv гэнэн ч гэхэд хаашаа юм тэнэг ч гэхэд хаашаа юм хариуцлагагvй vйл явдал олныг хирдхийлэгсэн, банкинд итгэх итгэлийг багасгасан гэхэд болно.

 Гэхдээ бас энэ ганцхан биш ээ. Бишгvй л жижиг сажиг залилан тонуул манай банкнуудын кассуудад гарч л байдаг юм гэсэн шуум явсан нь бvр ч гайхшрал тєрvvлж айдаст автуулав. Захын нэг луйварчин ингэж байгаа юм бол... гэх бодол тархинд харвуулж олон ч харилцагч, хадгаламж эзэмшигчийн зvрхэнд шар ус хуруулав.

Энэ мэт банк тойрсон хэргийн талаар сонин хэвлэлvvдээр:

-* "Анод" банкнаас 29 мянган ам.долларыг хуурамч тєлбєрийн даалгавар ашиглан шилжvvлсэн хэрэг гарсан билээ. Тєлбєрийн даалгавар гэдгийг мєнгийг тийшээ шилжvvлж єгнє vv гэсэн хvсэлт гэж ойлгож болох аж.
Гэмт этгээдийн "Монгол шуудан" банк дахь хувийн харилцах данс нь хуурамч нэрээр нээлгэсэн байсныг банкныхан с
vvлд мэдсэн байна. Х.Туяа гэдэг эмэгтэй, хvний хаясан иргэний vнэмлэхийг ашиглан тэр дансыг нээлгээд удаагvй байжээ. "IMCS" компанийн данснаас шилжvvлэн авсан 29 ам.доллар ийнхvv хаашаа орсон нь мэдэгдэхvй алга болсон байна. Цагдаагийн ажилтнууд єєр хvний иргэний vнэмлэх бариад очсон хvнд мєнгє шилжvvлсэн "Анод" банкны ажилтнуудыг л дуудаж байцаалт авч байгаа гэнэ. Энэхvv байцаалтаар тус банкны ажилчдыг мэдэн будилсан эсэхийг шалгаж илрvvлэх юм байна. Яг vv
нтэй агаар нэгэн байдлаар ємнє гарсан банкны хэрэгт холбогдуулан "Голомт" банкны хоёрдугаар тєвийн кассын нярав, нягтлан нарыг цагдаагийн ажилтнууд сэжиглэн хоёр хоног байцаасан.
Мєн тэнд мєнгєє байршуулж байсан МИАТ компанийн нягтланг одоо ч гадуур байлган байцааж байгаа юм. Ганцхан т
vvний мэдэж байх ёстой нууц код банк тоногчдод очсон нь мєрдєн байцаагчдыг шалгахаас аргагvйд хvргэж байгаа аж. "Голомт" банкны кассын нярав, нягтлан нар одоохондоо ажлаа хийж байгаа бєгєєд "Голомтын" гэх хэргийг мєрдєж байгаа ажлын хэсгийхний дуудсан цагт ирэх'"vvрэг" хv
лээсэн байна.
"Голомт"-ын хагас тэрбумын хэрэг, саяхан гарсан Анодын хэргийн араас мєр дарах жишээ энд байна. "Зоос" банкны ерєнхий диллер Отгонцэнгэл зарлагын баримт хуурамчаар
vйлдээд гарын vсэг зурж харилцагчийнхаа 30 мянган ам.доллар, мєн Цэнгэлмаа гэдэг иргэний 17600 ам.долларыг аваад арилж одсон. 2005 оны наймдугаар сарын 20-нд болсон хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж эхэлтэл Отгонцэнгэл мєрдєн байцаалтаас оргон зайлсан байжээ. Тvvнийг саяхан "Иргэний бv
ртгэл мэдээллийн тєв"-ийн орчимд машинтайгаа явж байхад нь баривчилж Ганцхудагт хорьжээ.
Ер нь банкинд ажиллаж байгаа х
vмvvсийн "халдлагад" vйлчлvvлэгчдийн мєнгє єртєх болсон нь нууц биш. "Хадгаламж" банкны нягтлан Л.Гэрэлмаа банкнаасаа 56 мянган ам.доллар авсан хэргийн дараа гарсан хэргvvдийн vйлдэх нь улам нарийсч байгааг хэргийг шалгаж буй мєрдєн байцаагчид хvлээн зєвшєєрч байгаа... * гэхчилэн бичиж байсан.

Бас дээр нь нэмэхэд Голомтын гэх хэрэгт тагнуулын ажилтан ч холбогдсон гэж шуугисан...

            Энэ дээр одоо болтол илрээгvй  Анодын дээрэм байна. Барууны кинон дээрээс л vздэг байсан зvйл одоо кино биш бодит vйл явдал болсон.

Мєн бас нэгэн олны анхаарлыг татсан явдал бол Солонгосын Дэv корпориацаас зээлсэн гэх 75.5 сая долларыг тєлж чадахгvй луу унжиж улс хоорондын асуудал болгон дэвэргэсэн хэрэг. Хамгийн гол нь энэхvv *луйварчин* гэж цоллуулсан монголын єртэй компани байгууллагуудын жагсаалтыг нєгєє хэдэн банкууд маань буюу Голомт банк тэргvvтэй Тээвэр хєгжлийн банк... удаатай урт жагсаалт харагдсан. Энэ хэрэг яаж шийдэгдэхийг ёстой л нєгєє чєтгєр бvv мэд болсон гэнэ лээ. Гэхдээ л хэрэг хуучирахгvй хэзээ ч босож ирээд боогоод авахыг хэн мэдлээ.

  Сvvлийн vед хэвлэлvvдийн дуулиант сэдвийн нэг болоод єнгєрсєн байгаа БНАСАУ-ын хоёр иргэн их хэмжээний валют "Голомт" банкинд байршуулахаар авчирсан гэх явдал. Єєрєєр хэлбэл бохир мєнгийг *боокдож* угаах гэсэн юм байх...

Энэ мэтчилэн итгэл алдуулж сэтгэлд сэв суулгасан дуулиан сенсаци дэгдэж нэг л мэдэхэд чив чимээгvй уусан алга болдог явдал хачирхалтай. Олон хавар нэгэндээ гэгчээр дампуурал зарлаж ядарсан олон ард тvмнээ хохироосон явдал гаруузай гэж иргэн би санаа зовинон энэхvv явдлуудыг сэрэмж болгон бичиглэлээ.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax