bolod.M

2007-04-17 - Болод би шvлгvvдээсээ оруулав шvv

Гэж * ... *

Хорвоо гэж галзуугийн эмнэлэг
Хvн гэж ялзарсан мах
Эх орон гэж хавчиг шорон
Ээж аав гэж ломдбардны хvv
Амьдрал гэж махны машин
Аз жаргал гэж хоосон авдар
Нас гэж зээлийн карт
Намтар гэж шарилын бичээс
Цаг гэж цус сорогч
Цэцэг гэж биений vс
Хууль гэж бvсгvйн дотоож
Хувцас гэж бурхны нvд
Амьсгал гэж vхлийн шуудан
Ард тvмэн гэж толгойн бєєс
Улс тєр гэж яруу найрагч
Ухаантан гэж дэлхийн сvйрэл
Бурхан гэж ганц тоо
Буян гэж чимээгvй хот…

***

2005 он

...Нvгэл болдог орчлон

Хайр гэдэг тэр сэтгэлийн таашаал
Таашаал гэдэг тэр зvрхний гуниг
Гуниг гэдэг тэр амьдралын шаналан
Шаналан гэдэг тэр vхлийн жаргал
2005 он
Над дээр чи бvжиглэж
Над дээр чи нулимаж
Над дээр чи хvндэрч
Над дээр чи жадлаж...

Намайг чи ширээ болгож
Намайг чи сандал болгож
Намайг чи хундага болгож
Намайг чи хутга болгож ...

Миний цусыг ууж
Миний махыг идэж
Миний vр хvvхдийг алж
Миний зvрхийг зvсэж...

Манай аав ээжрvv хялайж
Манай ах дvvсрvv заналхийлж
Манай гэрлvv довтолж
Манай ертєнцрvv пуужин харваж...

Хvн танд
Хvсэхгvй хvсэл
Хvрэхгvй гар
Хvртэхгvй олз алга

Єєрийнхєє зvрхийг
Єєрийн гараар сугалж
Єєрєє иддэг шунал
Єєр vгvйг мэдэхvv ингэхэд...
2005 он
...

Цаг нэг л єдєр зогсоно
Цахилгаан шат нэг л єдєр тасарч унана
Цас нэг л єдєр орно
Цус нэг л мэдэхэд ширгэнэ

Хvн нэг л мэдэхэд vхнэ
Хар нэг л мэдэхэд цайрна
Хvvр нэг л мэдэхэд vгvй болно
Хорвоо нэг л мэдэхэд тєгсєнє
2005 он
...

Уул хийсэж
Vгvй болно
Ус нvvж
Vгvй болно

Уул унаж
Уул болно
Ус асгарч
Ус болно

Vгvй боловч
Бий болж
Бий боловч
Vгvй болно
2005
...

Бид мод шиг євддєг
Тємєр шиг ёолдог

Бид мод шиг цангаж
Тємєр шиг зэвэрдэг

Бид мод шиг ургаж
Тємєр шиг хугардаг

Бид мод шиг vржиж
Тємєр шиг оршдог

Бид модны vр
Тємрийн vртэс...
2005 он
...

Гэрлийн дор нvцэглэвэл нvгэл болдог энэ орчлон
Гэрийн тооноор шагайвал нvгэл болдог энэ орчлон
Гэргийн бvс тайлвал нvгэл болдог энэ орчлон
Ганцаар явбал нvгэл болдог энэ орчлон

Бямбад нєгчвєл нvгэл болдог энэ орчлон
Би гэвэл нvгэл болдог энэ орчлон
Бусдын дээр гарвал нvгэл болдог энэ орчлон
Бурхадын vнэнийг мэдвэл нvгэл болдог энэ орчлон

Амьдаар нь хоолоо идвэл нvгэл болдог энэ орчлон
Аз жаргал хvсвэл нvгэл болдог энэ орчлон
Амар амгаланг дагавал нvгэл болдог энэ орчлон
Амьд явбал нvгэл болдог энэ орчлон...
2005 он
...
Болодын М

 

Зєндєє шvлэг

Тvvнтэйгээ vvрд хамт
яагаад би гэнэт хайрын тухай
ягаахан уруулын тухай
янагхан бvсгvйн тухай
яг тэр учралын тухай бодном
Би дуралчихав уу?
Биå сэтгэл минь эзгvйрчих чинь!
Зvгээр л нэг шохоорхол уу?
Зєрєєд л єнгєрдєг учрал уу?
Yгvй би тэгэхийг хvсэхгvй байна
Yнэндээ би тvvнийг хvсээд байна
Yхэл минь байлаа ч тvvнийг сонгохоос буцахгvйсэн
Yнэн сэтгэлийн тvvх vvрд мєнхрєг
Тиймээ би дуралчихаж
Титмээ хайрын ломбарданд тавиад
Буйдхан, дарсны газарт очиж
Булангийн ширээ тохойлдон сархад ууя
Хайраасаа бусдыг нь сэтгэлээсээ гээж
Хором ч гэлээ би тvvнийгээ ганцхан удаа дурсая
Бvх юм сайхан болно гэж тайвшраад тас vсэрьå
Бvvвэй бvvвэй нойрондоо хайрттайгаа жаргаг
Єглєє босоод би
Єєрийгєє лав олохгvй
Ємчилж болдоггvй хайрын тєлєєсєнд
Єнгєрсєн шєнийн зvvдэнд vлдсэн байж таараа
Тvvнтэйгээ vvрд хамт.
1998

Жаахан охинд
Зvрх зvрхээ дэрлэн
Зєндєє олон хоносонсон
Зvvд зvvдээ манан
Зvv утас шиг амьдралыг нэхсэнсэн
Хайрын тухай яриагvй атал
Хагацлын нулимс унагаагvй байтал
Халуухан янаг чи минь одлоо
Ханьсахын заяа чи минь дутлаа
Одоо би чамайг мартчихаж
Огт дvрийг чинь гээчихэж
Орчлонд мєнхийн хавар ирчихэж:
Орондоо ганцаар хєрвєєж би дасчихаж
Тэр цаг од шиг харваж
Тэвэр дvvрэн цэцэгс хєлийн дороос чинь дэлгэрч байна
Тэр мєч оч шиг vсэрч
Тэнгэрлэг хайрын илч зvрхний гvнд тєєнєж байна
Баяртай жаалхан охин минь
Би чамд эрх чєлєєг бэлэглэсэн шиг
Бvv надаас одоо хайр нэх ээ
Бvрэнхий vдэш єнгєрч єглєє боллоо.
1998

Бодит, бодит бус
Охидын тухай би шvлэг бичлээ
Олон олон шvлэг бичлээ
Орой vдэшгvй шvлэг бичлээ
Ориглох их хvслээ дарж ядан би бичлээ
Мєрєєдєл хvсэл минь vг болон урсаж
Миний ємнє бодит байдал болон ургаж байна
Намайг тэд vнсэж таалж
Наалинхай аашаар дурлалын vг шивнэж байна
Хорвоо дээр надаас єєр жаргалтай хvн vгvй мэт
Хєєр баярын мананд би бvжин цэнгэж байна
Yхтлээ ганцхан чамайг л.... гэж худлаа ярьж байна
Yгvй... гэж бас тунин гомдоож байна
Энэ бvхэнд эцэс тєгсгєл vгvй мэт
Энгvй их ... дараалал vргэлжилж байна
Тэндээс би ганцхан чамайг л хайж
Тэврэлтээс тэврэлтрvv тэмvvлж байна
Дурлал хайр, дуу хуур, зугаа цэнгэлд
Дуусашгvй, уусашгvй ганцхан чамайг хайна...
Гэнэт утас дуугарч онгод vргээнэ
Гэгэлзсэн шvлэгч цаас vзгээ орхино
Байна уу? Хэн бэ? ...
Байз хаана гэнээ, за би одоо гарлаа...
Ингээд л би бодит амьдралаас
Ирэх нэгэн гэгээн учралыг хайн одно
Тэнд хурц гэрэл, намуухан аяз, хєєрхєн охид
Тэнэг яриа, гашуун дарс бvгд бий...
2004

Дурсамж мєрєєдєл дvvрэн нэргvй шvлгvvд
Улаанбаатарын гудамжаар алхахуй
Утга хєглєн бодол нэрнэм
Угт нэгэн булгаас ундрах аялгуу хєврєх нь
Урсгалаас давалгаа тасравч vл хагацах заяа хэмээх
Эх лугаа бие биендээ хэлхэлдсэн бадгууд
Эрэгцvvлэл уянга бvхий орж гарах таталбарууд
2001 он

Єдєр бvр
Єдєр бvр
Би єєрчлєгдєнє
Чи єєрчлєгдєнє
Бид єєрчлєгдєнє
Бvх юм єєр болно
Єдєр бvр
Би чамд шинээр дурлаж
Чи надад шинээр дурлаж
Бид шинээр хайрлалцаж
Бvх юм шинээр эхэлнэ
Нарны єнгє чиний даашинз
Намрын салхи насны намба
Бvгд л єдєр бvр єєр єєр
Бурхан минь! Хайр минь л хуучин хэвээрээ...
2004 он

Хайраар бие биенээ сvлж
Харцаа бие биендээ шингээж
Халуун дурлалын балыг амталж
Хамаг бvхнээ хамтдаа хуваалцаж, элээж
Харгуй замаар хар хурдаараа, аажуухан
Хагацатлаа хорвоогийн єргєс тvvх vv?
Хаа ч юм яваа чи минь...
2004 он

Умдаассан нар тачаадан ширтэх нь
Уйлж хоносон цэцгийн нулимсанд
Шараа тайлж хєлчvvрхэх гэж
Шаналалын хєнжлийг алгуурхан сормуусаараа сєхєх лугаа
2001 он

Жvнзтэй дарсанд тольдон эрчлээс зангидан суухуй
Жаргалын минь хvлэг бусгаад тоос нь vгvй оджээ
Зvvд мэлмэрч хєнжил хєлстэй уйтай сэрхэд
Зvгээр дээ гэж залуу нас минь аргадна
2001 он

Ээжээсээ би эмээнэ
Энэ минийх
Ээжээ би хайрлана
Энэ таных
2001 он

Яргуйн дэлбээ цомирлог дэлгэхэд бидэн танилцсан
Ямба ногоон талд болзсоор дотноссон
Ялгуун навчис хєглєрсєн гудамжаар бидэн хоёр тийш салсан
Ялдам цасан чихруулсаар бидэн хос мєртэй зєрлєє...
Хэвэв бидний учрал
Хойчоо урдчилан хардагсан бол
Хэзээ ч ийм гэгээн бас амттай дурлал
Хэн хэнд маань vлдэхгvй байсан даа
2000 он

Амьдралын хуудсууд он цагийн салхинд эргэсээр
Ард минь юу ч бичээгvй шинэхэнээрээ хуудсууд шарлан хийссээр
Амьдрал орчлонгийн ээдрээг тайлж чадахгvйн учигт
Аглаг сэтгэлийнхээ гvн рvv шургалж би гансарна
2001 он

Эрээнтэй бараантай хорвоогийн єнгєнд би дурлаад
Ээдрээт хувь заяаны зовлонг би яалтайв
Эзэнгvй єнчин хайраар зvрх сэтгэл минь юугаа хийх вэ
Эргэж ч харалгvй орхиод одсон он цагийг дурснам
2001 он

Намайг мартсан чамайг хааяа би єєрийн эрхгvй санадаг
Надруу эргэж ирэхгvй одсон чамайг би єєрийн мэдэлгvй дурсдаг
Гомдол гунигаар дvvрэн зvрх минь vргэлж чамайг хайрлах зайтай байдаг
Ганцхан жаргалыг хагас заяасан хувь заяандаа гэхдээ би єргvй...
1998 он

Зvрхэндээ тээсэн хайрын эзэн
Зvvдэндээ амталсан жаргалын дээд
Vнэхээрийн vзэсгэлэнт бvсгvй таныг
Vлгэр шиг сайхнаар мєрєєдєж явья даа
1998 он

Учралаа гэж
Уургалаж болдоггvй шохоорхолоо гэж
Уйтгар гунигийг салхи шиг л vргээж
Удахгvй бороо шиг асгах юм даа
2004 он

Диско бааранд
Дэнгийн эрвээхий шиг охид шаван бvжих нь
Дэндvv хуурамч орчлонгийн диваажин хаана байна...
...Дэлэн шувтарч суусан ичимхий Монгол бvсгvй чи мєн vv
2004 он

Нvд ирмэх зуурт л би шал єєр хvн болно
Нєгєє танил ертєнц зvvдэнд л сvvмэлзэнэ
Шив шинэхэн айдсын давалгаа ар араасаа нємєрч
Ширхэг vсийг минь ч vлдээлгvй ялалтын тугаа томно
Цав цагаанаар
2001 он

Мєнхийн аз жаргал хэзээ хаана байсныг
Магад маргааш л ганцхан мэднэ
Намар vдийн ялаа нарыг vл тоомсорлох нь
Нээрээ, жаргалын vнэ цэнэ зєвхєн мэдэхгvйд л байна гэх шиг
2001 он

Аяа таны сайхан бие галбирыг
Аргадан энхрийлж таалмаар байвч
Анзаарангvй харц, алганы амтнаас тань айгаад зvрхэлсэнгvй
Ариухан итгэл сайхан сэтгэлд тань аргамжуулад чадсангvй
1997 он

Нvдээ анин унтахаар хэвтэхэд
Нєгєє сайхан бодлууд
Сэтгэлд сарнайн vр суулгаж- єргєс гижигдэнэ
Нойр хулжин хэзээ ч амтлаагvй тэр жаргалд мансуурч- зvvдэнд умбана
Нууцхан сэтгэлдээ айлын бvсгvйн аальхан хайранд шатсаар сэрнэ
Нvдээ нээхэд нєгєє л уйтгартай ч сонирхолтой єглєє тосно
Намтар минь биш ч зvvд минь болоод та єчигдєрт vлджээ
Нэг газар єрєєлийн євєрт та одоо сэрж байгаа...
1999 он

Тансаг vнэр сєнхийж шанхны vс хийсгэлээ
Тас хар єнгє цааш гунхах нь бурхны таалал гэлтэй
Толгой гудайн араас нь дvр ургуулан алхахуй
Танил vнэр чинь уруул илбэхvйяа би цочлоо
Тээр цааш булан эргэж vзэгдлээ, юусан билээ
Тиймээ чи сайхан vнэр шигээ салхинд замхраад vгvй болсон ч
Тэр vдэш надад алчуураа дурсгаад явсанаа мэдээгvй
Танихгvй бvсгvй
2001 он

Сэтгэлд нэг л хєндvvр санаа алдахад
Цагаан хяруу туучин дурсамж айсуй
Саруулхан биш ч гэгээ тодорсоор vvр хаяарна
Цайдам талд Єнгєє бид хоёр эрвээхий хєєн наадна...
2001 он

Аниргvйн гvнд зvvдтэйгээ болжмор нисэхэд
Агт vргэн гєлмєє дэрвvvлэн одсонсон
Айгаагvй ээ би тэгэхэд єєрийгєє голж ичсэн
Аргагvй дээ тэгэхэд тэдний нохой боргож байсан
2001

Улаан туг шиг намирсан ихэмсэгхэн охин урдаас айсуй
Учрал бардамдал хоёр барьц алдаж би цээж єргєн зєрлєє
Ялгуусан тулааны талбарт бидний харц илд шиг харшиж
Би зовхи буулгасангvй...
Ялсан баатар шиг бардамхан би эргэж харлаа
Тэр жишимгvй цааш алхана...
Ялагдал ийм ялдамхан байдаг юм уу
2001 он

Бороо чи ээжийг минь бvv норгоорой
Бvхнээс илvv vрээ гэсэн сэтгэл нь гэгэлзvv
Бор толгодынхоо шvvдэр тоссон цэцэг шиг жиндvv байгаа
Би удахгvй нар нь болж ээждээ очно
Тэгэхэд баярын нулимстай хамт...
2001

Толь хэрэв огт vгvйсэн бол
Тэр хэзээд єєрийгєє тоохгvй
Тэгээд надад дурлах байсан даа
2000 он

Хvн єєрєєрєє бахархдаг
Хvй нэгдлийн vе сэтгэлд дулаахан
Хувцасаа ураад гал тvлмээр...
2000 он

Голын уснаа зогсоод
Гунигаа урсгах бvсгvйг
Надад харуулсан саран
Намайг шоолно
2001 он

Жаахан гєлєг
Том гинжээ дааж ядан хуцах нь
Сарыг айлгана
2001 он

Жvнзэнд сархад болортож
Жижигхэн одод дотор нь хєвєх нь
Живчихвий гэх шиг
2002 он

Тамын тогоонд би -хоол
Та юунд vл яарна -эрлэг
Тvvний хойноос урсгах нулимс дуусаагvй нь vнэн
Дуусахгvй...
2002 он

Нvдгvй шєнє
Нємєглєх чинь
Нvгэлгvй ариун
2002 он

Уур будан...
Утаа униар
Хэзээ ч юм над шиг явсныг мэднэм
Хэзээ ч юм намайг ийм болохыг мэдрvvлнэм
2002 он

Єсгий дороос чинь тансаг гоо цэцэгс бэлэг болон дэлгэрч байна
Єлмий дор чинь тэнгэрийн титэм одод сондор болон мэхийн унаж байна
Гоо сайхан ертєнцийг аварна бvсгvй минь ээ
2004 он

Гоё юм аа! нvд цавчламгvй
Гоо vзэсгэлэнг би олж харлаа
Хар шилээ зvvдэг байж
2001 он

Ганган мєртлєє хєєрхєн эгчид
Гоёхон мєрєєдлєє дэлгэмээр- би эр хvн болжээ
Годон гэзэгтvvд минь баяртай
1997 он

Хайр дурлалын шаглаа бєхєлж
Сvвэгчгvй зvvгээр vйл мэтгэнэ
Хvvтэй болоосой
2002 он

Хунгар цасанд шигдсэн
Хурга олж тэжээв
Том хонь болгоод
Тогоогоо тосолж цадав
1995 он

Миний vйл
Шvvгээ дvvрэн амьдралын
Шvvрдсэн ухаан дундаас
Шхэрлэж буусан vгсийн
Шvvхийн тогтоол гvйцтэгнэм
Гудамжинд зєрєх бvсгvйн
Гунигтай нvдтэй мєргєлдсєн
Гvймэл урсгал харцны
Гэмгvй ялыг vvрнэм
Цаг гацсан болзооны
Цас гаслуулсан хvлээлтээс
Цагаахан итгэлийг сvлж
Цагаатгалын зарлиг уншинам
Хал vзсэн зовлонгийн
Хайр дутсан хорвоогоос
Хоёр алгаа тоссон
Хvvгийн vнэнийг гэрчилнэм
2001 он

Зvvд
Эхлэлгvй
Эцэсгvй
Эрчгvй
Эс оршихуйд зvvд оршино
Сvvдэргvй нvднээ
Шvvдэр бєнжигнvvлж
Сvvмийх зэрэглээнд
Сvнсгvй бие бvжиглvvлнэ
Салхи лимбэдэж
Сар гижигдэж
Санаагvй санаа
Сэмхэн амьдрал vргэлжлvvлнэ
Сохорсон дурлал
Сульдсан итгэл
Совингийн єнгєєр
Солирын хурдаар зvрхнээ татална
Алдас загнана
Айдас занана
Хайр бvvвэйлнэ
Халуун сvvний сvvдэрт дагжина
Эрээн могой
Элс жиндээхэд
Элэх амьдралд
Эмзэглэл зvvд манаж наминчлана
Зvv сvвэлж
Зvvд зvvдлэнэ
Зvгийн луужин
Зєвхєн дээшээ л заана ...
2001 он

Дотор хvнтэй хєєрєлдєхvй
Бvгдэд би улам таалагдах гэж
Бvрэг бас намуухан суудаг
Бvvр дотносож тэднийг таних гэж
Бєєрєнхийдvv бас хэнэггvй царайлдаг
Эрхгvй би хэн нэгнийг vнэлэхдээ
Этгээд мэт зан гаргаж мэтгэлцдэг
Эргvv тэнэгийг хайрлан єрєвдєхдєє
Чив чимээгvй хvндэтгэн єнгєрєєдєг
Байгаагаараа би байж л байдаг
Баримал бурхан биш билээ л
Тиймдээ ч би хамелон шиг хувирч
Тэр охидын зvрхэнд гэрэл шиг шагайдаг
...Алдаанд дургvй ч засах аргаа олдог
Атаанд дургvй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нvхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг
Vнэн худал хоёрыг адилхан vнэлж
Vнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Єєрийгєє тайвшруулж цоглог амьсгалдаг
Vлгэрт итгэдэг нулимстай нvдээ би
Зудтай хvйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зvрхэнд хайлж урсдаг
Мэдэхгvй жилийн байхгvйн ордонд тєрсєн
Мэргэдийн сvнсний сvvдэр тєдий билээ би
2001

Зvгээр л намар
Шанхны vс хийсэх нь намуухан
Шаргал гуниг туучих нь давчуухан
Сэтгэлийн єнгє нvvх нь тунгалагхан
Сэрээд харахад зvгээр л намар цаг
Салхилах зvгт чи зогсох нууцлаг
Санаагаа гvйцэх гэж гуних минь томоогvй
Сайхан бvхэн цаг хугацаанд уусах нь гайхмаар
Санаа алдахад зvгээр л намар цаг
Нуурын мандалд тольдох минь санаандгvй
Нэг мєч бvтээлээ туурвих нь нь биширмээр
Тэнгэрт шувуудтай зэллэж яваа минь сонихон
Тэгээд зvгээр л намар цагийг таталмаар
2001 он

Дурсамж
Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх итгэл минь сайхан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх сэтгэл чинь сайхан
Цагаан гуниг сvлж тунирхах хайр чинь сайхан
Цаг хугацааны дэнс бидэн хоёрыг савлуурдавч тэнцvvлэх нь сайхан
Хацар улайлган гэрэвшээд дєхєх чинь дурлалдаа шатаад дулаахан
Хvрмээ тайлаад чамд нємрvvлэхэд эр сэтгэл минь дулаахан
Хоёр алга биесээ тэмтрээд цочих нь ичингvйрээд дулаахан
Хайртай гэж шивнэхэд уур савсаад орчлон дэндvv дулаахан
Бvтэн єдєр биесээ бодон гэгэлзсэн учрал хvсэлдээ шатаад гэгээтэй
Бvртийх сарны бvдэг туяанд намайг шагнах инээмсэглэл чинь гэгээтэй
Бидний хєтєлєлцєєд анирлан алхадаг цасан зам шvлэг шивнээд гэгээтэй
Бvлээхэн энгэртээ нємєрлєсєн бvдvvн хуш мод минь дурсамжтай минь гэгээтэй
Сайхан дурсамж минь сайхан
Санаа алдах минь ч сайхан байсан
Сайрхах дурсамж минь дотнохон
Санахын аянганд ниргvvлсэн хуш мод минь хэвээрээ...
Цантсан сормуустай нvдээр чамайг ширтэх сайхансан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх чинь сайхансан
2001 он

Намар
Наран хайлж саран хєлдлєє хонгор минь
Надаас нvvсэн vvлс хэний энгэрт шивэрнэм
Шаргал гуниг шувуудын ганганаанд жигvvрлэж
Шvлэгчийг тойрон эргэх он цагийн салхинаа хєвнєм
Зvvд мэлмэрч хєнжил жиндvv уйтай сэрхэд
Зvгээр дээ гэж залуу нас минь аргадна
Зєн совингийн нуур хунгийн нулимсанд мэлтэлзэж
Зєєлєн сэтгэл аргадан алтан загас шvvрднэм
Хагдарсан цэцгийн vнэр салхитай ханьсан тэнvvчилж
Халуун янагийн євєр лvv атаатны vлгэр шивнэнэ
Хаашаа ч юм бэ хулжсан чинийхээ зvvд итгэлийг
Харцганд хєєгдсєн болжмор шиг байж ядахдаа vгvйлнэ
2001 он

Итгэл
Єєртєє би итгэж явдаг
Єнєєдрийн хувь заяандаа баярлаж явдаг
Сайхан бvхнийг дотроо мєрєєдєж явдаг
Салж нийлэх учралыг тээж явдаг
Амраг шvлгэндээ би vргэлж єртэй явдаг
Ариун хайрыг сэмхэн харуулдаж явдаг
Анд нєхєддєє би итгэж явдаг
Аз жаргалаар ирээдvйн замаа тєсєєлж явдаг
Алдаа онооны дээсэн дээр аз сорихыг хvсдэггvй ч
Амьсгал тасравч харамсахгvй амьдрахыг би хvсдэг
Ахиад энэ орон зайдаа амьдрахсан гэдэгтээ итгэдэггvй ч
Алхам бvрийн мєр ирээдvйг минь тэгшилдэгт итгэдэг
Хааяа хааяахан гуниж сэтгэлдээ нууцхан ганцаарддагч
Хяслант хорвоод єєрийгєє базаахгvй гэж голдогч
Хайртай бvхнийхээ тєлєє зvрх минь цохилж байдаг
Хан хорвоод би тэгээд бардам бас итгэлтэй алхалдаг

, , ,
Эрх чєлєєндєє хэтэрхий дурлажээ
Эр сэтгэлдээ дэндvv омогшжээ гэж
Ганцаардсан vдшийн салхи шивнэлээ
Гудамжаар алхаад л баймаар хавар...
Зvvний сvвэгчээр багтах амьдралаа далай шиг бодож
Зєрєєд л єнгєрдєг охидыг дарс шиг саначихаж гэж
Бодоогvй бодол зvvдэнд зочилжээ
Бороо хурдан ороосой...
Тал нутагт минь цэцэг дэлгэрч
Танхилхан эрвээхий эргэн наадаг
Хэнтэй ч юм тэнд учрахсан
Хайртай гэж vнэнээсээ ганцхан хэлэхсэн...
Єнгєрсєн одоо ирээдvй гуравыг
Єнєєдєрт цуглуулаад
Єєр юу ч хэрэггvй гэж
Єндєр дуугаар хайрын тухай шvлэглэхсэн...

Їнэн гэж байдаг бол
Алаг нvдэн ялдамхан минь
Алиахан ааштай аялгуухан минь
Уйтгар мэт зvрхэнд сэм нуугдаад
Урилагагvй атлаа зvvдэнд юунд зочлоно вэ
Болзсон билvv бидэн хоёр
Бороонд норж зогссон билvv
Сарнай чамд бэлэглэсэн билvv
Санаандгvй vдшийн учрал минь ээ
Хувааж идсэн чихэр шиг амттай
Хундага тулгасан дарс шиг охьтой
Амталсан даруйд дахиад л хvсэл бадраах
Амссан даруйд дахиад л зориг асаах
Хайрын тєлєє тєрсєн дагина минь
Хорвоо бидэнд гэгээн vдшийг бэлдэж
Хосгvй учралыг бурхан бэлэглэж
Хоёр биедээ жаргал заяажээ бидэн
Алсад байвч зvрх минь чамтай хамт
Ариухан итгэл минь зvvдтэй хамт
Ахиад л учрах ерєєлтэй хамт
Ашид мєнхийн хайр чамд…
Їнэн гэж байдаг бол
Їvрдийн биш амьдралд минь
Зуурдын юм гэж vгvй ээ
Їvрээр хагацсан бvсгvй минь ээ
2004 он

Мянган жилийн тэртээд би
...Мянган жилийн тэртээд би
Мяралзсан хєх цєєрєм байсан
Миний тэр жаргалтай ертєнцєд
Мєн л адил баяр гуниг сєєлждєг байсан
Хос хосоороо шувууд миний сэтгэлд хєвж
Хорвоод хайраар л амьдардаг гэж ганганадаг байсан
Нэг л єглєє би
Намайг тольдох тэр vvлийг ажигласан
Эгэл тэр жаахан vvлэнд
Эрхгvй би татагдан тэмvvлсэн
...Тэнгэрээс би цєєрмєє даллан
Тэнд vлдсэн ертєнцєє vдсэн
Алсын алсад хайрандаа хєвсєєр
Аянга цахилсан vдшээр хагацана гэж санаагvй
Єглєє нь надаас тэр зугтсан юм шиг одоход
Єнчирч хоцорсон би шалбааг болон vлдсэн
Хэн ч тоохгvй намайг цєєрмєє зvvдэлж байхад
Хар тарлан бух надаар цангаагаа тайлсан
Хvсээгvй байхад минь намайг эзэмдэж
Хєдєє талруугаа євєртлєєд явчихсан
Хувь заяаг даган гунигаар цадсан
Хав харанхуйн дунд эрх чєлєєгєєр цангасан
Vзэшгvй муухай болсон намайг тэр
Yvл шиг л бас хаячихсан...
Цэцгийн дэлбээ хvртэл намайг сэгсэрч
Цэвдэг хатуу газар чанга гэгч нь тоссон
Хатуу ч гэлээ газар эх зєєлхєн байсан
Халуухан євєртєє намайг энхрийлэн авсан
Цэнгэг булаг болон би газрын хэвлийгээс
Цэлгэр талыг чимэн дахин жаргалтай урссан
Голдирол болон урсаж явсан намайг
Гараараа утгаж нэгэн бvсгvй амссан-тэр ээж байсан
Намайг таалсан тэр уруул дээрээс
Нэг уруул их удаан озсон- тэр аав байсан
Ингэж л би ихээ урт зам туулж
Ирсэн юм даа хvний ертєнцєд-тэр хайр байсан
...Мянган жилийн тэртээд би
Мяралзсан хєх цєєрєм байсан
Миний тэр жаргалтай ертєнцєд
Мєн л адил баяр гунин сєєлждєг байсан
Хос хосоороо шувууд миний сэтгэлд хєвж
Хорвоод хайраар л амьдардаг гэж гаганадаг байсан
2005 он

Дун цагаан шvдэт минь...
Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь ээ
Дурлалын тухай би vлгэр ярьж єгєх vv та нарт
Дун цагаан шvд яралзуулан инээх тэр охиныг дурсах уу
Эхлээгvй юм гэдэг тєгсєєгvй юм байдаг шиг
Эгцэлж ч надруу ширтээгvй алаг нvдэн минь ээ
Хаана ч билээ дээ би чамтай таарсан
Халуу шатаж зvрх булиглаж чамтай зєрсєн
Найзуудтайгаа наргиантайхан явсан охин заяа
Намайг ч анзаарах сєхєєгvй дайрч одсон дурлал минь ээ
Ганц vг солилоо гээд дурлалын ган тайлагдахгvй ээ
Гарыг чинь атгалаа гээд зvрх минь амрахгvй ээ
Бvлээхэн уруулыг чинь vнсэж булбарай биеийг чинь илбэж
Бvтэн шєнє багадах ч ганц мєчийг чамтай жаргаж vдвэл...
Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь
Гэгээн гэнэн хvсэл минь
Гэнэт учирсан хvслэн минь ээ
Амьдралын минь дэнсэнд алтан мєч тэр болог
Аз жргалын минь титмэнд алмаазан шигтгээ тэр болог
Єнчин дурлал тээж гэргийтэйгээ учрах нvгэл минь арилаг
Єрєєл нэгний зvрх шархлуулсан хvнд ялнаас чи мултраг
Ийм л нэгэн vлгэрийн эхлэл чамд би аминчлаж шивнэе
Итгэн vv байна уу энэ чиний л хэрэг ээ
Ямар ч байсан эхлэлгvй энэ vлгэр тєгсгєл хайж зовлон тарихгvй ээ
Яг л бvх юм хуучнаараа он цагт амар сайхандаа жаргана аа
Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь ээ
2004 он

Улиасны дор
Урьд хосын
Учирдаг байсан
Биеийг чинь шивж
Нэрсээрээ шархлуулсан
Танил улиасыг
Тvшин зогсоод
Тайтгарах дусал
Тосон саатлаа

Надаар чи
Наадах хэрэггvй
Навчин хээгээр
Мэргэлээд хэрэггvй
Ирнэ ирэхгvй ирнэ ...
Ийм их навчис
Итгэл тээн хийсэх нь
Эргээд чамруу гvймээр

Бороо хэзээ ч юм
Шиврэхээ больж
Бодол сэтгэл
Шаналалд хоргодно
Нvцгэрсэн модны
Нємєрт жиндvvхэн
Байз! Танил цув...
Болзсон ч биш дээ тvvнтэй.
2002 он

Хий хоосон
Yхэл амьдралаас
Єєрийгєє хайнам
Бvгдийг оршуулж
Булшин дээрээ цэцэг єргєнєм
Би байгаагvй
Би байхгvй
Би, би биш
Би чи биш
Амь минь цаг хугацааных
Амьдрал минь байгаль ертєнцийнх
Бие минь эцэг эхийнх
Би єєрєє хий хоосных
Нэр минь ч минийх биш
Намтар минь ч намайг танихгvй
Намайг хэн ч мэдэхгvй
Yнэндээ би ч єєрєє мэдэхгvй
Сэтгэл санаа минь хий хоосонгоос vvдэлтэй
Сурсан мэдсэн минь бусдаас эхтэй
Сэрэл хvсэл минь амьдралаас vvдэлтэй
Сvvдрийн сvvдэр л ганцхан надаас эхтэй
Би хий хоосон ч гэлээ
Нvгэл vржvvлж vхэл амилуулна
Бурхан хоосолж буян цуглуулна
Нил аялгуу тасалж нууц сэтгэнэ
Нам анир цочоож дуун алдана
Бодол минь хормын хоромд харьяалалтай
Байгаа байхгvйн чинад утгын эрэлтэй
Бvх эд эс бие биедээ богтлоостой
Бvхний оронд ганцхан хий хоосон эрхтэй...
...Надад анх юу ч байгаагvй
Нэг л мэдэхэд байгаагvй шигээ байсан
Яг миний бодол шиг оньсготой
Ярьж лавшруулж цєхрєлєє гээсэн
Хайр, солонго...
Хєгжим, нулимс...
Мэдэхгvй ч мэдэрнэм
Мэдлэгээс зvрхшээн оршихуйн гадна биширмээр
Хаанаас хэн юу яагаад яаж байгааг
Хэзээ хэн юунд яаж яах гэж мэдэхийг
Илvv хоосон зай
Дутуу хоосон заяа
Би vл мэдэв ч
Бид vгvйсгэн учирч байна
Танд би зєн совингоо илгээе
Та гагцхvv сэтгэлээ чагна
Тэнд хий хоосон буй
Тэнд чинь л би бодитоор буй

2001 он

Амьдрал минь
Халуун зуны салхинд жиндэхийн учир хайрыг би хайдаг
Хємєрсєн тогоо цуурах шиг од харвахын тоолонд хvслээ би шившдэг
Хєндийд татсан солонго ихэмсэгхэн замхрахад чамайгаа би vгvйлдэг
Харласан аргамжаа тойрч зvvд эргэлдэхэд он цагийг би дурсдаг

Хєлд тээгэлсэн чулуунд бvдрэхэд сvvдэр минь намайг тvшдэг
Хагссан зvрхний гуниг самрахад нулимс минь намайг намайг аргаддаг
Уянгагvй хуур харцаараа хєглєхєд итгэл минь намайг зоригжуулдаг
Унаган багын дурсамж даллахад шvлэг минь намайг хєтєлдєг

Ангасан сэтгэлийн цангааг тайлахгvй ч бороонд би шалба норон зугаалдаг
Алдарсан итгэлийн туяаг таягдахгvй ч болзоонд би жавар энхрийлж зогсдог
Аньсганд торсон нулимс баяр гунигийнх ялгаагvй шорвог байдгийн адил
Амраг тєрсєн чамтайгаа зовсон жаргасан ч хамаагvй амьдрахыг ганцхан хvсдэг

Алдсан бvхэн харуусал дагуулдагч єєрийгєє би шийтгэж єнгєрснийг уучилдаг
Агуу ихийн мєрєєдєл тасардаггvй ч єнєєдрийг би шагнаж шvлгээ бичдэг
Хєлсєє дуслуулсан тэмцэл дvvрэн, эзэвэргэн тэр хvнд єдрvvд
Хожим дурсахад жаргалд ташуурсан сохор vеэс алтан мєчєєр дvvрэн байдаг

Yе vехэн би дурлалдаа шатаад vнс болон салхинд тэнvvчилж чамайгаа хайдаг
Yнсэлт чинь єєр нэгний уруул тэмтрэхэд би хэдийн зvvд шиг замхарсан байдаг
Yvрээр хайрын бурхан надад чи байгаа цагт тэр байж л таараа гэж шивнэдэг
Yлгэр vргэлж дардан байвал жаргал гэдэг амтгvй гэж ирээдvйгээр шилбvvрддэг

Амьдрал минь эрэл минь хvлээлт минь
Алган дээр буух цасан ширхэг минь
Итгэл минь сэтгэл минь сэрэл минь
Ирж яваа гэгээн учрал минь... амьдрал минь

Тэр нэгэнд
Бодсоор л байна чамайгаа тэртээгээс
Битvvхэн зєндєє шаналсаар одоо бvр байчихжээ
Охин жаалхан насанд чинь дурлалын шvлгээ анх тэрлэжээ
Онгон халуун зvрхэнд чинь хайрын хvлэгээ анх эмээлэлжээ
Лаа шиг итгэл минь гэрэлтсээр шатаж дуусахад
Луужингvй далайчин шиг би зvг чиггvй хайгуулчин
Ор тас мартагдсан балгас шиг хуучин тvvх болж
Орь ганцаар хэн нэгнийг хvлээсээр хоцорчээ
Ромьео Жулеттаг зvvдэндээ чамтай тоглож
Рашаан мєнхийн усыг шvлгээр би нэрж, єєрєє согтож
Том алаг нvд шиг чинь болор хундагаар
Тэр єчvvхэн тєдий итгэлийн туяаг залгилмаар
Уусан даруйдаа тэгээд бvхнийг умартан агсамнаж
Уран vгийн санг хоосортол чамайг л ганцхан дуулмаар
Яасан ялдамхан сэтгэл вэ, би эр хvн мєн vvє
Яруухан эгшиг чамаас эгшиглэх нь чи ятга юм уує
Алсын алсад надаас ангид нисэн оддоо эрх чєлєє минь
Амар шєнийн зvvдэнд хааяа хяруу болон унаж намайг жиндээ
Анхны хайр мєн эсэхийг нь ч мэдэхгvй тэр нэгэн минь ээ
1998 он

Бороон дусал
Нулимс шиг гуниг, тайтгарал дvvрэн
Над дээр чи дандаа урилгагvй ирдэг
Нуугдаж, эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг
Чиний харцанд би єєрийгєє ичгvvргvй тольдож
Чармай нvцгэн биеэ нууж чадахгvй тушаадаг
Заримдаа бvр хvсэл тачаалдаа хєтлєгдєн
Загас шиг чиний биенд удаан сэлдэг
Нарны туяа сормуус гижигдэж нойрноос сэрээхэд
Нулимстай нvд, хvйтэн тэврэлттэйгээ хамт чи vгvй
Хєнжил дотор, хэцэн дээрх хувцасанд, нойтон алчуур…
Хэлбэрээ алдсан vсэнд чи галбираа vлдээгээд оджээ
Тэр нэгэн бvсгvй шиг

Yлгэрт би дуртай
Амар сайхан жаргадаг болохоор vлгэрт би дуртай
Алиахан бага нас минь тэнд мєнхєрсєн болохоор vлгэрт би дуртай
Амьдрал эрт урьдын цагаас эхэлдэг болохоор vлгэрт дуртай
Ариухан хайр, чин vнэн хоёр ялдаг болохоор vлгэрт би дуртай
Баатар шиг амьдрахыг хvсдэг болохоор vлгэрт би дуртай
Баяр жаргалыг зовж олдог болохоор vлгэрт би дуртай
Бvх юм тєгсєвч итгэл vлддэг болохоор vлгэрт би дуртай
Бурхан ээж минь надад ярьж єгсєн болохоор vлгэрт би дэндvv дуртай
Yлгэрт би дуртай
Дэндvv дуртай
Дандаа дуртай
Дахиад дуртай, дуртай
Їлгэр намайг эрх болгосон
Їнэнд дуртай эр хvн болгосон
Шvлгэнд дуртай, дурламтгай болгосон
Шvvдэр шиг эмзэг зоригтой болгосон
Эрээнцавын шєнє оддын дор
Эмээ минь намайг vлгэрээр єсгєсєн
Эрээн авдар дээрээ лааны гэрэлд
Эрх жаалхан хvv родиогоор vлгэр сонсож єссєн
Дулаахан хєнжилд эмээгийнхээ цээжинд хяраад
Дугуй цагаан талын шєнє би хайранд бvvвэйлэгдсэн
Дуусдаггvй их vлгэрийн далайд амар сайхан жаргаж нойрссон
Дэндvv азтай vлгэрийн баатар шиг хvvхэд байсан
Би vлгэрт дуртай хvvхэд
Би хєгшин ээжийн хайртай хvvхэд
Би хєгшин ээждээ хайртай хvvхэд
Би дэндvv азтай хvн!
2000 он

Цэцэг
Цэцэг сайхан vнэртэй
Чамайг уяраах ид шидтэй
Цэцэг сайхан єнгєтэй
Чамд таалагдах хуурамч дvртэй
Сайхан цэцэг єргєстэй
Зvрхэнд сум шиг шивж євтгєнє
Сайхан цэцэг єрєвдєлтэй
Зєвхєн чиний тєлєє л амьдарч, гундана
Yнэтэй тэр цэцэг чамтай ижилхэн
Yнэндээ бvсгvй хvн цэцэг хоёр ижилхэн
Yнэгvй болох нь амархан

Бодит, бодит бус
Охидын тухай би шvлэг бичлээ
Олон олон шvлэг бичлээ
Орой vдэшгvй шvлэг бичлээ
Ориглох их хvслээ дарж ядан би бичлээ
Мєрєєдєл хvсэл минь vг болон урсаж
Миний ємнє бодит байдал болон ургаж байна
Намайг тэд vнсэж таалж
Наалинхай аашаар дурлалын vг шивнэж байна
Хорвоо дээр надаас єєр жаргалтай хvн vгvй мэт
Хєєр баярын мананд би бvжин цэнгэж байна
Yхтлээ ганцхан чамайг л.... гэж худлаа ярьж байна
Yгvй... гэж бас тунин гомдоож байна
Энэ бvхэнд эцэс тєгсгєл vгvй мэт
Энгvй их ... дараалал vргэлжилж байна
Тэндээс би ганцхан чамайг л хайж
Тэврэлтээс тэврэлтрvv тэмvvлж байна
Дурлал хайр, дуу хуур, зугаа цэнгэлд
Дуусашгvй, уусашгvй ганцхан чамайг хайна...
Гэнэт утас дуугарч онгод vргээнэ
Гэгэлзсэн шvлэгч цаас vзгээ орхино
Байна уу? Хэн бэ? ...
Байз хаана гэнээ, за би одоо гарлаа...
Ингээд л би бодит амьдралаас
Ирэх нэгэн гэгээн учралыг хайн одно
Тэнд хурц гэрэл, намуухан аяз, хєєрхєн охид
Тэнэг яриа, гашуун дарс бvгд бий...

Гэнэн дурлал байгаагvй хайр минь
Хєєрхєн охин чамайг би
Хараад л анх дуралчихлаа
Харцандаа хайраа нуугаад
Хараагvй мэт явахаас
Дотроос минь дvрэлзэх хайраа нуугаад
Дээгvvр хараад исгэрч явья
Дэргэдvvр єнгєрєх ихэмсэг чамайг
Дахиад би гєлрєн ширтэхгvй
Єєр хvнтэйг чинь мэдсэн ч гэлээ
Єрийгєє би хорьж дийлээгvй
Олон ч шvлгээ чамд зориулж
Орцны чинь vvдэнд манаач шиг хvлээсэн
Чамайг л харах гэж єдєржин эргэлдэж
Чамтай л уулзах гэж гудамжаар алхалсан
Чамд л єгєх гэж хайрын захидал бичсэн
Чандган цасан ширхэгт хайртай гэж шивнэсэн
Сэтгэлийн vгийг минь чи сонсоогvй
Сэрж чадаагvй хар дарсан зvvдэнд би гомдоогvй
Хайртай гэсэн vгэнд минь цасан ширхэг бороо болсон
Хатуу хорвоод унахдаа тэр мєс болсон
Гэнэн дурлал байгаагvй энэ хайр минь
Гэвч дэлгэрч амжаагvй цагаахан сарнай минь
Гэгээн гуниг сvлэх жаахан охин минь
Гэнэ гэнэхэн зvрхэнд багаддаг дурсамж минь
Дэгэж дэрэвсэн насанд минь
Дэвvvр хархан сормуусаараа
Тас шилбvvрдээд одсон
Танхил нэгэн охин минь
Єєр нэгний зvрхэнд ассан зул юмсанж
Yлээж би зvрхлэхгvй нь
Єрєєлийн зvхэнд ургасан яргуй юмсанж
Таслаж би чадахгvй нь
1997

Ихэмсэг охин
Сайхан охидод сэтгэл алдаад
Санаашран зогсох сайхан шvv
Царайлаг чиний ємнє хайраа илчлэх
Цаазаар авахуулах хэрэгтэн шиг хэцvv
Асах галгvй бамбар билээ чи
Асах модгvй цог билээ би
Аадрын сvvлчийн аянга чи
Аянга тоссон мод би
Сайхан чиний ихэмсэг vгэнд гуядуулж
Самгардан зогсох хайрын боол
Єєдєс болтол уруулсан захидал шигээ
Єєртєє гутрах єнчин зvрхний эзэн
Гэвч хайр дундрахгvй
Гэгээн хvсэл дуусахгvй
Сайхан итгэл унтрахгvй
Сансандаа заавал хvрнэ
Солонгорох гэрлийн гялбаан дунд
*Сохорсон* нvдээрээ ганцхан чамайг ширтэж
Уралдах эрсийн тvрvv магнайд
Уриад би чамтай бvжиглэлээ
Ихэмсэг охин чиний харц
Илд мэт зvрхийг минь сvлбэлээ
яасан хэцvv хорвоо вэ
яая даа би тэнгэр минь
1998

Нулимстай дуу
Хайртай хонгор чамайгаа би
Хичнээн удаан хvлээв дээ
Хаа холын охин чамайг
Хvсэн мєрєєдєж шаналав даа
Чи минь наддаа ирсэнгvй
Чин сэтгэлээ дэлгэсэнгvй
Гуниглах зvрхэндээ би
Ганцхан чамайгаа хайрлавч
Yнэн сэтгэлт охинд
Yгvй гэж зvрхэлсэнгvй
Чи минь намайгаа ойлгоорой
Чинийхээ ємнє би чинь сєгдєе
Асгарах бороо шиг нулимсыг
Аргадан би чинь арчиж єгье
Амласан vгээ буцаагаад залгия
Ахиад хэнийг ч шаналгахыг хvсэхгvй
Чи минь ухаалаг шvv
Чамайгаа би чинь мартахгvй
Чи минь намайгаа зовоолгvй
Чин хайраа илчилсэн бол
Холын холыг зорьсон ч
Хайрын сэтгэлээ vлдээсэн бол
Чи минь юундаа нууцлав даа
Чамайгаа би чинь ойлгосонгvй явжээ
Бvтээгvй хайрын гэгээн дурсамжаа
Бvрэнхий шєнийн халуун жаргалаа
Бодолдоо зохиосон сайхан амьдралаа
Бvгдийг нь ингээд хоёул мартая
Чи минь намайгаа уучил
Чихэр хувааж идсэн vедээ хоёул vлдэе
Хайрын дуугаа хамтдаа суугаад
Сvvлчийн удаа нулимстай нулимтсай дуулья
Хайртай байснаа бид мартахгvй
Сайн найзууд vvрд явья
Чи минь наддаа амла
Чамдаа би хайртай гэж сvvлчийн удаа хэльå!
1998

 

Сэтгэгдэл бичих!

2007-04-17 - Сэтгэгдэл

Бичсэн: Legacy
Hey Болодоо чи сэтгүүлч юмуу? Бичсэн юмнүүд чинь бүгд чинийхүү. Сонин дээрээс Болод гэж нэр харж байсан санагдаад байх юм.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax