bolod.M

2007-04-18 - Нийтийн зовлон болсон нийтийн унаа

Нийтийн унаа, нийтийн тээвэртэй холбоотой гомдол, шvvмжлэл, элдэв хэл ам тасардаггvй гэхэд болно. Арга ч vгvй биз ард тvмний амь албыг залгуулж байгаа амин чухал газар юм чинь.

Та нэг л өглөө боссон чинь автобус троллейбус микро автобус гээд бvгд явахгvй дээр нь бvр такси ч байхгvй байвал яах вэ. Төсөөлөхөд ч бэрх. Тэр өдрийн хотын ажил амьдрал зогсож, улс орны ажил алба уналтанд орж, ард иргэдийг уур бухимдал нөмрөх биз...

Ийм ч учраас бид хөл залгуулж хvссэн газарт дөхvvлж өгдөг vнэ хямд vйлчилгээ муу энэ хэдийнхээ тухай ярьж хэлэлцэж яавал дээрдэх талаар санал бодлоо илэрхийлж алдаа оноог нь тунгааж байх нь зvйтэй болов уу.

Энэ ч утгаар ард иргэдийн санааг чилээж уурыг барж байдаг зарим нэг нийтлэг зvйлсийн талаар цөөн хэдийг энд сийрvvлэн буулгахыг зорьлоо.

 

Автобус троллейбус

Автобус троллейбус хvлээнэ гэдэг цагийн дайсан гэдгийг хvн болгон л бухимдан ярьдаг. Хэдэн төрийн тvшээдийг нийтийн унаагаар явуулж vзvvлэх юмсан гэж ч бодогдмоор vе зөндөө.

Учир нь автобуснууд маань эхний бөгөөд эцсийн буудал дээрээ микронуудтай өрсөлдөн байж ахиухан хvн суулгаж авах гэж дараачийнхаа автобусыг иртэл иргэдийн чилээн цаг шахуу дvлий дvмбэ оргин зогсоно. Ингээд л суусан зорчигчид цагаа хяламхийж *яваачээ цаг хэцvvдлээ, хурдлаачээ* гэхчилэн нэг хэсэг орилсоор сvvлдээ *хуц уль, тэнэг мал*-даа тулж байж даарчийн автобусны бараа харагдмагц нэг юм хөдөлнө.

Одоо гэнэт цаг нартай гэдгээ санасан юм шиг буудлууд дээрээ бараг зогсохгvй шахуу л яаравчилна. Зорчигч суух нь бvv хэл суусан нь бууж амжаагvй байхад л хаалгаа тас хааж хөдлөх нь энхvvхэнд.

Зорчигчдын ихэнх нь өндөр настан, хvvхэд багачууд, оюутан сурагчид, эгэл борчууд, архичин өвгөнтийхөн, гэр оронгvй тэнvvлчид, хог тvvгчид гэх мэт байх.

 Ийм ч учраас жолооч энэ мэт мөнгө төлдөггvй *тусгайгийнхан*-ыг авах дургvй. Тэр тусмаа оюутан сурагч өндөр настаныг бол буудал дээр нь хаяад л кондуктор нь тvлхээд л  зугтана.

За тэгээд цааш нь хэлэх юм бол буудал дээр ирмэгцээ л зогсоно гэж салж унах нь уу гэлтэй vхлийн муухай чихран дуугарах нь аймаар. Дотор арзайж бөөлжис хутгам тэр чихарч гийхтнаж дуугарах нь арчаагvй ажилгvй жолоочтой доо, тос гэдэг юм энэ насандаа биедээ хvргvvлж vзээгvй техник шvv би гэж амь гуйн орилж байх шиг санагдана.

 Бас болоогvй ээ нөгөө муу жолооч нарынх нь ямаан омогтойг яана аа. Бие биенээ хашиж зогсоод л vс босож зvрх салгалтал Улаанбаатараар нэг нөгөө их дуутай сигналаа орилуулж өгнө дөө.  Зvрх муутай хvн бол тэр дуунд нь бол чад хийнэ шvv.

Yvнд замын цагдаа нар анхаарал хандуулмаар. Дуут дохиог хотын төвд тэгж хамаагvй хэрэглэж болдог нь зөвхөн нийтийн тээвэрт л зөвшөөрөгдсөн байдаг юм болов уу. Мөн тэр техникийн аюулгvй бvрэн бvтэн байдал нь сар бvр болж өгвөл өдөр бvр анхаарал тавьж шалгаж баймаар. Энд олон хvний амь нас аюулгvй байдал буйг санахад илvvдэхгvй болов уу.

Дээр нь нийтийн унаанд ормогц л хөлс хир хулмас шивэр архи тамхи ханхийж муужруулах шахна.  Зун бол саун л гэсэн vг ээ.

 Хуульгvй хэдэн хогчид архичид бол шуудай шуудайгаар нь хогоо vvрээд л эзэгнээд л дархан эрхтэй зорчино доо. Ойртохоос ч аймаар...

Суугаад явахад бөөн хэрvvл, хараал чихнээ хадаж кондукторын *зайгаараа урагшаа чихээрэй, чи тэнэг мал хаалганаас холдооч ээ, муу дурак тасалбараа ав, өгөр архичин бушуу буу, тэнэг авгай минь чи муу тэр таксигаараа явахгvй яасан юм...* гэх мэт эцэс төгсгөлгvй хараал vгс цуварна.

Ганц нэг жишээ дурдахад нэгэн кондуктор бvхэл 5000 төгрөг өгсөн охиныг мөнгөө задлуулж орж ирсэнгvй хэмээн элдэвээр харааж хөөж буулгаж байгааг харсан. Бас Дарь эх-ийн чиглэлийн автобусны кондуктор арван жилийн бацаан баймаар залуу, ээж шиг минь настай хvнийг *п... гичий* гэхчилэн дуудаж байхтай таарсан. Ингэж болохгvй талаар учирлахад урдаас *та нар яваад заргалдацгаа муу гуйлгачингууд* гэж омогдож байх жишээтэй.

Бvр *хаанаас ийм засрахгvй тэнэг, наад захын ёс суртахуун, соёлгvй хvнийг олж авчирч ажиллуулдаг байнаа* гэж нэгэн vйлчлvvлэгч бухимдаж байсан нь голыг нь олоод хэлсэн vнэн vг мэт. Энд нөгөө хэрэглэгч хаан гэдэг vлгэрийн тухай  бол бvр санах ч хэрэггvй ээ.

Энэ мэт наад захын харьцаа байхгvй кондукторууд vйлчилж байгаа хvн биш харин цагдан хорьж, дарамтлан дээрэлхэж байгаа мэт харьцдаг нь энгийн нэгэн байдаг л нэг жишиг болон манайд тогтжээ. Бид дасаж.

Мөн заримдаа жинхэнэ кондуктор нь ч мэдэгдэхгvй зорчигчоосоо л ялгагдахгvй байх нь элбэг.

Мөнгө нэхэж хөөж тууж хараал урсгаж байгаагаар нь л танихаас бусдаар бол мэдэх аргагvй. Зарим кондукторууд өөрсдөө биш дурын орны хvнээ ажиллуулж байх нь $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3761, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax