bolod.M

2007-04-18 - Аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй!!!

*Аальгvйгээс хамаргvй* гэж нэгэн vг бий. Уг vг vvсэж гарсан тvvх нь гэвэл дээр vед анагаах ухаан нэвтэрч амжаагvй байх vест тэмбvv гэдэг айхтар өвчин газар авч хvн амыг бvрхэх шахсан гэдэг. Тус өвчин нь эмчлэхгvй удаж даамжирхаараа яршиж хамар нь унадаг байсан юмсанж. Ингээд л *болдоггvй* хvvхнvvд хамаргvй явах нь ихэссэн гэдэг. Yvнээс л *аальгvйгээс хамаргvй* гэх vг гарсан гэх.

Тэгвэл өдгөө *аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй* болох болж. Учир нь ДОХ гэдэг эмчилгээгvй аюулт тахал манайд нэгэнт нvvрлэж бидний дунд чимээгvй гэтэн явах боллоо. Урд нь хамар унаад салж байсан бол өдгөө амь насыг нь аваад ч салахгvй vр удам ирээдvй хойчид нь аюул заналхийлэх аюулт өвчин нvvрлэж.

Иймээс хvн бvр ариун журамтай байж зайлшгvй тохиолдолд бэлгэвч хэрэглэж занших нь чухал хэмээн Эрvvл мэндийн сайдаасаа эхлээд л vглэх сэрэмжлvvлэх болж.

Гэвч энэхvv аюулт өвчинтэй зэрэгцээд садар самуун явдал биеэ vнэлэх явдал хэрээс хэтэрч газар авлаа. Янхан гэдэг нэг төрлийн мэргэжилтэнvvд олширч бvхий л давхрага хvрээнд бат гэгч нь оршин тогтнож байна.

Ер нь Монголд янханыг төрvvлж хөгжvvлж байгаа гол хvчин зvйл бол гадныхан гэж хэлж  болно. Гадны ажилчин жуулчин нар хамгийн их vйлчлvvлэгч нар нь байдаг бололтой.

Наад захын нэг муу барилга дээр ажиллаж байгаа хужаа нар гэхэд л сард 600 орчим долларын цалим авдаг юм байх. Тэд ихэнхдээ бичиг баримтгvй байдаг тул хашаанаасаа хамраа ч цухуйлгадаггvй ангаж цангасан эм хvний мөрөөсөл болсон амьтад байдаг юм байх. Тийм болохоор нь барилгаас барилга хэсэж биеэ vнэлдэг охид хvvхнvvд бий болжээ. Оройхон ажил тарахын vест нь л барилгынх нь хашааны vvд хавьцаа эргэлдэж vнэ тохирвол гvйж ороод барилга дотор нь амжуулчихдаг гэх. Хөөрхий нэг удаа нэг хvнд vйлчилэх vнэ нь 5000-15.000 төгрөг байдаг гэнэ. Тэгээд л нэг дор нэлээд хэдэн хужаануудтай амжуулчихдаг гэж байгаа. Vнэхээр хvний ой санаанд багтамгvй ийм л зvйл өдөр болгон шахуу бидний дэргэд шахуу л болж байдаг аж.

Харин арай дөнгvvр дээд зэрэглэлийнх нь болохоор 30-100 долларын vнэтэй бөгөөд баар сав зочид буудлаар эргэлддэг аж. Бvр зарим зочид буудлууд өөрийн гэсэн биеэ vнэлэгч охид хvvхнvvдтэй байх бөгөөд тэднээсээ тус газрын эзэн, зохион байгуулагч, хамгаалагч нар нь тусгал буюу татвар авдаг гэнэ. Бvр буудлын vйлчилэгч хамгаалагч нар нь өөрсдөө биеэ vнэлэгч дуудаж олж өгдөг ажил хийж дундаас нь хэдэн цаас авдаг ченж болдог гэх юм билээ.

Та бvхэн Чингис, Ханборой зэрэг арай дөнгvvр пивоны газруудаар оройхон ороод хараарай. Хичнээн олон монгол охид хvvхнvvд харийн хөгшин залуу эрсийн мөр тvшин эгээ л амраг хайрт нь лугаа сууж байгааг олж харах вий.

Өдөр нь орчуулагч хөтөч орой нь амраг нь болох энэ мэт хvvхнvvд охидын эгнээ өдөр ирэх бvр хvрээгээ тэлсээр. Бvр байнга ажлаар монголд ирдэг гадныхантай, байх хугацаанд нь хамт амьдарч цаг хугацааг тансаг сайхан өнгөрөөж нутаг буцахад нь чамгvй юм салгаад vллдэг охид хvvхнvvд зөндөө. Бvр ДОХ аваад ч vлдэж мэдэх.

 Тэдний ихэнх нь дээд мэргэжилтэй хэд хэдэн хэлтэй байх нь энvvхэнд. Энэ мэт амар хялбар амьдралд дурлагсад олширсоор л.

Vvнд нь америк, герман зэрэг барууны орны эрчvvд ихэд амташиж бvр өөр хоорондоо зуучилж гинжин холбоо найз нөхдийн хvрээлэл vvсгэжээ.

Тэдэнд vйлчлэгч охидын ихэнх нь өөрсдийгөө янхан гэж vздэггvй бөгөөд манай найз залуу эсвэл миний vйлчлvvлэгч би хөтөч орчуулагч нь гэж танилцуулах аж. Нэг хэсэг нэг гадаад залуутай явж байгаад л нөгөөх нь явахаар дахиад л өөр хvнтэй гэх мэт энэ мэргэжилд эрэлт их байдаг гэх. Сул зогсоно гэж бол бараг байхгvй. Сvvлдээ энэхvv ажилд сурамгvй охидыг монголд vйл ажиллагаа эрхэлдэг баар рестораны эзэд шинэков гадаадууддаа олж зуучилж өгдөг аж.

Мөн солонгос хятадууд Монголд ирж баар зочид буудал тvрээсэлж ажиллуулах нь ихэссэн. Монголчууд нь өөрсдөө ажиллуулаад ашигтай ажиллуулж чадаагvй газрыг тэд хэлсэн өндөр vнээр нь тvрээслэн дуртай ажиллуулдаг.

Гэвч тус газар нь vнэндээ ашигтай ажиллахгvй байхад хvртэл тэд ажиллуулсаар сэтгэл хангалуун байдаг байна. Учир нь тэд тэндээ өөрсдөө наргиж цэнгэж охид хvvхнvvд цуглуулж жаргаж байхдаа дуртай байдаг бөгөөд бас дээр нь vйл ажиллага явуулж байна гэдэг нь визээ сунгуулж байх гол арга нь болдог бололтой.

Ингэж л тэд зугаа цэнгэлд дуртай хөнгөн явдалтай дэл сул охид хvvхнvvдийг тэндээ ажиллуулах нэрээр байлгаж бvр тэндээ хамт амьдарч зугаацаж байдаг юм байх.

Энэ мэт дурдаад байвал vнэхээр сэтгэл сэртхийм явдлууд манйа нийгэмд зөндөө болжээ. *Охид садарлавал vндэстэн мөхнө* гэж нэгэн айхтар vг бийг манай охид хvvхнvvд мартсан бололтой.

Ийнхvv ил далд хөгжиж байгаа харийханы диваажин болж байгаа биеэ vнэлэх янхандах энэхvv гутамшигт явдлын эсрэг $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3762, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax