bolod.M

2007-04-18 - Монгол улс маань луйварчдын амьдрах таатай vvр уурхай болжээ

Моод Монголоор дуусдаг гэсэн хоржин vг бий. Тэгвэл өнөөдөр луйвар Монголоор дуусдаг болж байх шиг.

Монгол улс маань луйварчдын амьдрах таатай орчин vvр уурхай болжээ. Иргэд нь ядуу залхуу дээр нь амар аргаар мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгvй гэнэн итгэмтгий гэж vv…!?

90-ээд оноос хойш манайд хот хөдөөгvй элдэв янзын мөрийтэй тоглоом их дэлгэр ч эрчимтэй хөгжих замдаа орсон гэх.

Хөзрөөр мөрийтэй тоглоод адуу мал гэр орон бvр тэр ч байтугай эхнэрээ хvртэл алдаж байсан хөгийн явдал гарч байсан гэдэг. Ардчилал буян аа гэж агуу шvv. *Эр хvмvvсийн тоглоом хатуу* гэж хэлээд л өнгөрөхөөс яалтайв...

 Хөзрийн мөрийтэй тоглоом, луйвар ч яахав эртнээс ил далд байсаар ирсэн явдал гэж бодьё. Бас манай хvмvvс ч энд нэг их донтож автаад хамаг байдгаа тавиад туудаг гэнэн цаг өнгөрсөн биз гэж найдна.

Гэвч луйвар аргууд vе vеэрээ шинэчлэгдэн улам боловсонгуй болж, уран нарийн аргаар баяжин  гарч ирсээр...

 90-ээд оны vед *бөмбөг нуух* буюу гурван хөмөрсөн аяганд порлонон бөмбөг бөмбөрvvлж олуулах цэвэр луйварын тоглоом манайд ид хvчээ авч аль хvн ихтэй хотын гудамж талбайд өрнөдөг байсан. Учир нь тоглогчид нь бvгд л нэг тал байдаг бөгөөд харин дэргэдvvр нь өнгөрч яваа энгийн нэгэн буюу гэнэн тэнэг vгэнд дуртай мөнгөтэй хvн ирмэгц олзлон бvгд нийлээд тvvний мөнгийг луйвардаж авдаг байв.

Бас *3 буусан уу, 8 буусан уу?* гэдэг хундаган доторх цаасны хоёр талд бичсэн тоог таах тоглоом дэлгэрсэн. Энэ нь боронзодсон цаасан эсвэл голд нь нимгэн төмөр хийсэн байдаг байсан бөгөөд ханцуйн дахь соронзоороо тоог нь хvссэнээрээ эргvvлж өөрчилж илбэдээд л мөн л хvмvvсийн мөнгийг луйварддаг байв.

Энэ мэт луйварууд ч яахав ганц нэг хvний тухайн vеийн халаасыг хоослоод сайн хашраагаад л салдаг байсан байх гэж бодьё.

 Гэхдээ л гэнэн итгэмтгий бас зvгээр байж байгаад амар аргаар мөнгө олчих санаатай Монголчуудын маань халаасыг багагvй тэмтэрсэн дээ.

Гэтэл одоо vед луйварчдын арга улам нарийсч дээд төвшинд хvрчээ гэж хэлж болно.

Бvр бага балчираас нь эхлэхэд охид хөвгvvд нь хэн нэгэнтэй гудамжинд яриа vvсгэн танилцаж vнэтэй баар ресторанд урьж баахан дайлж дайлж, нэг л мэдэхэд утас цvнхийг нь аваад тооцоон дээр нь хаяж зугтах.

Мөн гайгvй царай зvс бие хаатай охид хvvхнvvд орой vдэш эрчvvдийг урхидаж буудалд хамт орж элдэв бодис эмтэй архи ус ундаа уулгаж муужруулаад хамаг юмыг нь туугаад арилж өгөх.

Гэртээ ганцаараа байгаа жаахан хvvхдvvдийг хуурч гэрийнх нь эд хогшлыг цөлмөх.

 Цаашлаад байгууллага компани, банкны хvртэл данс дугаар ашиглаж мөнгө хулгайлах.

Гадаад улс, харийн орон руу зуучлана, цагаачлуулана, виз олгоно, гаргаж өгнө гэж орон байрыг нь хvртэл заруулж хэдэн цаасыг нь аваад ор сураггvй болох.

Хадгаламж зээлийн хоршоо байгуулж иргэдийн мөнгийг өндөр хvv амалж сайхан рекламаар хуурч их хэмжээний мөнгө төвлөрvvлээд эд хөрөнгө болгож ийш тийш нь шилжvvлж vрэн таран хийж дампуурах.

Янз бvрийн гадаадын нэртэй компанийн салбар шинээр нээгдэж алдартай нобелийн хэдэн удаагийн шагналтаны шинжлэх ухааны агуу нээлт бvтээл болох байгалийн цэвэр бvтээгдэхvvн, хvнийг эрvvл саруул болгогч шидэт эм, хоол хvнс, тос тvрхлэг гэх мэтийг борлуулагч гэх сvржин сайхан *Сvлжээ* нэртэй байгууллагууд борооны дараах мөөг шиг олноор байгуулагдаж, гишvvн бvр нь олон хvнийг итгvvлж татан оруулж эгнээндээ нэгтгэж *хулхин дээр нь цэцэг ургуулж* чадна төдий чинээ ашиг орлого олох боломжтой төдийгvй сард хэдэн сая долларын цалинтай ажилд мэргэжил боловсрол нас харгазлахгvй авна гэж зарлан дашийн шог болох гээд тvм буман луйварууд vргэлжилсээр хууль хяналтынхан нvдэн балай чихэн дvлий суусаар ард иргэд хохирсоор мөнгө төгөргөө алдсаар...

Гэтэл сvvлийн vед дэлхий даяар алдартай луйвар гэгддэг *Негерийн цагаан захиа* гээч зvйл цахим хөгжлийг даган манайд нэвтэрч олон хvний толгойг эргvvлэх болсон нь шинэ аюулын харанга дэлдэж байна.

Нэг л өдөр танд африкийн нэгэн дайн самуунтай орноос их хэмжээний мөнгө хөрөнгө өвөлсөн охин тусламж хvсэн захидал майл илгээнэ. Бас болоогvй өөрийн зураг хөрөг, банкинд байгаа их хэмжээний долларын тухай баримт сэлт банкны баталгаа ч явуулна. Бас болоогvй энд нь дайн самуунтай учир энэ их мөнгийг авбал шууд л алуулна тэгэхээр танай сайхан амгалан энхийн орон Монгол улсад очоод танай банкаар дамжуулж шилжvvлээд авья. Танд би шанд нь мөнгөнийхөө тэдэн хувь болох тэдэн сая долларыг зvгээр л өгнө гэж баярлуулна. Хамгийн гол нь хэнд ч энэ тухайгаа ярьж болохгvй шvv гэж анхааруулана. Тэгээд танаас Монголруу нисэх замын зардал болох тэдэн мянган доллар зээлээч гэж гуйна. Хэрэв та итгээд явуулбал ямар нэгэн шалтаг гарлаа дахиад тэдийг л явуулбал яг очлоо эсвэл очиж явна зардал дутаад хаа нэгтэй байна яаралтай туслаач гэж бас баахан уран vлгэр ярьж хэдэн цаас нэмж салгана. Мэдээж энэ бол vлгэр учраас таны мөнгө ч байхгvй нөгөө негер охин ч байхгvй. Ор сураггvй таг чиг болж та толгойгоо шаан хоцорно. Энэ бол энгийн нэгэн жишээ. Vлгэрийн хувилбар ямар ч байж болно. Тантай хамтарч бизнес хийх, таныг эх орондоо урих, сургалтанд сургах, хурал зөвлөгөөнд урих, сайн санааны буян арга хэмжээнд хvлээн авах гэх мэт зөндөө уран аргаар таныг хуурч итгvлж луйвардаж хоосолж бvр харийн оронд дамлан зарж, биеийг чинь vнэлvvлж, ам насыг чинь хороож ч мэднэ.

 Иймэрхvv сайхан vгтэй итгэмээр захиа манай олон интернэт хэрэглэгчдэд ирж арааны шvvсийг нь асгаруулж ингээд л гэнэт баяждаг байж гэсэн гэнэн бодол төрvvлж шуналын галыг нь асаах болсон нь тvгшvvр дэлдэж байна. Энд хувь хvн та бvхэн өөрсдөө л сэрэмжтэй байх хэрэгтэй. Энэ мэт шинэ шинэ луйварын уран аргууд Монголд нэвтэрч газар авч байгааг хаа хаанаа анхаарах цаг нь болжээ!

 Энд зарим нэг нийтлэг луйваруудын  зах зухаас дурдлаа. Vvнээс ч илvv нарийн олон янзын луйвар хаа сайгvй хохирогчоо хайн тэнvvчилж бий гэдгийг анхаарагтун!

Мэдээж хvн та хэзээд амар хялбар аргаар мөнгө олох гэж бvv яарагтун. Танд хэн нэгэн зvгээр шахуу мөнгө өгөх эсвэл мөнгө олох боломж олгоно гэдэг цаанаа ямар нэгэн но –той луйвар байх вий гэдгийг хэзээ ч бvv мартаарай.

Эцэст нь хэлэхэд Сэрэмж сэрэмж сэрэмж бас дахин сэрэмж!!!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax