bolod.M

2007-04-18 - *Зоос банк но-той* юу?!

Манай хэдэн банкнуудаас нам гvмхэн бараг таг чиг шахуу байдаг нь Зоос банк гэхэд нэг их хилсдvvлэг болохгvй байх.

Ер нь ямар vйлчилгээ явуулдаг ямар урамшуулал хөнгөлөлт  шинэ vйлчилгээ явуулж байгаа болон тийм юмыг дэмжлээ ийм арга хэмжээг ивээн тэтгэлээ ч гэж тун бага сонсогддог гэнэ.

 Нэг vгээр хэлбэл мэдээ мэдээллээ олон нийтэд бага цацдаг, реклам сурталчилгаа их хийдэггvй, нийгмийн идэвх муутай, олон нийттэй харилцахдаа тааруу газар гэж хvмvvс ярьдаг. Энэ байдлыг нь өнгөц хараад зарим хvмvvс дvгнэхдээ Зоос банк бусад өрсөлдөгчдөөсөө илvv гараад гайхуулаад гялтайлгаад байх юм байхгvй дундыг бариад чимээгvйхэн довоо борлуулж дампуурчихгvйхэн шиг байх  бодлого барьдаг байх гэж тайлбарладаг гэнэ лээ. 

Зоос банкны vйлчилгээ муу, ажилчдынх нь харьцаа тааруу, гэх мэт шvvмжлэлттэй хандсан яриа олны дунд байдаг нь нууц биш. Хаа сайгvй л байдаг яриа гээд vvнийг тоохгvй байж бас боломгvй. Угтаа манай бvх vйлчилгээний байгууллагууд хэрэглэгч ядаж хаан биш юмаа гэхэд иргэн гэдэг vvднээс нь хvндэтгэлтэй хандаж vйлчилж баймаар.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын зарим нэг нь маркетинг менежментийн зөв оновчтой зах зээлд тохирсон үйл ажиллагаа явуулж байхад, нөгөө нэг хэсэг маркетинг, менежментийн үйл ажиллагааг өрөөсгөл байдлаар ойлгох явдал ажиглагдаж, энэ байдлаас болж банкууд ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж чадахгүй, зөвхөн өнөөдөр маргаашийг харсан үйл ажиллагаа явуулсанаас үүдэн банкууд амьдрах чадавхаа алдан дампуурах, татан буугдах явдал илбэг болох нь харагдаж эхэлж байна. Нийт арилжааны банкинд ажиглалт хийхэд банкуудын үйлчилгээ, ажлын хариуцлага, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад “Outsourcing ” хийх нь зайлшгүй чухал зүйл болоод байгаа юм гэж сvvлийн vед ярьж бичих боллоо. Энэ тал дээр ч гэсэн анхаарахад илvvдэхгvй мэт...

Хааяа хааяахан чих халууцуулсан мэдээлэлд өртөж байдаг Зоос банкийг *мөнгө угаах* vйл ажиллагаа явуулдаг юм биш биз гэсэн хардлага хvртэл байдаг гэх юм билээ. Гэхдээ мэдээж яалаа гэж тийм байхав дээ…

Саяхан сvлжээнд нь гэмтэл гарч кабель нь тасарсанаас болж vйл ажиллагаа нь зогсож vйлчлvvлэгчидээ багагvй бухимдуулаад авсан Зоос банкны барцад vvгээр зогсохгvй бололтой энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сvхбаатар суман дахь салбарынх нь харуул зэрлэгээр алагдсан мэдээлэл олныг сэрдхийлэглээ.

Хэргийн дуудлагыг тус банкны захирал Мөнхцэцэг шөнийн 04 цагийн vед өөрөө цагдаагийнханд өгсөн гэх. Тэрбээр, тухайн өдрийн vvрийн галт тэрэг тосохоор явж байх замдаа ажлынхаа газрын дэргэдvvр өнгөрөхдөө байшингийн гаднах хаалга нь онгорхой, хvн орж гарсан шинжтэй, нэг л сэжигтэй санагдсан учир дотогш орсон гэжээ. Тvvнийг ороход манаач нь хутгалуулсан, шалаар дvvрэн нэлийсэн цус тунасан байж. Айж балмагдсан захирал бvсгvй тэр даруйдаа цагдаа, тvргэн тусламж дуудсан байна. Мөн vvдэнд нь мөнгөний сейф нь хэвтэж байсан гэж тэрбээр цагдаагийнханд мэдvvлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд манаачийн амийг зэрлэгээр хохироож, сейфэн доторхи мөнгийг авах санаатай байсан ч азаар сейфийг онгойлгож чадаагvй, эсвэл мөнгөтэй сейфийг тухтай газар очиж онгойлгохоор зөөж байхад нь захирал эмэгтэй ирснээр гэмт этгээд зугтсан болов уу гэсэн таамаг байгаа аж.

Холбогдох албаны эх сурвалжийн хэлснээр гэмт этгээд тус банкнаас нэг ч төгрөг авч чадааг
vй бололтой. Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтнууд өндөржvvлсэн балэн байдалд ажиллаж, хэргийг шалгах, хэрэгтнийг хайх ажиллагаагаа vргэлжлvvлж байгаа аж.

Энэхvv аймшигт хэрэг юуг хэлнэ вэ. Зоос банкны хувьд мөнгөө алдаагvйдээ баярлаад сууж байгаа биз. Харин хvний амь гэдэг мөнгөөр vнэлэх аргагvй. Тvvний ард хичнээн хvний амьдрал байгааг бид мэдэхгvй. Энэ мэт банкны харуул хамгаалалтын систем муу байгаагаас амар аргаар мөнгө олохыг хvсэгчдийн шуналыг бадрааж дээрэм тонуул хийхэд татаж байгаа нь гарцаагvй.  Yvнд анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ гэж санагдана.

Дээрх дурдсан зарим нэг vнэн худал хvчин зvйлсээс болоод ард иргэдийн дунд Зоос банкинд итгэх иргэдийн итгэл буурч, гадуур *Зоос банк нэг л но-той* гэсэн яриа хvртэл гарах болсон гэнэ шvv....

/иргэний илгээсэн захидлаас/

Сэтгэгдэл бичих!

2009-11-12 -

Бичсэн: Зочин



санаа зовох алга ташилт
Хоблоос Засах

2009-09-18 -

Бичсэн: hen ch bish (зочин)
Иймэрхүү бичлэг заримдаа бусдад их гай болдог юм даа.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax