bolod.M

2007-04-18 - Ноён ерөнхийлөгчийн заль ухаан уу, МАХН-ын заль ухаан уу?

Ардчилсан намын сонгуулийн гол мөрийн хөтөлбөр, ард олны сэтгэлийг татсан амлалт болж гарч ирсэн хvvхдийн мөнгө хэмээх шидэт vгс цуурайтаад багагvй хугацаа өнгөрчээ.

МАХН-ны хувьд энэ нь тэдний санаагvй санаа бодоогvй бодол болж гэнэтийн хvчтэй цохилт болсон гэхэд болно. Тэд ч анханаас нь л энэ бол худлаа vлгэр, хошигруулж байна, хэзээ ч биелэх боломжгvй манай улсын төсөв хөрөнгө хэзээ ч хvрэхгvй гэх мэтээр эсэргvvцэн болохгvй бvтэхгvй гэсэн хар мессеж тарааж ард тvмний тархийг эрчимтэй угаан тэмцэж байсан ч харин Ардчилсан намынхан *болгоё бvтээе гэвэл арга олдоно* гэж зvтгэсэн.

Ийнхvv УИХ, Монгол улсын засгийн газар дуншиж дуншиж, шийдэж ядсаар нэлээдгvй цаг хугацааг барсаны эцэст горьдон хvлээсэн ард тvмний санааг бага ч атугай амрааж амжиргааны баталгаажих төвшингөөс доош орлогтой 0-18 нас хvртэлх 3 болон тvvнээс дээш хvvхэдтэй өрхөд хvvхдийн 3000 төгрөг олгохоор болсон.

 Энэхvv шийдвэрийг ард тvмэн баярлан хvлээн авсан ч vнэндээ дэндvv чамлалттай байсан нь нууц биш. Учир нь хvvхэд бvрт өгнө гэсэн 10.000 төгрөгний талын талд нь ч хvрэхгvй болон буурч, цаашлаад 3-аас дээш хvvхэдтэй, нэн ядуу өрхөд л олгогдох болсон нь дундаж тvvнээс доош амьдралтай 3-аас доош хvvхэдтэй айл өрхийн хувьд бол *хуй холуур* гэгч болж төрийн хишгээс хvртэж чадсангvй.

Энэ vед Ардчилсан нам болон бусад намууд, ард олны ихэнх хувь нь хvvхэд бvрт итгэлийн мөнгө өгөх, бvр болж өгвөл 10.000 төгрөг өгөх хэрэгтэй, ийм боломж байгаа, ирээдvй хойч vеэсээ хэдэн халтар төгрөг харамлах хэрэггvй гэсэн байр суурин дээр байсан гэж болно.

Гэвч эрх баригч МАХН гvрийсээр, хойш суусаар. Учир нь энэхvv амлалт сөрөг хvчнийх нь дэвшvvлсэн санал байсан. Тэд өрсөлдөгчийнхөө мөрийн хөтөлбөрийг биелvvлж өгч ирэх сонгуульд өөрсдийн гараар *булшны нvх*-ээ ухахыг хvсээгvй нь мэдээж.

Гэхдээ тэд шахаанд байлаа. Ард нийтийн уур амьсгал хvvхдийн мөнгө, итгэлийн 10.000-ыг хvсэн хvлээсээр, дарин дээр давс гэгчээр сөрөг хvчнvvд болон Ардчилсан намынхан өдөр болгон шахуу шаардсаар нэхсээр.

Хашир ХУ намынхан ч яаж энэхvv хvvхдийн мөнгийг өөрсдийн талд ашигтай эерэг болгож анх санаачлагч Ардчилсан намаас хөндийрvvлж авах нууц жор боловсруулах талаар толгойгоо гашилгасаар...

... Улсын сан хөмрөг ч дажгvй дvvрэн байгаад байдаг, УИХ-ын гишvvд бvртээ 100 саяыг тарааж болоод байдаг. Хvvхдийн мөнгө гэхээр л хэл, гар нь татсаар. Даравч далдайж булавч бултайна гэгчээр эрх баригчдыг ард тvмнээ биш амин хувь, намын эрх ашгаа бодсон явцуу vйлдэлийг дээр дооргvй шvvмжилсээр...

2006 оны 6-р сарын 1 өдөр. Хvvхдийн баярын өдөр төрийн тэргvvн, төрийн тvшээд, эрхэм гишvvд бvгд л нэг нэг хvvхэд тэвэрч, бэлэг тарааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бvтэн өдөржин баярлаж гарав. Ямар сайндаа л өнөөдөр чинь хvvхдийн баяр юм уу төрийн тvшээдийн баяр юм уу суваг болгон дээр л хэдэн төрийн томчууд малийтал инээгээд л баярлаж хөөрсөн гарах юм гэж байхав дээ. Ингэж л тэд монголын ард тvмэндээ хvvхдэд хичнээн хайртай хvvхдийн төлөө халуун сэтгэлтэй гэдгээ харуулж сайхан пи араа хийгээд авсан.

Гэвч хэдхэн хоногийн дараа нөгөө л Хvvхдийн мөнгийг УИХ хэлэлцэж эрхэм тvшээд vнэн нvvр цайрайгаа харуулж орхив. Ардчилсан нам 10.000 мянга, бvр болдоггvй юмаа гэхэд 5000 төгрөг хvvхэд бvрт олгоё гэдэг санал оруулж ирсэн. Гэвч МАХН-ынхан эрс эсэргvvцэж ёстой л тухайн vед хэвлэл мэдээллээр хэлж ярьж байснаар *хойд эцэг* шиг муухай зан гаргасан. Харин хvvхэд бvрт 3000 төгрөг өгөхийг арай чvv юм зөвшөөрч батлав. Олзны бага нь амттай гэж чамлаад яахав... Хvvхдvvдээ сайн залбирцгаая, болохгvй бол ирэх жилийн шинэ жилээр өвлийн өвөөгөөс гуйя!....

Харин энэхvv *хэрvvлийн алиманд* ноён ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан хориг тавьлаа. Энэ ч бараг тодорхой байсан гэхэд болно. Харин яаж тавих нь вэ гэдэг л сонин байлаа. Тэрээр хvvхэд бvрт өгөх 3000 төгрөгөн дээр нэмээд 4500 төгрөгийг бэлэн бусаар өөрөөр хэлбэл сургуулийн хvvхдvvдэд өдрийн хоол маягаар өгөх санал дэвшvvлэв. Ингээд хvvхдийн мөнгө нийт 7500 төгрөг болох аж. Ерөнхийлөгчийн дээрх саналыг ч УИХ уухайн тас хvлээн авах бололтой.

Урд нь хvvхэд бvрт 3000 –аас дээш мөнгө төгрөг өгөх ямар ч боломж бололцоо байхгvй гэж байсан МАХН-хан хvртэл толгой дохин ийм боломж байгаа гэж дуу нэгдэж эхлэв бололтой. Ардчилсан намын дэвшvvлсэн бэлэн мөнгө бол байхгvй харин ерөнхийлөгчийн мөнгийг нь хувиргаад хоол болгоод гаргаад ирэхэд байж байдаг мөн сонин шvv. Төрийн санд эсвэл мөнгө байхгvй харин хатуу эд болгосон буюу хоолын материал мах гурил төмс... их байгаа бололтой хэхэхэ....

Харин энэ талаар гадуур олон нийт нэлээдгvй ярилцаж мэтгэлцэж байна. Учир нь хvvхэд бvрт шууд сар бvр 7500 төгрөг олгож эхэлбэл амьдрал хvнд олон өрхийн хувьд бодит тус болох нь дамжиггvй. Харин сургуулийн хvvхдийн vдийн цай $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3779, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax