bolod.M

2007-04-18 - Даварсан халаасны хулгайч нарыг дарж авах цаг нь болжээ!!!

Халаасны хулгайч нараар нийслэл хот маань дvvрчээ. Халаасаа сэгсрvvлэхвий гэсэн айдас хvн бvрийн сэтгэлийг зовоож тvгшvvрт автуулж байдаг толгойн өвчин яах аргагvй мөн болжээ. Нийтийн унаа олон нийтийн газар гээд хаа ч явсан халаас, цvнхээ өөрийн мэдэлгvй хямгадаж эргэн тойрноо vл итгэсэн тvгшсэн нvдээр ширтэнэ. Энэ бол бидний хувьд хэвшмэл зvйл болжээ. Бид биедээ авч яваа юмсаа байнга тэмтэрч анхаарч явах эс бол хулгайч авна гэдэг бичигдээгvй хууль vйлчилсээр.

 Халаасны хулгайчид хэтэвчээ, мөнгөө, эд зvйлээ, гар утсаа алдаагvй хvн ер нь манайд тун цөөхөн байх. Хичнээн сонор соргог хянуур нямбай нэгэн байлаа ч хэзээ нэгэнтэй муу хулгайч нарт хөөрхөн дөнгvvлэх нь бий. Бvр байнга л тэдэнд юмаа алдаж байдаг хvн ч бий.

Манай орны хувьд халаасны хулгайч нарын хувьд тун ч таатай орчин нөхцөл нь бvрдсэн, хууль хяналтынхан нь тэдний толгойг хэт илсэн давраасан гэхэд нэг их хилсдvvлэг болохгvй. Нийтийн унаа хvлээн зогсоход тав арваараа сvрэглэсэн халаасны хулгайчид байнга таарна. Гаднаас нь харахад хэн ч хулгайч гэмээргvй гэмгvй царайлсан костюм зангиа болсон, vнэтэй чамин хувцас өмссөн байх. Зориудаар автобусруу бөөнөөрөө дайрч зохиомлоор чихцэлдээн vvсгэн энэ хооронд урт гараа энэ тэр хvмvvсийн халаас, цvнхийг тэмтэрч гарт тааралдсанаа хулгайлан арагш нь нэг нэгэндээ дамжуулан алга болно. Тэдний хамгийн их хулгайлдаг зvйл бол хэтэвч, гар утас.

Бvр хэн нэгэн халаасанд нь хулгайчийн гар орсоныг мэдэж барьж авах юм бол нөгөө хулгайч харин ч нэг тоохгvй урдаас нь хэрэлдэж хэдэн талаас нь дайрч бvр зодно гээч. Охид эмэгтэйчvvдийг бол доромжилж урдаас нь хоосон хэтэвчийг нь шидэж орхиод л арилна. Ийм л танхай балмад эрх чөлөөт хулгайч нар хотоор сvрэглэн хөлхөлдсөөр жирийн ард иргэдийн халаасыг хоосолсоор дээрэмдсээр. Тэд жихэнэ шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа жирийн дундаж тvvнээс доош амьдралтай хvмvvсийн тэр дундаа хvvхэд хөгшид, эмэгтэйчvvд, хөдөөний хvмvvсийг ангуучилдаг нь vнэн.

Ингэхээр тэд жинхэнэ эгэл ардын эсрэг гэмт хэрэг vйлддэг адгийн шаарууд мөн аж. Тэднээс болж хичнээн ядарсан иргэд хохирч байдгийг тооцох аргагvй. Ядаж байхад тэд иргэний vнэмлэх, жолооны vнэмлэх гээд хvний бичиг баримтыг хулгайлах нь элбэг.

Олж дуулснаар бол хулгайч нар бvр бөөнөөрөө нийлж хамтдаа байр хөлсөлж амьдараг гэх. Бас болоогvй дvvрэг хороогоороо, аймаг сумаараа нийлж  нутгийн фракц бvлэг болон хуваагдсан байдаг аж. Тэдний хагас сарын орлого гэхэд л багадаа 2 саяас буудаггvй гэж ярих юм билээ. Орон нутгаасаа хотод ирээд л сар болоод буцахад тэд хэдэн сарынхаа наргиж цэнгэх мөнгийг хийгээд бас болоогvй хvн танигдахын аргагvй гангалж хувцаслаад буцдаг аж. Ингээд л нутагтаа хэдэн сар баян тарган амьтад наргиж цэнгэж байгаадаад л дахиад л нэг хотруу ирж халаас хоослох хулгайн ажилдаа орно...

 

Ингээд зарим нэг хохирогчдын vгийг товчлон хvргэе!

 

Иргэн Ариунжаргал: Би маш олон удаа хулгайчид бичиг баримт гар утас мөнгөө алдаж байсан. Vнэхээр зэвvvн. Би яаж ч хичээгээд  нийтийн тээвэр олон нийтийн газарт явахдаа хулгайч нарт олзлуулаад байдаг. Тэдэнд маш хvнд ял оноодог болох хэрэгтэй. Цагдаа нар энэ тал дээр маш муу ажилдаг юм шиг санагддаг.

 

ХААИС оюутан С.А: Би хөдөөний оюутан. Өглөө сургууль руугаа явах гээд автобусанд суух болгонд бvр танил болчихсон халаасны хулгайч нар гэмгvй царайлаад л зогсож байдаг. Тэд зориуд ард урдаас шахаад л гар утас тvрийвч тэмтэрнэ, бvр цvнхнээс нvvрний будаг шунх хvртэл хулгайлчихдаг. Тэдэнтэй хамаагvй харьцвал алуулж мэдэх учраас мэдсэн ч мэдээгvй юм шиг тэгэс гээд л өнгөрдөг. Бас маш болгоомжтой байдаг. Энэ нь vнэхээр хэцvv шvv. Yvнтэй цагдаа хуулийнхан маш хатуу тэмцэх хэрэгтэй байна.

 

МУИС оюутанБ.Б: Манайх хөдөө байдаг. Жилийн өмнө аавын маань бие нь муудаж хотод хагалгаанд орох гэж ирээд автобусанд мөнгөө суйлуулж юун эмчилгээ манатай болж нутагтаа сэтгэл санаагаар унаад буцсан. Тэгээд дахин хэдэн төгрөг олж буцаж хотод ирсэн боловч эмчилгээ хийлгvvлж амжилгvй нас барсан. Би халаасны хулгайч нарыг vзэн яддаг. Тэднийг маш хатуу шийтгэдэг болох хэрэгтэй. Хэрэв тэр хулгайч аавын минь мөнгийг хулгайлаагvй байсан бол өдийд амьд байх байсан гэж боддог.

 

Иргэн Сод-Эрдэнэ: Би эхнэртэйгээ цагаан сарын юмаа цуглуулах гэж Нарантуул зах гараад бvх мөнгөө хулгайд алдаж байсан. Vнэхээр хэцvv байдалд орсон шvv. Цагдаад нь хэлэхэд тоодоггvй юм билээ. Тэнд байсан наймаачдын яриагаар бол цагдаа нар нь хулгайч нараа бvр сайн таньдаг тэдэнтэйгээ бараг нийлсэн ашгаа хуваадаг байх гэнэ лээ. Ерөөсөө жирийн иргэд бидний арай гэж олсон хэдэн цаасыг хулгайлдаг урт гартануудын хурууг нь тасалдаг болох хэрэгтэй. Энд цагдаагийн байгууллага сайн ажиллах шаардлагатай байна.

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax